Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XX зууны учир нь үл олдох хэргүүдийн нэг: Монголын талд онгоцтойгоо унасан Линь БяоУншсан10,247

Ямар ч байсан Монголын талын баримтаар бол онгоц унасан газар үзлэг хийхэд энэ онгоцонд явсан хүмүүсийн цогцос хоорондоо их ойрхон, бүгд дээшээ харсан байдалтай олдсон бол харин ганцхан хүн нэлээд зайтай доошоо харсан байдалтай байсан гэсэн нь их сонирхолтой.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1907 онд Хубэй мужийн нэгэн жижиг тосгонд төрсөн хүүд Юи Жун гэсэн нэр өгсөн нь яваандаа Хятадын төрийн томоохон зүтгэлтэн болох Линь Бяо байжээ. 10 нас хүрч байх үед эцэг нь хоосорч дампуурснаар хүү гэрээ орхисон ч сургуулиа хаясангүй.  18 настайдаа Хятадын Коммунист намын гишүүн болсон энэ эр 1925 онд Гоминданы цэргийн сургуульд орж, энд Линь Бяо хэмээх нэрийг авсан байна. Нэрний утга нь “бар шиг муур”.

Линь Бяо маш богино хугацаанд цэргийн дарга болж Гоминданы армийн салаан захирагчаас хошууч болтол дэвшин томорч байх үед Чан Кайши коммунистуудтай муудалцаж эхэлжээ. Линь ч тэр даруй Гоминданыг орхин коммунистуудын бослого зохион байгуулах, зарим мужид Улаан арми байгуулах ажилд идэвхтэй оролцож явснаар коммунистуудад нэр нүүр олж, удалгүй Хятадын Коммунист түр засгийн газрын нэг томоохон албан тушаалтан болж амжив.

Урт хугацаагаар үргэлжилсэн иргэний дайны үед цөөнгүй удаа тулалдаанд оролцож явсаар Японтой хийсэн дайны үеэр хүнд шархдаж ЗХУ-д ирж эмчлүүлсэн ба эдгэж гарсны дараа буцалгүй үлдэж Коминтернд хэсэг хугацаанд бас нэг албан тушаал хашиж байв. Энэ явдлын дараа Линь Бяог хулчгар амьтан гэх яриа гарч эхэлсэн байна.

Линь Бяо нь авьяаслаг зохион байгуулагч байсан ба олон зуун мянган хүнтэй армийг богино хугацаанд бий болгож, сургаж, байлдах чадвартай болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн. Мөн тэрээр "муу санааны туйл байсан” бөгөөд Японтой хийсэн дайны үеэр аль болох өөрийн цэргийг дайнд оруулахгүй байж хүчээ бэхжүүлэх, Японтой тулалдаж буй Гоминданы армийг сулраад ирэх үед нь няц дар ах бодолтой, түүнийгээ хэрэгжүүлдэг нөхөр байлаа. 1946 онд энэ зорилгодоо хүрсэн буюу Гоминданы суларсан армийг бут цохин Манжуурт коммунистуудын бүрэн хяналтыг тогтоох ажлыг чухам Линь хийсэн билээ.

1947 онд хагас сая цэрэгтэй болсон энэ жанжин өөр бусад коммунист бүлэглэлтэй нэгдэн Бээжинг чиглэн довтолсоор ялалт байгуулж, гоминданыхныг бүр урагшаа далай руу шахаж гарах газаргүй болгосон тухай олон баримт байдаг юм гэсэн.

Линь Бяогийн Гоминдантай хийсэн тэмцлийн явцыг харахад дайснаа бут цохисон, үлдэн хөөсөн, ялалт байгуулсан гэсэн юм их харагдах боловч үнэн хэрэгтээ энэ хүн хүчээр биш аргаар, бүр хамгийн хөгийн гэмээр аргаар энэ бүхнийг хийж байжээ.

Цагтаа гоминданыхантай өвөр түрийдээ орж хүн болсон учраас тэдэнтэйгээ зохицож чаддаг байсан ба аливаа тулалдаан эхлэхийн өмнө тэдэнтэйгээ нууцаар уулзаж, авли га мөнгийг нь өгч тохирч байгаад ширүүн тулалдаан хийх дүр эсгэх ба гоминданууд нь ч гэсэн жүжгийн дагуу үзэлцэж байгаад бутцохиулан сүйрч буй мэт болж алга болж өгнө. Иймэрхүү явдлын дараа Линь Бяо хамгийн бага хохиролтойгоор, хамгийн ширүүн тулалдаанд, гайхамшигт ялалт байгуулсан баатар болох бол ялагдсан гоминданууд нь ч хүч тэнцвэргүй айм.шигт тулалдаанд орж аргагүй л хүчинд автсан дүрийг Чан Кайшигийн өмнө тоглоно. Иргэний дайн гэж ийм л байдаг хойно.

Иргэний дайнд ялсан, Солонгосын дайны баатар болсон Линь 1955 онд Хятадын маршал болж тухайн үед Хятадад өрнөж байсан Зөвлөлтийн талынхныг Хятадын засаг төрөөс зайлуу.лах ажилд идэвхтэй оролцон гялалзсан амжилт гаргаж 1959 ондоо Батлан хамгаалах яамны сайд боллоо.

Зөвлөлтийн талынхныг засаг төрөөс зайлуулах ажилд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн энэ хүн маань үнэндээ бол Зөвлөлттэй дайн хийж магадгүй Маог ил далд аргаар хазаарлаж байсан цорын ганц хүн байсан юм. Оросуудыг муулж, үзэн ядаж байгаа мэт байвч ачир дээрээ Зөвлөлтийн тагнуулын байгууллагад маш нууц чухал мэдээллүүдийг энэ хүн дамжуулж байсан нь одоо ч ил болсоор байгаа билээ. Яг л гоминдантай байлдаж жүжиглэсэн аргаа энд ч бас давтаж, хоёр талд элдэв явуулга хийсээр л.

Соёлын хувьсгалын үеэр маршал Линь нь Маог үг дуугүй даган баясаж байлаа. Чухам энэ хүн л нөгөө алдарт улаан номыг гаргаж, хунвейбинүүдийг “хуучны бүх л зүйлийг усгах” ажилд уриалан дуудаж байсан хүн. Ийм байдлаар үргэлжилсээр 1969 он болоход Линь Бяо албан ёсоор Маогийн цорын ганц залгамжлагчаар тодорчээ.

1970-аад он бол Хятадын хувьд америкчуудтай ихээхэн найзалж байсан тэр цаг. Харин Хятадын БХЯ-ны сайд нь үүний эсрэг хүн байлаа. Цагтаа америкчуудтай байлдаж явсан энэ эрийн хувьд Маогийн ингэж “Сэм авга”-тай сүжрэлдэх явдал өөрийнх нь хувьд аюултай зүйл бөгөөд угаасаа хартай, олон ааштай Мао яаж ч магадгүй хүн. Дээр нь Маогийн эхнэр тэргүүтэй “Шанхайн бүлэг"-ийнхэн улам бүр хүчийг авч байгаа зэргээс болж Линь шийдвэртэй арга хэмжээ авахаар шийджээ.

Юун төлөө Батлан хамгаалах яамны сайд, армийг гартаа барьж байгаа хүн билээ. Цэргийн хүчээр төрийн эргэлт хийж засгийн эрх авах төлөвлөгөө гарган ажиллаж эхэлсэн ба гадаад талаас ЗХУ туслах болно. Гэхдээ эхлээд төрийн эрх авсны дараа л оросуудтай учраа олно гэж тооцож байсан ба энэ ажилдаа өөрийн хамгийн ойрын хүмүүс болох хүү, охиноо дайчилж эхэлсэн байна. Тэдгээр нь ч найдвартай сайн цэрэг офицеруудыг олж бүлэгтээ оруулсаар. (Бүлгийн нэр нь “571-р төсөл” буюу Хятад дуудлагаар зэвсэгт бослого гэсэн хэллэгтэй тун ойролцоо нэр гэнэ)

Насаараа хоёр талд хоёр өөр нүүр гаргаж явсаар энэ их өндөрт гарсан хүн энэ удаа ч бас олон нүүрээ гарган төрийн эргэлтэд бэлтгэж байсан ч нэг зүйл дутуу тооцжээ.

“Аав маань муу хүмүүсийн нөлөөгөөр буруу юм хийж байна, аавыг минь тэр хүмүүсээс салгаж авраач” гэсэн гуйлт бүхий захидлыг Хятадын тусгай албад хүлээн авсан ба захианы эзэн нь Линь Бяогийн охин байв. Энэ охин  төрийн машин хэрхэн яаж ажилладгийг мэдэлгүй гэнэн цагаан зангаар авыгаа аврах гэсэн гэж зарим нэг нь бичих ч үнэндээ бол Линь Бяогийн охин нь Линь Бяо шиг зан гаргаж, өөрийгөө үл бүтэх зүйлээс хамгаалахын тулд аавыгаа золионд гаргасан гэдэг нь илүү үнэн болов уу.

Хятадад орох газаргүй болж бүрэн бүтэлгүйтсэн Линь Бяо өөрийн хамгийн ойрын хүмүүсээ аван онгоцоор зугтаж яваад БНМАУ-ын хил даван Хэнтий аймгийн нутагт унаж сүйр.сэн түүхтэй бөгөөд яг эндээс эхлээд Линь Бяогийн үхэ.лтэй холбоотой оньсого эхэлдэг билээ.

P.S.

Линь Бяогийн онгоц Монголын нутагт сүйрсэн талаар бид бүгд мэднэ. Харин тэр сүйрлийн талаар хоорондоо зөрчилдсөн олон яриа байдаг, манай хэвлэлүүдэд ч хангалттай бичсэн байдаг ба энэ талаар ганц нэгхэн зүйл нэмэрлэхэд:

Төр эргүүлэх гэсэн оролдлого нь охиных нь зүтгэлээр бүтэлгүй болсны дараа Линь яаран сандран зугтахад Хятадын тусгай албад юу ч хийж чадалгүй байсаар мань эрийг алдсан гэж үздэг хүмүүс байдаг. Гэтэл зарим нэг нь харин ч эсрэгээр буюу тусгай албадынхан дор нь арга хэмжээ авч урвагчдыг цааш ха.руулаад тэрхүү зугтахаар бэлдсэн онгоцонд нь хийгээд нисгэсэн, Монголын нутагт нисэж явахад нь онгоцыг унагах амиа зол.иослогч нисгэгч онгоцыг удирдаж явсан, Хятадын сөнөөгч онгоц дагаж хил нэвтрээд устга.сан гэх мэт олон яриа бий.

Ямар ч байсан Монголын талын баримтаар бол онгоц унасан газар үзлэг хийхэд энэ онгоцонд явсан хүмүүсийн цогц ос хоорондоо их ойрхон, бүгд дээшээ харсан байдалтай олдсон бол харин ганцхан хүн нэлээд зайтай доошоо харсан байдалтай байсан гэсэн нь их сонирхолтой. Үнэхээр нисгэгч нь онгоц унаснаас болж гарсан түймрээс зайлах гэж мөлхөж холдох гэж оролдоод дийлээгүй юм болов уу?

Өөр бас нэг зүйл бол Линь Бяог зугтах үед Жоу Эньлай түүний онгоцыг байнга хянаж байсан явдал бөгөөд Өвөр Монголын дээгүүр нисэж явахад нь буу даж унагах уу гэж тэрээр Маогоос асуухад өнөөх нь “Явбал яваг” гэсэн утгатай үг хэлсэн гэдэг явдал юм. Мао яагаад ийм тайван байсан юм бол? Гэтэл тэр үед Жоу Эньлай хоёр өдрийн турш унталгүй энэ бүх явдал яаж төгсөхийг хүлээн өөрөө бас ”явчих” шахсан юм сууж байж.

Зарим нэг яриагаар бол Линь Бяогийн онгоц Монголын дээгүүр явсаар ЗХУ-ын хилд тулж ирээд цааш нисэх зөвшөөрөл гуйхад нь оросууд татгалзсан учир Линь буцан нисэж яваад Зөвлөлтийн харв.асан пуужинд унасан байж магадгүй юм байх. Тэр пуужингийн тухайд бол дэмий яриа бөгөөд зөвшөөрөл гуйдаг ч гэсэн хачин. Монголоос зөвшөөрөл авалгүй нам өндрөөр нуугдаад ороод ирсэн онгоц Зөвлөлтийн хилийг бас тэр аргаараа давж орон буугаад гараа өргөөд зогсож байхад болохгүй юмгүй л байсан байх. Ослын гэрч нарын нэгнийх нь хэлснээр бол онгоц зүүн хойноос баруун урагш чиглэн нисэж байгаад унасан гэх юм бий (бусад нь бүгд урдаас хойшоо чиглэл хэлсэн). Үүнээс болж Зөвлөлтийн хилд хүрээд буцаж эргэсэн гэдэг яриа гарсан юм болов уу.

Онгоцны шатахуун дууссан байж болох тухай яриа нь үндэсгүй (шатахуун асгарснаас болж түймэр гарсан), хөдөлгүүрүүд эцсээ хүртэл ажиллаж байсан (гэрч нарын сонссон хачин дуу чимээ нь үүний баталгаа) зэргээс харахад Линь Бяогийн онгоц радараас нуугдан хэт нам өндөрт явж байгаад газар мөргөсөн гэдэг нь л ослын хамгийн бодит шалтгаан болов уу. Ямар ч байсан XX зууны учир нь үл олдох хэргүүдийн нэг болсон энэ ослын учир шалтгаан одоо хүртэл яг таг тогтоогдоогүй, энд тэнд янз бүрийн таамаг таавар гарсаар байгаа билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]