Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Буддын шашин Монголд сайн муу хоёр үүргийг биелүүлсэн байдагУншсан4,248

Монгол Улсын хувьд хэт шашны мухар сүсэгт ард түмэн болчихсон байсан ба шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн гэдэг утганд бүрэн нийцэж байсан цаг үе учир зүгээр нэг 700 сүм хийдийг буулгаж, лам нарыг хүчээр хар болгоогүй гэж хэлж болно.

"Дөчин дөрвөн Монголын түүх ба..." фэйсбүүк группийн үүсгэн байгуулагч, админ Ө.Өлзийсайханы нийтлэлийн хэсгээс

...Энэ хууль батлагдвал тэртээ тэргүй Үндсэн хуулийн Цэц дээр очоод унах нь гарцаагүй тул ингэж цаг зав үрсэн ажил хийх шаардлага бий гэж үү. Буддын шашин Монголд сайн муу хоёр үүргийг биелүүлсэн байдаг. Муу нь мэдээж ойлгомжтой. Манж нар Монголыг дарангуйлан барих зэвсэг болгож ашигласан, эрэгтэйчүүдийн 40 хувь лам болж, хүн амын өсөлт буурсан, аж ахуй эрхлэгчдийн тоо эрс буурч эдийн засаг үйлдвэрлэл зогсож, уналтын байдалд орсон, аливаа шинжлэх ухаан, шинэ дэвшилт бүхэнд хаалт саад болсныг дурдъя. Үүнд шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарууд голлон хамаарна .

Монгол Улсын хувьд хэт шашны мухар сүсэгт ард түмэн болчихсон байсан ба шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн гэдэг утганд бүрэн нийцэж байсан цаг үе учир зүгээр нэг 700 сүм хийдийг буулгаж, лам нарыг хүчээр хар болгоогүй гэж хэлж болно. Цаана нь улс төрийн том бодлого байсан, харин хэрэгжүүлэхдээ хэт туйлширч хэлмэгдэл сүйтгэл авчирсан юм. Хэлмэгдсэн лам нар 14000 байснаас 12000 нь том толгой лам нар байсан гэдэг. Үлдсэн 2000 нь лам багшийгаа дагасан хэсэг байсан бол бусад бага мяндагт лам нар нь бүгд хар болж, үүндээ ч машид дуртай байсан гэдэг бөгөөд тэд эхнэр авч, үр хүүхэдтэй болж, улмаар Монголчууд өссөн, цэрэгт явж эх орноо хамгаалсан, мал маллаж эдийн засгаа сэргээхэд тусалжээ.

Харин буддын шашны эерэг сайн тал бол Монголчууд шашнаар дамжин Монгол ахуйтай, Монгол ёс заншилтай нэгэн цогц үндэстэнийхээ хэв шинжийг үргэлжлүүлэн нэгдэн нягтарсныг онцлох хэрэгтэй. Өнөөдөр Шинжааны ойрд, өвөрМонгол, халимаг, буриад нар Монголоороо байгаад буддын шашин гол үүрэгтэй бөгөөд хэрэв буддын шашингүй бол эдгээр Монголчууд юуны өмнө маш цөөн үлдсэн шинжааны Монголчууд уусаад алга болох байв. Халимаг, буриад нарын оросжсон нь буддын шашныг хорьсон үеэс л эрчимжсэн.

Гэхдээ газар бүр ийм биш байх ба тухайлбал дээд Монголчууудын хувьд буддын шашин тийм ч таатай бус,  эрчимтэй төвджиж байгаад буддын шашин тус болж байгаа юм. Түүхээс харвал 1577 онд Түмэдийн Алтан ханы урилгаар Түвдийн лам Содномжамц Монголд ирсэн нь буддын шашин Монголын бүх нийтийн шашин болох эхлэл болсон. Содномжамц бол 16-р зууны үеийн Түвдийн шарын шашны тэргүүн байсан ба Далай лам гэх цолыг Түмэдийн Алтан хан бий болгосон. Дараа нь Түмэн засагт хаан, Халхын Автай сайн хан нар буддын шашинд орсноор асуудал нэгэнт шийдэгдсэн гэдэг. Гэвч түүхийн явцад манж нар Буддын шашинг Монголчуудын эсрэг ашигласан нь үнэн юм.

Тухайлбал Занабазар гэгээн Халх Монголыг захиран барих Манжийн хааны зэвсэг болчихсон нь юутай харамсалтай. Манжийн үед эрчүүдийн 40 хувь лам болсон бөгөөд эхнэр авдаггүй, үйлдвэрлэл эрхэлдэггүй бусдыг сорон амьдарч байлаа. Тэднийг манж нар хөүүлэн дэмжиж цэрэгт татахгүй, алба татвар авахгүй, хөнгөн амьдрах боломж олгож байжээ. Харин 20-р зууны түүхийн явцад Монголд хатуу коммунист нийгэм тогтож шашны асуудлыг хүчээр шийдэж маш олон хүнийг хэлмэгдүүлсэн нь буруу хэдий ч 700 гаруй сүм хийдийг хаасан нь буруу биш. Өөрөөр хэлбэл Монголчууд Төвд шиг байх уу, эсвэл дэлхийн соёл иргэншил рүү явах уу гэдэг салаа замын том сонголт байсан.

20-р зууны эхэн үед Монголд ирж байсан Эндрюс хэлэхдээ "...би анх удаа ийм их мухар сүсэгтэй ард түмнийг харж байна. Хүүхдийн гар гэмтсэнд би тос түрхэж эдгээсэн. Би танай хүүхдийг эмчлэв үү, лам эмчлэв үү гэхэд нөгөө Монгол та эмчилсэн, гэхдээ ламд харамж өгөхгүй бол бидэнд хараал хийнэ гэсэн" гэх зэргээр баримт их бий. Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдахад буддын шашин муу нөлөө үзүүлсэн ба Халх-Зүүнгарын, Хошууд -Зүүнгарын болон Цогт -Гүүш хааны дайнуудыг энд нэрлэж болно. Тиймээс л бид бодитой харж, үнэлж цэгнэх ёстой.

Буддын шашинд хамгийн ойр байдаг Хошууд буюу дээд Монголчууд өнөөдөр ямар болчихоод байна вэ? Тэдний залуу үе яагаад энэ буддын шашиндаа дургүйцэж байна вэ? Дайчин баатар хошууд түмэн ямархуу арчаагүй хонин сүрэг болчихов оо. Ер нь Монголын төр Буддын, Исламын, Христийн гэх шашин бүхэнд цензуртэй хандаж байхгүй бол мухар сүсэг ихэдвэл бид МАНКУРТ БООЛ болно. Монголчууд ч ийм байсан гашуун түүхээ мартаж болохгүй.

Буддистууд шинжлэх ухаан мухардсан гэж ярьдаг ч Түвд бол жинхэнэ буддизмын улс байсан бөгөөд засгийн эрхэнд нь лам, хутагтууд ноёлж барууны шинжлэх ухаанаас зугтаж, ОЛОН УЛСЫН харилцаанаас гарч бурхны шажинаа мандуулснаас болж үлэмж хоцрогдож Хятадад эзлэгдсэн. Буддист Түвдийг дэлхий огт тоогоогүй. Шинжлэх ухаан, техник технологи, олон улсын харилцаа нь тэдний хувьд цөвүүн цаг буюу бурхны шажны номоор бол заналт дайсан нь байсан учраас тэд чойжин сахиусаар бодлогоо тодорхойлуулж дагаж байсан нь гол алдаа байжээ. Харин Монгол хүнээс шинжлэх ухаан хэрэгтэй юу буддизм хэрэгтэй юу гэвэл хариулт нь түвдүүдээс их өөр байх болно.

Энэ бол Монгол, Түвд хоёрын туулсан зам их өөр буюу хэнийх нь зөв байсны нэг л жишээ юм. Эцэст нь Түвд гэж улс байхгүй Монгол Улс оршин тогтнож байна.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 3. 16:08
Зочин

Зөв талаас нь сайхан тайлбарлж, хилээ манах эрчүүд, үйлдвэр урлал хийх эрчүүд, үр удмаа үлдээх эрчүүдгүй бол УЛС яаж тогтох билээ,, харамсалтайн сүүлийн үед ламжих нь дахиад ихсэж байгаа шүү,, юу хийхгүй өргөл барьцаар амдарагчид өнөө нийгэмд хэрэггүй ,,,

11 сар 9. 20:45
ЗочинGantomor ochir

Zuv zuil bichsen baina. Het ih shashinjih n uragshaa alhahaa horij baigaa gesen utga shuu.

11 сар 10. 21:53
Зочин

Лам нар ажил хийдэг .Хамгийн хүнд хөдөлмөрт ордог. Учир ард түмэн тэнэг биш учир хүндэлдэг. Ёвропоос гарсан хар тамхи гэх нэр томёо тэр ёвропчууд өөрийн шашнаа хэлсэн учир гаднаас орж ирж буй шашныг устгах хорих нь зөв. Манай улсыг эзлэхэд бэрхшээл учирсан тул бурхны шашныг коммунистууд устгаж газар нутаг хөгжил цэцэглэлтийг олон 10н жилээр хойшлуулж тусгаар бдалыг хэврэгшүүлсэн хэвээр мунхаглаж бгаа...

11 сар 17. 6:52
A

Puu sdaa mal ym daa.

11 сар 16. 15:53
Зочин

Тэнэг мал

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]