Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Сээрэн гэгчийн хэргийг онцгойлон шийдсэн ньУншсан41,949

Ахмад үеийн хуульчид, цагдан сэргийлэх байгууллагын ажилтан албан хаагчдын дурсамж, намтраас уншигчдадаа сэргээн хүргэж тэднийхээ алдар гавьяаг нэхэн сануулах нь

Өнгөрсөн жил 2020 онд Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиосон. Харин энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн хувьсгалтай он чацуу Монголын цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой мөн тохиож байгаа билээ. Манай History.mn (Tolgoilogch.mn) сайтын редакцаас ахмад үеийн хуульчид, цагдан сэргийлэх байгууллагын ажилтан албан хаагчдын дурсамж, намтраас  уншигчдадаа сэргээн хүргэж тэднийхээ алдар гавьяаг нэхэн сануулсаар ирсэн. Энэ удаа Монгол Улсын гавьяат хуульч Ойдовын Лхамсүрэн агсны дуртгалын хэсгээс, түүний шавь Баян-Өлгий аймгийн прокуророор ажиллаж байсан, хууль цаазын итгэмжит зөвлөх Хавдалын Мерейханы номын хэсгээс нийтэлж байна.

 

Монгол Улсын Гавьяат хуульч Ойдовын Лхамсүрэн:

-1965 онд Гачуурт сумын харъяат “Тэмээн хар" хэмээх Шагдарсүрэн, түүний эхнэр Д нар өр авлагаа нэхэмжлэхээр ирсэн Бат-Очир гэгч хүнийг сүхээр  ц о х и ж   у н а г а а д  улмаар б у у г а а р б у у д а ж амь насыг нь   х о х и р о о с о н    х э р э г үйлджээ. Энэ тухай мэдээг миний бие өөрийнхөө залуу мөрдөн байцаагч Чойжанцангийн хамтаар тэр сум, бригадад аймаг нийтийн ажлаар явж байхдаа сонсож төвтэй харилцан зарим хүч туслалцаа авч газар дээр нь бүртгэн шалгаж, бултах аргагүй баримтаар нотолж илрүүлэн гэмт этгээдүүдийг баривчлан авч аймаг дээр мөрдөн байцаалт явуулсан юм. Тэгээд түүний хэргийг олны өмнө өглөөний 10 цагт яллагч өмгөөлөгчтэй тасална гэсэн зарлал гаргахад иргэд өглөөний 8, 9 гэхэд аймгийн соёлын ордонд пиг дүүрч, багтахгүй болохоор гаднаа радио тавьж байж 10.00-18.00 цаг хүртэл шүүх хурал явуулж, улмаар Шагдарсүрэнг ц а а з а а р авах, Д-г 10 жил х о р и х о о р тогтоол уншихад хуралд оролцогчдоос "Хамгийн гол нь тэр тарган хар авгайд дээд хэмжээ өгөхгүй яасан юм бэ" гэж хашгиралдан шугуилдаж байв.

Тэрхүү Д бол үнэхээрийн балмад, нутаг нугын хүн иргэдийн хорсол зэвүүцлийг төрүүлсэн этгээд байлаа. Тэр өөрийн төрсөн охиныхоо хөлийг өвлийн хүйтэнд нойтон ширээр боож х ө л д ө ө г ө ө д, хоёр хөлгүй болгосны дээр цээжийг халуун төмөр хайчаар 20 гаруй удаа х а й р ч, т ү л с э н сорви нь арилаагүй тодхон байсан. Тийм учраас охин нь эх Д-тэйгээ хэзээ ч уулзахгүй гэж өширхөн тангараглаад өөр айлын хүүхэд болон амьдарч байгаа тухай мэдүүлэг баримтыг шүүх хурал дээр уншин сонсгоход эмэгтэй голдуу хүмүүс энд тэндгүй уйлж өрөвдөж, хуралд оролцогч аймгийн зарим удирдлагууд хүртэл үзэж сонсон эгдүүцэн зэвүүрхэж байж билээ. Д нь зүүн хязгаараар анх орж ирсэн цагаатны үлдэгдлийн нэг байж болох, ямар ч засаг захиргаагүй, хүүхдээ з э р э м д э г болгосон х э р э г т я л эдэлж байхдаа хоригдол Шагдарсүрэнтэй гэр бүл болсон ийм этгээд байжээ.

 

-Жанчивлан дахь улсын амралтын газрын сантехникч байсан БНХАУ-ын харъяат япон цэргийн салаан дарга байсан өвөрмонгол Сээрэн гэгч этгээд өөрийн өргөмөл охинтой хүчээр дотно харилцаа тогтоож, дарлаж дээрэлхэж байгаад эцэст нь бусадтай хардан х э р ц г и й г э э р х ө н ө ө с ө н хэрэгтээ аймгийн цагдан сэргийлэхээр хэдэн сар мөрдөгдөж байсан боловч хүчээр дотно харилцаа тогтоож, хардлагаар хөнөөсөн гэдгээ огт хүлээгээгүй зөвхөн давчидсан уур хилэнгээс болсон гэж мэлзэж байжээ. Иймээс Эрүүгийн хуулийн 70 биш 69 дүгээр зүйлээр яллагдахаар байсан билээ. Гэтэл нэг өдөр аймгийн прокурорт нэгэн иргэн бүх учрыг нь илчилж гэрчээр мэдүүлсэн ба Сээрэн хэргээ хүлээхгүй байсаар мөдхөн 60 нас хүрч ц а а з а а р авагдахаас мултрах гэж байна гэж анхааруулав.

Үүнээс санаа авч хэргийг татаж хянавал үнэхээр арван хэдхэн хоногийн дараа төрсөн өдрөөр нь тоолбол 60 нас хүрэх байсан нь үнэн байсан бөгөөд охинтойгоо эр, эмийн харилцаатай байснаа хүлээдэггүй /Эрүүгийн хуулийн 70-р зүйлээр яллагдахгүйн тулд/ гэтэл тэр охиноос нь гарсан хүүхдүүд нь тогтоогдсон эцэггүй хэр нь харин Сээрэнтэй ав адилхан аж. Иймээс аймгийн прокурор онцлон үзэж Сээрэнг өөрөө байцааж хэргийг үнэн зөвөөр хэлүүлэн мэдүүлгийг дуу хураагчид хурааж, Улсын прокурорт танилцуулсанд прокуророос нэн яаралтай бүртгэж дуусгах даалгавар өгч зарим аймгаас гэрчээр асуугдах хүмүүсийг асуулгахын төлөө онгоц хүртэл нисгэх замаар долоо хоногийн дотор бүртгэж, шүүхэд шилжүүлэн шүүхийн эцсийн шийдвэр гаргахад Сээрэн нь 60 нас хүрэхэд ганц хоног үлдэж байлаа. Ингээд Сээрэнд дээд хэмжээ өгч гүйцэтгэсэн юм.

Энэ бол мөрдөн байцаалтын ажил урагш муутай удаашралтай явагдсанаас ялтан этгээд насны тооцоо, хуулийн зүйл ангийг мэдээд дээд хариуцлагаас мултрах гэж чармайж байсан боловч арга буюу үнэн юм үнэн зөвөөрөө шийдвэрлэгдсэн нь тэр байлаа.

 

Баян-Өлгий аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Хавдалын Мерейхан:

...Нэгэн шөнө нойрон дундаа байхад утас дуугарахад цочиж сэрээд харилцуурыг авахад манай даргын (Төв аймгийн прокурор О.Лхамсүрэн) дуу сонсдов.

-Батсүмбэр суманд хүн амины хэрэг гарсан байна. Ажлын хэсгийг ахалж яаралтай очоорой нөхөр минь! гэж байна.

Шуурхай хэсэг түгшүүрийн дохиогоор цугларч аян замдаа гарлаа. Тэдний ярьж байгаагаар бол тэмээний эрэлд явж байсан хөдөөний малчин Н гэдэг хүн бусдад х ө н ө ө г д с ө н бололтой. Тэмээгээ хайсаар Л гэдэг өвгөнийд очсоноос хойш л сураг нь тасарсан гэнэ. Л бол дээр үеийн цагаантны дээрэмчдийн үлдэгдэл гэж айл амьтан ярилцдаг, тэр ч үнэн бололтой хүн хараас холуур, эхнэртэйгээ хоёулхнаа амьдардаг гэлцэнэ. Сэжгийн баримжаагаар тэднийд шууд хүрэлцэн очив. Таван ханатай гэрээ тойруулан төмөр утас татаж, хоёр догшин нохойгоо уясан байна. Гэрийг нь тойрч гүйсэн ноход гадны хүнийг хавьтуулах шинжгүй. Нохойгоо хориоч гэж хашгирвал гэрт хүн байхгүй мэт нам гүм. Сэргийлэгч нар шууд хоёр нохойг нам б у у д а а д гэр рүү нь алхав. Хоёр сэргийлэгч түрүүлэн орж, өвгөн Л амиа х о р л о х о о р завдан байх үед боломж олголгүй барьж аван хоёр гарыг нь гавлахад авгай нь цочирдсон шинжгүй харин ч баярласан царайтай байсанд бид ихэд гайхав.

Гэр оронд нь шууд нэгжлэг хийхэд цагаантны цэргийн бараг л үхэр буунаас бусад бүх зэр зэвсэг гарч ирэх нь тэр. Мөрдөн байцаалтын ажлыг яаравчлан зэрэг зэрэг хийв. Хэргийн талаар мэдэгдвэл а л у у л н а шүү гэж эхнэрийгээ айлгаж ам тангараг авсан байв. Хоёр сар орчим хугацаанд бүх талаас нь шалгасны эцэст хэргийг бүрэн хүлээлгэв. Тэмээгээ сураглаад ирсэн хүнийг “Чи алдуул тэмээгээ асууж, хулгайд сэрдлээ” гэж хор шар нь хөдөлж хурц сүхээр х ө н ө ө г ө ө д уутанд хийж, тэмээгээр уул өөд гаргаад булчихсныг тэр өөрөө гаргаж өгөв.

Нэгээр барахгүй өөр хэд хэдэн гэмгүй хүний амины х э р э г т холбоотойгоо ч хүлээв. Атаат дайсны үлдэгдэл хар нүгэлтнээс илрээгүй удсан бусад хүнд х э р г ү ү д илрэх шинжтэй байлаа. Гэтэл зальт этгээд түүнийгээ хүлээлгүй булзаж байв. Тэр үед ямар хэрэг үйлдсэн ч 60 нас хүрсэн хүн ц а а з л а х   я л а а с хэлтэрдэг хуулийн заалттай байсныг өвгөн мэддэг тул ийнхүү хугацаа хожиж сунжруулж байсныг бид ухаарав. Түүний нас 60 хүрэхэд цөөн хэдхэн хоног үлдсэн тул байцаалтаа яаралтай хийж дуусгаад шүүхэд шилжүүлэв. Ингэж Монголын жирийн гэмгүй иргэдийг х ө н ө ө с ө н харийн нуугдмал зандалчин төгсгөл болсон юм.

 

Жич: Хэргийн тухай мөчидхөн дурдаж, хэрхэн шийдвэрлэснийг нь онцолж байгаа хэдий ч үүний ард манай ахмад хуульчид, цагдан сэргийлэх байгууллагын авьяаслаг ажилтнуудын эр зориг, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадварын хүчээр онц ноцтой гэмт хэргүүдийн үнэн мөнийг амь дүйсэн нөхцөл байдал дунд олж чадаж байсан нь хэний ч дурдаагүй чимээгүй гавьяа болон үлддэг юм.

Ашигласан: Х.Мерейхан, Эрэмгий хуульч эгэл хүн. Өлгий, 2013

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]