Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сталинград: Герман цэргийн өдрийн тэмдэглэлУншсан42,758

Биднийг халуун усанд ороод буцаж явахад манай командлагч нар операциа амжилттай дуусгаж Волга мөрөнд хүрч Сталинградыг эзэлж чадвал бид зул сарын үеэр гэртээ харьсан байна гэж хэллээ.гоонд тулалдаж явсан Герман цэргийн өдрийн тэмдэглэл.

1942 оны 7 сарын 29. Цааш үргэлжлүүлэн манай цэрэг Оросуудыг бут цохиж Волга мөрөнд хүрч Сталинградыг авах ч тйим хэцүү биш. Оросын арми сүүлийн хүчин чармайлтаа гаргаж байна.

1942 оны 8 сарын 2. Энэ чухал цэгийг эзэлснэээр бид дайны хувь заяаг шийднэ. Фюрерийн энэ үгэнд итгэж бид ч хурдан дуусгахын тулд яарч байла.

1942 оны 8 сарын 10. Биднийг дайсныг зогсолтгүй мөрдөн хөөж амралт олгохгүй байса ёстой гэсэн Фюрерийн тушаалыг бидэнд дамжууллаа.

1942 оны 8 сарын 12. Өчигдөр манай хороо дайсны танк катюшийн галан дор давшиж Сталинградын төмөр зам руу дөхөв.Ахмад Вернер: Бидэнд их хэмжээний нэмэлт хүч ирэх үед Оросууд бут цохигдоно. Сталинград унахад Фюрер биднийг шагнана. Би ч гэсэн Элза дээр шагналгүй яаж очих юм бэ? Цэрэг бүр л энэ тухай бодож байлаа.

1942 оны 8 сарын 23. Ялалтын мэдээ. Манай цэрэг Сталинградын хойд талаас цөмөрч орж Волга мөрөнд тулсан төдийгүй хотын зарим хэсгийг эзлэн авлаа. Одоо Оросууд Волгын чанад руу зугтахаас эс бөгөөс живж үхэхээс өөр зам үлдсэнгүй. Манай ажиллагаа төгсгөлийн шатандаа орсон гэж Оросын нэгэн шархтай олзлогдсон офицероос авсан байцаалт нотолж байлаа. Оросууд сүүлийн хүчээ хаяж байна. Бид хойд талаас нь эзэлж чадсан байхад өмнөд хэсэг нь яагаад бууж өгөхгүй галзуу юм шиг эсэргүүцээд байгааг бид нэг л ойлгохгүй байлаа.

1942 оны 8 сарын 27. Оросуудын байгаа хэсэг рүү өдөржин их буугаар тал талаас нь зогсоо зайгүй балбаж шөнө ч гэрэлт сумаар буудаж тэдний балбаж байлаа х. Фюрерийн тушаалаар нисэх хүчин ч тэднийг амсхийх чөлөө өгөхгүй бөмбөгдөж байсан юм. Гэсэн ч бидний урагшлалт удааширч эхэллээ 20 миль хүрэхгүй зай үлдээд байв.

1942 оны 9 сарын 4. Бидний шөнөөр Сталингрын хойд хэсгээс нүүрэн тал руу татаж авчирлаа. Шөнөжингөө маршилсаар үүр цайхад Воропоново тосгонд ирлээ. Тосгон хэдийнээ шатаад дуусчээ. Бидэнд тулааны төгсгөл тун ойрхон байна гэсэн найдвар төрж эхэллээ. Хүн болгон одоо хэдхэн хоног гэж хоорондоо ярилцаж байлаа.

1942 оны 9 сарын 5. Манай хороо Сталинградын яг дэргэд байх Садовая тосгоныг дайрах тушаал авлаа. Оросууд энэ хотыг үнэхээр тогтоож чадна гэжүү. Оросуудын гал улам бүр ширүүсч бид тэдний их бууны чимээнд шөнө ч унтаж чадахаа байлаа. Шархдагсдыг маш ихээр авчирч эхэллэ. Бурхан минь намайг хамгаалаач.

1942 оны 9 сарын 8. 2 хоног буун дуу тасарсангүй. Оросууд яг л галзуурсан мэт эсэргүүцэл үзүүлж байлаа. Тэдний хараад идсэн катюшийн аймшигт буудлагад бид олон хүнээ алдаж байлаа. Цэргүүд нуувчнаасаа гарч чадахгүй дор бүрнээ дайсанд баригдахгүй юмсан гэж залбирч байлаа. Намайг батальоны штбат шилжүүлэв.

1942 оны 9 сарын 11. Манай батальон Сталинградын захад тулалдсаар буун дуу тасралтгүй дуугарсаар л бидэнд Волга мөрөн харагдсаар л. Хаашаа ч харсан битүү гал шатаж буй хот дотроос Оросуудын пулёмет тачигнасаар л.... Жинхэнэ солиормоор юм.

1942 оны 9 сарын 13. Азгүй өдөр. Өглөөний дайсны катюшийн галд бид 27 хүнээ алдаж 50 гаруй хүн шархадлаа. Оросууд цөхрөлтгүйгээр хамгаалж зарим нь бидний байрлал руу ойртож гранат шидэж байлаа. Дэслэгч Краус алуулж бид командлагчгүй үлдлээ.

1942 оны 9 сарын 16. Нэмэх тэмдэг бүхий танкуудаар дэмжүүлэн бид тариа хадгалах том агуулах руу давшилтанд орлоо. Бид тэр агуулахыг хоосон гэж бодож байтал агуулах дүүрэн будаатай байжээ. Гал болон их бууны сумнаас ширүүн гал гарч будаанаас юу ч үлдсэнгүй. Бидний давшилт нуран уналаа. 60 гаруй хүнээ алдаж хүнд ялагдал хүлээлээ.

1942 оны 9 сарын 18. Агуулах дотор байлдаан болж байлаа. Манай захирагч бидний эсрэг коммисаруудаар удирдуулсан Оросын торгуулийн сумангийнхан байлдаж байна. /энд өөрийн тайлбарыг биччихэе. 1942 оны 7 сард Сталины 227-р тушаал гарсан байдаг. Алхам ч ухарч болохгүй болохгүй. үүний дагуу Крымын тулалдаанд ялагдал хүлээсэн гэж 100 орчим мянган цэрэг Сталинград орчимд ухрах замгүй байлдаа хийсэн байдаг./Тэднийг бүгдийг нь алахаас нааш энэ агуулахыг эзэх боломжгүй гэж хэлэв. Байшин бүрийн төлөө улайран байлдаж байгаа Сталинградаас эргэж Германдаа харьж чадна гэдэгт цэргүүд хэдийнээ итгэл алдарчээ. Надад Элзагаас захиад ирлээ. Хэзээ ялаад ирэх бэ? гэж асуусан байлаа.

1942 оны 9 сарын 20. Агуулахад байлдаан үргэлжилсэээр л. Оросууд хаа хамаагүй замбараагүй буудаж эхэллээ. Бид өөсрдийн нуугдсан хонгилоосоо гудам руу гарч чадахгүй байлаа. Түрүүч Нуше гудам хөндлөн гарч байгаад дайсны суманд оногдож алуулав. Харамсалтай юм. Түүний 3 хүүхэд аавгүй боллоо.

1942 оны 9 сарын 22. Агуулах бараг үнсэн товрог болж бид Ижил рүү зүтгэсээр.... Манай хамгийн туршлагатай байлдагчид хүртэл ийм айхтар сунжирсан байлдаанд орж байсангүй.

1942 оны 9 сарын 26. Нэгэн хэдийн хүнд өдрүүд үргэлжилсээр. Оросуудын улайрсан эсэргүүцлийг дарж агуулахыг эзэлсний дараа тэнд харсан зүйлдээ итгэж чадсангүй. Тал талаасаа буудуулж сэг болсон байшин зоорь хонгил бүхэнд тэд дээрэмчний гэмээр зэрлэг ул мөрөө үлдээжээ.
Оросуудаас 2 хоногийн өмнө булааж авсан байр луу тэд хаанаас ч гараад ирсэн юм гэмээр шинэ хүч татаж авчраад л дахин байлдаанд орж байна. Бид энэ байшинд байсан бүх цэргийг устгасан байхад хаанаас ч юм дахиж нэмэгдсээр л. Дайсны цэргүүд эцсээ хүртэл байлдаж бууж өгөх олзлогдохгүй тулд улайран эсэргүүцэж байна. Тэднийг барьлаа гэхэд хөдлөх ямар ч тэнхэлгүй үхлийн шарх авсан хүмүүс л бидэнд баригдаж байлаа. Сталинград бол там. Шархадсан хүмүүс азтай. Тэд л гэртээ харьж ялалтаа тэмдэглэх болно.

1942 оны 9 сарын 28. Манай хороо дивиз бүгд ялалтаа тэмдэглэж байна. 3 долоо хоногт 5 минь хагас урагшиилж манай цэргүүд танкчид хотын өмнөд хэсгийн эзлэж Ижил мөрөнд хүрлээ. Бид бие биендээ баяр хүргэж командлагч нар ч бидэнд баяр хүргэж байлаа.

1942 оны 10 сарын 3. Шөнийн маршийн дараа бид бут сөөгөөр битүү халхлагдсан жалганд орж ирлээ. Үйлдвэрийн яндан эл хуль гозойж байна. Дайснууд Волгын чанад зугтаж. Бидний зарим нэгийн дуулган дээр загалмайнууд нэмэгдэж. Энэ хараал идсэн газрын төлөө хичнээн олон сайн эрсээ алдав даа.

1942 оны 10 сарын 4. Бидний эзэлж байсан байрлалын нүүрэн талд Оросын их буунууд бөөн бөөнөөрөө гарч ирлээ. Тэднийг хэн хаанаас аваад ирэв?

1942 оны 10 сарын 5. Манай батальон Оросуудын 4 удаагийн дайралтыг тухай бүрт нь няцаалаа. Оросын мэргэн буудагчид энд тэндээс өөрийнхөө болон манайхны харагдсан болгоныг буудаж байлаа.

1942 оны 10 сарын 10. Оросууд бидэнд хэтэрхий ойртож ирсэн учир тэднийг бөмбөгдөж чадахгүй байлаа. Бид тэднийг шийдэмгий дайралтаар ховх цохихоор бэлтгэж эхэлсэн. Фюрер ч яаруулсаар.

1942 оны 10 сарын 14. Манай артиллери болон нисэх хүчин өглөөнөс эхлэн Оросуудын байрлал руу гал нээж шороотой нь хутгав.

1942 оны 10 сарын 22. Манай хороо Оросуудад алдсан үйлдвэрийг эзлэх гэсэн дайралт нуран уналаа. Бид олон хүнээ алдаж хоромд бүрт биднээс нэг нэгээрээ цөөрсөөр л арайхийн амсьгаадах нэгнээ орхиж явахаас өөрцгүй. Үүний төлөө бид хэтэрхий их золиос зовлон тамлалыг даван туулах мэт. Зүүн зүгт Сталинградад хийсэн дайнд бид олон дайчдынхаа булшийг ухлаа. Энэ алс бөглүү нутагт хичнээн ч олон сайн эрсээ амь эрсэдэхийг харав даа.

1942 оны 10 сарын 27. Бид тэрхүү олон саадуудыг давж үйлдвэрүүдийг эзлэж болох ч цааш явж үнэхээр чадашгүй нь. Оросууд бол хүн биш ажээ. Тэд ядрах бууны сумнаас айхыг үл мэдэгч ямар нэгэн машин мэт. Манай хорооны хүчин чадал туйлдаа хүртэл шавхагдаж арай гэж байрлалаа эзлэж байлаа. Волга мөрний нөгөө эргээс оросын их бууны сум бидэн дээр асгаран бууж байна.

1942 оны 10 сарын 28. Цэрэг бүр өөрсдийгээ энд ирснээ буруутгаж. Ямар нэгэн байдлаар шархдаж артал руу ачигдахыг хүсэх байлаа.

1942 оны 11 сарын 3. сүүлийн хэд хоног бид Оросуудын байрлал руу хэд хэдэн удаа дайрч үзлээ ямар ч ашиг гарсангүй. Мөрний нөгөө эргээс дайсны артиллерийн гал бидэнд дээр асгарч дайралтыг маань нурааж байлаа. Эдгээр хоногуудад өөрсдийгөө буудаж гэмтээх зэрэг арга заль манай цэргүүдээс хэд хэдэн удаа гарлаа.

1942 оны 11 сарын 10. Өнөөдөр Элзагаас захиад ирлээ. Намайг зул сар гэхэд ирэх боловуу гэж асууж байлаа. Германчууд биднийг хэдийнээ Сталинградыг эзэлсэн гэж бодож байж. Гэтэл бид одоо хүртэл эзлэж чадаагүй л байдаг.

1942 оны 11 сарын 18. Танкаар дэмжүүлэн дайрсан бидний атак нуран уналаа. Байлдааны талбарт энд тэндгүй хаягдсан үхдлүүдээр дүүрлээ.

1942 оны 11 сарын 21. Волгын чанадаас Оросууд довтолгоонд орсон дуулдав. Ширүүн тулалдаан боллоо. Удахгүй ялалтаа тэмдэглэж гэртээ харих бидний байдал эсрэгээрээ эргэлээ.

1942 оны 11 сарын 29. Бид бүслэгдлээ. Радиогоор Фюрерийн үгийг бидэнд дамжуулав. Бид удахгүй бүслэлтийг сэтлэж та бүхнийг гаргаж авна. Тэр болтол амрийг бүхий л хэрэгцээт зүйлээр хангахаа амлав.

1942 оны 12 сарын 3. Фюрер амласан хэдий ч бид тэдний аврахыг хүлээж байх үед өлсгөлөн гачигдал битгий нүүрлэлээ. Би гэр лүүгээ захиа бичсэн хэдий ч хариу ирсэнгүй.

1942 оны 12 сарын 7. 5 хүний дунд нэг хатсан талх. Өлсгөлөнгөөс болж бид аймшигтай зовлон шаналалд өртөж сэтгэл санаагаар ихэд унаж байна.

1942 оны 12 сарын 11. Цэрэг офицер бүрийн толгойд хэд хэдэн асуудал эргэлдэнэ. Оросууд ядаж ганцхан шөнө биднийг тайван амрааж болохгүй юм бол? Бидэнд оногдож байгаа талхны хувь арай ахиухан байж яагаад болохгүй юм бол? Гитлер бидэнд амласан амлалтаа биелүүлж биднийг энэ тамаас яагаад аврахгүй байна.?

1942 оны 12 сарын 14. Бүгдийг өлсгөлөн нүүрлэж Бид Оросуудын сумнаас ч айхгүйгээр цасанд дарагдсан хөлдүү газар ухаж төмс хайна.

1942 оны 12 сарын 18. Офицерууд бидэнд удахгүй болох тулалдаанд бэлдэхийг сануулав. Генерал Манштейний цэргүүд өмнө зүгээс маш их хүчээр биднийг аврахаар дайралтанд орсон гэж хэллээ. Бидэнд шинэ итгэл найдвар хүч бэлэглэх шиг. Энэ бүхэн үнэн байгаасай бурхан минь

1942 оны 12 сарын 21. Бид тушаалыг хүлээсээр магадгүй бидэнд зарим мэдээ цагаасаа хоцорч ирээд байх шиг? Манштейний цэргүүд ирэх тухай мэдээ яагаад дуулдахгүй байна. Тэд арай бүтэлгүйтсэн юм биш байгаа. Үүнээс муу мэдээ гэж байхгүй.

1942 оны 12 сарын 23. Тушаал одоо хүртэл ирсэнгүй. Манштейн бид бүгдийг хуурсан уу? Эсвэл тэр Сталинград хүрч чадалгүй ялагдсан юм болов уу?

1942 оны 12 сарын 25. Манштейний арми бүтэлгүйтсэн тухай мэдээг Оросын радиогоос олж сонслоо. Бидэнд үхэх эсвэл олзлогдох гэдэг 2 хувилбар үлдлээ.

1942 оны 12 сарын 26. Бид эхлээд морьдоо дараа нь муур нохой нүдэнд харагдах идэж болох бүх юмыг идэж дуусгалаа. Сүүлийн сарын дотор цэргүүдийн царай үхдэл шиг аймшигтай болж яг л галуу өвчтэй мэт Оросуудын минатай талбай дээгүүр хоол хүнс хайн бууны сумнаас ч үл айн гүйлдэнэ.

Сэтгэгдэл 24ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 19. 6:34
Зочинзочин

Хүний юмыг хэзээ ч өөрийн болгож чадахгүй,,

2018, 12 сар 10. 22:02
Зочин

Оросуудыг л магтах юм.Германчууд цөөхүүлээ ч олон сая оросыг үгүй хийж зоригийг нь мохоож байсан удаатай.

6 сар 19. 22:57
Зочин

тэнэг

6 сар 25. 1:25
Зочин

Ийм тархитай хүн байдаг аа ээ хөөрхий гэж

6 сар 20. 0:37
Зочин

harin tiin teneg

2018, 10 сар 14. 21:02
Зочин

Оросын ард иргэд улаан армиа бүрдүүлэн эх орноо хамгаалахдаа хүн төрлөхтөнд эх оронтой хүмүүс яаж үхэж, яаж тэмцэн тулалдаж ялалтанд хүр ч чаддагийг үзүүлжээ.Орос хүмүүс үнэхээр мундаг шүү,харин Сталин их балласан бас харгис чанараараа айлгаж байж хөдөлгөсөн.Орос,Монгол хоёрт нэг гэм нь хатуухан гар хэрэгтэй байдаг гэхдээ хэтрүүлбэл Сталинизм болно шүү дээ.

9 сар 12. 10:59
Зочин

Dain shvde Ctalingviger ylalt irehgvi bsan ym shvde odoonii zambragvi ardcilal bish eh oronoo hamgaalah dain bsan ymi

2018, 5 сар 8. 20:21
Зочин

Оросууд бол жинхэнэ эрчүүд эх орныхоо төлөө үхэж чаддаг эрчүүд, Хятадууд Монголыг эзэлээд ард түмнийг чинь дарлавал үхэн байлдах хэдэн чанга эрчүүд байхгүй гэртээ коммент бичиж нуугдах хэдэн чацга байгаан ойлгомжтой Орос бол манай улсын аюулгүй байдлын баталгаа мөн Ядаж өглөө эрт босоод маршанд гүйгээд сур

6 сар 20. 10:22
Зочин

Оросуул Монголыг хамгаалдаг биш тэд зүгээр хамраал хамгаалдаг. Монгол улс тэдний хувьд урд талын бамбай төдий. Монгол улсыг хүчирхэг болгохгүйн тулд тэд хичнээн Монгол улсаа гэсэн сайн эрчүүдийг минь хэлмэгдүүлэн хороосон билээ. Зарим аймаг сумууд 5 хан эр хүнтэй үлдсэн түүх бий.

6 сар 20. 8:01
Зочин

Бид орос шиг зэвсэгтэй.оростой адил хүн амтай байсан бол ѳдийд дэлхий дээр Монгол гэж ганц л улс байх байсныг хэлж чадах байна.

6 сар 19. 8:47
Хужаа нарт

Дажгүй хужаа вэ

2018, 5 сар 15. 0:21
Зочин

Ай хөөрхий дайчин эрэлхэг ариун уурагтаний үрэс аргагүй дойротжээ.

2018, 1 сар 16. 15:47
Зочин

ҮНЭН ГЭВЭЛ ЭНЭ Л ҮНЭН ОРОСУУДЫН ГАР ТУЛААНД ОРОХДОО ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ХҮРЗНИЙХ НЬ ИРМЭГ НЬ ХУРЦЛАГДСАН ЯГ Л СЭЛЭМЭЭР ЦАВЧИЖ БАЙГАА МЭТ БАЙСАН НЬ НЕМЦ ЦЭРГҮҮДИЙН ЗҮРХЭНД НЬ ШАР УС ХУРУУЛЖ СҮНСИЙГ НЬ ГАРТАЛ АЙМШИГТАЙ БАЙСАН. ЯЛАНГУЯА 100 ГРАММАА УУЧИХВАЛ ТЭГЭЭДЛ ДУУСААДАА

2018, 2 сар 20. 16:54
Зочин

Хэхэ ЖИНЭХЭ ҮНЭН БОЛ 1 Герман цэргийг АЛАХ гэж 3- Орос цэрэг үхсэн байдаг. Энэ бол орсууд сайн байгаагүй хүний ОЛНООР БАРЬЖ дийлсэн ТҮҮХ. Герман 5-6 сая цэргээ ОРОС 13-14 САЯ цэргээ алдсан.

6 сар 19. 21:43
Зочин

Үгүй шүү германы тал олон байсан эзэлсэн орныхоо бүх цэргийг оросын эсрэг байлдуулсан юм

2018, 12 сар 10. 22:03
Зочин

Тэхх

2017, 2 сар 1. 5:16
Зочин

Гунигтай,харамсалтай, аймшигтай, сургамжтай

2016, 11 сар 1. 15:06
Зочин

6n sar davshsan, zogsson, uhsen. Ted yalagdsan

2016, 9 сар 21. 16:07
War

Gunigtai bas aimshigtai

2016, 9 сар 21. 10:08
мнг

аймшиг

2016, 9 сар 15. 15:36
bi

tovchihon ch gesen nudend haragdatal bichjee

2017, 3 сар 15. 18:36
Зочин

JIRIIN TSEREG ERSIIN ZOBLON

2018, 2 сар 20. 16:44
Зочин

Хангамж муу байснаас болж олон цэргээ алдсан да.

10 сар 4. 21:26
Зочин

гэрээ зөрчиж итгэл эвдэж дайн эхлүүлсэнээс үүдэн хохирлол их хэмжээгээ үзэн байж эх орноо хамгаалсан орсууд агуу хүмүүс

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]