Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Монголын байлдан дагуулагчдын Европоос буцсан шалтгааныг эрдэмтэд шинээр таамаглажээУншсан53,682

Өөр нэг хувилбар нь Монголчууд баруун зүгийг дайлахдаа зөвхөн өөрсдийн дайсан нүүдэлчин Кумануудаас өшөө авах зорилготой байсан бөгөөд хэргээ гүйцээсний дараа буцацгаасан гэдэг.

Бараг 800 жилийн өмнө Монголын арми Унгараас гэнэт буцсан шалтгаан нь муу цаг агаар байсан гэж эрдэмтэд дүгнэжээ. Учир нь тэр үед Унгарт маш хүйтэн, чийглэг өвөл болсноос нүүдэлчид бэлчээргүй болж, цэрэг дайны хурд, хүч нь суларсан тул буцахаас өөр аргагүй болсон гэнэ.

 

13-14 дүгээр зуунд хүчирхэгжсэн Монголчууд өрнө, дорныг байлдан дагуулахдаа өрнө зүгт Унгарын тал нутагт хүрч байсан юм. Уг аян дайныг Чингис хааны ач хүү Бат хаан хэрэгжүүлж байсан ба 1242 онд тэд Дунай мөрнийг гаталж Унгарын баруун хэсэгт хүрсэн гэдэг. Гэвч тэд ердөө хоёр сарын дараа чигээ өөрчлөн өмнө зүгт эргэж Серби, Болгараар дамжин Орос руу буцацгаажээ. Ингэх болсон шалтгааныг хэд хэдэн янзаар тайлбарладаг. Чингис хааны хүү Өгөөдэй хаан бие барж Бат шинэ хааныг сонгох хуралдайд буцах болсон гэсэн нэг хувилбар бий. Гэвч түүхээс харвал Бат хаан хэзээ ч Монгол руу буцаагүй нь дээрх хувилбарыг үгүйсгэж байна.

 Өөр нэг хувилбар нь Монголчууд баруун зүгийг дайлахдаа зөвхөн өөрсдийн дайсан нүүдэлчин Кумануудаас өшөө авах зорилготой байсан бөгөөд хэргээ гүйцээсний дараа буцацгаасан гэдэг. Бас нэг хувилбар нь Унгарын газар нутаг, бэлчээр нь тэдний адуу малд тохирохгүй байсан гэдэг энгийн тайлбар. Гэвч дээрх хувилбаруудын аль нь ч хангалттай нотолгоогүй юм. Тэгвэл Швейцарь болон АНУ-ын хэсэг эрдэмтэд 1230-1250 оны хоорондох тухайн бүс нутгийн модны цагирагийг судлаад өөр дүгнэлтэд хүрсэн байна.

 Тэдний дүгнэлтээр 1238-1241онуудад хуурай, дулаан зун болж байсан нь нүүдэлчдийн довтолгоонд тохиромжтой нөхцөл болж байжээ. Гэвч 1242 оноос эхлэн маш хүйтэн, чийглэг цаг уураар солигдсон шинж мэдэгдсэн байна. Энэ нөхцөл байдал нь нүүдэлчдийн адуу малд тохиромжгүй орчныг бий болгосон гэнэ. Тийм ч учраас 1242 оны хавар Монголчууд Унгараас буцахаас өөр аргагүйд хүрсэн гэж дүгнэжээ. Батын цэргүүд дахин баруун зүгт дайн хийгээгүй нь 1242 оны энэхүү ухралтаас сургамж авсанд оршиж байна хэмээн мөн бичсэн байна.

Scientific Reports

Жич: Нийтлэлийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.

Сэтгэгдэл 17ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 7. 13:37
Зочин

Тэр үед хүн,малгүй л аяншиж ядарсан байж болно.Гэвч зорилгогүй л энэ тэр улсыг тэр холоос дайлаар мордох шаардлагагүй.Нэгэнт өстөндөө дарсан нь,мөн их хаан тэнгэр хальсан нь монголчуудын хувьд дотооддоо шиийдэх асуудал их гарсан зэрэг нь даруй буцах шалтгаан болсон бизээ.Тэрнээс цаг уурын хахир хатуу,таагүй байдал монголчуудын буцах гол шалтгаан болсон гэж үзэхэд арай өрөөсгөл.Тэр үед хүн малгүй л аян дайныг туулах,дасан зохицох өндөр чадвар тэсвэр ,хатуужилтай мөн ялж явсан сүр хүч түүнийг дагасан нөмөр,нөөлөг ,хангалт зэрэг нь яаран буцах,цаашид зорилго байсан бол замын дундаас буцах шалтгаан болоогүй.

2020, 12 сар 16. 23:29
тэнэг нямбаа

ха ха Монголчууд хүйтнээс айснаас хойшоо эргээд оросын өвөл, сибирь рүү орж дулаацаад шаасын байх дааа.

2 сар 9. 15:04
Чийглэг хүйтэн

Чийглэг хүйтэн өөр шүү

1 сар 12. 11:16
Худлаа шахаал болчих

Хүйтнээс айгаад буцсан ёстой худлаа таамаглал Хүйтнээс айсан бол Сивир Оросоор дамжаад буцахуу Тэр мэдрэл дүгнэлт хийгээд байгаа Гадны хүмүүстэй Монголд өвөл -25 аас -45 50 градус Монголд хүйтэрдэг юм Монгол адуу Бол ийм хүйтнийг ажрахгүй давна битгий худлаа таамаглал дэвшүүл гэж хэл тэр аймар хэл устай хүмүүс нь Цэргийн сэтгэл санаа нь харин олон жил аян дайн хийгээд унасан нутаг усаа их санаад Ернө буцах чиглэлд орсон Мөн Хаан өргөрсөн учраас буцсан байж болно

2 сар 18. 8:15
Зочин

mongoliin uvul europe ornuudiin uvul hoyr uur bailgui yahavde

2020, 12 сар 17. 23:12
Зочин

Ihevchlen haadiin uhlees bolj butssan baidag. Gehdee Europe-iin uvul uur l duu. Huiten chiigtei uvul mongolchuudad hetsuu l dee

2020, 12 сар 16. 14:04
Зочин

Ungart chini tegeher barag Mongoliin uvul bolood manaihan geree sanasiiin blgui de whaha. Yamar ch utgagui tailbar.

1 сар 12. 0:14
Зочин

hha yg2

2020, 8 сар 26. 13:17
Зочин

Энэ туйлын бүүр туйлын ядмаг дүгнэлт болжээ. Монгол орны эрс тэс уур амьсгал европын бага зэргийн хүйтрэлтийн хажууд монголчуудыг сөхрүүлэх хүчин зүйл болж чадахгүй юм.

2020, 8 сар 24. 15:48
Зочин

Тухайн үеийн ядуу хоосон Европ манайхны сонирхолыг татаагүй л байхгүй юу дээ..

2020, 8 сар 25. 18:48
Зочин

Ядруухан дүгнэлт юм. Өвлийн ид хүйтнийг давчихсан цаг. Их хаан тэнгэрт хальсан үед дайнаа үргэлжлүүлэх тийм хүйтэн сэтгэл байсангүй. Их хааныхаа сүнсийг чөлөөтэй байлгахын тулд дайнаа зогсоож буцсан юм. Бат хаан их хааны оршуулгат дүү нараасаа илгээсэн бөлгөө.

2020, 8 сар 25. 3:59
Зочин

bas magadguil ym

2018, 12 сар 11. 16:57
Зочин

Европын чулуун цайзнуудаас ухаад ухаад юу ч гарч ирээгүй тийм л ядуу байсан учираас буцсан байхаа

2018, 12 сар 8. 22:21
Сүбэдэй

Эргүү дагзнууд одоо юу гэж түүхийг гуйвуулах гэж оролдоод бна Тэр үеийн Монгол цэрэгт ямар ч байгалийн саад бэрхшээл саад болж чадаагүй гэдгийг олон дайн байлдаанаар нотлогдоно Монгол цэрэг Шар мөрнийг гатлаад нийслэлийг нь эзэлж блаа Памерийн 7000м өндөр уулыг 50градусын хүйтнийг даваад хорезм руу довтолж блаа Оросуудыг цасандаа найдаад хэвтэж бхад нь 40 градусын хүйтнээр Москва голыг дагаад довтолж блаа Кизилкүмын 700 км урт элсэн цөлийг Зүчийн цэрэг зуны халуунаар даваад хорезм руу довтолж блаа Ийм бхад бэлчээр усны асуудал монгол цэрэгт асуудал биш гэдэг нь ойлгомжтой бөлгөө

2018, 12 сар 10. 19:53
Чингис Хаан

Яааран бүү дүгнэ. Магад аминд хүрч мэднэ. Миний цэргийн хүч дийлдэшгүй гэдгийг дэлхий дахинаа мэдэрсэн ажгуу.

2020, 2 сар 19. 2:43
Зочин

үнэн

2 сар 10. 17:31
ЗОЧИН

YГҮЙ ДЭЭ. ХЭРЭВ ТИЙМ БАЙСАН БОЛ ТОХИРОМЖТОЙ ҮЕД ДАХИАД Л ДАЙЛААР МОРДОНО ШҮҮ ДЭЭ. ШАЛТГААН НЬ ОГТ СОНИРХОЛ ТАТААГҮЙД Л БАЙГАА. ХЯТАД, БУХАР, ПЕРСТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ХООСОН ХЭДЭН ЧУЛУУН БАЛГАСААС ӨӨР ЮУ Ч БАЙГААГҮЙ ГЭСЭН ҮГ. ЕВРОП ЧИНЬ 18,19-Р ЗУУНААС ХОЙШ Л ХӨГЖСӨН БОЛОХООС ТҮҮНЭЭС ӨМНӨ БОЛ ҮГЭЭГҮЙ ЯДУУ, ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ НИЙГЭМ БАЙСАН ШҮҮ ДЭЭ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]