Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Т.Намнансүрэнгийн уг гарвалын тухайд янз бүрээр хэлцэгсдэд зориулах ньУншсан19,594

Намнансүрэн угсаа гарвалын хувьд Чингисийн шууд угсааны алтан ургийн бүлэглэлд багтдаг, Боржигон овгийн хиад ястан байжээ.

Сүүлийн үед Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн угсаа гарвалын тухайд янз бүрийн мэдээлэл гардаг болсонтой холбогдуулан сошиалд хүмүүс ихээр бухимдаж, ихэд хэлцдэг болжээ. Тухайлбал нэгэн фэйсбүүк хэрэглэгч ингэж бичсэн байх юм.

Тэгэхээр Монгол үндэстний тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, төр улсын нэрт зүтгэлтэн, Монгол улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн намтар, түүхийг сөхөн уншигчдадаа сонирхуулах нь цагаа олсон нийтлэл болох болов уу хэмээн үзлээ.

Т.Намнансүрэн нь XV жарны гал шар барс жилийн бар сарын бар өдөр буюу 1878 оны 2 дугаар сард Алтан ургийн сурвалжийн язгууртан тухайн үедээ нутаг усандаа "Догшин цоохор ноён" хэмээн алдаршсан сайн ноён хан Төгс-Очирын гэр бүлд Төгс-Очир ноёнтоны анхны авааль эгчмэд чандмань эрдэнэ хатан Хандмаа ахайтнаас мэндэлжээ.

Намнансүрэн ханы дээд өвөг дээдэс бол Монголын улс төрийн бүлэглэлүүдийн дотроос угсаа гарвалын хувьд Чингисийн шууд угсааны алтан ургийн бүлэглэлд багтдаг, Боржигон овгийн хиад ястан хан ноёд байжээ.

Намнансүрэн ханы дээд өвгүүдийн дотроос Халх Ойрадыг нэгтгэж улмаар 1585 онд Эрдэнэ-Зуу хийдийг байгуулж, 1586 онд Далай лам Содномжамцтай уулзан Гомбогүр бурхныг залж ирж байсан Абтай сайн хан болон Ламын гэгээний анхдугаар дүр, Монгол маарамбын оройн чимэг гэж алдаршсан Түмэнхэн ноёны хүү Эрдэнэбандида хутагт, мөн хамба номун хан, Ханчин чойжил Лувсанданзанжанцан, билгүүн номч Ялгуусан бандида Лувсанпэрэнлэй нарын номтой мэргэдүүд төрөн гарчээ.

Сайн ноён хан Намнансүрэнгийн зан төлөвийн тухайд

Намнансүрэн төрөлхийн саруул сайхан ухаантай хүн учир сав ертөнцийн сайн муу бүхнийг ялган салгаж явдал учрыг тунгаан бодож явдаг бодь санаа сэтгэлтний нэг байсан тухай ном сурвалжид дурджээ. Мөн тэрбээр өөрийн үзэл бодлыг хэний ч өмнө бат баримтлан зогсдог, шулуун шударга зан аальтай байсны сацуу шуналын сэтгэлээр эх орон юугаа худалдахааас буцахгүй харгис этгээдүүдийн дунд ганцаардан хавчигдаж байсан тууштай эх оронч хүн байжээ.

 

Сайн ноён хан хэдийгээр Ар халхын дөрвөн аймгийн нэгний хан хэмээх хамгийн их ямба хэргэмтэн, Чингис хааны алтан ураг удмын нэгэн бөгөөд язгуур угсаа үе улиран залгамжилсан, өвөг дээдсийн үлэмж хөрөнгө зөөрийн эзэн байсан боловч бага наснаас эрдэм номын мөр хөөж оюун билгийн нүд нээгдсэн хүн тул ядуусыг аашлан доромжлох, эрүүл шүүлт тулган дээрэлхэхийг эрс цээрлэн, уулзсан учирсан олонтой тун ч ухаалаг эвлэгхэн харьцдаг, өрөвч нинжин сэтгэлтэй хүн байжээ.

Түүний нэг жишээ нь Онгийн хүрээний борчуулын ядуу нэгэн эмэгтэй өөрийн нялх үрийнхээ биед мэс хүргэн цагаан цоройг нь хага зүсээд Намнансүрэн ноёны өргөөний тус газар орхин одсоныг мэдсэн ноёнтон хөвүүнийг өргөөндөө авчирч эм танг уулгаж эдгэрүүлэн Авьдынгэрэл хэмээн нэр хайрлан, өөрийн төрсөн хүүхэд шиг өсгөн бойжуулж байжээ. Мөн Манж чин улсын дарангуйллын үед харийн худалдааны пүүсүүдэд Сайн ноён хан аймгийн хошууны ард иргэдээр төлүүлэх их өрийг өөрийн өмч хөрөнгөнөөс өгч дарж байсаныг түүхэн сурвалжуудад онцлон дурджээ.

Сайн ноён хан Намнансүрэнгийн ном эрдэмийн тухайд

Төгс-Очир ноёнтон хүү Намнансүрэнгээ багын цовоо цолгиун, оюун төгс чанарыг нь таашааж, Манжийн хаанд хошуу засаг залгах, голомт сахих хөвгүүн болохыг өргөн мэдүүлжээ. Тэр цагаас Монголын удамт талын язгууртны уламжлал ёсоор Намнансүрэн хөвгүүнд тусгай багш гарган, номоор төрийг засах, төрийн хэргийг ёсчлон гүйцэтгэх, ард олноо ачлах, баалах эрдэм ухаанд сургаж эхэлсэн байна.

Тэрээр Монгол бичигт нэвтэрч, манж, хятад хэл сурчээ. Түүх шаштир судлан, улс төрийн бодлогын ээдрээ нугачааг эргэцүүлэх болов. Түүний багш Чимиддорж доной хэмээх түшмэл Монгол хар ухаантай, хашир нэгэн байсан тул ард доодсын амьдрал, Монгол ахуйг мэдрүүлж ухааруулахыг хойш тавьсангүй, төр ёс, хууль зүй, зан заншил зэргийг сайтар судлуулж байгалийн үзэсгэлэнт болон түүхт газар нутгаар байнга дагуулан явж багаас нь билиг оюуныг нь нээсэн байна. Үүний ачаар Намнансүрэнд эгэл агаад хүмүүнлэг, ардыг ачлах ухамсар төлөвшсөн юм.

Сайн ноён хан Намнансүрэнгийн улс төрийн үйл хэрэгт орсон тухайд

Намнансүрэн хан багшаараа ном заалгаж төрийн элдэв хэрэгт оролцон аавынхаа дэргэд сууж байгаад Төгс-Очир хан таалал төгссөн 1896 онд буюу Монгол тооллын XV жарны улаан бичин жил Сайн ноён цол, хошой Чин Ван хэргэм залгамжилж аймгийн Ноён сууснаар улс төрийн үйл ажиллагаа нь эхэлжээ.

Намнансүрэн хан энэ үед 18 настай байсан ч аливаа асуудалд ултай, төр түмний үйл хэргийн язгуур чанарыг сайн багшийн хүчээр нэвт ойлгож мэдэрсэн байсан учир аймгийн хэргийг нягт нямбай, цалгардуулалгүй явуулж байж.

Сайн ноён хан Намнансүрэн нь Манжийн ноёрхлыг устгаж тусгаар тогтнолоо байлдан авахын төлөөх тэмцлийн манлайлагчдын нэг байв. Тодруулбал, 1911 оны хавар Манжийн ноёрхлыг устган Монгол улс үндэсний тусгаар тогтнолоо байлдан авах асуудлаар ноёд хутагт нарын нууц хурал Нийслэл хүрээнд болж уг тэмцлийг яаравчлах, Хаант Орос улсын дэмжлэгийг авах талаар хэлэлцэн тохирч, Хаант Оросоос тусламж гуйх бичиг боловсруулж түүнд 4 хан гарын үсэг зурсны нэг нь Намнансүрэн байжээ.

Ингээд 1911 оны 12 дугаар сард Монгол улсад үндэсний хувьсгал ялж Засгийн газрыг эмхлэн байгуулах ажил эхэлж байж. Энэ үеэр Богд хаан “Сайн ноён хан Намнансүрэнд үе улиран хан, ногоон жууз,шар хүрэм, улбар шар жолоо, итгэмжит эетэй, эрх дайчин цол олгож, шадар сайд болгохтун” хэмээн зарлигджээ.

Үүний дараа 1912 оны 07 дугаар сард Богд хааны зарлигаар Сайн ноён хан Намнансүрэнг Монгол улсын анхны ерөнхий сайдаар томилж, улс орноо төвхнүүлэн хөгжүүлэх итгэлийг хүлээлгэжээ.

Сайн ноён хан Намнансүрэнгийн Хаант Орос улсад хийсэн айлчлалын тухайд

Т.Намнансүрэн Ерөнхий сайд тун хариуцлагатай албанд тохоон томилогдсондоо сэтгэл зовингуйравч, улс Монголынхоо төлөө бүхнээ зориулахаар зориг шулуудан, ухаан бодлоо чиглүүлэн зүтгэж эхэлжээ. Энэ үед хэдийгээр Манжийн дарлалыг устгаж, улс, үндэснийхээ бие даасан байдлыг хангасан боловч империалист гүрнүүд тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, элдэв даралт шахалт үзүүлсээр байлаа.

Иймд юун түрүүнд Орос улсад Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх асуудал нэн чухал байв. Ийнхүү Монгол улсын ерөнхий сайд Т.Намнансүрэн тэргүүтэй бүрэн эрхт төлөөлөгчид 1913 оны 10 дугаар сард хаант Оросын нийслэл Петербургт очжээ. Энэхүү айлчлал нь Барга, Өвөр Монгол, Хөх нуурын Монголыг багтаасан Монгол улс байгуулахыг хаант Орос улсаар зөвшөөрүүлэх, улс орны улс төр, эдийн засаг, соёлыг хөгжүүлэх зорилгоор зээл авах, зэвсэг авах, Монголын элчин консулыг Хаант Орост суулгах зэрэг асуудлаар харилцан тохирох томоохон итгэл өвөрлөсөн айлчлал байсан юм.

Энэ айлчлалыг дэлхийн зарим улс орнууд ч сонирхож байсан бөгөөд Бээжин дэхь Английн “Times” сонины сурвалжлагч тэмдэглэхдээ “10 сарын эхээр Сайн ноён хан, ван Удай . . . тэргүүтэй төлөөлөгчид Петербургт одохоор бэлтгэж буй. Энэхүү айлчлалыг Монголын ирэйдүүд онцгой ач холбогдолтой үйл хэрэг болох байх гэж олон улс үзэцгээж. . .” хэмээн бичжээ.

Сайн ноён хан Намнансүрэн Оросын Их эзэн хаанд дээд зэргийн хүндэтгэл үзүүлж, хөлд нь суух бодлого баримталсан хэдий ч 1913 оны Орос, Хятадын тунхагийн үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ далд хэлбэрээр албан ёсоор илэрхийлжээ. Харин Оросын тал энэ уулзалтаар Өвөр Монголыг Монгол улсын бүрэлдэхүүнд оруулах асуудлыг эсэргүүцсэн тул Т.Намнансүрэн өөр арга сүвэгчлэн Петербургт сууж байсан Англи, Америк, Япон, Швейцарь, Франц, Герман, Итали, Турк, Голланд, Дани, Австри, Хятад зэрэг арван улсын элчин сайдад Монголын тусгаар тогтнолын асуудлаар нот явуулсан нь ч Хаант Оросын Гадаад яамны явуулгын улмаас уг нотод хариу авах асуудал унтарсан байна.

Ийнхүү улс төрийн тохиролцоонд хүрч чадахгүйгээс болоод эдийн засаг, дипломатын хэрэг ч явцгүй болж байв. Гэсэн хэдий ч Т.Намнансүрэн Оросын эрх баригчидтай уулзах бүртээ: "...Манай улс тулгар төрийг сая нээсэн бөгөөд санхүүгийн зүйл арвитгагдаагүй, аливаа дутагдах зүйл үлэмж тул урьдын зээлэх хэмээсэн мөнгө ба улсын банкны явдлыг түргэлэн гүйцэтгэх ажаамуу" хэмээн хүссээр байлаа.

Оросын эрх баригчид нэлээд цааргалсны эцэст "Монгол дахь манай нийт байр суурийн үүднээс үзвэл, Сайн ноёныг гар хоосон буцаалгүй дэмжих явдал тун чухал байна" гэж үзэж Монголд 3 сая рублийг 30 жилийн хугацаагаар зээлдүүлэх болов. Энэ нь бас Сайн ноён хан уг асуудалд ухаан сийлж, ултай хандсаны үр дүн байлаа. Мөн бага сага буу, зэвсгийн тусламж өгөх болсон байна. Ийнхүү Монголын төлөөлөгчид Хаант Орос улсад “ сар шахам хугацаанд байхдаа Оросын эзэн хаантай 2 удаа, Оросын нийт 10 яамны 7 сайдтай нэг бус удаа уулзаж, төрийн хэмжээнд айлчилсан үйл явц болсон байна.

Сайн ноён хан Намнансүрэнгийн тэргүүлсэн Засгийн газрын тухайд(1912-1919)

1914 онд олон улсын парламентын жишгийг харгалзан эзэн хаанд зөвлөх эрх бүхий Улсын дээд, доод хурлыг байгуулжээ. Төрийн ёс, ёслолыг үндэсний хэлбэртэй болгож цэгцлэн, төр, засгийн байгууллагын бүх тамга, тэмдэг, төрийн сүлд, тугийг тусгаар тогтнолын билэгдэл болгосон алтан соёмбо бүхий зохион буй болгож, төрийн дээд шагнал, дэд, гутгаар зэрэглэлтэй "Эрдэнийн очир" одонг тус тус шинээр буй болгожээ.

Сайн ноён хан Намнансүрэнгийн даалгавраар эрдэмтэн Жамсрангийн Цэвээн Үндсэн хуулийн төсөл боловсруулж байв Мөн улсын хууль зохиох комиссыг томилон ажиллуулж 1915-1918 оны хооронд 65 дэвтэр бүхий "Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг" хэмээх хуулийг боловсруулжээ.

Түүний тэргүүлсэн Засгийн газар улс орныхоо байгалийн баялаг, нөөц бололцоо, хүн амынхаа чадавхийг нарийн тооцож судалсны үндсэн дээр эдийн засаг, нийгмийн шинэтгэл хийх нь чухал юм гэж үзсэн байна.. Монгол улсын Засгийн газраас 1915 оны I сард "Монголд хайгуул шинжилгээ явуулах дүрэм"-ийг зөвшөөрөн сайшааж, Монголын шинжлэх хэргийг эрхлэх хороо байгуулсан байна.

1914-1916 онд шинэтгэлийн хороо, хамгаалалтын алба, хяналтын хороо байгуулах, улсын орлого, зарлагын данс, мөнгөн хадгаламж, албан татвар оноох, гааль хураах тухай дүрэм боловсруулах, цай худалдаалах, мөнгөний ханш тогтоох, мөнгө хүүллийн эсрэг тэмцэх зэрэг төслүүдийг боловсруулж, тэдгээрийг Улсын дээд, доод хуралд оруулан хэлэлцүүлжээ. Ийнхүү түүний тэргүүлсэн Засгийн газар улсын төсөв, гааль, татварыг цэгцлэн цөөн хэрэглэгч бүхий телефон утас, бага оврын цахилгаан станц зэрэг жижиг үйлдвэрийг байгуулж, үндэсний банк, авто өртөө бий болгох, төмөр зам тавих ажлыг хөөцөлдөж байв.

Сайн ноён хан Намнансүрэнгийн нас нөгчсөн тухайд

1915 оны Хиагтын гурван этгээдийн хэлэлцээрийн дараа Ерөнхий сайд Намнансүрэнгийн үйл ажиллагаанд ихээхэн саад бэрхшээл учирч, Хятадын төлөөний сайд Чен И гэгч олон зүйлийг шахаж шаардан, тулгаж байжээ.

Түүний зэрэгцээ Монголын хар, шар ноёдын бүлэглэлийн хоорондын зөрчил хурцдаж, тэдний зарим нь улс үндэснийхээ эрх ашгийг умартан, дураар авирлах болов. Дээрх шалтгаанууд болон заримдаа эсэргүүцлээ илэрхийлэх хэлбэрээр Т.Намнансүрэн улс төрийн амьдралаас үе үе хөндийрч, нутаг орноо бараадах болжээ.

Ийнхүү нэг удаа нутагтаа очсон байхад нь 1919 оны хаврын эхэн сарын үеэр Нийслэл Хүрээнээс дуудлага ирж яаран буцсан байна. Тэрээр Нийслэл хүрээнд буцаж ирснийхээ дараахан Богдын ордонд болсон хүлээн авалтын үеэр хортой архи уусны улмаас ид идэр нас 41-ний сүүдэр зооглоод, хорвоог орхижээ.

Сэтгэгдэл 46ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 7. 14:44
Novsh

Saihan hereldeh ym aa. Tuuh meddeg geed itegtsen erguu garuud. Tuuheesee suraltsaachee 400 jiliin umnu yag ene heruul chine bidniig duusgasan ym daa.

2018, 1 сар 9. 0:24
Содоо

монголчуудаа гэж нэг л цус ярьсан улсууд байх юм. Монгол улс, монгол соёлын төлөө, монгол гэдэг тэр нэг зүйлийн төлөө цохилох зүрх, зүтгэх зориг байвал ямар ч цустай байсан яадаг юм. Асгарах цагт бүгд л улаанаар урсдаг ш дээ. Чингис хаан хүртэл язгуур, цус хольцийг биш сэтгэлийн мөн чанар, үнэнч байдал зэргийг хардаг байсныг өдгөө бид Нууц товчооноос мэдэх бус уу? эсвэл энэ группийн доор албаар ийм хагалах бодлоготой сэтгэгдлүүд бичээд байдаг юм уу? тийм юм харагдсан ч заавал хэрэлдэж хариу бичих нь тийм чухал гэжүү? урдах урдахаа л аятайхан хийгээд явбал энэ улс чинь хөгжихөд нэмэртэй бус уу?

2017, 11 сар 11. 20:11
Зочин

TSeren epv ch gesen eh oronch hvn. Oirdiin tvremgiillees Halhiig abarsan l hvn shvv dee. Orosiin zohioson tvvheer hvmvvjsen hvmvvs vvniig oilgohggvi,harin manai hoich ve oilgoh tsag irne ee.

7 сар 30. 12:11
Зочин

Халх Монголын СУУТ хөвүүн ЦЭРЭНГИЙН суу алдар оршивой! Цэрэн бол түүхэнд үлдэх их гавьяатай, сод ухаантай, баатарлаг эр байсан юм. Түүний суу алдарыг Монголчууд бид үүрд санан дурсаж явах ёстой. Чухам Цэрэн түүний үр удам болох Наянт ван нарын амь өрссөн тэмцлийн ачаар Монголчууд бид туурга тусгаар улс болон оршиж буй юм. Гоц ухаант сэргэлэн Цэрэн хөвгүүнийг Манжийн хаан зүгээр нэг сонгож охиноо өгөөгүй нь лавтай.Гэхдээ Цэрэн Манжийн хааны итгэлийг ашиглаж Халх могнол улсаа, Монгол үндэстнээ хамгаалан бөхжүүлж чадсан юм. Зүүнгарын Галданцэрэнг хааны явцгүй саанаа Халхыг эзлэх оролдлогыг тас цохиж Халхын нэлээд доройтсон үзэл, дайнч баатарлаг уламжлалыг сэргээсэн билээ. Зүүнгарын улсыг Манжид хядагдахаас аварсан билээ.

8 сар 9. 15:40
уншигч

Түүхийг үнэн зөвөөр нь бичиж эхлээд байгаа шүү. Бусдын зохиож өгсөн үлгэрт 70-80 жил итгэсэн шүү, бид. Цэрэн ч, шанзов Бадамдорж ч эх орноо зарж идсэн урвагчид байгаагүй гэж ойлгоод байгаа. Занабазар, Намнансүрэнг харлуулах гэсний хэрэггүй шүү дээ

2017, 9 сар 14. 22:57
түүх сонирхогч

эфү гэдэг нь манжийн хааны хүргэн гэсэн үг өөрөөр бол гүнж нартай нь гэрлэсэн эрчүүдийг хэлдэг. Цэрэн бол Монгол хүн манжийн хааны хүргэн байсан тиймээс эфү гэдэг болсон тэр үеийн нэршил нь гэхиймуу

2017, 9 сар 15. 1:53
Medlegt dusal nemer

Turuund shahuu bolohoor ni end buchie. Olon hun unshaarai. Garal uusel udam sudar gej hun deer yarih ni elbegee bilee. Harin ene garval gedeg chini ustaj ugui bolson ba odoo sudlagdaj bui amitan deer heregledeg ug!

2018, 7 сар 19. 20:35
Зочин

ТЭНЭГТ МАЛАА. УГСАА ГАРВАЛ ХАРИН Ч ХҮН ДЭЭР ЯРИХ ЁСТОЙ МАШ ЧУХАЛ ЗҮЙЛ

2017, 9 сар 14. 22:19
Зочин

Тэрээр Нийслэл хүрээнд буцаж ирснийхээ дараахан Богдын ордонд болсон хүлээн авалтын үеэр хортой архи уусны улмаас ид идэр нас 41-ний сүүдэр зооглоод, хорвоог орхижээ.

2017, 9 сар 14. 14:00
ЗочинTsedenboli

Umhii hazgai heltnuud mongold turd hutgaldaj ehelsen tsgaaas l mongol tur doroitoh shatandaa orson baidgiim tedend shunal tachaalaas uur zuil ugui boloi

2017, 9 сар 14. 12:38
Зочин Эрдэнэ

Галдан ч манжийн хүргэн. Цэрэн өөрийн эрх ашиг нутаг орныхоо төлөө ойрдуудтай тэмцэж, холбоотнуудтайгаа хамтарч гал усны гашуун зовлон эдлүүлж байсан тэднийг даран сөнөөжээ. Харин энэ нь эцсийн үр дүндээ манжийн вассал болох үр дагаварт хүргэжээ. Тухайн цаг үед үүний гол буруутан нь Галдан нохой гэж харж байна. Хувий үзэл ,бодол шүү.

2017, 9 сар 14. 12:28
Зочин

Ойрдууд монголын хаан ширээ рүү 400 жил санаархаж З удаа монголын төрийг сарниасан шүү дээ

2017, 9 сар 16. 22:00
Зочин

одоо ч

2017, 9 сар 14. 14:25
Түүхийг мэднэ

Гайгүй гавьятай Монгол хүн гарвал Хятад, Манж гэх ЦУУ гаргадаг Дүрвэдүүдийн ХАР ТЕХНОЛОГ шүү дээ. Ийм тэнэг цууу, зохиомол ХУДАЛ гүтгэлэгт бухимдан ХАРИУ өгөх шаардлага үгүй. шүү дээ. Дүрвэсэн ойрдууд хэзээний буруу сэтгэл цаашаа санаатай улсууд. Ихэнх нь ХУЖАА гаралтай Түвдтэй нөхөцсөн нөхдүүд шүү дээ. 60 оны сүүлээр Увсаас 10 машин хужааа гаргаж хил давуулан хөөж байсан. Цэдэнбал гэгч урвасан НОХОЙ 50иад онд 30 мянган ХУЖААА Эрчүүдийг Монголд оруулж ирээд сүүлд нь оросуудын заавраар Монголоос гаргах гэж хөөгөөд бараагүй лавтай юу20 орчим мянга нь Монголд үлдсэн. Цэдэнбал гэх БУУНЫ НОХОЙ Монголд маш их гай тарьсан даа.

2018, 4 сар 12. 12:32
Зочин

Uvsaas bish Ulaanbaataraas shuu dee. Uuriin munhagt diildej baigaad tsus harvav aa!

2017, 9 сар 19. 20:58
Зочин

түүхийг мэддэг хүн ингэж хэлдэггүй байх аа. Чи л лав эфүгийн удам байх

2016, 11 сар 24. 19:46
Зочин

манжийн цус холилдох яахав. Цус холиогүй үндэстэн гэж байхгүй. Харин Монгол цустай байсан ч монгол хүнээ ад үздэг, харь оросыг шүтдэг Цэдэнбал мэтийг монгол хүн гэхэд хэцүү юм. Манжийн дарлалд 300 гаруй жил болсон ч бид хэвээр үлдэж хятадаас хамгаалуулсан гавьяаг хэн үүрэх вэ. Харин Оросын мэдэлд 70 жил болоход хамаг сэхээтнээ алуулж устгуулж соёлоо хэлээ бузарлуулсан нь хэний ач вэ. Эфү Цэрэн бол Зүүн гарын улсын 30-40 мянган цэрэгтэй 2 дайралтыг Галданцэрэн хаантай нь алдарт Цэрэндодов жанжнуудтай нь бутцохиж халхыг аварсан гавьяаг та нар мэдэх хэрэгтэй. Эфү Галдан, эфү Цэдэнбал нарыг магтах хирнээ Цэрэнг муу хэлэх нь утгагүй юм. Оросын зохиосон түүхээр толгойгоо бүү эргүүлцгээ, Эх оронч гэгдээд байгаа дүрвэдүүд яагаад бүгд үлдээд халхын хамгийн сайхан нутагт эзэн сууж байсныг харь орны эрх ашгийн төлөө хийсэн гавьяаг нь үнлсэн юм шүү

9 сар 19. 8:14
Зочин

голоор нь хэллээ

7 сар 30. 12:14
Зочин

Ойрдууд гэдэг хүмүүс чинь Шинжиан Түвдэд ихээр оршин суудаг тэндээсээ хөөгдөөд манай Монгол газар шороонд нутаг гуйн ирсэн хүмүүс. Тэд ТҮВДҮҮДТЭЙ ихэд холилдсон хүмүүс байдаг.

2018, 4 сар 12. 12:38
Зочин

Zaa oorsdiin maani altan urgiin tsustnuud yu yu hiilee, dongosch suuh yum.

2017, 9 сар 8. 14:13
Зочин

manjid hen 300 jil ezlegdsen gj urwaj buuj ogch dagaar orsonooroo KHalhuud l 300 jil bolson bn shvv mongoliin toriin tusgaar golomtuudiin svvliinh ni boloh oiradiin tor khalhiig buuj ogsonoos hoish 70 shaham jil tesseniig sanah heregtei yadaj l ter hvmvvs halhuudiig boduu etssee hvrtel temtseh zorigtoi bsan. Mongol geheeree l zowhon halhuudaa hamruulj boddog zawaan setgelgeegee awch hayul taarna

2017, 8 сар 14. 19:56
Зочин

За ямар угшилтай байсан ч Намнансүрэн бол монголоо гэсэн чин сэтгэлтэй хүн байсан. Ямарч байсан одоогийн УИХ-н гишүүдээс л дээр Монголоо гэсэн сэтгэлтэй хүн .Одооны УИХ гишүүд бол эх орноо яаж худалдаж идэх вэ гэсэн шунахай сэтгэлтэй, хүмсүүс . Ялангуяа МАН-хан монголыг сөнөөх бодолтой хүмүүс шүү. Зөв болгоныг буруу болгодог, Монголд үйлдвэрлэлийг сэргээж болохгүй гэж боддог хүмүүс,түүний илэрэл нь Аж үйлдвэрийн яамыг устгасан явдал мөн. Яаж л гадны хараат байлгах вэ гэж санааширч суудаг хүмүүс шүү

2016, 12 сар 16. 0:24
Зочин

ЭНЭ ХАЗГАЙ ХЭЛТЭЙ ЖУДАГГҮЙ ЛАЛРУУД АРААС ХУТГА ШААХ НОВШНУУД ШҮҮ

2016, 9 сар 29. 8:46
уншигч.

үзэл суртал орсон ч гэлээ соц. реализмын үеийн романуудад түүхэн хүмүүсийг дүрсэлсэн байдаг. Ягаан ноён \Сайн ноён\ Намнансүрэнг Ж.Пүрэв гуай "Аянга" романдаа дүрсэлсэн байдаг. Ард олондоо ээлтэй, монголоо гэсэн чин сэтгэлтэй, ядууст тустай ...гээд тэр дүр сэтгэлд хоногшжээ.

2016, 9 сар 26. 17:37
Товуу

Сайн ноён Намнансүрэн Монгол Улсынхаа төлөө өөрийн чадах бүхнээ хийсэн аугаа хүн шүү дээ.Монголд ийм л сэтгэлтэй хүн тун хэрэгтэй байна даа.

2016, 9 сар 26. 15:07
Зочин

efu tseren gegch etgeed odoogiin arhangai aimgiin hun gedeg unen uu

2016, 9 сар 26. 15:00
7

ЕР НЬ МОНГОЛЧУУДЫН 30 % НЬ МАНЖИЙН ХОЛЬЦТОЙ ШҮҮ ДЭЭ, ДЭЭР НЬ ЭНЭХҮҮ НАМНАНСҮРЭН НЬ ЭФҮ ЦЭРЭНГИЙН УДАМ ГЭДЭГ НЬ ҮНЭН.

2018, 4 сар 10. 12:45
Монгол

түүхээ мэдэхгүй жинхэнэ хужаа чин чийн цэр байна хөгийн лалар вээ одоо ч монголыг сороод явж байгаа биз,,,

2017, 9 сар 15. 1:50
Medlegt dusal nemer

Harin tiim! Yadag maanag ve! Efy gej kitadiin hurgen bolson huniig helj baihad da!

2017, 7 сар 2. 9:54
Зочин

ЧИ ЧИНЬ ХАРИН ЮМ ОЙЛГОДОГГУЙ СОНИН ГАР УУ ГҮЙЮУ ХЭХЭ

2017, 1 сар 9. 20:46
Зочин

Энэ дээр чалчигч этгээд өөрөө эфү Цэрэнгийн удам байхаас зайлахгүй. "Магадгүй тэр үед эфү Цэрэнтэй хамт айл саахалт явсан ч байж мэдэх этгээд" байна. Энэ мэт мэдэмхийрэгч, түүхийг гуйвуулагч этгээдийн үгэнд бүү итгээрэй.

2016, 10 сар 3. 15:15
Зочин

яг үнэндээ бүүр эцэгээ ч бүрэн мэдэхгүй халтар байгаа даа чи

2017, 8 сар 14. 19:58
Зочин

Мэдээд яах юм бэ?

2017, 9 сар 14. 16:22
ЭФҮ

эцэггүй мал мал ха хах

2016, 9 сар 26. 16:26
Зочин

өөрийнхөө түүхийг үгүйсгэж гадны бөгс долоож байж таашаал авдаг **** шив дээ чи

2016, 9 сар 26. 15:17
Зочин

чи юу мэдэж ийм юм бичиж суудаг байнаа

2016, 9 сар 26. 14:48
Зочин

Цаг төрийн үймээн романыг эхлээд уншдаг ч болоосой энэ их мэдэг ч нар.

2016, 9 сар 26. 14:44
Зочин

Алтан ургийн хүн яалтгүй Ягаан ноён буюу Т.Намнансүрэн хан. Хэрвээ өнөөдөр япон шиг хаантай улс байсан бол энэ хүний удмын хүн хаан болох ёстой.

2018, 4 сар 9. 12:53
Зочин

Зөв

2017, 9 сар 14. 23:09
түүх сонирхогч

ёстой үнэн, 76 тэнэг их идэхийг хичээсэн нөхдөөр удирдуулахаа болиод алтан ургийн удам Ягаан ноён /нутгийнхан нь гэрэлтсэн цагаан, царайлаг сайхан ноёноо хүндэтгэн ингэж дууддаг байсан/ Намнансүрэнгийн удмын хүнийг хаан болгож улс орноо удирдуулбал өвөг дээдсийн сүнс баярлана даа, алтан ургийнхан хэзээд эх орныхоо л төлөө байсан

2016, 9 сар 29. 13:46
dfdsaf

tiim shv

2017, 1 сар 27. 18:16
Зочин111

Өнөө цагт Чингисийн Монголын нутаг гэх Халх Монгол яах аргагүй оршин тогнтнож бна . Харин Ойрадууд маань яаж омогшиж ямар их нутаг дэвсгэрийг эзэгнэж оршин байлаа даа. Тэд Бүс нутгийн хэмжээнд Орос,Манж гэсэн 2гүрний анхааралд өртөж тэдний нөлөөлөх гадаад бодлогод өртөж урьд хүчирхэг байсан Ар Монголын төрийг бусниулах ЭЗ-г нь сулруулах зарилгоор газар нутгийг булааж Цэрэг дайнд татах зэргээр Гадныханы Төв Монголыг дарамтлах ажиллагаанд маш идэвхитэй оролцсон болох нь Түүхийн баримтуудаас маш тод нотлогдож бна даа. Тийм байтлаа Тэд Түүхийнхээ явцад уугуул нутгаасаа хөөгдөн Халх Монголын нутагтаа оршин тогтнох болсон атлаа Занабазарыг муулж Халхыг доромжлох нь тэдний бодол бус Харийн хатгала өнгөллөг гэдтэй.

8 сар 1. 16:55
Зочин

Ойрдууд хөөгдөж халх руу орж ирсэн юм биш. Харин анх Зүүн гараасаа Саарал жанжин урваж манжийн заавраар эсрэг байлдаж мөхөөхөд их үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр алагдсан ч гэсэн дөрвөдүүд 2 Цэрэнгийн удирдлагаар Зүүгщн гараасаа урваж халх руу 17000 өрх оргон ирж ойрдуудыг хядалцаад манжид эрхлэн хамгийн сайн газрыг сонгосоор Увс нуурт суурьшсан. Имй урвагч нарыг манж, хятад ихэд эрхлүүлж байснаас 1911 онд тусгаар улс болоход хятадаас салахгүй гэж зүтгэж байсныг Жа лам айлгаж монголд нь оруулсан . Харин Балт ван Шар сумийн газрыг Хятадад үлдээж чдасан юм.

2018, 4 сар 12. 12:43
Зочин

Zanabazariig eh oronch Namnansurentei haritsuulj bolohgui

8 сар 1. 16:58
Зочин

Занабазар бол халх монголыг өстөн ойрдуудаас аварч Чингис хааны голомтыг тусад нь үлдээж чадсан агуу их стратегч . тэр үе Халх, Өвөр монгол, Зүүн гаргэсэн 3 тусгаар улс байснаас хамгийн өстөн нь Галдан байв. Түүнээс амиа аврахын хамт монголыг үлдээх их гавьяа бүтээсэн.

2018, 4 сар 12. 12:42
Зочин

Urvagchiig omoorogch urvagch bolno!

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]