Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утгаУншсан34,807

“Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө Өвөрмонголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн ...хээтэй вааран сав олдсон

Homo sapiens хэмээх ухаант хүмүүн нь үүссэн цагаасаа хойш эргэн тойрныхоо юмс, үзэгдлийг дүрсээр илэрхийлж, үл ойлгогдох учир битүүлэг үзэгдлийг тэмдгээр дүрсэлж, учир утгыг тийнхүү дүрсээр тайлах гэж оролдож байжээ гэлтэй. Энэ нь хадны зургаас тод харагдана. Хадны зураг дотроос эрдэмтдийн овог аймгийн тамга гэж нэрлэж байгаа дүрс бүр тодорхой жишээ болно. Тамгануудын утга ихэд балархайшиж, дээр үеийн хүмүүс эдгээрээр юу бэлгэдэж байж вэ гэдгийг өдгөө бид зөвхөн таах гэж оролдож байна. Эдгээрээс ихээхэн нууцлаг нь хас, түүний бэлгэдэл юм.

 

Улаан зосон ХАС буюу Монгол нутгаас олдсон хамгийн эртний хас

“Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө ӨвөрМонголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн ...хээтэй вааран сав олдсон... Энэ хээтэй вааран савыг манай орны Улаанхад хотын Аухан хошууны Ши Пин шан уулнаас уудлан гаргасан...” гэж өвөр Монгол судлаач Солонгууд Б.Буян /Эртний зоосон дээрх наран шүтлэгэт зургийн тухай/ бичсэнийг хальт уншихдаа Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байна гэж ихэд олзуурахсан сан.

Судлаач маань тэр нь ямар овог аймаг болохыг мэдсэнгүй ч, хятад маягаар цөөн тоот үндэстэн гэсэн нь ч, тэр ваар хаанаас гаралтайг дурдаагүй нь ч хамаагүй л дээ. Гагцхүү судлаачийнхаар бол хүн төрөлхтөн чулуугаар оролдон эхэлж байсан тэр үед Монгол нутагт ваар шатаадаг хөгжлийн нэлээн дээд шатанд гарсан овог аймаг байсан болж таарч байгаа нь үнэндээ хачирхалтай болж ирэв. Шинэ чулуун зэвсгийн үе гээд байдаг, тэгсэн мөртлөө 4500 жил гээд байдаг. Цаг хугацааны хувьд бүр олигоо алдав.

Чулуун зэвсгийн үе нь хоёр сая жилийн өмнөөс 6000 жил хүртэл үргэлжилсэн. Шинэ чулуун зэвсэг гэхээр хоёр сая жилийн өмнөх юм болох гээд байдаг. 4500 жил гэхээр Хүрэлийн үе рүү давхиад орчих гээд байдаг. Гэвч нэг тийм ваар олдох нь олдож. Нийтлүүлсэн зургаас үзвэл энэ нь нар буруу эргэсэн, чингэхдээ үзүүрийг давхар эргүүлсэн хас байна.

Тэгтэл хас судлаач М. Энхпүрэвийн “Монгол хасын эх орон” номноос . .Доктор Д.Цэвээндорж Увс аймгийн Зүүн хангай сумын нутаг Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадны дундаас эртний хүмүүсийн 7000 жилийн өмнө улаан зоcoop зурж үлдээсэн хас тэмдгийг нээн илрүүлжээ" гэж бичсэнийг олж үзэв. 7000 жилийн өмнө... Энэ нь харин Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байлаа. Дархан хотын орчмоос морин толгойг нар буруу эргүүлэн сийлсэн хас бүхий буган хөшөө олдож.

Буган чулуун хөшөөг хуучин чулуун зэвсгийн төгсгөл, Хүрэлийн үе рүү эрдэмтэд хамааруулж байгаа. Чингэхлээр энэ буган чулуун хөшөөн дээр байгаа хас нь 6000-аас 5000 жилийн өмнөхийн юм болж таарч байх шиг.

“СВАСТИКА” буюу Энэтхэгчүүдээс хас үүссэн гэнэ

Эртний энэтхэгчүүд хоёр гараа энгэртээ зөрүүлэн мэнд усаа мэдэлцдэг аж. Энэ мэндлэх заншлаас хас үүссэн гэнэ. Өөрөөр хэлбэл, энэтхэгчүүдийн свастика/svastika/ гэж нэрлэдэг хас нь зөрүүлсэн хоёр гарын дүрс юм байна. Хас нь тэрхүү свастика гэдэг нэрээр дэлхийд тархжээ.

Гэтэл Монголд түүнийг хас гэнэ. Свастика нэрийг Монголчууд зээлдсэнгүй. 7000 жилийн өмнө хас дүрслэж байсан Монголын дээдэс үлийгээ хийж гаднын үгийг авах билээ. Харин 7000 жилийн тэртээд энэтхэгчүүд гараа цээжиндээ зөрүүлж мэндэлдэг байсан болов уу.
Свастика гэдэг нь самигардиар “сайн сайхан, оршихуй” гэсэн хоёр язгуураас бүтжээ. Иймээс сайн сайхан байдал, элбэг дэлбэг байдал гэсэн утга илтгэдэг аж.

“Хаос бол хас мөн” буюу манай мэргэд хасын тухай юу айлддаг вэ?

Хасын судалгааны салхийг хагалсан хүн бол Ч. Эрдэнэ гэж бодож байна. Тэрвээр “Их гурвалжин" номдоо “Хас нь угтаа ертөнцийн томъёо, тэр тусмаа орчлонг үүтгэгч хосмол, нэгдмэл ерөнхий/универсиум/ язгуур зарчмын загвар юм...Орчин цагийн шинжлэх ухааны гол объектын нэг нь хаос төлөв бөгөөд учир нь энэ хуйларсан
замбараагүй төлөв хэрхэн хар аяндаа зохион байгуулагдах процесс, зүй тогтол нь нэн сонин байгаа юм. Тиймээс Хас маань материйн өөрөө эмхлэгдэн зохион байгуулагдах зүй тогтлын томъёолол эцэстээ мөн” гээд Хаос бол Хас мөн гэсэн гаргалгаа хийжээ.

Гэхдээ чухам яагаад гэдэг үндэслэлийг үнэмшилтэй гаргасангүй юу даа гэж бодмоор. Хасын судалгаа руу ханцуй шамлан орсон хоёрдох хүн бол М.Энхпүрэв юм. Тэрвээр “Мөнх тэнгэрийн хасбуу”, “Монгол хасны эх орон” гэсэн хоёр ч ном бичжээ. Түүний “Монгол хасны эх орон” номдоо бичсэн нь: “Миний бие ...хаадын итгэл үнэмшил, шүтлэг бишрэлийн дээд идеал болсон мөнх тэнгэр нь Монгол угсаатны гүн ухаан, онол сэтгэлгээний цогц мэдлэгт үндэслэсэн гэдгийг товчоолон гаргахыг зорьсон болно.

...Энэхүү идеалист гүн ухааны мөнх тэнгэрийн санаа зориг хэмээх ойлголтыг нар зөв эргэлттэй хас, мөнх тэнгэрийн ивээлийг нарны эсрэг хөдөлгөөнтэй хас дүрсээр төлөөлүүлэн бэлгэдэж байсныг хэдэн жилийн харьцуулсан судалгаагаараа гаргаж тавьсан болно” гэжээ. Гэтэл энэ санаагаа ягштал баталсангүй юу даа гэмээр. Гэхдээ өөр бичсэн өгүүллүүддээ гаргасан, түүнийг нь молхи би уншаагүй байж болно л доо.

Бас ӨвөрМонголын судлаач Буян дээр дурдсан өгүүлэлдээ бичихдээ: “Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө ӨвөрМонголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн хас хээтэй вааран сав олдсон нь тухайн үе дэх нарыг шүтэж байсан гэдгийн тусгал байжээ” гэж шув шулуухан дүгнээд “Нарны гэрлийг эрт дээр үед хас хээ зургаар илтгэж байсан гэдэг маань найдвартай болно” гэж их л итгэл төгс өгүүлээд, харин яагаад гэдгийг баталсангүй.

Зүрхний тамга буюу хасын тухай гадныг мэргэдийн айлдсан нь

Үнэндээ гадаадын мэргэний бичсэн бие даасан өгүүлэл олж үзэж чадсангүй. Гэхдээ хоёр гурван нэвтэрхий толь шүүрдсэнээс хамгийн сонин тайлбартай нь орос В.Андреева, В.Куклев, А.Ровнер нарын найруулсан “Энциклопедия символов, знаков, эмблем” байлаа. Энд нэлээд хэдэн тайлбар оруулжээ. Эдгээрээс онц сонирхолтой ганц хоёр тайлбарыг орчуулан сийрүүлсү.

“Эртний нарны тэмдэг хамгийн балар үеийн тэмдэг бөгөөд нүдээр харахад Дэлхийг Нар тойрон эргэж байгаа хийгээд жил дөрвөн улиралд хуваагдаж байгааг зааж байгаа юм. Нарны жилийн хөдөлгөөн ба өвөл зуны хоёр тэнцэтгэл өдрийг тэмдэглэж байгаа юм. Мөн ертөнцийн дөрвөн зүгийн утгыг илэрхийлж байгаа болно.. .Нар зөв эргэлттэй хас нь материйг эрхшээх, материйг жолоодох/ёогт биеэ хөдөлгөөнгүй барьдаг шиг/-ын тэмдэг юм. Нар буруу эргэлттэй хас нь биеийн болон зөн билгийн хүч суларч, дээд хүч нэвтрэхэд саад учирч байгааг илтгэдэг. Энэ чиглэлийн хөдөлгөөний үед механик, газрын талыг эрхэм болгодог гэжээ."

Энэ нь бас эзотерик буддизмын тэмдэг бөгөөд энэ үүднээс “Зүрхний тамга” гэж нэрлэгддэг аж. Бурхан багшийн зүрхэн дээр хасыг дарсан учраас тэгж нэрлэдэг гэж домогт өгүүлжээ.

Түмэн наст хээ буюу Мөнх тэнгэрийнхээ бэлгэдэл дээр Монголчууд гишгэлээ гэж үү?

Мэргэдийн айлдаад байгаа шиг хас нь Мөнх тэнгэрийн бэлгэдэл, нарны бэлгэдэл юм бол Монголчууд дээр нь гишгэх үү. Монголчуудын хувьд тэнгэр, эзэн Чингисийн үеэс мөнх тэнгэр нь орой дээрээ тахиж байсан шүтээн нь байлаа. Монголчууд, Хөх түрэгүүд Нарыг Мөнх тэнгэрийн хөвгүүн гэж шүтэж байсан. Энэ нь Чингис хаан Гурван мэргэдэд хөөгдөж, Бурхан халдунд бүгээд, буухдаа “гараа өвчүүндээн мөөлдөж, наран зүг есөнтөө сөгдөж сацал, өчүүл өргөсөн”-өөр нутлагдана.

Чингис хааны маань мөнх тэнгэрийн үзэлт (тэнгэр-эрхэт тэнгэр-мөнх тэнгэр-мөнх тэнгэрийн хүч) өөрийнх нь ач Хувилайн дэлгэрүүлж эхэлсэн (бурханы сургаалд дийлдтэлээ 174 жил буюу Тогоонтөмөр хааныг дуустал оршсоор байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол хаадын зарлиг “Мөнх тэнгэрийн хүчинд, Их суу залийн ивээлд" гэдэг үгээр эхэлж байсан юм. Хамгийн сүүлд Тогоонтөмөр хаан зарлигаа ингэж титэмлэсэн байдаг.

Үүнээс хойш энэ агуу үгс хаадын зарлигаас арчигдсан байдаг. Гүег хааны тамганы бичээст “Мөнх тэнгэрийн хүчин дүр. Аюутугай, биширтүгэй" гэжээ. Мөн Монголчууд наран тайлга хийж байсан. Энэ нь мөн Бурханы шашины зан үйлд түрэгдэн баларсан боловч баярлууштай нь Баянхонгор аймгийн Баруун Богд уулын тайлгад нэр нь үлдсэн байна. Наран тайлга гээд бурханы шашны ном уншиж байгаа боловч энэ нь Монголд наран тайлга байсны гэрч болж байгаагаараа гайхамшигтай. Ийнхүү мөнх тэнгэр нь ийм олон жил Монголчуудыг эзэмдэж байсан шүтээн гэдгийг нутлаад байхын хэрэггүй.

Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Монголчууд ширдгээ түмэн наст хээгээр ширж гоёдог. Хас бол түмэн наст хээний нэг махбод гэдэгт эргэлзэх хүн үгүй. Гэтэл бид ширдэгэн дээрээ гишгэнэ биз дээ. Ингэхлээр хас дээрээ гишгэж байна. Мөн хас дөрөө байна. Бид хас дөрөөгөө дөрөөлж мориндоо морддог. Ингэхээр /Таамнал/ бас л хас дээрээ гишгэж байна гэсэн үг юм.
Монголчууд нарыг бэлгэдэж хийсэн тоонон дээгүүрээ харайдаггүй. Нарны сацрагийг бэлгэдсэн унин дээгүүр алхдаггүй. Чингис хаан маань “Миний дээр малгай л байна” гэж нэг айлдсан нь бий. Монголчууд малгай дээр гишгэх нь байтугай газар тавьдаггүй. Сүүлд бид бурханы шашинд орсны дараагаар Оройн дээд Очирдар гэх юм уу Бурхан багшийг орой дээрээ залах гэх зэргээр ярьдаг болсон.

Орой дээрээ залдаг Бурхан багшийн хөрөг, дүр дээр Монголчууд хэзээ ч гишгэхгүй, гишгэвээс алдас болно гэж үзнэ. Бид төрийнхөө сүлдэн дээр бас гишгэнэ гэж байхгүй. Яагаад гэвэл төр бидний дээр байгаа. Хэрэв хас Мөнх тэнгэрийн бэлгэдэл юм бол яагаад бид түүн дээр гишгээд байгаа юм бэ.

Мөнх тэнгэрийн хөвгүүд буюу тэнгэрийн бэлгэдэл юу вэ?

Нарны дүрс гэдгийг эрдэмтэн мэргэд нэгэнт тогтоожээ. Бүүр балар цагт босгосон буган чулуун хөшөөний оройд сийлсэн нарны зураг үүний баталгаа мөн. Буган чулуун хөшөө гурван янз буйгаас нэг нь цулгуй, хоёр нь сийлбэртэй. Шувуун хошуутай буган хөшөөний оройд ч Монголчуудын бүх шүтлэгтэй холбоотой бухтай хөшөө, зэр зэвсэгтэй /нум сум, чинжаал хутаг/ хөшөөний оройн аль алинд нь нар дүрсэлсэн байна.

Эртний Монгол, хөх түрэг угсаатан нарыг мөнх тэнгэрийн хөвгүүн гэж үздэг байсан Безертинов/. Мөн буган хөшөөн дээр нар дүрсэлснийг хүний тэргүүн гэж үзэх археологчид бий. Алтан ордны улсын Тогтох хааны зэс зоосны ард наран дотор хүний нүүр дүрсэлсэн нь түүнийг баталж байж магадгүй. Энэ нь нарны хүнчилсэн дүрс байж болно.

“Хөдөлгөөнгүй мөртлөө хөдлөж байгаа дүрс” буюу хас эргэлдэж байгаа зүйлийг бэлгэддэг

Хас мөнхийн хөдөлгөөнийг зааж байгаа талаар судлаачид санал нэг байна. “Хас тэмдгийг ямар ч хувилбараар зурсан, хөдөлгөөн, орчил эргэлтийг хүний санаанд буулгах увидастай. Хөдөлгөөнгүй мөртлөө хөдөлж байгаа дүрс” гэж Ч. Эрдэнэ бичсэн нь үнэхээрийн оносон дүгнэлт юм. Хас үнэхээр мөнхийн хөдөлгөөнийг илтгэж байдаг. Чингэхээр хас эргэлдэж байгаа нэгэн зүйлийг бэлгэдэж байгаа нь тодорхой юм.

Тэр эргэлдэж байгаа юм нь юу вэ. Дэлхий буюу эртний Монголчуудын нэр томъёогоор бол Этүгэн эх гэж молхи би мунхаглаж байна. Хэдийгээр харьцангуй ойлголт гэж болох боловч Дэлхий тэнхлэгээ мөнх эргэж байдаг гэж хэлж болно. Иймд молхи би Хас бол Этүгэн эхийн бэлгэдэл гэж таамнаж байна.

Чингис хааны сүлд буюу “тэнгэр газраа хүч нэмэгдэж...”

“Монголын нууц товчоон”-д Тэмүжин Гурван мэргэдийг ялсны дараа Тоорил, Жамуха хоёрт “Эрхт тэнгэр нэрийдэж, Эх этүгэнээ хүргэж..гэж хэлж байдаг. Мөн Хамаг Монголын хан болоод нөхдөдөө “Тэнгэр газарт хүч нэмэгдэж игээгдвээс...” хэмээн бас өгүүлж байдаг. Ингэхээр Чингис хаан Тэнгэр, Этүгэн эх гэсэн хос шүтээнтэй/ dualism/ байсан нь тодорхой байна.

Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, өнгөрсөн зун Монголын хаадын зоос цуглуулагч, судлаач Б. Нямаагийн “Монгол Улсын гүйлгээний мөнгөн тэмдэгт” гэсэн гайхамшигтай номыг олж үзсэн юм. 1227 онд Самаркандад дэлдсэн, ар талдаа Чингис хаан, Чингисийн мөнгө гэсэн араб бичээстэй, нүүрэн талдаа оройн хэсэгтээ, нуман тамганы дээд талд одоо бидний ширээтэй онги гэж нэрлэдэг тамга бүхий зоосны зургийг уг номонд тавьсан байлаа.

Тэр ширээтэй онгийг Чингис хааны сүлд нь энэ биш үү хэмээн дуу алдав. Тийм ээ, энэ нь Чингис хааны буюу Их Монгол Улсын сүлд яах аргагүй мөн байх учиртай. Тэгээд бэлгэдлийг нь тайлах ухааны юм болов. Бидний “онги” гэж нэрлээд байгаа дугуй цагираг бол, мэдээж, нарны дүрс юм. Х.Пэрлээ гуай “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” бүтээлдээ онгин тамгыг наран тамга гэж нэрлэсэн нь түүнийг батална.

Энэ талаар маргах хүн ховор биз. Гэтэл бидний "ширээ” гэж нэрлээд байгаа тэр хайрлага, түүний чанх голд перпендикуляр буусан босоо хайрлага юу вэ, юуг бэлгэдэнэ вэ. Муугаа мэдэхгүй толгойгоо гашилгаж эхпэв. Их хааны дуализм л сэтгэлд буугаад байлаа. Тэр хайрлага Этүгэн эхийг бэлгэдэж байгаа юм биш биз. Гэхдээ яагаад хайрлага /зураас/ гэж Нямаагийн номыг цааш нь ухлаа.

Хариугаа олох шиг болов. Тэр хайрлага бол Хасын, чингэхдээ битүү хасын/+/ махбод/элемент/ байна гэж тархи руу харвав. Алтан ордны улсын эрт үеийн мөнгөн зоосон дээр Бат хааны хөлтэй ширээ бүхий онгин тамга байна. Мөнхтөмөр, Тодтөмөр, Тольбуга, Тогтох зэрэг хаадын тамганд ч Батын сүлд төдий л өөрчлөгдсөнгүй буюу баруун хөл, зүүн хөлний үзүүрт зэтэр нэмэгдсэнээс өөр онцын өөрчлөлтгүй явж байснаа Бэрхэ хааны тамга буюу сүлд нь цувгаа дөрвөлжинтэй онги болжээ.

Чингэтэл Сарай хотод дэлдсэн гэх нэгэн зэс зоосон дээр тэрхүү цувгаа дөрвөлжин голтой нар буруу эргэсэн өлзий хэлбэртэй хас урлажээ. Чингэхээр Алтан ордны улсын сүлд нь нар буруу эргэсэн буюу билиг хас байжээ. Хэрэв Хас Этүгэн эхийн бэлгэдэл гэдэг миний таамаг үнэн бол нар буруу эргэлттэй буюу эм байх учиртай. Манай дэлхий ч тэнхлэгээ нар буруу эргэдэг шүү дээ.

Ялдар дурдахад, Кашгарт дэлдүүлсэн, он нь үл мэдэгдэх зэс зоосны ар талд нар зөв эргэсэн хас дүрсэлсэн нь бий. ӨвөрМонголын нэрт эрдэмтэн Сайшаал агсан “Чингис хааны товчоон” номдоо Говийн умардыг захирагч Гүнжийн тамганы дардасыг нийтэлжээ. Энэ тамганы голд Хас ина гэсэн үгийг Монгол бичгээр сийлсэн байна. Энэхүү “ина” нь инь, янь буюу арга билиг гэсэн үгийн инь буюу арга биш байгаа.

Өөрөөр хэлбэл, “арга хас” гэсэн үг биш биз. Яагаад ингэж бодов гэвэл нэгд, ина. инь хоёр үгийн бичлэг төстэйгээс хоёрт. Чингис хаан Уйгарын Идагудад Алалтун бэхи охиноо өгөхдөө хэлсэн үгнээс ургуулсан болой. Чингис хаан охиндоо захихдаа: “Хатагтай хүн гурван эрт болой. Аль гурван эр хэмээвээс тэргүүн, төр эр буй. Түүний хойно нэр эр буй. Түүний хойно авсан эр буй. Гурван эр хэмээгдэх энэ.

Төр эрийг хатуужваас нэр эр бэлэн эсхүү буй. Бэлэн нэр эрийг бэхлэвсээс авсан эр хол ангид, алс хэтэс хаана одох” /Лувсанданзан. Алтан товч/ гэжээ. Иймд төрийг арга гэж сэтгэж байсан юм биш үү. Тийм бол төрийг бэлгэдсэн тамга арга байх, төрийн тамгыг баригч нь билиг байх учиртай. Богд хааны зааны ясан хайрцагт нандигнан хадгалж байсан Чингисийн бөлзөгний хас хаашаа эргэлттэй байсныг Осендовский бичиж үлдээгээгүй нь юутай харамсалтай.

Дашрамд хэлэхэд хааны сүлдний нарны доорхи одоо бидний ширээ гэж байгаа зураасыг зураас, ширээ гэж нэрлэж байгаагүй нь тодорхой. Нэг нэр томъёо байсан байж таарна. Магадгүй, эртний Монгол үгсийг хадгалж үлдсэн буриад, урианхай, дөрвөд аялгуунд байж ч байж мэднэ дээ. Ямартай ч, Монголчууд бид хааныхаа сүлдийг морин эрдэнийнхээ гуяан дээр авч үлдсэн баяртай.

Хас дөрөө буюу хас дээр гишгэдгийн учир юу вэ?

Түмэн наст хээ нь Этүгэн эхийн мөнх оршихын бэлгэдэл юм. Ер нь бол түмэн наст хээ нь хязгааргүй үргэлжилдэг хээ. Өөрөөр хэлбэл, энэ хээг үргэлжлүүлэн зураад байвал дэлхийг ч бүтэн бүрж болно. Түмэн наст хээгээр ширдгээ ширдгээрээ тэр айл гэр хотлоороо урт наслаж, удаан жаргах, айл гэрийн эв зангиа бөх бат байхыг бэлгэддэг. Энэ хээн дээр гишгэж байгаа нь Этүгэн эх дээр бат гишгэхийн бэлгэдэл юм гэж молхи би мунхаглаж байгаа юм. Дөрөөний улыг хасаар чимэглэдэг нь Монгол хүн дөрөөгөө бат жийж, эмээл дээрээ бат суухын бэлгэдэл мөн. Яваандаа хас нь бат бөхийн бэлгэдэл болон хувирсан байна. Үүнийг Хар-хүрэм хотын туурьнаас гарч буй тоосгон дээр нар буруу эргэсэн хас товойлгосон байгаа нь нутална. Өөрөөр хэлбэл, тэр ордон, харш, сүм нурахгүй, бөх бат байхын бэлгэдэл баих нь л дээ.

Сүлд нь овоо буюу хас арвангурванын тоотой холбогдох нь

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт Сүлд нь хөх овоо гэж бий. Чингисийн цагаан сүлдийг тахиж байсан дагшин газар. Сүлд нь хөх овоо 13 овоотой. Голдоо сүмбэр овоо нь, дөрвөн талдаа дөрвөн тийшээ цацарсан дөрөв дөрвөн овоо. Өөрөөр хэлбэл битүү хасын хэлбэртэй. Ийм хэлбэртэй овоо гэвэл миний үзсэнээс Хэрлэн баян улаан уулын арван гурвын овоо юм. Энэ овоог Чингис богдын 27-ны сүүдэрт зориулж босгосон гэж домоглодог. Овоон хас дэлхийтэйгээ хамт нар буруу эргэж байдаг. Бид овоондоо мөргөхдөө нар зөв тойрдог. Энд арга билгийн нэгдэл болж байж мэднэ. Хас ийнхүү овоогоор дамжин арвангурвын тоотой холбогдож байж болзошгүй.

Хасбууд өөрөө тодорсон хас гэсэн утга байгаа юм биш биз

Нэгэнт хасын тухай өгүүлсэн болохоор хасбуу тамганы талаар бодлоо хэлмээр санагдав. Гэхдээ урьд нь нэг сонин домог сийрүүлсү. Чингис хаан хасбуу тамгаа Цагаадайд өгөхөд Өүлэн эх далдуур харамсч, хасбуу тамгыг хөхөндөө дарж, дардсыг нь авч үлдэн, тэр дардсаар хийсэн тамгыг Өгээдэйд өгсөн гэнэ.

Миний бие 2011 онд ӨвөрМонголын Ордост явж байхдаа өвөрлөгч эрдэмтдээс хасбуу тамгыг сураглавал тэд “Лигдэн хааныг Хөх нуурын орчимд таалал барьсны дараагаар түүний хүү Эрххонгор Манжид Толийн цайдамд бууж өгөхдөө хасбуу тамгыг Манжийн хаанд өгсөн гэдэг яриа бий гэж тэд хариулсан. Тэгээд намайг Толийн цайдамд аваачиж уг газрыг үзүүлсэн.

Үүнийг өгүүлэлгүйгээр домгийг үргэлжпүүлбэл, хасбуу тамгыг авсны учир Манжийн хаан хүчирхэг болсон гэнэ. Цагаадайд өгсөн тамга яаж яваад ч юм Оросын хааны гарт орж улмаар Оросын цагаан хаан хэндч дийлдэхээ байсан гэнэ. Ийм нэгэн хачин нууцлаг домгийг урианхай нарын дунд ярьдагийг сэтгүүлч Ш.Адьшаа түмэнд ил болгосон байсан. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, “МНТ”-д хас гэсэн үг ганц ч байдаггүй.

Харин “Чингис хааны алтан товч нэртийн цэдиг” гэсэн сурвалж бичигт “Хас ордон”, “Хас их зарлиг”, “Эрдэнэт хас аяга” гэж гурав гарч байна. Хасбуу тамганы тухайд анх дурдаж байгаа нь, “Эрт төрөхүйд минь баруун гарт минь лусын орноос хасбуу тамга бурханы зарлигаар учирвай". Энэ зохиолыг судлаачид 1330 оноос өмнө зохиосон байх гэж таамагладаг аж. Ямартай ч, Монголд бурханы шашин хүчтэй болж ирж байсан үед зохиогдсныг “хасбуу тамга бурханы зарлигаар учирвай” гэдэг өгүүлбэрээс мэдэж болно. Мөн хас гэдэг үг энд хийсвэр утгаар хоёр, бодот утгаар нэг гарч байна.

Үүний дараагаар хасбуу тамганы тухай дурдсан хүн бол Саган сэцэн юм. Чингис хааны 22 дугаар үеийн удам Саган цэцэн хунтайж “Эрдэнийн товч” бүтээлдээ хасбуу тамга бүтсэн тухай сонин домог оруулжээ. Сийрүүлсү. . Тэмүжин хан хөвгүүн хорин найман насандаа шарагчин тахиа жилээ Хэрлэн мөрний хөвөөнөө Хөдөө аралаа хаан орноо суухуйд тэр өдрөөс урьд гурван өглөөд, гэрийн өмнө нэгэн дөрвөлжин цагаан чулууны дээр таван өнгөт болжмор мэт шувуу сууж, Чингис, Чингис хэмээн донгодсоноор дунд бүр дуурьсах нэр нь Суут богд Чингис хаан хэмээн хотол зүгүүдэд алдаршжээ.

Тэнд тэр чулуун гэнэт бөгөөд өөсөөн хагарсан дотроос хасбуу нэрт хас тамга уртуулин ба өргөн нь нэг төө, ард нь яст мэлхийн дээр хоёр луу ороолдон агсан, жидэр нь сийлсэн мэт горвилон бүхий гарвай" гэжээ. Цагаан чулуун дээр таван өнгийн болжмор мэт шувуу донгодож байгаа нь энэтхэг домгийг санагдуулам. Яст мэлхийн дээр хоёр луу ороолдсон, үсэг нь сийлсэн мэт гэж байгаа нь Хятадын ханз үсгийг яст мэлхийний хуягны хээг дууриалган зохиосон гэдэг хятад домгийг санагдуулам.

Гэвч эдгээрээс миний хамгийн сонирхсон нь цагаан чулуу өөрөө хагараад хасбуу тамга бүтэж байгаа явдал юм. Энэ нь соёмбу үсгийн үүссэн домгийг санагдуулаад байгаа юм. Соёмбу буюу Svayinbhy-г өөрөө тодорсон үсэг гэдэг. Самгарид хэлний бу(соёмбу, замбу) нь оршин буй, орон, дэлхий гэсэн утга заадаг аж. Бурханы шашины түүхийг бичсэн Саган сэцэн өөрөө тодорсон үсэг буюу соёмбу-г мэдэхгүй байх гэж үгүй. Учир иймд хасбуу-г өөрөө бүтсэн хас гэсэн утгатай болгох гэж эрмэлзсэн байж магадгүй юм аа. Ялдар сонирхуулахад, хасбуу тамга гарч ирсэн гэх домогт хад Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг. Нутгийн ард тийш гаднын хүн авч очих дургүй юм билээ.

Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утгыг тайлах гэсэн мөхөс оролдлого, таамнал ийм болой. Гэхдээ энэ нь Монголчуудын сэтгэлгээний үүднээс тайлах гэж оролдоход шүү гэдгийг хэлэх хэрэгтэй байх аа. Сүлдийг мөнгө зоосон дээр тавьдаг уламжлал Монголчуудаас эхтэй байж мэдэх юм шүү.

Хатагин Го.Аким

Сэтгэгдэл 20ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 8 сар 16. 0:02
Зочин

Тэгэхээр маш жижиг харж тайлбарлаад байна. Үүнийг гэгээрэгсэд тайлбарлаж чадна. Сүүн зам галактизийн 4 хуйларсан хөлийг бэлгэдэж байгаа бол маш өндөр ухамсрын түвшний илэрхийллийг хэлж байгаагаас гадна хэрвээ энэ үнэн бол чанагуухь ертөнцийн хүч, үхэх төрөхийн сансрын хүрднээс хэтийдсэн энергийн түвшний бэлгэдэл болох магадлалтай. Одоо үүнийг элбэгхэн хэлж чадах өндөр ухамсартай билиг ухаантай хүмүүс зөндөө гарсаан

2018, 4 сар 7. 21:44
Зочmashibatuин

manai galaxy iin 200 saya ododin buugnuruliin ergeltees has hudulguun uussen tegeed ch uvug deedes maani deeshee munh tegri gedg chini oilgomjtoi busuu hudlaa tcetcerhegchid mini

2018, 4 сар 6. 16:15
Зочин

Аким гуйад талархлаа...

2018, 4 сар 6. 20:36
Зочиндолгор

хас тэмдэг бол сөгдөн мөргөх гэсэн ханз маягтай тэмдэг үсэг. Эзэн Бурханд сөгдөн мөргөх гэсэн утга санааг агуулж байгаамаа.

2017, 8 сар 15. 16:50
Зочинүш

Хас тэмдэгийг хятадын янь, инь-ээс гаралтай гэж дэлхий даяараа үздэг. Тийм болохоор хасыг монголынх гэж зүтгэх нь хятад, монголыг нэг гаралтай гэж хэлж байгаагаас ялгаагүй.

2018, 2 сар 25. 16:29
Зочин

Дэлхийд Хасыг эртний Жагараас гаралтай гэсэн таамаг байдаг болохоос биш Хятадаас гаралтай гэдэг хү танаас өөр байхгүй биз ээ. Тийн учир тантай юу ярих вэ.

2017, 8 сар 14. 17:47
Зочин

за энэ тэмдгийг дэлхий нийтээрээ өөрөөр хүлээгээд авсан байгаа штээ. монголоор биш бичих юм. таалагдсангүй.

2017, 3 сар 31. 18:09
Зочин

Аугаа их Монгол суу ухаан, Монгол заяа буянд талархан мөргөмүү

2016, 9 сар 19. 21:03
зочин

Аким гуай ХАС-ын талаар жаахан дулимхан мэдлэгтэй юмуу даа. Бас энд бичигдсэн чулуун зэвсгийн үеүдийн цаг хугацаа гэж толгой эрггүлээд авах юм алгаа.

2016, 9 сар 17. 0:35
Зочин

Энд их бодлого байна хариуг өөрөөсөө асуу гэж байх шиг байна.Ер нь бол хэнийх ч бай Монгол улс хамаарагдах бөйх одоохондоо бол Соембо сүлдээ илүү улс оронд түгээмээр санагдаж байна

2018, 2 сар 25. 16:45
Зочин

Тийм ээ, Соёмбо нэгэнт монгол сүлд болж заншсан нь үнээн. Гэхдээ,Соёмбо язгуур монгол гаралтай биш,"өөрөөсөө үүсэх,өөрөөсөө тодрох" гэсэн утга бүхүй,эртний Жагар газрын самгарьд хэлний "Сваям-бхү" гэсэн үг юм шүү. Эргэлзэх хүн байвал эртний Жагарын "Убанишад" гэгч их хөлгөн судрыг уншиж үзэхтүн. Монгол хэлээр байдаг бөлгөө.
Жинхэнэ монгол язгуур бэлгэдэл тэмдэг гэхүл гал нар сар гурав болов уу?! Бас,Хас ч байж магадгүй. Сайн л мөшгөж магадлууштай даа. Хожмын иэргэн дүү нар учрыг нь олох биз ээ.

2016, 10 сар 26. 10:58
Koma

Soyombo suld bol manjiin ued suuld zohiogdson shu de

2016, 9 сар 16. 15:17
Зочин

Аким гуай та бодвол Ч.Дунгарын Хас судар-ыг уншаа байлгүй. Сүүлд хэвлэгдсэн элдэв тайлбаргүйг нь уншаарай. Сонирхолтой юм бн лэ

2016, 9 сар 13. 14:44
жирийн иргэн

Хас тэмдэгийг сайн судлаж байж хэрэглэх ёстой.Одоо бидний үеийн дэлхийн хүмүүс Хас тэмдэгийг дэлхийн 50 гаруй сая хүний амийг авч одсон Германы фашизмийн сүлд гэдгээр нь маш сайн мэдэж жигшин зэвүүцдэг. Хас тэмдэгийг бид зөв нотлож чадахгүй бол хэрэглэх хэрэггүй юм.Учир нь фашизмийг дэмжсэн хэрэг болно...

2018, 2 сар 25. 16:53
Зочин

Хасыг фашизм хэрэглээгүй,харин национал-социализм хэрэглэсэн. Германд фашизм байгаагүй,тэрнээс дутахгүй харгис национал-социализм байсан. Фашизм,фашист нам Италид байсан юм шүү.

2016, 9 сар 18. 15:10
Зочин

Хас тэмдгийн хүчийг Гитлер ашигласан нь тодорхой... Жигшдэг, үнэн. Гэхдээ үүнээс болж хас тэмдгээ хэрэглэж болохгүй гэх нь хэт өрөөсгөл. ХасТэмдэг Монголых, маш их хүч чадлыг өөртөө агуулдаг. Гитлертэй холбох хэрэггүй. Тэгээд ч энд Тэд мэдэх байлгүй гэсэн сэтгэгдэлээс ойлгоо биз. Дашрамд 50сая хүнийг хассанаар дэлхийн нуруу бага ч гэсэн амсхийсэн. Харин одоо хүн ам 7 тэрбум дэлхий ээж тэднийг тэжээж дийлэхгүйд хүрнэ. Дайн өвчин гамшиг - үнэндээ дэлхий ээж өөрөө биеэ шилгээж ачаа хөнгөлдөг гэж тайлбарладаг юм... одоо 50саяыг хасаад ч олигтой хөнгөрөхгүй... харгис байж болно гэхдээ үнэн

2018, 2 сар 25. 16:59
Зочин

Германы ажилчны национал-социалист нам 6 сая хүнийг хөнөөсөн,Оросын большевик-социализм 10 сая гаруй орос хүнийг хядсан. Дайны хохирлыг оруулахгүйгээр шүү. Аль аль Хас тэмдгэээс болоогүй харгис чанаараас нь болсон. Түүхэн үнэн ийм.

2018, 4 сар 6. 20:33
Зочиндолгор

яг үнэн.

2016, 12 сар 13. 13:28
монгол хөвүүн

Зочин чиний хэлдэг юутай үнэн бэ. Бидний өвөг биеийг бартал их л шилгээсэн боловч нүгэлт хүмүүний тоо томшгүй нь олноор энэ үеийг хүрлээ.
Одоо зүг өөр гарч мануусаас холуур шилгээн нүгэлтнийг цөөлж мэт авч онож тусах нь үгүй болой. Мунхаглан бодваас өмнөдийн хар шаахайтнуудаас дөмөгхөн арчиж хөрст орчлонгийн зоо нурууг тэнийлгэвээс яана.

2016, 9 сар 14. 0:11
хар хүн

тэд нар түүх мэддэг байх санаа бүү зов,,, айгаа юу

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]