Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Орос, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалт үр дүнд хүрсэнгүйУншсан511

Орос, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалт өчигдөр Турк улсад болсон ч хоёр улс гал зогсоох тохиролцоонд хүрч чадсангүй.

Орос, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалт өчигдөр Турк улсад болсон ч хоёр улс гал зогсоох тохиролцоонд хүрч чадсангүй. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Анталя хотод цаг хагасын турш нүүр тулан уулзав.

Кулеба 24 цагийн турш галаа зогсоож, Мариупольд хүмүүнлэгийн коридор гаргахыг хүсжээ. Харин Лавров Орос улс хэлэлцээр хийхэд бэлэн байна гэдгийг мэдэгдээд, Украиныг хамгийн түрүүнд зэвсгээ хурааж, Ервопийн холбоо болон НАТО-д элсэх  хүслээ орхих ёстой хэмээжээ.

Лавров, Кулеба нарын уулзалтын өмнөх өдөр Оросын агаарын довтолгоонд Мариуполь хотын эх, хүүхдийн эмнэлэг өртөж, гурван хүн алагдсаны нэг нь хүүхэд байсан юм.

Лавров өчигдөр хэлэхдээ цохилтод өртсөн барилга эмнэлгийн зориулалтаар ашиглагдахаа нэгэнт больж, дотор нь Украины үндсэрхэг үзэлтнүүдийн батальон байрлаж байсан гэжээ.

Өнгөрсөн хугацаанд Орос, Украины засгийн газрын төлөөлөгчид Беларусийн нутагт гурван удаа уулзахдаа энгийн иргэдийг дайны талбараас нүүлгэх хүмүүнлэгийн коридор гаргахаар ярилцсан ч бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа юм.

Кулеба яриа хэлэлцээг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч хоёр улсын төлөөлөгчид дахин хэзээ уулзах  нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]