Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Аймшигт ИС-2Уншсан53,331

...Хойноос нь нэхэж ирээгүйг бодоход ИС-үүд ч бас гэмтэл авсан бололтой гэж Германы танкчид дуртгалдаа бичсэн байдаг.

Э.Баттулга


Энэ танк 1943 онд хийгдэж эхэлсэн байдаг. Танкийг КВ-1, КВ-2, КВ-85 танкуудын үргэжлэл болгож үйлдвэрлэж эхэлжээ. Нэр нь Иосиф Сталин гэсэн нэрний товчлол. Авьяаслаг зохион бүтээгч Иосиф Котины бүтээл.

Жин 43 тонн

Урт буугүйгээр 6,9 метр.

Өргөн 3 метр.

Өндөр 2,73 метр.

Хамгийн чухал үзүүлэлт болох хуяг нь их бие болон цамхгийн духны хэсгээр 120 мм зузаан, МЗ-2 маркийн гангаар хийсэн хуягтай. Хажуугийн хуяг 80 мм. Мотор нь Т-34-т тавьдаг В-2 моторын хүчийг нэмэгдүүлж тавьсан. КВ-2 танкны хурдны хайрцаг амархан эвдэрдэг байсныг мөн ИС-т сайжруулжээ.

85 мм-ийн их буутай үйлдвэрлэгдэж байсан нь хуяг нэвтлэх чадварыг айхтар болгосон ч сумны тэсрэх задрах нь хохирол бага учруулж байсан учраас ИС-2-ын дараагийн сайжруулсан загвараас Д25 хэмээх 122 мм-ийн (Петро гэдэг зохион бүтээгчийн) их буутай үйлдвэрээс гаргах болсон.

Энэ танкийн талаар тэр үеийн болон одоогийн Оросын цэргийн судлаачид ам муутай байдаг ч харин эсрэгээрээ германчууд үг хайрлахгүй магтсан байдаг. Германы №2 танкийн асс Отто Кариус ИС-2 танкны хуягийн үзүүлэлт, галын чадал нь манай Барсаас илүү болсон хэдий ч экипажийн удирдах чадвар дотоод, гадаад холбоо, хяналтын систем нь Барсад хүрэхгүй байсан нь эдгээр танкийг хүч тэнцүү болгож байсан. Отто Кариус ИС танктай хэд хэд тулсан, гэнэдүүлж сөнөөж байсан боловч яг тулааны үед бол дийлж чадаагүй гэдэг. Отто Кариус, Кершер нар 2 ч ИС танктай тулгаран байлдаж Кершер цамхгийн духандаа хоёр буудуулж, Кариусын танк цамхгийн духандаа нэг буудуулж, урд хэсэгт гинжээ таслуулсан учраас тэд байлдаанаас чирүүлж ухарч гарсан байдаг. Барсын буу ПАК-34 нь 88 мм-ийн их буу. Гэтэл ИС-ийнх 122 мм гээд харьцуулаад үзэхэд ч хангалттай.

Хойноос нь нэхэж ирээгүйг бодоход ИС-үүд ч бас гэмтэл авсан бололтой гэж Германы танкчид дуртгалдаа бичсэн байдаг. ИС-2 танк минутад 2-3 удаа буудахад Барс 6-8 удаа буудаж амждаг. Сумны амны энерги хамаагүй өндөр буюу 2,5 дахин илүү тул учруулах хөнөөл нь маш өндөр. Зүйрлэвэл жижиг алхаар олон дахин нүдэх, хүнд лантуугаар нэг сайн буулгаж авахтай жишиж болох. Берлиний бүслэлтэд бууж өгөхгүй байсан нацистуудыг ИС танкуудаар ойролцоох байшингуудыг нь 2-3 удаа буудахад л байшин нурж хүнтэй юутай хээтэй нь дарж алдаг байсан гэдэг.

Т-34 танкийн хувьд буу нь 85 мм-ийнх учраас байшинг ИС-2 шиг балгас болтол нурааж чаддагүй байж. Борис Полевойн дурдатгалд ИС-2 танкийн дэргэд явж байх үед дайсны их бууг анзаарсан экипажийнхан танкандаа ороод гал нээх үед агаарын долгион, чичиргээнд тухайн гудамжны бүх цонх бутран унаж сурвалжлагчийн дээрээс асгаран буусан цонхны шилний хэлтэрхийд мөрөндөө шарх авч байсан гэдэг.

Анхны тулааны тухай бичихэд Корсунь Шевченкод бүслэгдсэн 80 мянган цэргийг устгахад ИС-2-ыг оролцуулжээ. Ухарч байсан Германы цэргийн цувааг гүйцэж ирсэн ИС танкууд үхтлээ айсан цэрэг техник, автобус, морин тэрэг, явган цэргүүд рүү гал нээсэн байна. Сумаа цэнэглэх хугацаа нь удаан байсан учир шууд дайраад л орсон байна. Өнөөх ИС танк өөрийнхөө дайрсан хүн, морь, машин дотроо шаварт сууж байгаа мэт суух үед нь арайхийн зугтаж амь гарсан гэж тухайн бүслэлтээс гарч чадсан герман цэргүүд дурдсан байдаг.

Оросууд өөрсдөө хүртэл танкийнхаа хүчин чадал, хөнөөл үзүүлэх чадварыг хараад бүр дотор нь эвгүйцсэн гэдэг. ИС танкны нэгэн жолоочийг командлагч нь танкаа цэвэрлэ, ойртохын аргагүй өмхий үнэртэж байна, битгий хүмүүсийг дайраад бай гэж загнасан тухай яриа ч бий.

Аймшигтай эд шүү.

Сэтгэгдэл 14ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 10. 1:09
Зочин

IS tank muu baisan geseen. 1 bars 4 is-tei tuldag baisan gesen.barag bars ni diileed gardag. 2-r daind 2000 gariu bars ustsan bol 7000-8000 IS ustsan gedeg

9 сар 22. 21:34
Зочин

хуцдаг хужаа вэ. 3 мянга орчим үйлдвэрлэсэн байхад 7-8 мянга сөнөсөн гэнээ ха ха

5 сар 15. 7:42
Зочинragch

T34 ni ilvv gaihamshugtai tvvhtei shv de

3 сар 13. 12:36
Зочинганкүү

Хэт хүнд маниавр муутай зардал өндөр гээд үйлдвэрлэлтээс хассан танк

3 сар 25. 11:11
Зочин

is bishe t34

3 сар 12. 11:47
Зочин

3000 гаруй хийгдсэн ИС-2 танкнаас 8000 устсан гэхээр юм гэж ойлгох уу.. Баримжаагүй шаахаа болино уу.. 300 хүрэхгүй танк сөнөсөн баримттай шүү

2016, 5 сар 25. 9:19
Нямандэлэг

Шах Жахан хаан бол монголын барлас овгийн доголон Төмөр хааны удмын хаан билээ. Момтуз хатан монгол гаралтай байсныг бүү мэд, ямар ч байсан хаан нь монгол гаралтай хүн байсан, улс нь ч Могол буюу Монгол гэдэг нэртэй байсан нь түүхэнд үлдсэн.

2018, 8 сар 30. 16:19
Зочин

Ганц хатан ч биш хаан ч монгол гаралтай.доглон Төмөр хаан ч монгол угсаатай тэгээд ч хатан нь Чингис хааны угсаатай байсан гэдэг дэ

2016, 5 сар 23. 21:46
zzz

Mongolchuudtai holbootoi baij medeh gej,
Tyyhee zov bichij baildaa, evropiin ornuudad hyrtel Taj mahaliin tyyh chin ( Ter yed Mongoliin ezemshil baisan gazar medej av) Mongoliin haan hairtai hatniihaa dursgald zoriulj barisan gej bainga barimtat tyyhiin nevtryylgyydeer gardag um…ter hatnaasaa hoish dahij gerleegui gene lee.

2018, 8 сар 7. 21:35
Зочин

Mongol bish ted uursdiiguu Mogoluud gedeg bsan

2019, 12 сар 29. 14:04
ЗочинБатэрдэнэ

Доголон Төмөр Чингисийн удмын гүнжтэй гэрлэсэн. Доголон Төмөр Монголын барлас овгийн хүн. Төмөрийн ач нар Их Монгол улсыг сэргээн мандуулах хүслээр улсдаа Могол (Мугхал ч гэх нь бий) гэж нэрлэсэн. Могол гэдэг нь Түрэг хэлээр Монгол гэсэн үг, Могол улсын хаад эх талаасаа Чингисийн удам, эцэг талаасаа доголон Төмөрийн удмын хүмүүс. Могол улсын хаад Энэтхэгийг нэгтгэж Могол улсаа байгуулсан (бүрэлдэхүүнд нь одоогийн Пакистан багтаж байсан)!

2019, 9 сар 10. 20:51
Зочин

manjiin darlald orhoos omno baruun mongolchuug yavj enehtegt ochij mogul gej nerlej ultai boloson odoo enehthegt mongoltoi orhon3 nutag baidag

2018, 12 сар 9. 22:24
Зочин

mogul gdg cn mongol gsn utgatai ug tuuhe unsh l daa 10 jiliin huuhdees doloondor ymm

2016, 5 сар 23. 15:32
Зочин

hovsh

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]