Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Сюй Шү Жан гэж хэн байв?Уншсан13,561

Сюй Шү Жан бол умард хятадын цэргийн эрхтэн, улс төрийн завшаанч, монгол улсын түүхэнд хар мөрөө үлдээсэн нэгэн билээ.

Сюй Шү Жан бол умард хятадын цэргийн эрхтэн, улс төрийн завшаанч, Монгол улсын түүхэнд хар мөрөө үлдээсэн нэгэн билээ. Тэрбээр 1880 онд Хятадын Цянсу мужийн сэхээтний гэрт төрж багаасаа бичгийн боловсрол суралцжээ.

Эцэг нь Хятадын төр, цэргийн зүтгэлтэн Дуань Ци Жүйн танил дотны хүн байсан болохоор хүүгээ 1905 онд Япон улсад явуулан түшмэл бэлтгэх сургуульд явуулан суралцуулжээ. Сюй Шү Жан 1907 онд сургуулиа төгсөж ирээд Дуань Ци Жүйн захиргаанд цэргийн зөвлөгчөөр ажиллажээ. 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал гарч Чин улсын эзэн хаант төрийг түлхэн унагаж БНДИУ-ыг байгуулсны дараа цэргийн эрхтэн Юань Ши Кай ДИУ-ын ерөнхийлөгч болж Дуань Ци Жүй хятадын хуурай замын цэргийн ерөнхий захирагч болход Сюй Шү Жан бас дэвшиж хуурай замын цэргийн агтны хэлтсийн дарга болов. Тэр өөрийгөө дэмжигч Дуань Ци Жүйг сурталчлахын тулд Пин Бао гэдэг сонин гаргаж байлаа.

 

1916 онд Юань Ши Кай гэнэт нас барж Дуань Ци Жүй ДИУ-ын ерөнхий сайд болоход Сюй Шү Жан төрийн зөвлөлийн дарга болов. орос оронд Октябрын хувьсгал гарч Оросын харьяаны Буриад Монгол, Хятадын харьяаны Барга, Дотоод Монголд үндэсний эрх чөлөөний тэмцэл өрнөж байхад хятадын эрх баригчид баруун хойд хил хязгаараа хамгаалах яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Ингээд 1919 оны 6-сарын 13-нд Баруун хойт хязгаарын хэргийг бодуулан шийтгэх яам гээчийг байгуулж, цэргийн ерөнхий захирагч бөгөөд Ар Монголын Их хүрээнд суугаа ДИУ-ын "дүхүчин" бүгдийг хамгаалах сайдын зөвлөхөөр Сюй Шү Жан-ыг томилов.

Тэрбээр ирэнгүүтээ зарим эрх баригчидтай нууц хэлэлцээ хийж Автономит байгууллыг устгуулах явуулга зугуухан хийсээр Хүрээний хятад сайд Чэнь И-гийн төлөвлөсөн Гадаад Монголын хойчийг сайжруулах дүрэм гэгч 64 зүйлт заалтыг үл хэрэгсэн түүний үйл ажиллагааг хориглож Сюй Шү Жан өөрөө Монголыг хойчийг сайжруулах 8 зүйл гэгчээ Монголчуудад тулган "ДИУ-д Монголыг нийлүүлэн авч төвхнүүлэх цаг ирсэн тул шалтгаацан саатуулбал Богд хаан, та 2-ыг Бээжинд хүргэж учрыг асууна" гэж ерөнхий сайд Шанздуб Бадамдоржийн суудаг хашаа хүртэл зэвсэглэсэн хятад цэрэг жагсаан зогсоож өөрийн бэлдэж ирсэн Монголын автономийг устгахыг гуйх, Монголчуудын өргөдлийн эхийг гаргаж өгөөд өөрсдийн тамгаа дарж, гарын үсгээр зурахыг даруй шаардсан юм. Ерөнхий сайд Бадамдорж шаардалтын дагуу уг өргөдлийг улсын дээд доод хурлаар хэлэлцүүлэхэд дээд хурал зөвшөөрч, доод хурал эрс эсэргүүцсэн юм. Харин үйл ажиллагаанд нь Богд хаан эрс дургүйцсэн бөгөөд түүнийхээ төлөө шоронд хоригдсон байна. Сюй Шү Жан шаардлагыг Бадамдоржоор зөвшөөрүүлж аваад 1919 оны 11 сарын 17 нд Бээжин явахдаа Монголын эрх баригчдад хандан Та нар намайг иртэл томоотой эвтэй сууж байгаарай гэж захисан нь Монголчууд хятадтай нэгдэх талаар нэгдмэл санаатай байгаагүйтэй холбоотой байжээ. Тэрбээр Бээжинд очоод Монголоос гаргуулж авсан өргөдлөө ерөнхийлөгчдөө гардуулснаасгадна энэ хэрэгт идэвхтэй хүчин зүтгэсэн Монголын лам ноёдыг шагнуулах асуудал тавихад зарлиг ёсоор болгосонд урамшсан Сюй Шү Жан Их хүрээнд даруй буцаж ирээд 1920 оны 1 сарын 4-нд Монголын 5 яамны данс бичиг, мөнгөн санхүүг шилжүүлж цэргийн зэвсгийг хурааж, Монгол цэргүүдийг тараах ажлыг шуурхайлан хийж, улмаар цагаан сараар бүх эрх мэдлийг авснаа тэмдэглэх ёслол хийв. Үүнийгээ явууртай болгохын тулд лам нарын төлөөлөгчдийг Бээжинд явуулахын зэрэгцээ Баруун хойт хязгаарыг товхинуулах их хурал гэгчийг Их хүрээнд хуралдуулахаа зарлав. АрМонголын автономийг хүчээр тус оронд дарангуйллын харгис дэглэм тогтоосон энэ этгээд дахин эргэж ирээгүй юм. 1920 оны зун хятадын Аньфугийн бүлэг Чжилийн цэргийн бүлэгтэй цэрэглэн тулалдаад ялагдсан тул Сюй Шү Жан нутагтаа яаралтай дуудагдаж нутагтаа буцсан. Тэрээр мөдхөн бүх албан тушаалаасаа халагдаж баривчлагдсан боловч Японы дэмжлэгтэйгээр Шанхайд очиж нуугдсан гэдэг. 1925 онд Дуань Ци Жүй засгийн эрхэнд дахин гармагц улсдаа дахин буцаж ирээд Бээжингээс Шанхай орох замдаа цэргийн эрхтэн Фэн Юй Ян гэгчийн явуулсан нууц тагнуул алуурчинд алагджээ.

Сэтгэгдэл 36ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 16. 0:40
Зочинирмүүн

Да .ганболдын ѳвѳѳ .шүүдээ .энэ чинь .тэгээд .тэр

2018, 3 сар 29. 17:13
Зочин

Улсдаа бол хэр чадлаараа зүтгэсэн түшмэл байгаа л даа. Бид яагаад Молотовыг ингэж бичдэггүй юм бэ? Шишмаревыг, Коростовецийг, Ринчиног тэрчлэн Сазановыг ингэж харж болно л доо. Тэр хүнд тухайлан хандах биш үйл явдалд нь анализ хий. Монголд онцгойлон өширхөн хандсан гадны харъяат нараас Кан Си буюу Энх-Амгалан хаан л толгой цохих байх. Бусад нь зүгээр л ажлаа хийж явсан баагий нар байх.

2017, 9 сар 19. 16:12
Зочин

Монголоор оролдсон хvн монголчуудын оролцоогvцэвэр vхдэг жамаар л дуусчээ

2017, 1 сар 12. 15:31
Зочин

DA GANBOLDIIN ELENTS UVUU N YUM BISHUU GAIHALTAI ADILHAN

9 сар 12. 15:51
Зочин

yg yg

2017, 1 сар 10. 5:49
Эт

Биднийг бодоход эрх чөлөөгүй харийн хүнд дарлуулж доромжлуулахын их зовлонг үзсэн Өвөрлөгч ах дүү нар минь манай тусгаар тогтнолын төлөө их зүтгэсэн.Хасбаатар Сумьяа бээс нар байна Ардын цэргийн 4хорооны дарга нар.Даанч бид тэнэг улс болохоор хүний гавьяаг амьдад нь ойлгохгүй гомдоож явсан байдаг.Одоо ч гэсэндээ 90онд наад тал нь шоронд орж,цаашилбал амь насаа алдах эрсдэлийг тоолгүй ардчилал хийсэн хүмүүсээ ойлгож байгаа билүү.

2017, 9 сар 19. 16:15
Зочин

Тэднийгээ челеелегдех елзийтэй ереел дэвшvvлье

2016, 10 сар 20. 13:15
Зочин

энэ мэт түүхийн ээдрээтэй цаг үед ,,төр улсын үндэсний эв нэгдэл тусгаар тогтонолын эсрэг гаднын этгээдүүд далд зорилготой нөхдийн талаар баримт материалуудыг цувралаар гаргаж хойч үеийн мөнгө хөөсөн бодолтой нөхдүүдэд таниулж ,,бүр дүрсээр нь харуулж байвал сайн байна.

2016, 10 сар 15. 12:39
Зочин

herev bi ter ued tursun bol ene muu hujaag booj unagaad bosood irhed ni boojgoigoo umhuuleed zogsoj baih bailaa..

2016, 10 сар 15. 12:12
Зочин

АРДЧИЛСАН ГАМИНГУУДТАЙ АЙМААР АДИЛХАН ШҮҮ

4 сар 14. 16:35
Дорж

МАН Гамин хоёр үүрдийн найз нөхдүүд шүү.. ХАН, МАН гээд нэр нь хүртэл ижил.

2016, 10 сар 15. 9:44
Зочин

да.ганболдтой мангар адилхан.

2016, 10 сар 24. 23:30
zochin

teriig chin ugaasaa hujaa ganbold gdg bizdee. hujaa nariig l mongoliin turuus hol bailgamaar yum.

2016, 10 сар 15. 8:39
Зочин

СЬЮ ШҮ ЖАНЫГ ДАЛДУУР СУРТАЛЧИЛСАН ХЯТАД ХҮНИЙ БОДЛОГО ЯВЖ БАЙНА

2016, 10 сар 16. 0:48
Зочин

Zvgeer tvvh yarij bna shvv dee

2016, 10 сар 16. 13:08
Зочин

zugeer tuuh gej baidaggui ym

2017, 10 сар 2. 23:08
Зочин

Түүх бол түүх өөрчлөх боломжгүй

2016, 10 сар 15. 0:55
Зочин

Да.Ганболдын элэнц евее нь ш дээ.

2016, 10 сар 14. 23:36
Зочин

Энэ нөхөрт мөнгө байхгүй тул бидний заяа түшсэн дээ

2016, 10 сар 14. 22:06
ганаа

өмхий гамин

2016, 10 сар 14. 22:03
Зочин

Өргөдөл бичээд гарын үсэг зураад, улс орноо автономит болгож байхын оронд ганц тагнуул бэлдэж явуулаад л чадхийлгэж чадахгүй чадваргүй хүмүүс улс орныг минь удирдаж байж дээ

2016, 10 сар 14. 21:48
Зочин

nvvdel suudalaas avsan medee bna ..21 s 24 ond elbegdorj renchino gegch nuhur mongoliig yaj samarch bsniig bas niitelmeer um 90 ond elbegdorj gegch bas mongoloor yaj togloj bgag oilgomoor um tvvh davtagddag gej vnen umaa .elbegdorj danzang 3 r hural deerees horooson etgeed odoogiin elbegdorj ch zorigiig yasniig burhan medej ch bj magad

2016, 10 сар 14. 21:37
зочин

Сюй Шү Жан жанжны үйл хэрэг бараг л бүтэнгээ алдсан түүх саяхан болж өнгөрсөн. Сюй жанжин маш их зардал чирэгдэл гаргаж олон хятад цэргийн хүчээр Монголын төрийн эрхийг булаан авсан бол түүний ач зээ нар болох Ан гэгч бүлэглэл ганц ч бууны дуу гаргалгүй зөвхөн хар машин ашиглаад л Монголын төрийн эрхийг бүхэл бүтэн 4 жил эзэгнэж байлаа. Ирэх жил монголчууд сонгуульд санал өгөхдөө МАН-н дарга М.энхболдод ерөнхийлөгчийн суудлыг бэлэглэвэл Сюй жанжны сүнс маш их баярлах биз ээ. Сюй жанжин ялах хийгээд ялагдах эсэхийг монголчууд өөрсдөө шийдэх болно. Заяа нь мэдэж дээ.

2017, 9 сар 29. 8:33
Зочин

ene novshiig tagnuuliinhan haij olood barivchlah heregtei mongolchuudiig hoorond ni hagaralduulah gesen yavuulagatai gadnii gar hul bn

2017, 2 сар 13. 12:24
Зочин

АН ТЭР ЧИГТЭЭ ХУЖАА

2016, 10 сар 15. 1:27
Зочин

харин тийн

2016, 10 сар 14. 23:34
Зочин

Юмтай гар вэ. Шархаданд нэг сайн эмнэлэг бий заагаад өгч болно шүү.

2016, 10 сар 14. 21:13
Зочин

Ганболдын өндөр өвөг гэдэг үнэн үү

2016, 10 сар 14. 19:47
Зочин

Манай хувьд бол тухайн үеийн дайсан, Хятадын хувьд бол үүргээ гүйцэтгэж асан төрийн эрхтэн. Тухайн үед Хятадын төр дотооддоо маш их үймээн самуунтай байсан тул түшмэд нь цаг зуурын нөхдүүд таарах нь дийлэнх байсан шиг харагддаг. Барон ч бай, Сью ч бай аль алиных нь ажиллагаа манайд ашигтайгаар туссаныг тэмдэглэх хэрэгтэй. Барон хүрээг гамингаас чөлөөлж өгсөн. Сьюгийн хэтэрхий дээрэнгүй бөгөөд яаруу хэрэгжүүлж байсан ажиллагаа нь явсаар иргэдийн дургүйцлийг эцэст нь тулгаж хувьсгалт тэмцэлд нягтрах нэг үндэс болж өгсөн байж магадгүй. Дайсан нөхөр хоёрыг үнэлэх нэг хэрэг. Түүхэн үйл явдлыг задлан дүгнэх нь өөр хэрэг. Хэрэв Оросын эрх ашиг Монголд нэвтрэхээс урьтаж Хятадууд зөөлөн хүчний бодлогоо манайд явуулсан бол автономийг унагаасны дараа бид харин эргэлт буцалтгүйгээр Хятадад дагах боломж бүрдээд байсан гэж үзэж болно. Хэрэв Сьюгээс арай аядуу, арай гүн бодлоготон байсан бол шүү дээ.

2017, 2 сар 13. 12:22
Зочин

ХУЖАА МИНЬ АЛЖ ОРХИНО ШҮҮ

2016, 10 сар 20. 16:54
Зочин

Харамсалтай нь түүхэнд тэгэх байсан гэдэг үг даанч байхгүй.

2016, 10 сар 14. 20:01
Зочин

Чиний мөрөөдөл биз дээ

2016, 10 сар 14. 18:45
Зочин

MAN-g uusgene baiguulagchdiin neg. Ta nar yagaad genethen eniig gargaj irj olond tugeeh bolov komnistuudaa zaluu.com oo songuulias hoish ta nar denduu ih urd zugiig muruuduj tedniig sanadag tedenruu guideg boljee

2016, 10 сар 14. 18:54
түүх ярьж байхад...

чи эрүүл байна уу, мансуурчихсан байгаа юм уу

2016, 10 сар 14. 18:29
Зочин

улс байгуулж хаан болохыг мөрөөдсөн цэргийн жанжин. Нэг талаараа Баронтай төстэй.

2017, 3 сар 2. 8:43
Зочин

Оросыг Хятадтай адилхан гэж ярьдаг өмхий илжиг шив дээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]