Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Хамгийн дайнч таван үндэстэнУншсан19,596

Цэрэг, дайны мэргэжилтнүүд, цэргийн түүхчид аль болох ийм тодорхойлолтоос зайлсхийдэг

Нэгдүгээрт энэ тодорхойлолтыг оросууд хийсэн гэдгийг ойлгоорой. Цэрэг, дайны мэргэжилтнүүд, цэргийн түүхчид аль болох ийм тодорхойлолтоос зайлсхийдэг бөгөөд Оросын Русская Семерка цахим хуудас дэлхийн хамгийн дайнч үндэстнүүдийг нэрлэснийг дор хөрвүүллээ. Үндэстэн бүр ямар нэг хэмжээгээр дайн тулаанд оролцсон түүхтэй байдаг. Гэхдээ тэдний дотор дайтах, тулалдах нь үндэсний соёлынх нь нэг хэсэг болж, мах цусанд нь шингэсэн дайнч үндэстнүүд байдаг гэнэ. Ингээд Русская Семерка-гийн нэрлэсэн үхлээс айдаггүй төгс дайчидтай танилц. Аан тийм, хаанахын хэн гуай ч тодорхойлсон бай Монголчуудыг нэрлэхгүй байхын аргагүй гэдэг нь зайлшгүй тиймээс ч халимагууд маань энэ жагсаалтад оржээ.

Маоричууд

 

Шинэ Зеландын Маори овгийнхны нэр уг нь “хэвийн” гэсэн утгатай. Үнэндээ тэд хэвийн биш. Чарльз Дарвин хүртэл нэгэнтээ тэдэнтэй уулзсаныхаа дараа харгис ширүүн ааш авирыг нь гайхаж байжээ. Ялангуяа цагаан арьстнуудад (англичууд) тэд ингэж ханддаг байна. Тэд бол Шинэ Зеландын уугуул иргэд. 2,000-аад жилийн өмнө Зүүн Полинезиас энд ирж суурьшсан гэдэг. Арван есдүгээр зууны дунд Англичууд ирэх хүртэл тэдэнд том дайсан байгаагүй. Бусад Полинезийн овгуудаас ялгаатай онцлог нь тэд дайсныхаа толгойг авч, махнаас нь иддэг байжээ. Ингэснээр дайсныхаа хүч чадлыг авдаг гэж итгэдэг байв.

Тэд мөн бусад уугуул овгийнхноос ялгаатай нь Дэлхийн хоёр дайнд оролцож байсан. Хоёрдугаар дайны үеэр бүр өөрийн 28 батальоныг байгуулан оролцож байжээ. Тулаанд орохынхоо өмнө хака нэртэй бүжиг хийж дайснаа сүрдүүлдэг ёс заншилтай байсан гэнэ.

Гурка хүмүүс

Балбын Гурка хүмүүс бол өөр нэгэн дайнч үндэстнүүд. Британий колонийн үед тэднийг “хамгийн дайнч хүмүүс” гэсэн ангилалд оруулж байв. Тэдний тодорхойлсноор Гуркүүд тулаанд маш дайчин, зүрх зоригтой, өөртөө итгэлтэй, биеийн хүч, тэвчээр сайтай хүмүүс гэжээ. Зөвхөн хутгаар зэвсэглэсэн Гуркүүдтэй Англичууд өөрсдөө тун хүнд тулаан хийдэг байж. Сүүлдээ Англичууд тэднийг армидаа элсүүлэх сонирхолтой болсон ба тулаанд өөрсдөөс нь илүү гэдгийг хүлээн зөвшөөрч байв. Британий армид орсон Гуркүүд тэр дороо алдар гавьяагаа цуурайтуулдаг байжээ. Тэднийг Сикхийн бослого, Афган, Дэлхийн нэг, хоёрдугаар дайн, Фолклэндын арлын мөргөлдөөнд хүртэл оруулж байв. Өнөөдөр ч Гурка дайчид Британий армийн элит цэргүүдэд тооцогддог.

Даяк хүмүүс

Индонезийн Калимантан арлын Даяк овгийнхон бас хамгийн дайнч хүмүүст тооцогддог. Тэд тулаанд явсныхаа дараа дайсныхаа толгойг заавал овогтоо авчирдаг. Хорьдугаар зууныг хүртэл энэ харгис заншил үйлчилж байв. Даяк овгийнхныг Малайзууд Паган ч гэдэг. Калимантан аралд оршин суудаг олон угсаатнуудын нэг. Тэдний зарим тосгонд өнөөдөр зөвхөн завиар л хүрэх боломжтой. 19 дүгээр зуунд толгой авах ёсыг нь Англичууд болиулж байжээ. Гэхдээ энд одоо ч хүмүүс сураггүй болдог хэвээрээ. Хамгийн сүүлд 1997-1999 онд энэ овогт цус ихээр урсаж дэлхийн хэвлэл мэдээллүүд каннибализм, залуу Даякууд хүний толгойгоор тоглож байгааг гайхан мэдээлж байжээ.

Халимагууд

Оросын олон үндэстэн ястнууд дотроос хамгийн дайнч нь Баруун Монголчуудын удам болох Халимагууд. Тэдний олонх нь өнөөдөр Халимагийн БНУ-д оршин суудаг. Тэдний өвөг дээдэс Зүүнгарийн Ойрдууд эрх чөлөөнд дуртай, дайнч хүмүүс байв. Чингис хаанд хүртэл тэднийг удирдах хэцүү байж. Арван долоодугаар зуунд Ойрдууд их нүүдэл хийж Ижил мөрний эрэгт суурьшжээ. 1641 онд Оросууд Халимагийн хаант улсыг хүлээн зөвшөөрснөөр Халимаг дайчид Оросын армийн нэг хэсэгт багтах болов. Оросуудын дайны “Ура” дуудлага нь Халимагийн “Уралан” буюу “урагшаа” гэсэн үгнээс гаралтай гэдэг. 1812 оны Орос-Францын дайнд тэд онцгой тодорч байв. Энэ дайнд Халимагийн гурван морин хороо буюу 3,500 орчим дайчин оролцож байлаа. Зөвхөн Бородиногийн тулаанд 260 Халимаг цэрэг Оросын хамгийн дээд шагналыг хүртэж байжээ.

Курдууд

Курдууд бол Араб, Перс, Арменийн нэгэн адил Ойрх Дорнодын эртний угсаатан. Тэд Дэлхийн нэгдүгээр дайны дараа Турк, Иран, Ирак, Сирид хуваагдсан Курдистан хэмээх нутагт аж төрдөг. Хэл нь Иран хэлний бүлэгт багтдаг гэж эрдэмтэд үздэг. Курдууд нэгдсэн шашингүй, ислам, жүүд, христ зэрэг шашин шүтдэг. Хоорондоо ойлголцохдоо муу учраас хэзээ ч нэгдэж байгаагүй, үргэлж дайтаж ирсэн. Хэдий тийм ч тэдний дотор Курдын нэгдсэн улс байгуулах хүсэл байнга оршиж байдаг байна. 1925 оноос хойш хэн нэг нь бусдыгаа нэгтгэхийн тулд тасралтгүй дайтаж ирсэн. Гэвч өнөөдрийн байдлаар Ирак дахь Курдууд л нэлээд өргөн хэмжээний автономит эрхтэйгээр нэгдмэл оршиж байгаа юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]