1961 оны 10 дугаар сарын 27-нд буюу 55 жилийн өмнө Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болсон юм. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16-р чуулганы 1043 дахь бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны 10 дугаар сарын 25-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг хүлээн авч, мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болохыг зөвшөөрөв гэжээ.
1946 оноос буюу 15 жил уйгагүй тэмцэж байж манай улс НҮБ-ын 101 дэх бүрэн эрхэт гишүүн болжээ. Манай улстай хамт нэг өдөр Исламын Бүгд Найрамдах Мавритан Улс НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болсон байна.
Тэр өдөр болсон НҮБ-ийн ерөнхий ассамблейн чуулган дээр Монголын нэрт дипломатч, БНМАУ-ын ГЯЯ-ны 1-р орлогч сайд Дондогийн Цэвэгмид гуай үг хэлж баяр хүргэж байх тэр үед, Халх Монголын Дилов хутагтын 5-р дүр Башлуугийн Жамсранжав гуай НҮБ-ын чуулганы танхим дотор нулимс дуслуулан суусан гэдэг. Энэ яруу алдарт өдөр Монгол улсын маань түүхэнд баяр бахдал болон үлдсэн билээ.
Анх 1946 онд манай улс НҮБ-д элсэх өргөдлөө өгснөөс хойш бараг жил бүр элсэх өргөдлөө шинэчилж ирсэн байдаг. Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг 1946-1961 оны хооронд Ерөнхий Ассемблейн чуулганаар нийт 13 удаа ямар нэг хэлбэрээр хэлэлцсэн байна.
Дэлхийн II дайны дараа НҮБ дэлхийд шинэ дэглэм тогтоож, хүчний харилцааг зохицуулахад хамгийн чухал нөлөөтэй байгууллага болон хувирсан. Хэрэв дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын харилцаанд идэвхтэй оролцох гэвэл НҮБ-д элсэн орох зайлшгүй шаардлагатай болсон. Энэ шаардлагыг Монголчууд мэдэрч тус байгууллагад элсэхийг зорьсон боловч тухай үеийн хоёр том үзэл суртлын сөргөлдөөний улмаас хүсэл нь биелэхгүй удаан хүлээжээ.
Тавин жилийн өмнөх энэ өдрийг орчин үеийн Монголын түүхийн эргэлтийн үе гэж түүхчид үздэг. Манай улс тухайн үеийн зөвхөн социалист улс орнууд биш мөн капиталист улс орнуудыг багтаасан олон улсын хамтын нийгэмлэгт элсэн орсон нь дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэж, “цөлөгдмөл” байдлаасаа гарах түүхэн боломжтой болсон юм.
Хамгийн гол нь тухайн үеийн НҮБ-ын гишүүн 100 тусгаар улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулсан нь үнэлж баршгүй үр өгөөжийг өгсөн. 1961 оноос өмнө манай улс нийт 19 социалист болон хөгжиж буй улс орнуудад дипломат харилцаатай байсан байна. Харин НҮБ-д элссэнээс хойш олон улс оронтой дипломат харилцаа тогтоох боломжтой болсон бөгөөд 1963 онд өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай дипломат харилцаа тогтоожээ.
Мөн НҮБ-д элссэн нэг чухал үр өгөөж бол, олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн улсын хувьд НҮБ-ын тусламж дэмжлэгийг авах эрхтэй болсон юм. 1963 оноос хойш манай улс НҮБ-гаас 200 сая гаруй ам.долларын тусламж тэтгэлэг, техникийн тусалцаа авсан гэж Монгол дахь НҮБ-ын вебсайт дээр мэдээлсэн байна.
Монгол Улс НҮБ-д элссэн ач холбогдлыг Монгол Улсын ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн ингэж дүгнэсэн байна: Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш гол тэмцсэн асуудал бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж 25 жил болсон. ЗХУ 1921 онд Ардын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн.
1924 оны 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхагласан. Гэтэл 1924 оны 5 дугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэж бичсэн байдаг.
Энэ гэрээ 1946 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэгэхээр ЗХУ, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд тодорхой биш байсан юм. Харин Дэлхийн II дайны дараа 1945 онд дэлхий дахины байдал өөр болсон… НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулна гэдэг үнэхээр чухал үйл явдал байсан гэжээ.
Немц л гэмээр шрифтээр толгойлсон чаминархуу л нэртэй юм./ энэ сайт гэдэг үгээр илэрхийлэгддэг хаягшил нь /Энэ олон үнэн худлын холилдмор юмнуудаа бидний өдөр тутам бүх насныхан үздэг ТЭЛВИЙЗ гэдэг багажаар харуулж үзүүлж тайлбарлаж сурталчилбал хойч үеийн залуу хүүхдүүдэд тархи сэтгэлгээний ялгаагаа чухам зөв гольдрилд оруулахад нь нэмэртэй болвуу гэж бодном. Тэд л жинхэнэ учгий нь гаргах болбуу...
Yag bodit unen gevel taivani tuluulugchdiig Dilav hutagt guai hovs hiin tanhimaas gargasan gedeg. Tsagaanthy general Osendovskiitei n
ar vanchin hiid deer taaraldaj hovs hiin americt baigaa ehnertei ni uulzuulsan tuhai Ossendovskiin nomd baigaa
Биш гэвэл тэгээд хэн юм болдоо
МОНГОЛЧУУДЫГ ӨЛМИЙ ДОРОО ХЭВТҮҮЛЖ ТАРХИЙ НЬ УГААЖ БАЙХ САНААТАЙ ШАРЫН ШАШНЫ ЛАМ НАРЫН ЯВУУЛГА.ӨНӨӨДӨР Ч ХҮРТЭЛ ЯВАГДСААР БАЙНА.ЛАМ НАР ЭНЭ НАСАНДАА ТАРГАН ЦАТГАЛАН АМЬДАРЧ АРД ТҮМЭН ЯДУУ ЗОВЖ ХОЙД НАСАНДАА ЖАРГАХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ.
yamarch hamaagui yum bitgii bich
Дилов Хутагт Жамсранжав 1911 оны Монголын эрх чөлөөний удирдагч нарын нэг шүү дээ түүхээ үзээч наад хүн чинь Хятадаар Монголын тусгаар тогтнолыг хүлээлгэхэд бас л асар их хувь нэмэр оруулсан байдаг Хаант монгол улсын тагнуулаар ажиллаж байсан жинхэнэ эх орон ч 1911 оны тусгаар тогтнолын удирдагч нарыг бүгдийг хэлмэгдүүлэн устгасанаас ганцаараа амьд мултарч НҮБт элсэхийг харна гэдэг үнэхээр хувьтай сэтгэл хөдөлөхгүй байхын аргагүй
Дилов хутагт Б.Жамсранжав бол маш мэргэн ухаантай, жинхэнэ Монгол хүн байсан юм шүү. Цаг үеийн шахалтаар Монгол улс түүнийг хаясан ч, тэр эх орноо хаяагүй юм шүү.
энэ сууж байгаа хүн далив хутагт яав ч биш, тиим боломж ч байхгүй.
харин НҮБ-н байрны гадаа мандсан монголын далбааг хараад нулимас дуслуулж зогссон лам хувцастай монгол царайтай хүнийг монголын төлөөлөгчдын нэг нь хараад далив хутагт байсан байх гэж сүүлд дурсамжиндаа бичсэн байдаг.
Манай улс НҮБ-д нэгдэх мэдэгдлээ индэр дээр уншиж дуусангуут сенхрон орчуулга арай дуусаагүй байхад нэг хүн бусдаас түрүүлж алга ташиж байсан гэдэг тэр хүн нь Дилов худагт байсан нь үнэн түүх шүүдээ
Бидний муу хэлдэг барон Унгерн буудуулахын өмнөх эцсийн үгэндээ Монголын цэцэн мэргэн хутагт хувилгаадыг шүтэн биширнэ гэсэн байдаг. Хятад дах АНУ-н цэрэг, Чанкайшийн зөвлөх, Өвөрлөгчид ар монголчуудын хошуу байгуулж байсан гээд энэ их хүний мэдлэг чадварыг гадныхан хүлээн зөвшөөрч ашиглахыг оролдож байжээ. Харин манайх болохоор монгол хүнээ муу хэлдэг зангаар хараар гутаахыг хичээх юм. АНУ-н ерөнхийлөгчийн зөвлөх Латтиморын багш байсныхаа хувьд нөлөөлж монголд 1942 онд ирүүлж улс шиг улс байгааг сенатдаа илтгэж байсан гэдэг. Үүний төлөө оросын тагнуул гэгдэн хавчигдаж байсан. Латтимор шавь нь АНУ-д анх монгол судлалыг эхэлж багшаар энэ их хүнийг залж байжээ. Эрдэм чадлыг нь АНУ-д ч биширч харь шашны улсууд ч шавь нь болох явдал олон байсан гэдэг. Оросын алдарт тагнуул Зоргегоо бас л ингэж гүтгэж алж байсан улс шүү энэ коммунистууд
монголыг зөвлөлтөд алдаж эрх чөлөөтэй болгож байгаад хамарсаж уйллаа биз. өөрийн эрх мэдлээс алдаж байгаадаа. тэгээд хөгжөөд ирэхээр нь баярласан байхоо.
Оросын заавраар амьдрагч Цэдэнбал НҮБ-д явах төлөөлөгч нарт Дилав хутагтыг ирвэл уулзаж болохгүй гэж тусгайлан захиж байсан гэдэг. Орос бол Зорге нарын олон гадаад тагнуулчдаа гүтгэж алаад дараа нв нэр хүндийг нь гутааж өөрсөд дээрээ алдар гавьяаг нь авах талаар нэрд гарсан улс шүү. Цэдэнбал түүний байгуулсан их гавьяаг булааж авахын тул юу ч хийхээс буцахгүй аашлах хүн. Лхагвасүрэнд маршал өгөхгүй өөрөө болохын тул яаж гутааж хөөж үхүүллээ. Тийм л юм болсон доо. НҮБ-н хуралд орох боломж энэ их хүнд байсан. АНУ-н ерөнхийлөгчийн зөвлөх Латтимор шавь нь байжих хүндэлдэг байсан гэдэг.
yamar gavya, ju bicheed tenegdeed baina aa, galzuu hunij temdeglel shig jum bicheed
Тухайн үед АНУ-н нөлөө бүхий хүмүүс Дилав худагтаас
Монголын тухай үнэн зөв мэдээлэл авч байсан нь том дэм болсон гэдэг . Энэ бол түүхэн үнэн юм .
ANU er n bol esreg bair suuritai bsan shuu
Далив хутагт энэ бишээ. НҮБ-д гишүүн болоод төв байрны гадаа Монгол Улсын далбааг мандуулсан байхад нь монгол цараатай лам хувцастай хүн далбааг харж нулимас дуслуулж байхыг монголын төлөөлөгчидийн /АА/ жолооч харсан байдаг тэр хүн сүүлд дурсамжиндаа Далив хутагт байсан байх гэж бичсэн байдаг.
Түүнээс биш хаа хамаагүй төлөөлөгч биш хүн юу болов гэж НҮБ-н танхимд суух вээ. Яг таг баримттай бичсэн нь дээр байх шүү сэтгүүлчээ.
khar kostumtai tolgoidoo vstei nvvree darsan hun bishee. yav ch bish.
Ene yastan undestneer ni hagalsan hor tsatsaj baidag humuus lav mongol bishee hitadiin gar hulnuudees zailahgui dee
Bolovsrolgui medlegui naad zahiin oilgoltgui baij dandaa harluulj baidag heden muu energitei umhuursun dotortoi humuus mer ser baihiim daa
үхний чинь далим худагт тэр үед мэдсэн шууд буудчихдаг юм байгаа биз дээ лам энэ тэр оролцуулж ирээд
Medehgui bol gurvelee guilgeed hevtej uzmen tarhi mini
Чи Зугээр биш бнаа тусламж яаралтай ав
Энэ чинь баримттай TYYX
Малаа
NUB iin buren erht gishuun BNMAY daa bayr hurge
дилав хутагтад тусгай даалгавар өгч гадагш явуулсан. яг гарч байхад нь төвөөс наад хүнээ битгий гарга гэж тушаал ирсэн боловч хилээр гарч амжсан байжээ. энд л 1 но байгаа. эцсийн мөчид ямар 1 мэдээлэл нотлогдсон гэсэн үг.
Аргагүй шүү дээ нууц алба өгч явуулсан төрийн хүмүүсийгнь бүгдийн хэлмэгдүүлэн алсан учраас түүнийг нь нотлох хүн үлдээгүй 1911 оны удирдагч нараас нэг ч хүн бараг үлдээлгүй бүгдийн хэлмэгдүүлэн алж устгасан энэ бол гашуун боловч үнэн түүх тэр бол үхтэлээ Монголын төлөө явсан хүн
Далив хутагтын тухай үнэнийг мэдэхгүй бол магтахгүй юмаа гэхэд гүтгэж доромжлохгүй байвал ямар вэ. Монгол эх орныхоо тусгаар тогтнолын төлөө далд фронтын дайчин байжээ гэж ойлгосон.
яг зөв харийн оронд нас өөд болтлоо хэлмэгдэн амьдралаа өнгөрөөнө гэдэг хүсэх зүйл биш би ч бас анхандаа хартай л хандаж байсан харин энэ хүний талаар улам ихийг олж мэдэх тусам хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрсөн сайхан Монгол хүн аргагүй эх оронч өөрийн амьдралаа Монголын төлөө зориулсан хүн хэдий хүний нутагт ч эх орон нь тусгаар улс болсон болохоор сэтгэл нь өөдрөг байсан байх гэж боддог
Монголыг НҮБ-д элсэхэд болон тусгаар тогтноход асар их тус үзүүлсэн улс бол ОХУ гэж би ойлгодог.
Зөв болгоё. ЗХУ
Санал нэг бна
Yag tiim oros ah nariin zvtgeliig martaj bolohgvi ar mongoliin tysgaae tognoliig gantshan oros l hvleen zobshoorson bdag bas neg zvil n ar mongol obor mongoloo abah gej mash ih zvtgesen choibalsangiin gyiltand ctalin armongoliig manaid og gej mao nadryy yariad bn ta nar ilvv zvil hvsehee boli gej helsen bdag arga byuy ter sanaagaa orhison
тэр vед ОХУ-д НVБ-ын хуралдаанд кнопчин маш чухал байсаншдээ
Тэр үед НҮБ-д Хятадыг Чан Кай шигийн Тайван төлөөлдөг байсан бөгөөд Монголыг 45 оноос хойш НҮБ-д элсүүлээгүйн цаад эзэн нь Чан Кай Ши байсан. Харин Зөвлөлт, АНУ хоёр 61 онд Монгол, Мавритани хоёр дээр харилцан тохироо хийж Тайванийн төлөөлөгчид цайгаа уухаар гарах хооронд нь санал хураалт явуулж Монголыг НҮБ-д элсүүлсэн юм. Дилав Хутагтын хувьд хувьсгалын дараахан Монголоос зугтаж Тайван гарсан, улмаар АНУ-д очсон байдаг. Хонконгд БНМАУ-ын төлөөлөгчид очиход эсрэг талын төлөөлөгчид дотор Дилав хутагт байсан тул Монголчууд юу ч дуугараагүй гэдэг. Нэг ёсондоо манай дайсан байсан үг.
1911 оны үндэсний эрх чөлөөний удирдагчидыг Оросууд бүгдийн хэлмэгдүүлэн хороосон энэ хүн чинь эрх чөлөөний хувьсгалын удирдагч нарын нэг шүү дээ
30 - аад оны үед зугтан гарахаас өөр ямар арга байсан юм бэ? Тэгээгүй бол 37, 38 оны үе д амиа алдсан байгаа шүү дээ.
tiim shuu
Тэр үед хоёр хятад хоёулаа зөвшөөрөхгүй байсан юм Тайвань бүр сүүлд ч эсэргүүцээд л байсан юм.
Саяхан Лу.Болд та нар НҮБ-ээс гарчихаач гэсэн хачин юм ярьсан шүү Тэдэнд үг яриагаа албаны маягаар цэгцэлж сурах нийгэм улсыг удирдах чадвар байгаа юм уу Хар захын панзчингууд ийм л маягийн юм ярьдаг биз дээ Ямарч байсан бид азтай Хэлмэгдэл энэ тэр гээд янз бүрийн замыг туулсан Үүнийг ашиглан улс төрийн ашиг хонжоо хийгч намууд цаашдаа дүр төрхөө харуулсан учир улс төрийн тавцанд орон зай байх эсэх нь эргэлзээтэй
ЯМАР ХЭЦҮҮ ЗАМЫГ ТУУЛЖ ЭЛССЭН ГЭЭЧ. ТЭГЭХЭД МАНАЙ ГАДААД ЯАМНЫ САЙД БАЙСАН ,ОДОО УИХ -ын ГИШҮҮН НЭГ ЭРХЭМ НҮБ -ээс ГАРАХ УХААНЫ ЮМ ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ. түүний ухаан ,бяр нь тутах байлгүй
ЧАН КАЙШИЙГИЙН БУУНЫ НОХОЙ УРВАГЧ ДИЛАВ ХУТАГТ НЬ МОНГОЛ УЛС НҮБ Д ЭЛСЭХЭД БАЯРЛАСАНДАА БИШ ХАРИН ХОРЛОХСОНДОО УЙЛЖ СУУСАН ГЭДЭГ, ЧАН КАЙШИЙН ТАЙВАН УЛС НЬ НҮБ ЭЛСЭЭГҮЙ БАЙХАД ЭНЭ МУ МОНГОЛ ЭЛСЭЭД БАЙХДАА ЯАДАГ ЮМ ГЭЭД СУУЖ БАЙСАН ГЭДЭГ.
битгий худлаа хуц
hajuud ni baisan yum shig l bichih yumdaa unen yum bol barimt ni bn u
Chi Hutagtiin namtriig unshij amjiv uu?Chi...unshij chadahgvi.amjihgvi l baih daa.1911 onii huvisgaliig zohion baiguulaltsaj baisan gol hvmvvsiin neg ni gedgiig ni medvel chi ... deer bichsen muu vgnvvdeesee bolj ih hilents huraasnaa say oilgoh bolno.Gevch oroitson...
Chi l harin өөрийнхөө hemjeend өчүүхнээр сэтгэн гүжирдэж dee bolildoo chi...
энэ сууж байгаа хүн далив хутагт яав ч биш, тиим боломж ч байхгүй.
харин НҮБ-н байрны гадаа мандсан монголын далбааг хараад нулимас дуслуулж зогссон лам хувцастай монгол царайтай хүнийг монголын төлөөлөгчдын нэг нь хараад далив хутагт байсан байх гэж сүүлд дурсамжиндаа бичсэн байдаг.
Чи яасан эргүү хар мал вэ, Хаанаас юу уншсанаа ингэж малтаж байгаа юм
Битгий худлаа хуц.
Dilav hutagtig "ih id shidtei huvilgaan buguud eh oronch uhaantan baisan. Mongoliin tusgaar togtnoliig eserguutsegchdiin dund ni hurtel orj eleg negtnuuddee tagnuul, urvagch hemeen heluulevch uls ornoo huleen zuvshuuruulehiin tuld ihiig hiij yavsan ni ter" gej negen buural diplomatiin yarianaas sonsoj bailaa. Ter yariand itgedeg.
Маш зөв.Мэдлэгтэй хүн бна.
Naruto giin itachi bjee tegwel xoer tald ajildag tagnuul bsan bj boliishde te ene xumuus xen negii ooriin untsogooso xaraad bichsen tuuhiig unshchixaad uchirgui urwagch daisan ene ter geed bx xereggui tei
Яанаа ийм юу ч мэдэхгүй ажилгүй хүмүүсийн сэтгэгдэлд эмзэглэж байна. Коммунистууд их бна. Дилов хутагт Монголын өнөөгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж бүх амьдралаа золиосолсон бидний энэ эх орныг бидэнд авчирч өгсөн хүний нэг мөн.ном уншиж нотолгоотой хандаж сурах мэдлэг боловсрол оо дээшүүлэг нь их чухал даа. ТЭР үеийн коммунистуудыг ирэхэд ядаж монгол дээлтэй ирвэл элсүүлэхэд дэмжих юм сан гэж байсан орнууд байсан гэдэг. ...
энэ сууж байгаа хүн далив хутагт яав ч биш, тиим боломж ч байхгүй.
харин НҮБ-н байрны гадаа мандсан монголын далбааг хараад нулимас дуслуулж зогссон лам хувцастай монгол царайтай хүнийг монголын төлөөлөгчдын нэг нь хараад далив хутагт байсан байх гэж сүүлд дурсамжиндаа бичсэн байдаг.
Аугаа эх оронч шашин төрийн зүтгэлтэн Дилов хутагтын тухай уншаагүй байж хар хэл ам аараа бузарлахаа болиоч.
Түүхээ мэдэхгүй байж үе үеийн эх орончдын амьдрал тэмцэл, цусаа урсган байж лджавсан тусгаар тогтнол руу нулимах эрх монгол хүнд байхгүй. Хэрэв чи монгол хүн юм бол.
Бичсэн сэтгэгдэлүүдийг уншлаа. Энд мунхагийн харанхуйд бүдчин яваа, төөрөлдсөн хүмүүс олон байна. Эхлээд Дилов хутагтын туулсан амьдрал, эрдэм боловсрол, оюуны их чадавар чадамж, байгуулсан гавъяаны тухай олж мэдээд, дараа нь сэтгэгдэлээ бичиж байна уу!