Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголчууд ихэд нөлөө үзүүлсэн Түвдийн түүхУншсан20,737

665-670 онуудад Түвдүүд Хотон нарыг цохиж Таримын сав газар болон Кашгарт 692 он хүртэл ноёрхлоо тогтоон 696 онд Тан улстай найрамдав.

Гималайн уулсын ард далайн түвшнөөс дээш дунджаар 4900 м-ийн өндөрт түвдийн тэгш өндөрлөг орших бөгөөд энэ нутаг нь өөрсдийгөө “Бод” хэмээх түвд-бирм хэлний овгийн түвд хэлээр ярилцах ба энэтхэгийн бярман бичгээс эхтэй өөрийн бичиг үсэгтэй Түвдүүдийн болон Монпа, Лобачуудын нутаг билээ. Одоо умард Пакистанаас Юннан Сичуан, Хөх нуураас Бутан хүртэл газар нутагт 6 сая орчим хүмүүс түвдээр ярилцан байнам.

Ярлун голын хөндийн түвдийн түүх нь домог яриагаар МЭӨ 1-р зуунаас эхлэх авч МЭ-ний 7-р зуунд 618 онд Соронзонгомбо хаан өөрийн эцэг хорлогдон үхсэн Намри-ийн эхлүүлсэн үйлсийг үргэлжлүүлэн Ярлуны хөндийн овог аймгуудыг нэгтгэн Түвдийн эзэнт улсыг байгуулсан үеэс ихэд тодордог.

 

Тэрээр 635-636 онд Хөх нуурыг эзлэн хятадын Тан улсын худалдааны гол замд ноёрхолоо тогтоож Тангийн Тайзун хааны зээ Вэнчэн гүнжийг авчээ. Соронзонгомбын үед Шан Шүнийг эзлэн олон шинэчлэл явагдан Түвд ихэд хүчирхэгжин тэлжээ. Соронзонгомбын болон түүний залгамжлагчдын үед Түвдэд буддизм өргөн дэлгэр тархан улсын шашны зэрэгт хүрснээс гадна Түвдийн хүч чадал ч өсөн нэмэгдэж байв.

665-670 онуудад Түвдүүд Хотон нарыг цохиж Таримын сав газар болон Кашгарт 692 он хүртэл ноёрхлоо тогтоон 696 онд Тан улстай найрамдав.

710-720 оноос Араб Түргүүд товойж эхэлсэн ба Түвдүүд тэдэнтэй холбоолон 720 оноос Тан улстай дайтаж эхлэн 730 онд ялсан ч хятадууд арабтай холбоолон түргийг довтлон шахамдуулан найрамдаж Түвд рүү довтолсон хэдий ч амжилт олсонгүй. 737 онд Түвдүүд Түргийг довтлон төлбөр авах болсон байна.

747 онд Тангийн жанжин Гао Шанжи Кашмир, төв Азируу гарах худалдааны замыг нээх зорилгоор цэргийн үйл ажиллагаа явуулснаар Түвдийн хүчийг ихээхэн сулруулж 750 он гэхэд тэд төв ази дах ноёрхолоо хятадуудад алдсан байлаа. Гао Шанжи Талас голын тулалдаанд Арабууд болон Харлагуудад цохигдон 755 онд Тан улсад Ань Шигийн бослого гарсан зэргээс үүдэн хятадын нөлөө хурдан буурч Түвдүүд дахин сэргэв. Тэд хойд энэтхэгийг эзлэн 763 онд Тангийн нийслэл Чанганыг эзэлсэн авч Тан улс Уйгарын эзэнт улстай холбоо тогтоон Түвдийг цохисноор Түвдийн Чангандах 15 хоногын ноёрхол дууссан авч Юннаны орчмын газар нутгийг 794 онд хятуудад цохигдох хүртлээ авч үлдсэн байна. 821,822 онд Лхас хотноо Түвд Хятадын хооронд хоёр хэл дээр 20 гаран жил үргэлжилсэн энхийн гэрээг байгуулан чулуун дээр сийлэн үлдээжээ. Түвдүүд баруун зүгт Самарканд, Кабул хүртэл идэвхитэй үйл ажиллагаа явуулан Киргизүүдтэй холбоо тогтоон хойд зүгт Уйгаруудтай дайтаж байсан ба 9-р зууны дунд үе хүртэл Төв Азийн тэргүүлэх гүрэн байжээ.

838-842 онуудад Ландарма хаан суух цаг дор Түвд дэх буддын шашинд том цохилт болсноос гадна 842 онд Ландармыг үхсэний хойно Түвд хуваагдан задарч иргэний дайн дэгдэн 1247 он буюу Сакяагийн үе хүртэл үргэлжилжээ. Ландармын үед 3 санваартан Лхасаас дутаан Амдод ирснээр буддын шашин Кам хавиар нууц байдлаар оршсоор 9-р зууны сүүл 10-р зууны эхээр Гонборавсал Түвдийн их хөлгөний буддизмыг зүүн хойд түвдэд хөгжүүлэн шавь нар нь Үй, Цан буюу түвдийн төв хэсгээр тархаажээ. 1073 онд Сакяагийн (Сажа-ийн) анхны сүм байгуулагдан хөгжин алдаршиж 2 зууны турш түвдийн соёл ахуйд үлэмж нөлөөлсөн юм. 1155 онд буддизмын Гармапагийн эх тавигджээ. Мөн 1040 онд Кашмираас Адишаг урьж авчирсан нь түвддэх буддын шашны хөгжлийн нэгэн үе болжээ.

1207 онд Монголчууд Тангуд улсыг дайлан улмаар 1215 онд Цанба Дүнхүрпа өөрийн 6 шавийн хамтаар Чингэс хаанд бараалхан Түвдүүд Монголд алба барих болов. Чингэс хааныг хальсны хойно алба барихаа больсон Түвдэд 1230-аад оны сүүлчээр хойд хятад, төв Ази, Орос, Украиныг эзлээд байсан Монголчууд анхаарлаа хандуулав. Ингээд 1239 онд Өгэдэй хааны 2-р хөвгүүн Гүдэн хунтайж Хөх нуурыг захирах болж 1240 онд Доорда даргачаар Түвдийг дайлуулж Сүн улсыг баруун талаас нь дайлах бэлтгэлийг хийлгэсэн боловч 1241 онд Өгэдэй хаан хальснаар Монголчуудын цэргийн ажиллагаа түр зогссон байна. 1244 онд Гүдэн хунтайж урилга илгээснээр 1246 онд Сакяа бандида (Сажа бандид Гунгаажалцан) өөрийн 2 ач дүү болох 11 настай Пагва, 7 настай Чагнадорж нарыг дагуулан Хөх нуурт иржээ. Гүдэн хаан Түвдийг 1247 онд бүрэн хяналтандаа авч 1249 онд Сакяа бандидаг Түвдийг захирагч болгосон байна. Тэрээр 1253 онд өөд болсноор Гүдэн хааны ордонд сууж Монгол хэлтэй болсон Пагва лам Лодойжалцаныг Сакяа бандидаг залгамжлуулан Түвдийн багш хэмээн Түвдийг захируулав. 1260 онд Хубилай хаан ширээнд сууж түүнийг улсын багш хэмээснээр түвдэд Сакяагийн урсгал хүчийг авч түвдийн улс төрийн амьдралыг зохицуулан засаг захиргааны төв болж Монголчууд ч Түвдэд өөртөө засах өргөн эрх эдлүүлж байв. Пагва лам өөрөө Юан гүрний улсын багш тэргүүн лам болж Түвд Монголын буддизм дахь анхны төр шашны харьцааны тухай онолын эхийг тавьж Хубилай хааны зарлигаар 1268 онд дөрвөлжин бичгийг зохиож дуусгав. Энэ бичгээр хятад ханз Монгол бичгийг халах оролдлого амжилтгүй болж цөөн тооны дурсгал үлдсэн ба орчин үеийн солонгос бичгийн үүсэхэд нөлөөлсөн гэж үздэг байна. Сакяагийн ноёрхол 1358 он хүртэл тогтоод Юан гүрнийг мөхсний хойно Кагюүгийн урсгалд (энэ урсгал 1285-1290 онуудад Хүлэг хааны дэмжлэгтэй бослого гаргаж байв) Түвдийн төв хэсгийг алдсан хэдий ч 1430-аад оныг хүртэл Түвд гаднаа болон дотроо харьцангуй тогтвортой байв. Энэ үед Гэлэгпа буюу шар малгайтны урсгалыг Зонхов Лувсандагва үндэслэн 1409 онд Галдан хийдийг байгуулж Цанид дацанг нээжээ.

1578 онд Түмэдийн Алтан хааны 2 дахь удаагийн урилгыг (анх 1569 онд) Гэлүгпагийн урсгалын тэргүүн 3-р Далай лам Содномжамц хүлээн авч Алтан хааны байгуулж эхэлсэн Хөх хотод ирж цугласан олонд сургааль айлджээ. Энэ үеэр Халхын Автай сайн хаан ирж Далай ламтай уулзжээ. Ингээд Хөх хотод Дэчин Чойнхор, 1586 онд Халхад Эрдэнэ зуу хийд байгуулагдан үүнээс хойш 50 жилийн дотор Монголчууд Буддизмд өргөнөөр оржээ. 4-р Далай лам Ёндонжамц цорын ганц Түвд бус Далай лам бөгөөд Алтан хааны ач хүү байв.

5-р Далай лам Лувсанжамцын (1617-1782) үед Түвдийн шашны урсгалуудын хооронд засаглалын төлөө тэмцэл ид явагдаж түүнд нь Монгол, Ойрад Монгол, Манжууд идэвхийлэн оролцож байв. Тэрээр Гэлэгпагийн урсгалыг Түвдийн төв хэсэгт ноёрхох үүдийг нээж Түвдийг Гэлэгпагийн урсгалын дор нэгтгэгжээ. Цахарын Лигдэн хаан улааны урсгалыг дэмжин шар малгайтны урсгалыг устгасан авч удалгүй өөд болж Халхын Цогт хунтайж түүний үйл хэргийг үргэлжлүүлэн Хөх нуурт очин Амдог эзлэн Үй, Цанруу цэрэг оруулав. 5-р Далай лам Лувсанжамц Хошуудын Төрбайх тайж буюу Гүүш хаанаас тусламж эрсний дагуу Гүүш хаан шарын урсгалыг хамгаалан 1637 онд Цогтын цэргийг Улаан хошуунд бут цохин улмаар 1642 онд Түвдийг эзлэн 5-р Далай ламыг Түвдийн шашны ба улс төрийн тэргүүн болоход нь тусалж өрсөлдөгч урсгалуудыг даржээ. 5-р Далай лам Лхаст Будаалин хийдийн суурийг тавьж засаглалаа тийш нь нүүлгэн 1652 онд Бээжинд очиж Манжийн хаанаас тамга олгосоныг хүлээн авчээ. Тэрээр 1682 онд өөд болсныг Түвдүүд улс төрийн зорилгоор 15 жил нууж 1697 онд Цанъянжамцыг 6-р Далай ламаар өргөмжлөн засгийн эрхийг Дэсрид Санжаажамц барьж байв. 6-р Далай лам сахил санваараа үл тоон архи хүүхэн хэрэглэн хайрын дуу зохион байх дор 1705 онд Хошуудын Лхавзан хаан Түвдийг эзлэн засаг баригч Дэсрид Санжаажамцыг хороон Далай лам Хөх нуур орчим нас барсан байна. (зарим түүхэнд түүнийг нас барсан хэмээн худал зарласан бөгөөд 1746 онд нас барав хэмээх нь бий)

Ингээд Лхавзан хаан шинэ Далай лам тодруулсан авч Далай лам Гэлүгпагийн урсгалыг дагаагүй юм. 1717 онд Зүүнгарын Их Цэрэндондов Түвдийг эзлэн түүнийг хороосон нь Түвдэд нэлээн дэмжлэг хүлээснийг үл тоон Манжийн Энхамгалан хаан түргэн арга хэмжээ авч 1718 онд Лхасд цэрэг оруулсан боловч бут цохигджээ. 1720 онд Энхамгалан хаан дахин үлэмжхэн хүчээр довтолж Зүүнгарыг Түвдээс гаргаж Галсанжамцыг Гүмбүмээс Лхаст авчран 1721 онд 7-р Далай ламаар суулгажээ. Хошуудын бослогын дараа 1724-1728 онуудад Манжууд Амдо, Камыг Хөх нуурт, зүүн Камыг хятадын зэргэлдээх мужид нэгтгэн Лхасад амбан суулгах болов. 1750 он хүртэл Түвдийн засгийн эрхийг хэрэг дээрээ Фолханас гэгч язгууртан ба түүний хүү барьж байсан ба энэ онд Манжийн амбанг хороосноор манжууд цэрэг оруулан босогчдыг дарж Далай ламаар удирдуулсан захиргааг байгуулсан авч шууд өөрийн бүрэлдэхүүн хэсэг болгоогүй юм. 1751 онд 7-р Далай лам Галсанжамц 43 насандаа “Хашаг” буюу сайд нарын зөвлөлийг байгуулж хуучны нэг хүнд их эрх мэдэл төвлөрдөг байсан Дэсридийн албан тушаалыг халж өөрөө Түвдийн шашин төрийн удирдагч болсон байна. 1788 онд Балбын Бахадур Шахын илгээсэн Гүрхачууд Түвдэд цөмөрч өмнөд хэсгийг нь эзэлж Банчин богдыг Лхас руу дутаалгасны хариуд Манжууд цэрэг илгээн Балбыг хөөн гаргаж алба татвар төлүүлэх болсны хойно 1791 онд Гүрхачууд дахин довтолж Панчин лам дахин Лхасруу зугтав. Манжийн хаан 17,000 цэрэг илгээн Түвдийн дэмжлэгтэйгээр 1793 онд Гүрхачуудыг байлдан шахаж Балбын нийслэл Катмандуд тулж ирснээр Балбууд ялагдлаа хүлээсэн байна.

Энэ үеэс Манжууд Түвд дэх хяналтаа нэмж 1792 онд 29 зүйл бүхий хууль гарган бүхийл чухал шийдвэрийг Манжийн амбаны зөвшөөрөлтэй гаргадаг болсноор амбаны эрх мэдэл үлэмж өсч Түвдийн гадаад дотоод бүх хэргийг мэдэх болсон байна. Мөн энэ үеэс Далай лам болон Банчин ламыг амбаны удирдлага дор шинэ журмаар буюу тодрогсодын нэрийг бичсэн цаасуудыг алтан бумбанд хийн сугалаагаар тодруулах болов. 10-12-р Далай ламыг энэ аргаар тодруулсан ба 9 болон 13, 14-р Далай ламыг энэ аргаар тодруулаагүй юм. 19-р зуунд Манжийн хүч сулрахын хэрээр Британичууд хойд Энэтхэг болон Афганистанаас Оросууд төв Азиас Түвдийг өнгийж эхэлсэн зэргээс үүдэн 1850-иад оноос Түвдүүд гадныхныг хөөж хилээ хаасан байна.

20-р зууны эхэн үе бол Британичууд болон Оросууд төв Азид ноёрхохын төлөө “Том тоглоом”-д өрсөлдөж эхэлсэн үе байлаа. 1904 онд хурандаа Фрэнсис Яангхазбандаар удирдуулсан Британий экспедиц томхон цэргийн ангийн дэмжлэгтэйгээр Түвдэд цөмөрч Оросоос өрсөн Далай ламтай хэлэлцэн тохирч Түвдэд нөлөөгөө тогтоохоор тэднийг эсэргүүцсэн Түвдийн цэрэг энгийн иргэдийг устган Лхас хотноо хүрэхэд Далай лам аль хэдийн Монгол руу зугтан Өргөөд ирсэн байв. Тэрээр хоосон буцахгүйн тулд засаг баригч Гандэн Три Ринбүүчи болон албаны бусад улсаар гарын үсэг зуруулан Түвд Британид хилээ нээн худалдаа чөлөөтэй хийх, гаалийн татвар авахгүй байх, Британийн зөвшөөрөлгүй бусад гадаад улсуудадтай харилцах тохиолдолд 2.5 сая рупи Британид төлөх зэрэг заалт бүхий гэрээ байгуулсан байна. Уг гэрээг 1906 оны Англи Хятадын гэрээгээр баталгаажуулж Британийн засгийн газар Түвдийн дотоод хэрэгт оролцохгүй байх, Манжийн засгийн газар бусад орнуудад Түвдтэй харилцах зөвшөөрөл өгөхгүй байх үүрэг хүлээцгээн 1904 оны гэрээг Түвдүүд зөрчвөл Чин улс Британид мөн 2.5 сая рупи төлөхөөр болжээ.

1907 онд Британи болон Орос Манжийн Түвд дэх ноёрхолыг хүлээн зөвшөөрч тэднээр дамжихгүйгээр шууд Түвдтэй харилцахгүй байхыг зөвшөөрсөн байна. Үйл явдал ийн өрнөх зуур 1905 (зарим түүхчид1908 он гэдэг) онд Манжууд Жао Ерфэнг Түвдийн арми командлагч Шининий захирагчаар томилон Далай ламыг хяналтандаа авах, Түвдийг шууд нэгтгэх зорилгоор цэрэг захируулан илгээв. Түүний цэргүүд Кам Амдод олон сүм хийдийг эвдэн өргөн хүчирхийлэл явуулснаар 13-р Далай лам Энэтхэг рүү зугтан гарсан ба 1911 оны 11 сард Манж улс мөхөхөд Жаогийн цэргүүд босон үймж түүний толгойг авчээ.

Ингээд 1912 онд Далай лам эргэн ирж манжийн амбан хятад цэргийг Түвдээс гарган 1913 онд тусгаар тогтнолоо зарлан 36 жил Түвдүүд “де факто” тусгаар тогтносон юм. Энэ хугацаанд Хятадад иргэний дайн болж байсан учир Түвдэд анхаарах сэхээгүй байсан юм.

1949 онд Мао Зэдуны удирдсан коммунистууд дотоодын дайнд ялан хятадад эзэн сууж Түвдийн хэрэгт оролцож эхэлсэн ба 1950 онд Түвд дэх Хятадын сюзернийг Британиар зөвшөөрүүлэн 10 сард ардын чөлөөлөх арми Түвдэд цөмрөн Түвдийн байнгын бус армийг бут цохив. 1951 онд 14-р Далай ламын засаг захиргаа Хятадын засгийн газартай Бээжинд хэлэлцээнд орж 17 зүйл бүхий тохиролцоонд хүрч Хятадын засаглалыг зөвшөөрчээ. Ардын чөлөөлөх армийн 20.000 цэрэг байсан хэдий ч де факто тусгаар үеийнх шиг байдал1959 он хүртэл үргэлжилсэн юм.

Хятадуудын газрын шинэтгэл, хамтрал байгуулах явдлыг эсэргүүцэн 1956 онд зүүн Кам, Амдод (Хөх нуур) бослого гарч баруун Кам, Үй, Цаныг хамрарч 1959 онд Лхасын бослого болон Түвд даяар өрнөн 1962 он хүртэл үргэлжилжээ. Анх алаг цоог гарсан эсэргүүцэл Америкын Тагнуулын төв газрын дэмжлэгтэйгээр мэдэгдэхүйц амжилтанд хүрсэн авч 1959 онд Лхас дахь цэргийн үйл ажиллагаа нуран унаснаар зэвсэглэсэн босогчид Балбаруу орж мөн энэ үеэр Далай лам Энэтхэг рүү зугтан гарчээ. Далай лам болон түүнийг дагалдагчдад Энэтхэгийн засгийн газар Америк Британийн улс төрийн шахалтан дор Дарамсалад газар өгснөөр өнөөг хүртэл Түвдийн цөллөгийн засгийн газар тэнд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ. Балбад гарсан босогчид ихэнхи нь Тагнуулын төв газрын тусгай камп-д бэлтгэгдсэн дайчдаас бүрдсэн 2000 хүнтэй зэвсэгт дайчидтай хагас тусгаар тогтносон Мустангийн хаант улс нэрээр Балбын нутгаас 1969 онд Киссинжэр Хятадад найрсаг санал тавьж 1972 онд ТТГ дэмжлэгээ зогсоож Балбын засгийн газар үйл ажиллагааг нь нураах хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ.

Хятадууд Панчин ламыг Түвдийн бэлэгдэл төдий удирдагчаар тавьж улмаар 1965 онд Үй Цан болон баруун Камыг Түвдийн автономт бүс болгон (зүүн Кам болон Шиканыг Сичуанд нэгтгэсэн) засаглалын тэргүүнээр Түвд хүн тавьсан авч хэрэг дээрээ Хань хятадууд удирдаж эхэлсэн түүхтэй. Маогийн их үсрэлт Соёлын хувьсгалаар Түвдүүд маш ихээр хохирч хэдэн мянган сүм хийдээ сүйтгүүлэн мянга мянган лам гэлэнмаа нар алагдаж тамлагдан эрүүдүүлж шоронд хоригдсон юм. 1979 оноос эдийн засгийн шинэтгэлээр энэ байдал намжсан хэдий ч хятадын хяналт сулраагүй билээ.

1988 онд Түвдийн автономын намын даргаар Ху Жинтао томилогдон 1989 онд 10-р Панчин лам 50 насандаа зүрхний шигдээсээр гэнэт нас барсныг олон Түвд хүн Хугийн оролцоо байсан гэж үздэг. Үүнээс хэдэн сарын дараа генерал Ли Лианшиу тэрс үзэлтэй гэгддэг сэтгүүлч Тан Дашианыг хэрэгт холбогдуулах тушаалыг Лхасын цагдаагийн газар өгсөн ба үүнтэй холбогдуулан түвдүүд тайван жагсаал хийсэн нь 450 түвд хүний үхлийн шалтгаан болжээ. 1987-1993 он бол Түвдийн хоёрдах томоохон бослого эсэргүүцлийн үймээнт он жилүүд билээ. 1995 онд Далай лам 6 настай Гэдүн Чооки Нямыг 11-р Панчин ламаар нэрлэсэн авч Хятадууд Бээжинд өссөн Жянцан Норовыг Панчин ламаар нэрлэсэн байна. Гэдүн Чооки Ням болон түүний гэр бүлийнхнийг хятадууд шоронд хорьсон уу эсвэл дарамт хавчлагаас зугтан нуугдмал амьдрах болсон эсэх нь тодорхойгүйгээр ор сураггүй болсон юм.

1959 онд Үндэсний статистикийн товчооны мэдээгээр Түвдийн автономи бүс болон Кам, Хөх нуур, Гансюд нийтдээ 6,330,567 Түвд хүн байсан мэдээ байдаг бол 2000 оны тооллогоор хятадад Түвдийн автоном болон Хөх нуур, Сичуан, Юннан, Гансю мужуудад 5,245,347 Түвдүүд тоологдсон байна. Эндээс харахад Түвдийн хүн ам өсөлтийг тооцохгүйгээр 15% буюу бараг сая гаран хүнээр хорогдсон байгаа нь нэгийг хэлж байнам бус уу... 2008 он Түвдийн дахин эсэргүүцэл тэмцэл өрнөсөн он жил болж Түвдүүд жинхэнэ автономит эрх болон цаашлаад тусгаар тогтнолыг ямар ихээр хүсэн хүлээж байгаагаа илэрхийлсэн билээ.

Сэтгэгдэл 24ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
7 сар 20. 13:46
Зочин

ТҮВД УЛС НЬ ИХ ГҮРЭН БОЛОХ ХЯТАД УЛСЫН ӨМНӨ ХҮЧИН МӨХӨСДСӨН. ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН БИЛЭЭ

2017, 8 сар 25. 5:03
post.guest

Зөв

2017, 8 сар 10. 22:39
Зочин

shariin shashin shal hudlaa shashin yamar ch huch baihgui bailaa gehed het baga

2016, 9 сар 30. 14:30
Зочин

тангуд улс мөхөөгүй гэж өглөө болгон сануул гэсэн эзэн чингисийнхээ үгийг сахиагүй монгол боолын боол босгоны шороо болсон үе байсан шүү богд гээд 1 хүүхэд төвдөөс тавьдаг тэрэнд нь монгол даяараа мөргөнө мөн ч шившигтэй түүх шүү харин яаж комунизмыг хүлээж авч соёл иргэншилтэй болж энэ дайтай үлдсэн юм

2017, 10 сар 9. 0:39
Зочин

тийн

2016, 9 сар 27. 15:48
unshigch

hohi chini dee. heden zuunii tursh tovdyyd 1 negee alsan. torson ah dyy 2 haan gehed l 1 ni ulsaa shariin shashnaar udirdana. nogooh ni ygui ee olon 1000 erchyyd ajil hiihgui baina, erchyydiig niigmiin amidrald oruulna gej hoorondiin dain ni ehelsen. tsag iamagt ard olniig shashnaar udirdana gesen haanuud ialj baisan. odoo yr dyn ni ene. nutag deeree hariin bool. hohi chini. gehdee tovdyyd uhaantai. yher mongoloor heden zuunii tursh tejeelgesen. omhii yhruud uraldaj guij alt mongo aduu malaa beleglej bialduuchilsan. 1 teregnii 2 dugui munharsan maluud. ter baitugai munharsan yhruud tovduudeer guij baij nogoodyyl ni guilgaj baij mongoliin toriig barisan

2016, 8 сар 31. 17:44
Зочин

Чойбалсан байгаагүй бол монгол өнөөдрийн түвд

7 сар 20. 13:51
Зочин

ЧОЙБАЛСАН ГУАЙ АЛСЫГ ХАРЖ ИХ ГҮРЭН ОРОС УЛСЫГ ДАГАСАНЫН ХҮЧИНД МОНГОЛЧУУД ХЯТАДЫН САВРААС МУЛТАРСАН. ОРОСЫГ ДАГААГҮЙ БОЛ ТҮВД ШИГ ХЯТАДАД ЭЗЛЭГДЭХЭД ОЙРХОН БСАН. ЭНИЙГ МОНГОЛЧУУД ҮЕИЙН ҮЭД САНАЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ

2016, 9 сар 27. 17:00
бараг л...

хатуу боловч үнэн үн байна даа

2016, 8 сар 31. 17:37
Дорж

Түвд хэл бол сино хэлний бүлэгт багтдаг. Хятад хэл бас сино хэлний бүлэгт багтдаг.тэгэхээр энэ хоёр үндэстэн нэг гарал үүсэлтэй гэж үзэж болохоор. Гэвч анторпологийн хувьд энэ хоёр үндэстэн шал өөр нь гайхмаар. Жишээ нь Түвдчүүд өндөр уулын нөхцөлд дасан зохицсон хосгүй чадвартай
бөгөөд хүчилтөрөгч багатай ийм нөхцөлд дасаагүй хүмүүс уулын өвчинд
нэрвэгдэх аюул байсан зэрэг нь хятадууд, түвдчүүд маш эрт дээр үеэс
бие биеэсээ тусгаарлагдсаныг гэрчлэн харуулж байгаа юм. Энэхүү дасан
зохицсон чадвар түвдчүүдэд өндөр уулын нөхцөлд суурьшин амьдрах
давуу байдал олгожээ. Түвдчүүдийн цусны хүчилтөрөгчийн хангамж,
жишээлэхэд хятадуудынхаас илүү өндөр байдгийг генетикийн үүднээс
батлан тогтоожээ. Түвдчүүд ойр ойрхон амьсгалдаг, тэдний биеийн
эрхтнүүдэд хүчилтөрөгч хүргэдэг артерийн болон хялгасан судаснууд
илүү өргөн байдаг нь уулын өвчнөөс сэргийлэх боломж бүрдүүлжээ.21
Тэдний амьсгалаад гаргаж буй агаарт азотын ислийн агууламж илүү их
байдаг нь энэ бодис организмд эрчимтэй задардагтай холбоотой юм. Үүний
дүнд өндөр уулын нөхцөлд уушигны судасууд өргөсөж, тэндхийн цусны
эргэлт сайжирч, уушигны судасны даралтыг багасгаж, цусан бөөмлүүрийн
(гемоглобин) исэлдэх чадварыг хүчтэй болгодог байна.22 Энэ бүхэн нь
бие организмыг хүчилтөрөгчөөр баяжуулж, уушигны үйл ажиллагааг
сайжруулахад тус дөхөм үзүүлнэ.
Түвдчүүдийн организм өндөр уулын

2017, 8 сар 11. 15:55
SS

аан за дэлгэрэнгүй бичнэ үү. Маш сонирхолтой юм байна

2016, 8 сар 31. 14:15
zochin

5-r dalai lam 1617-1782 gene uu. Tegeheer 165 nasalsan hereg uu

2017, 8 сар 11. 8:38
Зочин1

НАСЛАЖ БОЛНО, ЗААВАЛ ҮХЭХ ЁСТОЙ ЮУ

2016, 8 сар 30. 1:44
Зочин

Төвд тусгаар тогтнолоо алдсан шалтгаан өөрсдөө буруутай 1950 онд Хятадын арми эзлэхээр ирэхэд ядуу төвд хүмүүс авилгалд идэгдсэн ноёдууд зэр зэвсгийг сарлагаар зөөхөд тусалж газарчилж өгч мөнгө авсан юм Далай ламын адисласан хэдэн том хамба лам нар 1913 оноос бараг 40 жил Төвд оронд барууны соёлыг нэвтрүүлэх гэсэн дэвшилт үзэл бодолтой олон хүнийг шийтгэж зарим тэрслүү үзэлтэнүүдийн нүдийг сохолсон түүхтэй Гэтэл Монгол улс 1911 оноос хойш 40 жил Тусгаар тогтнолоо хамгаалах гэж барууны соёлыг нэвтрүүлж зүтгэж олон эх орончид амиа өргөсөн байдаг шүү

2 сар 23. 21:22
Зочин

тухайн үед түвдүүд арай их муухай дарангуйлалтай улс байсан зүгээрэл боолын нийгэм зарим талаар хятадууд чөлөөлсөн нь үнэн олигтой байсан бол түвдүүд тусгаар тогтночхож болхол байсан

2016, 8 сар 29. 23:57
Зочин

neeree ch tuvduud ih aihtar shashinaar munhruulj baigaad mongoloos asar ih bayalag gargaj avch chadsan deer n mongolchuudiin tarhiig ooriigoo tanihgui boltol n ugaasan muhuhiin davaan deer huvisgal garch baij 1 yum europe soyoltoi zolgoj hun am n odoogoor 3 say garchihaad yavj baina da

2016, 8 сар 29. 16:52
Зочин

Түвд Монголын тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд зөвшөөрсөн улс гэдэг. Гэтэл манайх..............

2016, 8 сар 29. 16:07
unshigch

ene delhii deerh 2 munharsan hog novsh bol tovd mongol 2. iag 1 teregnii 2 iaijganasan dugui. gehdee 1 ni ich sergelen tsovoo. tovd ni nogoo uher mongolooroo olon zuun jiliin tursh ooriigoo unegui tejeelgej chadsan. mongol hun geech bol tovdiin huvid nohoin guiaaar dallaj boloh guilgachin. uher mongol ni tovddoo iduulj tarhia bariulsan. buur mongol hun mongol ner avbal aluulj taluuldag baijee. tovdiin shar huvalzuudad unench gedgee uzuulj haruulj amia avrahiin tuld buh mongol tovd nertei. tovdiin soiold Orson gedgee batalj uzuuldeg. ugaasaa ooriin soiol iegenshilgui mongol uher hunii iumaar goioj goodoj tovd nertei tovdoor iardgaa gaihuulah ovchtei

2016, 10 сар 1. 16:18
Зочин

unshigch nertei kazak pisda min dald or!

2016, 8 сар 30. 10:12
Зочин

яг юу хүсээд байгаа хүн бэ, монгол хүн мөн юм бол муу үг модон улаатай гэдгийг санаарай

2016, 8 сар 29. 14:32
Зочин

tangud bol tuvd bish shuudee

2016, 8 сар 30. 17:33
Зочин

төвд бол тангадын нэг угсаатан

2016, 9 сар 28. 21:27
зочин

Төвд шарын шашнаасаа болж мөхсөн
Монгол ч энэ шараас болж 200 жил зовсон
шараас салвал тэд өөдлөнө

2017, 1 сар 11. 3:16
Зочинgoo

Dalai lam gej neg saihan novsh bnaa.Ene sharyn shashingaas holdvol bid arai hvn turhtei bolno.gehdee Odoogiin buu,udganuudyg shvtej bolohgvi e.Hristos bas bish.Odoo ene Chingis haanaa shvtej bolj bna.Gehdee ter hvnii dain dajin hiij hariin nutag ezelj bsnyg bish.Harin mongolchuudaa herhen negtgej bsan,and nuhud,yal gaviyag yaaj edlvvlj bsan zeregt shvtej bolmoor met.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]