Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголчуудын тухай Европт үлдсэн хар домогУншсан7,768

Харин Европт монголчуудаас үлдсэн айдас хүйдэс тун удалгүй хар домог болон өөрчлөгдөж, бүр XX зууныг гартал, саяхан болтол амь бөхтэй оршив.

Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.


Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Хар домог (16-р бүлэг)

 

Бат хаан Европын гүнээс буцсан ч эх нутагтаа ирж Их хуралдайд оролцсонгүй. Тэр Ижил мөрний доод урсгал, ус бэлчээр тэгширсэн сайхан газар ирж, Мажарын хаан IV Белагийн тансаг чамин хээрийн өргөө сэлтийг босгоод, Алтан орд хэмээн нэрлэгдэх их улсынхаа суурийг тавихаар тухлав.

Харин Европт монголчуудаас үлдсэн айдас хүйдэс тун удалгүй хар домог болон өөрчлөгдөж, бүр XX зууныг гартал, саяхан болтол амь бөхтэй оршив.

Тийм хар домог түгэн дэлгэрэхэд 1261 оны 9 сарын 03-нд холбоотон монголчуудаасаа урваж, араас нь хутга шаачихаад түүнийхээ золиосонд Ойрхи дорнод дахь европынхны бүхий л эзэмшлийг тавьж туучихсан Загалмайт баронууд нутагтаа ирээд гэм нүглээ хаацайлан цайруулахын тулд зориуд зохион тараасан цуу үлэмж нөлөөлсөн гэдэг.

Ер нь ч Европчууд ялагдлынхаа үнэн учир шалтгааныг бодитойгоор эрж хайсангүй. Бүхэл тивээрээ аль нэгэн байдаг л улс үндэстэнд тэгтлээ дээрэлхүүлж, тийм айхтар айж, дагжсан гэвэл хоосон ихэмсэглэх дуртай европчуудын хувьд хүлээн зөвшөөрөхөд бэрх байв. Тиймээс хүний санаанд багтамгүй домог зохиож, өөрсдөө түүндээ хэдэн зуунаар итгэн суужээ. Тэр хар домог маш энгийн байлаа.

Монголчууд буюу Татарууд бол хүн биш бүдүүлэг адгуус.., тэд бол хүний махан хүнстэй мангас.., тиймээс хүний хүчин зүйлээс хэтийдсэн ялагдашгүй хүчтэй.

Тэд бол Христийн домогт гардаг чөтгөрийн хараалт алс дорнын Тартар орныхон. Тэнгэр бурхангүйчүүд... гэх мэт.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 8 сар 17. 11:21
Зочинб

Монголчууд гадны барааны хэрэглээны хавсрага сэтгэлгээтэй, жинхэнэ аж тухыг ойлгодоггүй ,хэлбэр загварыг их хөөдөг,Эх нутгийн баялагаа гадныхантай хуйвалдаж хувайруулдаг олонхи тэнэгүүд нь гадагшаа дүьэж амиа тэжээдэг баахан оюуны хомсдол их тул өчүүхэн зйүлэр бахархах дуртай

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]