Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Арафатын тэмцэл дууссан ньУншсан6,130

Хэдэн өдрийн турш Парисын цэргийн эмнэлэгт ухаангүй хэвтэж, амин тариагаар л бие цогцос нь зогоогдож байсан Палестины удирдагч Ясир Арафат 2004 оны 11-р сарын 11-нд таалал төгссөн юм.

Хэдэн өдрийн турш Парисын цэргийн эмнэлэгт ухаангүй хэвтэж, амин тариагаар л бие цогцос нь зогоогдож байсан Палестины удирдагч Ясир Арафат 2004 оны энэ өдөр таалал төгссөн юм.

Арваннэгдүгээр сарын 11-нд Нобелийн шагналт, нэрт улстөрч бүхий л амьдралаа Палестины тусгаар тогтнолын төлөө зарцуулсан Арафатыг 75 насандаа бурхан болсон тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуу дуугаа авалцан уламжилж байлаа. Дэлхий дахин олон жилийн турш эрээн алчууртай, нарны шилтэй энэ эрхмээр Палестины тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг төсөөлж, ойлгодог байсан юм.

Намрын турш бие нь чилээрхсэн Ясир Арафат хэвтэрт орж, Францын цэргийн эмнэлэг түүнийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдсэний дараа Баруун эргийг орхин Парисыг зорьсон билээ. Гэсэн хэдий ч түүний өвчний шалтгааныг эмч нар нарийвчлан тогтоож чадахгvй байсаар алдсан. Үхлийн шалтгаан нь ч өнөөг хүртэл олон янзаар бичигдсээр ирсэн. Ойрхи Дорнодын мэдээллийн хамгийн том суваг “Аль-Жазейра” нэрт удирдагчийг полоний хэмээх радио идэвхт бодист хордож амиа алдсан тухай мэдээлэл цацаж дэлхий дахиныг шуугиулж байсан. Арафатын үхэлд палестинчууд Израйлийн тагнуулын алба Моссадыг сэжиглэж байсан бөгөөд АНУ-ыг ч мөн холбоотой гэж бичиж байсан юм.

 

Үүнийг Швейцарийн Лозанна хотын их сургуулийн Хууль ёсны анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэд, цөмийн физикийн судалгааны хүрээлэнгийнхэн хамтарч Арафатын хувцас болон шүдний сойз зэрэгт шинжилгээ хийж полоний хэмээх хорт бодис болохыг тогтоосон баримтуудаар баталсан аж.

Мөн цус, шээс, хөлсний дээжээс полоний-210 хэмээх бодис илэрснийг гэрчилсэн баримтыг сэтгүүлчдэд өгсөн байна. 19 настайдаа Палестины “ФАТХ” хөдөлгөөнийн тэргүүн болж, Палестины эрх чөлөөний байгууллагыг үндэслэн удирдаж 1956 оноос цэргийн үйл ажиллагааг явуулж байв. Ливанаас Израилийн цэргийг хөөн гаргахад тусалж, Персийн булангийн дайны үеэр Саддам Хусейныг дэмжин, Ливийн удирдагч асан Муаммар Каддафи болон Кубын Фидель Кастро, ӨАБНУ-ын ерөнхийлөгч агсан Нельсон Мандела нартай дотны андууд байв. Тэрээр Израйльтай энхийн гэрээ байгуулсаныхаа төлөө 1994 онд Нобелийн хамгийн хvндтэй шагнал болох энхтайваны шагналыг Ицхак Рабин, Шимон Перес нартай хамт хүртэж байсан юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]