Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

А.Загороднюк: ОХУ-ын цэрэг одоо Украины аль ч хотыг эзлэх боломжтой, гэхдээ эсэргүүцэл асар хүчтэй байх болноУншсан23,249

Украины эргэн тойронд үүсээд буй өрнөдийн гүрнүүд, НАТО болон ОХУ-ын хурцадмал байдлын эргэн тойрон дахь мэдээллүүдийг тоймлон хүргэе.

Украины эргэн тойронд үүсээд буй өрнөдийн гүрнүүд, НАТО болон ОХУ-ын хурцадмал байдлын эргэн тойрон дахь мэдээллүүдийг тоймлон хүргэе. Их Британийн “The Guardian” сонинд Украины Батлан хамгаалахын сайд асан Андрей Загороднюк ойрын үед үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагад “ОХУ-ын цэрэг одоо Украины аль ч хотыг эзлэх боломжтой, тийм хүчин чадавхитай цэргийн нэгтгэлүүдийг Украины хил дээр татан төвлөрүүлээд байгаа. Гэхдээ Украиныг бүхэлд нь эзлэхэд хил дээр байгаа 200,000 орос цэрэг хангалтгүй гэж бид үзэж байна” хэмээсэн нь олны анхаарлыг татаад байна. Түүнчлэн ОХУ-ын түрэмгийлэл ирээдүйд зайлшгүй гэж тра бодож байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад эргэлзсэн хариулт өгчээ.

А.Загороднюк “Бид дайн гарах нь зайлшгүй гэж бодохгүй байна. Хэрвээ Владимир Путин Киевийг эзлэх гэж өчүүхэн төдий оролдоход л урт хугацааны дайн эхэлнэ. Украины зэвсэгт хүчин тулалдана. Эсэргүүцэл асар хүчтэй байх болно. Яагаад ийм замыг сонгох щёстой гэж? Украинчууд хэзээ ч Орост нэгдэцгээе гэж хэлэхгүй нь тодорхой. Бодит байдлаас тасарсан Путин л ийм төсөөлөлтэй байж магадгүй. Цус урсана, хориг тавигдана. Яг одоогоор хэн ч ийм дайныг Европ тивд дэгдээх сонирхолгүй байна, В.Путин ч тэр” гэж А.Загороднюк ярьжээ.

Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан эзлэн түрэмгийлэл хэзээ ч эхлэхэд бэлэн болоод байгааг анхааруулжээ. “Түрэмгийлэл маргааш ч эхлэх магадлалтай болсон. Оросууд байлдааны томоохон ажиллагаа явуулах хэмжээний хүч бүрэлдүүлсэн гэдэгт бид итгэлтэй байна” гэж тэр NBC сувагт ярьсан байна. Дайн гарсан тохиолдолд ямар хор хохирол учруулахыг АНУ-ын албаныхан тооцоолсон гэнэ. Тухайлбал Киев хотыг эзлэн авах тохиолдолд 50,000 энгийн иргэн үрэгдэх буюу шархдаж, Украины талаас 25,000, Оросын талаас 10,000 цэрэг амь насаа алдаж болзошгүй хэмээн тооцоолжээ. Мөн Европын орнууд руу чиглэсэн олон сая дүрвэгчийн цуваа үүсэх эрсдэлтэйг анхааруулсан байна.

Жо Байдены засаг захиргаанаас хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтийн тэнгисийн Эстони, Латви, Литва улсуудад цэргээ байршуулвал нөхцөл байдал, хямрал бүр ч хурцадна гэдгийг шинжээчид дурдаж буй.  АНУ Украины хилд цэргээ илгээгүй гэдгийг Цагаан ордны төлөөлөгч Жен Псаки онцлон мэдэгдсэн ч Путины зүгээс Зүүн Европ дахь АНУ-ын цэргийн тоогоо нэмэгдүүлсээр байгааг тэвчихгүй хэмээн мэдэгдэж байгааэ. Тухайлбал Польш, Румынд олон мянган цэргээ хэдийнэ байршуулж, NATO-гийн пуужингийн системийг суурилуулсан нь ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна гэж Кремль үзэж буй.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа хамгийн сүүлд гаргасан мэдэгдэлдээ Украин руу халдан довтлоход шаардлагатай цэргийн бие бүрэлдэхүүний 70 хувийг ОХУ-ын тал бүрэлдүүлээд байгаа гэж дүгнэсэн. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Европт 3000 америк цэргийг илгээх зарлиг гаргажээ. АНУ нь НАТО-д хүлээсэн үүргийнхээ дагуу Польш, Герман руу 2000 америк цэргийг илгээж, Германаас 1000 цэргийг Румын улс руу шилжүүлэн байршуулах болсныг Пентагоноос мэдээлээд байгаа юм. Үүнийг ОХУ-ын талаас хурцаар шүүмжилж, цэрэг байршуулах нь үндэслэлгүй, “хор хөнөөлтэй” шийдвэр гэж мэдэгджээ.

Өнөөдөр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Москвад айлчлах юм. Түүний айлчлалыг олон улсын шинжээчид анхааралтай ажиглаж байна. Парисаас нисэхийнхээ өмнө “Journal du Dimanche” сонинд ярихдаа Макрон айлчлалын зорилгоо “Украинтай холбоогүй, НАТО, Европын Холбоотой ямар дүрмээр харилцах сонирхолтойг нь тодруулах нь магадгүй айлчлалд томоохон ач холбогдолтой болно” гэж тодорхойлжээ.

Айлчлалын өмнө Ерөнхийлөгч Жо Байден Францын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсныг Цагаан ордон мэдээлсэн. Үүнээс харахад магадгүй Путины санаа бодлыг хэрхэн тандахаа өрнөдийн удирдагчид тохиролцсон, цаашлаад нөхцөл байдлыг ямар сонголт руу орохыг шийдэхэд Макроны айлчлал томоохон нөлөөтэй байж болзошгүй юм.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон утсаар ярьж, хоёр тал хэлэлцээнд бэлэн буйгаа ярилцсан байна. Энэ үеэр Путин хэлэхдээ, “Барууныхан ОХУ-ын аюулгүй байдлын санаа зовоосон асуудалд баталгаа өгөхгүй байгаа” хэмээн дурдсан бол Борис Жонсон Украины хилд 100 мянган цэргээ байршуулсан нь дайсагнасан үйлдэл гэж Москваг буруутгасан гэнэ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 2 сар 9. 11:32
Зочин

АНУ Л ДАЙНЫГ ХҮСЭЭД БАЙНА

2022, 3 сар 6. 3:38
Зочин

фашист Путин эхэлж дайныг хүссэн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]