Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хонконг хилээ хааж, эх газрын Хятадаас зорчигч, жуулчдыг оруулахаа зогсоолооУншсан6,170

Хонконгийн захирагч Кэрри Лам Хятадтай залгаа зарим хилээ "түр хугацаагаар" хааж, Хонконг руу орох эх газрын хятад жуулчдад аялах зөвшөөрөл олгохоо зогсоож буйг мэдэгдэв.

Япон, нэгдүгээр сарын 28, мягмар гариг.

Японы Эрүүл мэндийн яамнаас тус улс дахь коронавирусын хоёр тохиолдлыг баталгаажуулснаар Наран улсад энэ вирусээр өвчилсөн өвчтөний тоо зургаа боллоо. Зургаа дахь өвчтөн нь Японы баруун нутгийн 60 орчим настай, автобусны жолооч эрэгтэй байжээ. Жолоочийн хувьд хэдийгээр вирусын голомт болсон БНХАУ-д очиж байгаагүй ч есөн хоногийн турш төв Хятадаас Японд ирсэн жуулчдын автобусыг жолоодож байжээ. Ухань хот болон БНХАУ-д зорчиж байгаагүй ч хүнээс хүнд дамжих короновирусын халдвар авсан Японы анхны тохиолдол, нийт Японд илэрсэн зургаа дахь тохиолдол юм. Өнгөрсөн ням гаригт БНХАУ гадагшаа чиглэсэн аялал жуулчлалын урсгалаа хаасан хэдий ч ийнхүү есөн хоногийн өмнө Японд очсон жуулчид вирус тараасан нь тодорхой боллоо.

Хонконг, нэгдүгээр сарын 28, мягмар гариг.

Хонконгийн захирагч Кэрри Лам Хятадтай залгаа зарим хилээ "түр хугацаагаар" хааж, Хонконг руу орох эх газрын хятад жуулчдад аялах зөвшөөрөл олгохоо зогсоож буйг мэдэгдэв. 2002, 2003 онд амьсгалын замын цочмог хам шинж өвчин SARS-ийн дэгдэлтийн үеэр Хонконгд 1750 хүн халдвар авч, 280 хүн өвчний нас барж байсан түүхтэй. Хүн амын бөөгнөрөл ихтэй, шигүү суурьшдаг хот болох Хонконгт аливаа олныг хамарсан өвчин хурдацтай тархдаг онцлогтой учир ийм шийдвэр гаргаж байгаагаа тайлбарлажээ.

Бээжин, нэгдүгээр сарын 28, мягмар гариг.

БНХАУ-ын Үндэсний радио, телевизийн газраас эфирийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан тухай мэдээллээ. Хятадын радио, телевизүүдийн энтертайнмент, хөгжөөнт нэвтрүүлгүүдийг түр хугацаанд эфирт нэвтрэх хугацааг нь танах ба зогсоож, цаг үеийн, урьдчилан сэргийлэх мэдээллүүд бүхий хөтөлбөрийн цагаа нэмсэн байна.  

Ухань, нэгдүгээр сарын 28, мягмар гариг.

Өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын Ухань дахь вирусийн голомтод байгаа иргэдээ гадны орнууд татаж авч эхэллээ. Үүнд БНСУ 700, АНУ 240, Япон 200, Австрали 100, Энэтхэг 56, Франц 800 иргэдээ тус тус өөрсдийн орны агаарын тээврийн компанийн онгоцуудаар өндөр хяналт, хамгаалалт дор татан авч байна. 

Хонконг, нэгдүгээр сарын 27, даваа гариг.

Шинэ төрлийн коронавирусийн халдварын анхны тохиолдол Германд бүртгэгдсэн тухай Бавария мужийн эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээллээ. Мюнхенээс баруун өмнөд зүгт 30 гаруй километрт оршдог Старнберг хэмээх жижгэвтэр хотын оршин суугч, 33 настай Герман эр коронавирусээр халдварласан бөгөөд өвчтөний биеийн байдал хэвийн байгаа гэнэ. Түүнийг болон түүнтэй ойр байсан хүмүүсийг эмнэлгийн хяналтад оруулсан бөгөөд халдвар авсан эр хэдийгээр Хятад руу зорчоогүй боловч өнгөрсөн амралтын өдрүүдээр Германд амьдардаг, сургалтын менежер хятад эмэгтэй уулзсан байна. Хятад эмэгтэйн хувьд БНХАУ-аас хамаатан садных нь хүмүүс зочилж ирээд удалгүй буцсан байжээ. Герман улс коронавирусийн голомтоос иргэдээ эргүүлэн авчрах чиглэлд ажиллаж байх үед ийнхүү анхны тохиолдол бүртгэгджээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]