Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ухаалаг утас ч үгүй Европын хүн ардУншсан996

Гэрэл зурагчин Алекс Робчиук Румын улсын алслагдсан тосгодын хөрөг зургуудыг дэлгэжээ.

Гэрэл зурагчин Алекс Робчиук Румын улсын алслагдсан тосгодын хөрөг зургуудыг дэлгэжээ. Трансильванийн Марамурес бүс нутгийн янз бүрийн тосгонуудаар тэрээр аялж нутгийн уугуул иргэд морь унаж, тэргэнцэр жолоодож, мал аж ахуй эрхэлж, уламжлалт баяр наадмаар зугаацаж байгааг гэрэл зурагт буулгасан байна. Румын улсын алслагдмал бүсэд дундад зууны үеийн амьдралын хэв маяг бүхий 100 гаруй жижиг тосгод байдаг гэнэ. Тэдгээр тосгоны иргэд орчин үеийн техник технологи, аж үйлдвэрээс ангид, ухаалаг утас ч үгүй амьдрахыг илүүд үздэг аж. Энэ бол Европ дахь өвөг дээдсийнхээ өв уламжлалыг яг байгаагаар нь хадгалж амьдардаг хамгийн сүүлийн газруудын нэг юм.

Марамурес тосгоны энэ хоёр залуу 800 жилийн турш өөрчлөгдөөгүй уламжлалт хуримын ёслолд оролцохоор явж байна.

Тэд Трансильванийн Альп гэж нэрлэгдэх газар нутгаар өөрсдийн оршин тогтнолоо тодорхойлдог

Тэд үндэсний уламжлалт хувцсаа үеийн үед өмссөөр ирсэн

 Английн хунтайж Чарльз Румыний Бреб тосгонд ирж амралтаа өнгөрөөдөг байжээ.
Эндхийн хүмүүс морин тэргийг өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг
Дуу, хөгжим, бүжиг нь нутгийн иргэдийн соёлын үнэт өв.

Энд өөр өөр орчин нөхцөл, өөр өөр дүр байдлыг буулгасан бөгөөд зарим нь ажиллаж, баяр ёслол тэмдэглэж, харин зарим нь бодлогоширч сууна.

"Зургуудаас Европын дундад зууны үеийн амьдралын хэв маяг, зан заншил, соёлоос гадна аз жаргал бидний эргэн тойронд байгаа зүйлд биш харин бидний дотор байдаг гэдгийг олж харах боломжтой”

"Тэд техник техник технологийг байнга ашигладаггүй тул зургаа авахуулж хэвшээгүй"
"Тэд камерийн өмнө өөрөөсөө өөр дүр гаргадаггүй. Яг л байгаагаараа байдаг тул илүү байгалийн шинжтэй"
"Хөрөг зураг дарахад нэлээд ур чадвар шаардагдана"
Гэрэл зурагчин хэдэн зуун жилийн өмнөх амьдралын хэв маягийг хадгалж үлдсэн хүмүүсийн аж амьдралыг гэрэл зурагт буулган үлдээхийг хүсчээ.
"Тэд өв уламжлалаа олон зуун жилийн турш тээсээр ирсэн нь бахархууштай зүйл"
Энд ээж нь хүүгээ хэдэн үеэр өөрчлөгдөөгүй уламжлалт наадамд явахад нь бэлдэж байна
Аж амьдралдаа орчин үеийн техник, технологи бус тэжээвэр амьтад ашигладаг
Тосгоны ихэнх зүйлс уламжлалт боловч энэ хүү орчин үеийн загварын хослол өмссөн харагдана
Бэлтгэсэн О.Цэцэгсүрэн
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]