Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны гутгаар хүү, Их Монгол улсын хоёр дахь эзэн Өгөдэй нь эцэг их хааныхаа босгосон их улсаа улам хүчирхэгжүүлж, батжуулсан бөгөөд түүний удмынхан Монгол гүрний төрд асар их нөлөөтэй байв.

Гүюг хаан: Мөнх тэнгэрийн хүчин дор тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болойУншсан23,683

Монголын гуравдугаар их хаан Гүюгээс Ромын Папад илгээсэн төрийн бичиг

Энэ нь одоо болтол Ватиканы түүхийн музейд хадгалагдаж байгаа Монголын гуравдугаар их хаан Гүюгээс Ромын Папад илгээсэн төрийн бичиг билээ. Уг бичиг нь 20см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр сарачин /лере/ үсгээр бичсэн бөгөөд их хааны тамгыг цаасны уулзвар наалт бүхий бичээсийн төгсгөлд шунхаар дарсан байдаг аж. Гүюг хааны энэхүү төрийн бичиг Ватиканы түүхийн сан хөмрөгт байсныг 1920 онд Кирил Кролевский анх удаа олж үзээд, гэрэл зургаар буулган авч Ираны эрдэмтэн Массэ гэгчид өгч судлуулжээ. Анхны орчуулгыг Массэ хийсэн байна. Үүнээс хойш энэхүү бичгийг өнөөг хүртэл олон арван эрдэмтэд янз бүрээр орчуулжээ. Уг бичгийн нэгэн орчуулгыг доор сийрүүлбэл:

-"Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг /энэ хэдэн мөрийг Туркээр бичсэн байна/ Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Караль хэмээх газар хурилдай хийж ахуйд танай элч томилон гуйчилбай! Гуйчиллыг чинь илчээс чинь сонсвой! Тар нар хэрвээ өөрийн хэлсэн үгэндээ суух болбоос шашны их хаан чи биеэр ирж, бидэн лүгээ учрах хэрэгтэй. Бид нар та нарт засагт /хуульд/ дурдсан зарлиг бүхнийг сонсогосугай. Бас надад сайн ёсыг хүлээлгэх нь сайн явдал хэмээн та нарт хэлэв.

Та нар элч томилон ийн гуйчлуулсан нь сэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгохгүй байна. Бас та нар элч томилж "Та нар бүх мажар /Унгар/ ба христосын мөргөлтний орныг эзлэв” хэмээн надад хэлэв. Эдгээр үгийг чинь бид үл ойлгоно. Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэр хоёр орныг тэнгэрийн бошгыг /зарлигийг/ дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг үл дагав. Чиний өгүүлж буй тэдгээр хүмүүс их чуулган чуулж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийн алсан. Тиймээс мөнх тэнгэрийн хүчин дор тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошго ба түүний хүчээр аварсан болой. Түүнээс энгийн ард иргэдийг хэрхэн барьж хорих билээ. Чи өгүүлсэн биш үү. "Би бол христосын мөргөлтөн. Би дээд тэнгэрийг хайрламой. Би нүглийг жигшинэ гэж. Гэтэл дээд тэнгэр чинь ял нүгэл хийсэн атал бас энэрэх сэтгэлийг өвөрлөмой хэмээснийг чи мэдэх үү. чи ийм үгийг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних билээ. Наран мандах орноос наран жаргах орон хүртлэх бүх ертөнцийн тэнгэрийн хүчин намайг ивээмой. Тэнгэрийн бошгоос гадна хэн ч үлдэж үл болно. Одоо та нар "Бид болбоос таны харъяат албат, аливаа эд хөрөнгийг дуртай өргөмүй” хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чи харъяат ван нараа дагуулан, нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй.

Ийм болбоос бид сая та нарыг нэр дагажээ хэмээн үзмой”. Та нар хэрэв тэнгэрийн бошгыг үл даган, зарлигийг эсэргүүцвээс даруй дасан болмуй. Тэнгэрийн дурдсан аливаа зарлигийг та нар эрхбиш ухаартугай. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой…”гэжээ.

768 жилийн тэртээ Монголын их хаан ертөнц дахины эзэн гэдгэж байсан Ромын папыг ийм их үгээр айлгаж байжээ. Гүюг хааны эл захидлыг Ромын папын дээд зөвлөл олон өдрийн турш айн дагжин хэлэлцэж, дорноос цөмрөн буй их аюулын өмнө хормой чичрүүлэн сууж байсан гэж он дарааллын түүхийг зохиогч мэргэд бичиглэн үлдээсэн нь өнөөг хүрчээ. Энэ захидал илгээлтийг Гүюг хаан 1246 оны 11-р сарын 3-11-ний өдрүүдэд намрын ордон бүхий газраа эхлээд Монгол бичгээр бичиж дараа нь Пөрс хэл дээр хөрвүүлэн Ромын папад илгээжээ. Урьд өмнө хэн ч ингэж Ромын папыг дагжин чичрүүлж байсангүй. Гүюг ч Ромоос хариу эс ирсэнд хилэгнэхдээ л цэргээ өрнө тийш хөдөлгөсөн гэдэг. Харамсалтай нь Гүюг хаан тэнгэрт хальж, алтан ургийнхан хаан ширээний төлөө өрсөлдөж Ром мартагдах нь тэр. Ингэж Ром дорнын нүүдэлчин Монголчуудаас аврагдсан билээ.

БИШИРТҮГЭЙ, АЮУТУГАЙ

 

Цул алтаар хийгдсэн эл тамга бидний үед хадгалагдан үлдсэнгүй. Харин төрийн их тамганы цор ганц дардас нь үлджээ. Тэр нь
Монголын гуравдугаар үеийн их хаан Гүюгийн Ромын папад илгээсэн захидал дээрх дардас юм. Дардаснаас үзвэл уул тамганы хэмжээ багцаагаар 15,5×15,5см тэг дөрвөлжин тамга байжээ. Тамганы бариул нь Чингис хааны баруун алганд багтахуйц байсан бегөөд шижир алтаар арслангийн баримлыг суурилуулж, нүдэнд нь очир алмааз шилтэсэн байжээ. Тамганы бичээс нь энэ дэлхий ертөнцийн хамаг хаад, бурхадаас илүү гэсэн утгатай үг сийлсэн аж. Түүнд:”- Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далай хааны суу залиар ил болсон иргэн дор хүрвээс биширтүгэй! аюутугай!” хэмээжээ.

Монголчуудын эрин гэгдэж байсан XIII – XIV зууны шуургат он жилүүдэд Перс, Орос, Ром, Хятад, Тангуд, Солонгос зэрэг их орны хаад ноёд энэ л тамганы бичээст захирагдан толгой бөхийлгөж байлаа. Чингис хаан эл хэргийн их тамгыг гадаад орнуудад элч зарах, харъяат улс гүрэндээ захидал илгээх зэрэг төрийн дээд албанд хэрэглэдэг байв. Харин өдөр тутмын зарлиг заавартаа хаш болон цалин мөнгөн тамга хэрэглэдэг байв.

Сэтгэгдэл 20ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 10 сар 22. 20:26
Зочинмээ

Эрдэм соелгүй эргүүгээ гайхуулаад байгаа юм уу.чи ч тэнэг сэцэн байхаа д

2017, 12 сар 8. 10:34
kkk

ОЙРХОН ТҮҮХЭЭС ХАРАХАД ХЯТАДУУДЫГ ХЭН Ч ТООДГҮЙ БАЙСАН БИЗДЭЭ. БАРУУНЫ КИНОН ДЭЭР ХҮРТЭЛ ХАРАГДДАГ, ГЭТЭЛ ОДОО ТЭДНИЙГ ХҮЧИРХЭГ БОЛЖ ИРМЭГЦ ДЭЛХИЙ ДАЯР ЯАЖ ХАНДАЖ БАЙНА НҮДНЭЭ ИЛ БАЙНА БИШ ҮҮ. ТИЙМЭЭС БИД ХЭТЭРХИЙ ИХ БИДНИЙГ ТООСОНГҮЙ ГЭЖ ГОМДОЛЛОХ БУС УЛС ШИГ УЛС БОЛООД АВБАЛ АЯНДАА БИДНИЙГ ТЭД ХҮЧИРХЭГ ГҮРНИЙ ҮР САД ХЭМЭЭН ШАГШИН МАГТАХ БОЛНО. ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР ИЛЖРЭЭД БАЙВАЛ ЧАМААС ЭХЛЭЭД ДЭЭДСЭЭ ҮГҮЙСГЭЖ ЭХЛЭХ НЬ ДЭЭ. ЭЦЭСТ НЬ БИДНИЙЛ БУРУУ ЮМ ДАА.

2018, 10 сар 22. 20:27
Зочинмээ

Яааг зөв.

2018, 9 сар 11. 17:37
Зочин

Таны саналыг бүрэн дэмжиж байна. Эцсийн эцэст энэ цаг үед хэн баялагтай нь тэргүүлж байна. Тэр баярлагийг асар их хөдөлмөрөөр бий болгож байна.

2017, 6 сар 20. 14:34
Монгол хүү

13 ДУГААР ЗУУНД МОНГОЛЧУУДААС ИЛҮҮ ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ТӨМӨРИЙН АУГАА ИХ ӨВ СОЁЛТОЙ НЭГЧ УЛС БАЙГААГҮЙ ГЭДГИЙГ ТЭР БҮР ЯРИАД БАЙДАГГҮЙ БАЙХ, ЕВРОП ТЭР ЧИГЭЭРЭЭ МОДОН АНЖИСИЙГ ӨӨРИЙНХӨӨ ЗОВЛОГООР ЧИРЖ МАНЖИН ТАРЖ ИДЭЖ УУЖ ШАЛБААГАНД АМЬДАРДАГ МЭЛХИЙНЭЭС ДЭЭРГҮЙ АМЬДРАЛААР АМЬДАРЧ, МУХАР СҮСГЭЭР АРД ИРГЭД НЬ УХААНГҮЙ, МАЛНУУДААС ДООРД БАЙЖ, ЭМЭГТЭЙ ХҮН ЭД ХОГШИЛООС ДООР АМЬДАРЧ БАЙСАН ЕВРОП, АРАБЫН ЕРТӨНЦӨД ГЭРЭЛ ГЭГЭЭ ОРУУЛЖ ХҮН ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАВАЛ ЭНЭ МОНГОЛЧУУД ШИГ БОЛНО ГЭДГИЙГ МЭДҮҮЛЖ, АРД ИРГЭДИЙГ НЬ ХҮН ГЭДЭГ ЧИНЬ БАС ӨӨРӨӨР АМЬДАРЧ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ИНГЭЖ ДАВХИЖ БОЛДОГ ГЭДГИЙГ МЭДҮҮЛЭХ ГЭЖ ЭНЭ ДЭЛХИЙД ХӨГЖЛИЙН ХҮЧИЙГ ӨӨРӨӨРӨӨ ӨГӨХ ГЭЖ ЭЗЭЛСЭН ЮМ, УЛС МОНГОЛОО, УРАГ ТӨРӨЛ АХ ДҮҮСЭЭ, ӨӨРИЙН ТУЛГАР БИЕЭ, УХААН БОДОЛ, ЗОРИГ ЗҮРХ, АМЬ НАСАА ЗОРЖ БАЙЖ ӨНӨӨГИЙН ЭНЭ ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН СУУРИЙН ЧУЛУУГ ТАВЬЖ ӨГСӨН МИНИЙ МОНГОЛ ОВОГ ДЭЭДСҮҮД, ӨНДӨР ӨВГӨД МИНЬ Л, ЯГ ҮНЭНЭЭР НЬ ЧИНЬ ШУДАРГААР ЯРИВАЛ ДЭЛХИЙН ӨНӨӨГИЙН БАЙГАА БҮХНИЙ ЭХ ҮҮСВЭР ЮМ ШҮҮ ДЭЭ...

2017, 9 сар 15. 17:44
Зочин

одоо мөнгөтэй нь түүхээ бичдэг болж

2016, 9 сар 1. 15:24
gal

bidnii aguu ovog deedes miny...

2016, 8 сар 23. 17:24
unshigch

iamar muuhai deerelhuu ich zantai hun baigaa ve. pap lamiig doromjilj chi, chi gej haritsaj baijee. ug ni uhaantai hun ataat daisnaa hurtel ta gej haritsaj iaridag gesen. ... odoo doromjluulj baisan vatican pap lam delhiin Tom erh medeltnuud, augaa ich baiachuud. tedniig doromjilj baisan uhruud mohoj sonohdoo tulaad badar guilga barin delhiigeer tenej ardchilal gej charlan charlan hashgirch guildene. hun baitugai nohoi gahai tedniig tooson shinj alga. gazar shoroon deeree gadniin hunii gutal unsch, hulgai luivraa hiij odor honogiig araihiij ongoroono

2017, 6 сар 21. 9:38
болдогүй бор өвгөн

зөөлөндөө зөөлөн,хатуудаа хатуу.....

2017, 6 сар 20. 14:31
SS

Chi muu neg christian shashintai gulug, tuuhee medehgui sarmagchingiin booj.goi! Unuudur registriin dugaartai, neg nershuu yumtai tal amisgaliin system be chi ats. Yamar lalriin tsaraitai pi.zdruk bgaa bol doo chi

2017, 6 сар 9. 17:38
Зочин

ЭНЭ "МУУХАЙ ДЭЭРЭЛХҮҮ ИХ ЗАНТАЙ" ХҮМҮҮС БАЙГААГҮЙ БОЛ ЧАМ ШИГ НЬ ЭНД ХОРВОО БУЗАРЛАЖ СУУХГҮЙ БАЙСАН.

2017, 4 сар 21. 11:27
Зочин

Erguu gar ve ch!!! Ter Europa doo ter christiinhee gytliig unsej yawaa amitan bnaldee !! Uuriin es hundelj eserguutsej bga daisnaa ta gedeg gene tanai Pap tegdeg bsan yum bol uhsnee hiij shees aldtal aij bsan yum bol

2016, 9 сар 4. 1:59
Зочин

Харь элгийн ямар ч хүнийг Тэгэрийн бошго хүртсэн дэлхий алганд нь багтаж байсан Монголын эзэн гүрний хаан чи гэж дуудахгүй өвөг эцэгээ дуудаж байгаа юм шиг та гэж дуудах уу хуцна биз

2017, 6 сар 20. 14:55
Зочин

yag zuw

2016, 8 сар 23. 15:42
M

нүрзэд гуайн алтан дээд үнэний аялгуу уншаачээ өдий хүртэл юу хийж явсан улс в

2016, 7 сар 16. 9:21
Зочин

bulha gedeg ug buh hari hun gesen sanaa shuu dee eserguutseh bish urid uulzaj bgaagui anhlan baraag harj bui ulsiig buyu humuusiig bulha gedeg shig sanaj bna

2016, 5 сар 16. 11:20
Зочин

...Суу залиар ил, булха иргэн дор хүрвээс... гэж орчуулах нь зөв болов уу. Ил гэдэг нь дагасан гэсэн үг, булха гэдэг нь эсэргүүцсэн гэсэн үг гэж тайлдаг хувилбар байдаг. Нууц товчоонд булха болж ...гэж бослогыг нэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монголчуудын эсрэгцлийг хэлсэн болов уу. сайн муу, хар цагаан гэдэг шиг

2017, 6 сар 21. 11:37
Зочин

Зарим тайлбарт "ил, булха" гэснийг "дотоод, гадаадын" гэж тайлбарласан байдаг.

2017, 6 сар 20. 15:01
Зочин

энэ зөв шүү. Бас дээрх тамганы бичиг гэдэгт зарлиг гэсэн үгийг орхигдуулсан байна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]