Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Гэгээн” Жорж ФлойдУншсан6,359

2020 оны 5-р сарын 25 нд Америкийн Миннеаполис хотод болсон хэрэг явдлын дараа дэлхий дахинаар Жорж Флойд хэмээх хар арьст эрийн тухай мэдэх болсон билээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

2020 оны 5-р сарын 25-нд Америкийн Минеаполис хотод болсон хэрэг явдлын дараа дэлхий дахинаар Жорж Флойд хэмээх хар арьст эрийн тухай мэдэх болсон билээ. Цагдаа нар түүнтэй хэрхэн зүй бус харьцаж, амьсгаа нь б о о г д о о д байгаагаа хэлээд байхад л хоолой дээр нь ө в д ө г л ө н  д а р с а а р байсан учир харамсалтайгаар а м ь үрэгдсэн, үүнээс хойш хар арьстнуудын эрх ашгийг хамгаалсан олон хөдөлгөөн бий болж, хаа сайгүй жагсаж, цуглаж, ёстой төр эргүүлчих шахаж байсныг энд дурдаад л өнгөрье.

Тэр явдлаас хойш нэг жил өнгөрч. Амь ү р э г д с э н э э с  хойшхи 1 жилийн ойн дээр нь олон хүн Флойдыг дурсан санаж байсан бөгөөд “нар мэт гэрэлтэй, сар мэт сайхан хүн байсан” гэх нь холгүй юмыг мөн ч олон хүн бичлээ.

F1-ийн дэлхийн 7 удаагийн аварга Льюис Хэмилтон энэ хүний тухай “...Гудамжаар яваа хар арьст хүн болгон энэ дэлхий ертөнц зөвхөн чамд зориулагдсан бүтээгдсэн юм шүү гэдгийг мэдэрч байх ёстой. Бид Жорж болон түүний үр хүүхэд, бусад арьсны үзлийн золиос болсон хүмүүсийн төлөө эрх тэгш нийгэм байгуулах гэж ажиллаж байна.

Жорж Флойд минь тайван нойрс. Чиний хорвоод амьдарсан хугацаа бага ч гэсэн бидэнд үлдээсэн гэгээн дурсгал чинь үрийн үрд хадгалагдан байх болно оо...” хэмээн бичиж байсан ба энэ бол олон зуун сая хүнийг төлөөлсөн үг гэж хэлж болох байх.

Мэргэжлийн боксын бүх үеийн шилдэг тамирчин Флойд Мэйвэйзер Флойдын оршуулгын зардлыг төлнө гэж мэдэгдэн мөнгө илгээсэн баримт нь.

Тэгэхээр тэрхүү арьсны үзлийн з о л и о с болж х о х и р с о н Жорж Флойд гээч залуу нь чухам ямар хүн байсан юм болоо? Ямар гээч гэгээн дурсгал үлдээсэн хэрэг вэ?

1973 онд төрсөн энэ эр багадаа сагсан бөмбөг дажгүй тоглодог, “даруухан үлэмж биетэн” хэмээх хочтой нөхөр байжээ. Тэрээр 1993-1995 онуудад коллежид сурч байгаад буцан төрөлх Хьюстон хотод үргэлжлүүлэн сурахаар шийдсэн боловч яагаад ч юм сургууль номын мөр огт хөөсөнгүй. Дараа нь Screwed Up Click гэсэн хип хоп групп-д Big Floyd нэрээр дуулж бүжиж байлаа. Энэ үедээ лав л нэг удаа “порно” кинонд тоглоод амжсан байна. 20 дөнгөж гарч байхдаа үлэмж биет эр анх цагдаа нарт баригдаж  байсан ба 1990-ээд оны баримт бичгээр бол Флойд 2 ч удаа шүүхээр орж  я л  ш и й т г ү ү л ж байсан байна. Хориотой бараа бүтээгдэхүүн хул гайлж зарах гэсэн энэхүү хэргийнхээ төлөө чухам бодит ш и й т г э л хүлээсэн эсэх нь харин тодохойгүй юм гэнэ лээ. 1998 онд галт зэвсэг хэрэглэн х у л г а й д э э р э м хийх гэсэн х э р г э э р дахин баригдаж 10 сар ш о р онд суусан бол 2002 онд айлын гэрт хүчээр д а й р а н  орсон хэргийнхээ төлөө 30 хоног х о р и г д о ж байв.

2002 болон 2004 онуудад Жорж нь кокаинтой холбоотой х э р г э э р 8 болон 9 сар мөн л х о р и г д с о н бөгөөд мөрдөн байцаалтын явцад Флойдын биедээ авч явж байсан мансууруулах бодисын хэмжээтэй холбоотой маргаан дэгджээ. Анх баригдахдаа  1 гр-аас бага хэмжээтэйг авч явж байсан гэж үзэж байсан бол дараа нь хийсэн шинжилгээгээр “...4 гр-аас багагүй байсан...” гэсэн дүгнэлт гарчээ. Энэ бол ихээхэн өөр тоо, өөр зүйл анги, хамаагүй өөр шийтгэл гэсэн үг. Гэсэн ч ямар аргаар юм бүү мэд 1 гр-аас бага гэсэн тоог дахин хэргийн материалд оруулж чадсанаар дээрх хэдэн сарын я л ы г  авсан байна.

2007 он. Хэсэг нөхөд нэгэн айл руу д а й р а н орж д э э р э м хийж эхлэхэд ихээхэн том биетэй дээрэмчин эр нь гэрийн эзэн болох жирэмсэн эмэгтэйн гэдсэнд б у у т у л га н байхдаа үе үе толгой болон бөөр рүү нь ц о х и ж номхруулан, хамаг мөнгө төгрөг, үнэт зүйл, гар утсыг д э э р э м д э н зугтжээ. Хажуу айлын хүн нь харин дээрэмчдийн зугтсан машины дугаарыг тэмдэглэн авч амжиж. Дараа нь цагдаа нар нөгөө машиныг олоход дотор нь чухам Жорж Флойд сууж явсан ба хохирогч эмэгтэй Флойдыг харангуутаа л “Өнөөх том биетэй нөхөр” гэдгийг шууд таньсан гэдэг. Флойд ч тэр даруй хэргээ хүлээснээр 2009 онд 5 жилийн х о р и х я л авч 2014 онд суллагджээ.

Шоронгоос гарсан Флойд Минеаполис хотод ирж хамгаалагчийн ажил хийж байгаад коронавиурсын халдвараас болсон хямралд өртөж ажлаасаа халагдаад... х у у р а м ч чекээр гүйлгээ хийх гэж байхдаа цагдаа нартай таарч... х о о л о й хүзүүн дээрээ ө в д ө г л ү ү лэ э д ... цааш юу болсныг дэлхий дахин мэднэ. 

Египетийн фараоны авснаас дутахгүй алтан авсанд

Америкийн хар арьстнуудын тэгш эрхийн төлөөх тэмцэгч Мартин Лютер Кингээс ч илүү алдартай болсон, “Гэгээн дурсгалаа үүрд мөнх үлдээсэн” Жорж Флойд гээч нь ийм л хүн байжээ.

 
Хотын дарга болон бусад олон хүмүүс заавал уйлж, дуулж нулимс унагах ёстой. Тэгэхгүй бол арьсны өнгөөр ялгаравлан гадуурхагч болж хувирна

P.S

Жорж Флойдын ү х л и й н дараа BLB буюу “Харуудын амьдрал үнэтэй” (Яг албан ёсны орчуулга нь ямар байдгийг мэдэхгүй юм) хөдөлгөөн гарч ирэн хүчээ авч нийгмийн бүх л амьдралд хүч түрэн орсон ба тэдний хийж байгаа ажлын хамгийн тод илрэл нь аливаа спортын тэмцээн уралдааны өмнө нэг өвдөг дээрээ сөхрөн суудаг явдал болж. Энэ хачирхалтай зан үйл улам бүр газар авсаар бараг албан ёсны юм болж хувирсан өнөө үед ОУОХ зоригтой шийдвэр гарган өвдөг сөгдөх үйлийг Олимпын тоглолтын үеэр тодорхой хэмжээгээр хязгаарлахаар шийдсэн байна. Харин энэ үйл хамгийн их газар авсан хөл бөмбөгийн хувьд ямар байх бол? Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнээр л харцгаая.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 16. 11:57
Зочин

Угаасаа үл бүтэх этгээд ч байж. Цагдаа нар нь ч гэсэн цагдаа нар

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]