Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Олимпийн аварга болсноо мэдээгүй бүсгүйУншсан23,413

Гэтэл дандаа ч тийм биш байсан хачин түүх ч бас байна. Энэ удаа 1900 оны Олимпийн тоглолтын үеэр болсон нэг сонин, хачирхалтай явдлын тухай сонирхуулъя.

Олимпийн аварга! Энэ бол дэлхий дахинаа онцгой утга агуулгатай үг билээ. Биеийн тамир спортын гарамгай амжилт төдий бус улс орны нэр хүнд, хүч чадлыг илэрхийлсэн нэгэн том алдар. Монгол Улсад "Олимпийн найдлага" хэмээх үг цагтаа маш их дэлгэрсэн байсан бөгөөд тэр үед Монголчуудад олимпийн аварга байгаагүй учраас хэзээ нэгэн цагт аварга төрөх л болно гэж найдан явсныгаа ийм үгээр илэрхийлж, энэ нь бүр амьдралын бүх л нөхцөл байдалд хэрэглэдэг үг болж хувирсан байсан цаг үе бий. Нийт Монгол түмний  энэ их найдлагыг Найдангийн хүү анх биелүүлсэн бөгөөд түүнтэй цуг шахам Бадар-Ууган маань бас олимпийн аварга болж олон жил хүлээж, найдаж байсан зүйл маань биелсэн он жил бол 2008 он. Ганцхан Монгол Улс ч биш дэлхий нийтээр өөрийн улсын хэн нэгнийг нь энэ аварга цолыг аваасай гэж хүсч мөрөөдөж, бүр залбирч гуйж явдаг тухай ярих нь илүүц байх.

Гэтэл дандаа ч тийм биш байсан хачин түүх ч бас байна. Энэ удаа 1900 оны Олимпийн тоглолтын үеэр болсон нэг сонин, хачирхалтай явдлын тухай сонирхуулъя.

Олимп гэдэг их тоглолт дахин зохион байгуулагддаг болоод удаагүй байсан үе буюу 1900 оны Олимпоос өмнө зөвхөн эрчүүд л энэ том тэмцээнд орох эрхтэй байжээ. Ялагч нь ч гэсэн ямар нэг өвөрмөц онцгой медаль авахгүй, түүнийг тусгай цомоор орлуулдаг байсан гэдэг. Ингээд 1900 оны олимп болж эмэгтэй тамирчид оролцох эрхтэй болон тэмцээн зохион байгуулагдах Парис хотод газар газраас хүч тамирын оргил болсон тамирчид цуглаж хөл хөдөлгөөн их болсон байна. Хэдийгээр эмэгтэйчүүдийг оролцуулах болсныг дэлхий даяар зарласан боловч нийт 11-хэн тамирчин оролцох мэдүүлэг өгсөн байсан нь зохион байгуулагчдыг ихэд гонсойлгосон байна. Уг нь эмэгтэйчүүд тэмцээнд ихээр оролцох нь Олимпийн нэр сүрийг улам өндөрт өргөнө гэж тооцож байсан боловч ийм цөөхөн эмэгтэй ирснээс тэр үү, эсвэл угаасаа эмэгтэй хүн спорт хоёр хоорондоо “харшилтай” гэдэг үзэл бодол дэндүү хүчтэй байснаас болсон уу ямар нэг байдлаар олигтой сонирхол татаж чадсангүй.

Энэ үед Америкийн Маргарет Ив Эббот хэмээх бүсгүй Парис хотоор ээжтэйгээ зугаалан, эртний алдартай агуу уран зураачдын бүтээлийг үзэж явлаа. Энэ бол түүний мөрөөдөл байсан бөгөөд Луврт орж ханаж баршгүй сайхан зургаа үзэж үзэж, нүдээ амраахаар хотын гудамжаар зугаалан алхаж явтал эмэгтэйчүүдийн оролцох ямар нэг гольфын тэмцээн болох зар байж гэнэ. Амрах гэж, адал явдал гэмээр зүйл хайхаар ирсэн бүсгүй маань энэ тэмцээнд оролцох гэж нэрээ өгсөн бөгөөд хэний ямар тэмцээнд, хэчнээн хүнтэй өрсөлдөх, ямар шагналын сантай зэрэг зүйлийг огт тоож харсангүй. Түүнд цагийг сайхан өнгөрөөх л чухал байж. Ээж нь ч дэмжин бас цуг оролцох боллоо. Үзэж тарж явсаар Маргарет 47 оноогоор тэргүүн байр эзлэхэд тэмцээн зохион байгуулагчид бүсгүйд ялалтын болор цом өгсөн байна. Харин ээж нь VII байр эзэлжээ. Сайхан амарч, бас ч тэмцээнд орж болор цомоор шагнуулсан хоёр удалгүй нутаг буцсан байна.

1960 онд Маргарет нас барах үед  түүнээс үлдсэн юмыг бүртгэж байхад нэгэн болор цом гарч ирсэн нь нөгөө тэмцээний шагнал байв. Ямар учиртай тэмцээн, юун шагнал болохыг нь судлаад үзтэл Олимпийн аварга! Харамсалтай нь Маргарет өөрөө ч олимпийн аварга болсноо мэдээгүй байсаар нас барсан байжээ.

P.S.

1900 онд болсон Олимпийн үеэр зарим тамирчинд эрт дээр үеийн нэртэй уран зураачийн зурсан уран зураг өгч байсан бөгөөд энэ нь үнэ цэнийн хувьд хамгийн үнэтэй шагнал байсан байж таарах нь.

Олимптой холбоотой сонирхолтой түүхүүд

-1932 онд Бразилд эдийн засгийн хямрал нүүрлэж Олимпод оролцох тамирчдыг санхүүжүүлэх мөнгө олдсонгүй. Олимп учраас ямар нэг байдлаар оролцох хэрэгтэй учир ёстой аргаа барж байхад нэг нөхөр мундаг арга сэдсэнийг хэрэгжүүлэхээр болсон байна. Рио де Жанейрогоос Лос-Анжелес хот руу гарсан хөлөг онгоцонд Бразилийн тамирчид сууж Олимпод мордлоо. Тэдний ачаа бараа нь бараг 5000 хайрцаг кофе байв. Тамирчид маань замдаа энэ кофег зарж олимпод оролцох бүх зардлаа олох ёстой. Гэсэн ч энэ ажил нь бүтэлгүйтсэн бөгөөд учир нь олимпод оролцохоор гарсан 69 тамирчнаас зөвхөн 24 нь л тэмцээндээ оролцож чадсан, бусад нь ... бусад нь кофе зарж олсон мөнгөө замдаа үрэн таран хийж ёстой нэг тансагласаар хоосон хоцорсон гэдэг. Харин нутагтаа очихдоо кофег нь хэн ч авалгүй байсаар далайн чийгтэй агаарт муудсан, тэгээд хаясан гэж тайлбар тавьсан хэмээх яриа бий.

-1952 онд Хельсинкд эхэлсэн XV Олимпийн тоглолт одоо хүртэл дуусаагүй байгаа гэнэ. Тухайн үеийн ОУОХ-ны тэргүүн Зигфрид Эдстрем нь хаалтын ажиллагаанд хэлэх ёстой “XV Олимпийн тоглолтыг хаасныг зарлаж байна“ гэсэн үгийг хэлэх ёстой байсан ч элдэв өөр юм ярьсаар мартсан учир энэ тоглолт албан ёсоор үргэлжилсээр байгаа гэнэ лээ.

-Дараагийн урт үргэлжилсэн Олимп бол 1908 онд Лондонд болсон тэмцээн. Байнга бороо орж байснаас тэмцээн завсарлаж, хойшлох зэргээр сунасаар 187 хоног үргэлжилсэн байна.

-1936 онд болсон Олимпийн тоглолтын тулгууртай харайлтын төрөлд Японы хоёр тамирчин яг адилхан өндөрт харайсан нь 4,25 метр байжээ. Энэ үзүүлэлт нь мөнгөн медалийн болзол хангаж байсан боловч ганцхан мөнгөн медаль байдаг... Японы тал удаан ярилцсаны эцэст Нисида мөнгө, Оэ хүрэл медал зүүхээр болж шагналын тавцанд гарчээ. Японы багийн гишүүд янз бүрээр яриад зоос хаяж үзэн мөнгөн медальтныг тодруулсан, Нисида нь илүү ахмад байсан учраас мөнгөн медаль авах болсон гэх зэрэг олон яриа байдаг. Ямар ч байсан тэр хоёр тамирчин нутагтаа очоод медалиа зүсч хуваан хайлуулаад хүрэлдсэн мөнгөн медаль хэмээх урьд өмнө Олимпийн түүхэнд байгаагүй медаль зүүсэн байна.

-1932 оны Лос Анжелесийн олимпод Махатма Ганди тайлбарлагчаар ажиллаж байсан гэдэг. Тэр хүн ямар улсын тамирчинг дэмжиж байсан бол?

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]