Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1918 оны испани ханиад буюу масктай хүн төрөлхтөн (фото нийтлэл)Уншсан4,480

Энэ тахлын вирус хаанаас гарсан нь одоо хүртэл тогтоогдоогүй, Дэлхийн 1-р дайны үеэр байлдаж байсан улс орны арын албанаас гаралтай байх гэсэн нэг таамаг байдаг.

Энэ тахлын вирус хаанаас гарсан нь одоо хүртэл тогтоогдоогүй, Дэлхийн 1-р дайны үеэр байлдаж байсан улс орны арын албанаас гаралтай байх гэсэн нэг таамаг байдаг. 1917 онд Хятадад үл танигдах өвчин ид гаарч эхэлж байх тэр үед, дэлхийн их дайнд шийдвэрлэх ялалт байгуулахад хэрэгтэй байгаа цэрэг эр шинээр нэмж цуглуулах гэж Антантын улс орнууд Хятадаас 100 000 хүнийг хөлсний цэрэг, ажилчид болгон авчээ. Гэтэл чухам энэ хятадууд өнөөх айхтар Испани ханиадны вирусыг Европт (Канадаар дамжиж ирж байсан) авчирсан бололтой.

Энэ айхтар өвчин 1917 оны сүүлээр Францад гарч Европоор тархан, 1918 оны эхээр Америкт хүрлээ. Европ даяар тархсан энэ өвчин Испанийн хот тосгодыг нэрвэж эхлэх үед л энэ нь ямар аюултай өвчин болох тухай, ямар их газар нутаг хамарсан тухай мэдээллийг ил гаргаж тавьснаар Европ дахиныг аймшигт тахал нөмрөн авсныг бүгд мэджээ. Чухам яагаад энэ өвчний нэр Испани хэмээх нэр зүүсний учир нь энэ.

Аймшигт халдварт өвчин тарж олон хүний амь насыг авч одсоны дараа, өвчний оргил үе өнгөрч, өвчин зовлон тархах нь суларч ирдэг жамаараа болж, хүмүүс айдгаа авдартаа хийгээд авсан мэт болж байх тэр үед буюу хэдэн сарын дараа өвчин дахин гаарч эхэлжээ. Удалгүй буюу хэдэн сарын дараа гарч ирсэн вирус нь өмнөхөөс нэлээд өөрчлөгдөн хувирсан бололтой хамгийн залуу, эрүүл чийрэг хүмүүс энэ өвчнөөр үхэж эхэлсэн байна. 20-40 насны энэ хүмүүсийн үхлийн шалтгаан нь хатгалгаа болон янз бүрийн өвчин гэж хэлж бичиж байсан боловч эмч нар нь энэ вирус  залуу эрүүл хүнд халдварлах үед уг хүний дархлааны систем хэт хүчтэй хариу үйлчлэл үзүүлж байсан буюу хүн хэдий чинээ эрүүл чийрэг байна төдий чинээ үхэх магадлал өндөр байгааг анзаарсан байна. Хамгийн гол нь өмнөх давалгааны үеэр энэ вирусээс болж өвдөж, амьд үлдэж чадсан хүмүүс шинэ тахлын эсрэг дархлаатай болсон байсан нь уг хоёр өвчин нь үнэндээ нэг зүйл, өмнөх вирус бага зэрэг мутацийн өөрчлөлтөд орсон байжээ гэдгийг баталж өгсөн байна.

Дайны энэ үеэр тэргүүн шугамд дайсныхаа суман мөндрийн өөдөөс тулан зогсох цэрэг эрийн амьд үлдэх магадлал нь дайн дажнаас хол амьдран байгаа хот суурин газрын оршин суугчдынхаас илүү байсан гэдэг нь (мэдээж өвчний оргил үеийг хэлж байгаа хэрэг) уг өвчин ямар аймшигтай хэмжээнд тархаж байсныг харуулж байгаа биз ээ.

Өвчний оргил үеийг даван гарч байсан тэр үед Дэлхийн их дайн дууслаа. Олон сая цэргүүд нутаг усандаа буцан ирж, ялж ялагдсан цэрэг эрсийг хүлээж, санаж, бэтгэрч байсан ар гэрийнхэн, нутаг усныхан нь тэднийгээ угтан авч сүйд болж байсан тодорхой. Гэтэл энэ нь дөнгөж дарагдаж байсан Испани ханиадыг дахин эхлүүлж гурав дахь давалгаа нь урьд өмнө хүрч чадаагүй байсан Европын, Америкийн хамгийн бөглүү өнцөг буланд хүртэл тарж эхэлжээ. Үхэл ч маш өндөр хувьтай байсан бөгөөд хаа байсан Аляскад амьдардаг нэгэн багшийн өгүүлснээр түүний амьдран байдаг газрын ойролцоох гурван тосгон тэр чигээрээ сүйрч өөр хэдэн тосгоны нийт хүн амын 80-85 хувь нь үхэж үрэгдэж байсан гэнэ. Гэхдээ Аляск мэтийн хүйтэн газар нь энэ өндөр хувьт үхлийн нэг шалтгаан болж байсан ба өвдөж эхэлсэн хүмүүсээс бүгд зугтан зайлахад үлдсэн өвчтөн нь түлээ түлшээ ч бэлдэж чадахгүй хөлдөж осгож үхсэн түүх их байдаг.

Өмнө зүгт байдал дээрдсэнгүй, харин ч эсрэгээр тахал маш хурдтай тархаж байсны нэг жишээ нь Коннектикут хот юм. Энд анхны өвчтөнийг 9-р сарын 11-нд (бас л 9-р сарын 11) илрүүлсэн бол 11-р сарын сүүлээр өвчтөний тоо 180 000 хүрч байжээ. Өвчний оргил үед, хоногт 250 хүн үхэж байсан бөгөөд бусад муж хотуудад ч байдал айхтар дээр байсангүй. 

Энэ өвчнөөр нас барсан хүмүүсийн тоог янз бүрээр гаргасан боловч хамгийн үнэн нэг тоо бол “Тахал маш их газар авсан учир энэ өвчнөөс болж үхэж үрэгдсэн хүний тоог гаргах боломжгүй их” гэдэг тоо юм байна. Жишээ нь Америк зэрэг улс орон энэ талаар 500 000-675 000 хүн нас барсан гэх ойролцоо тоо гаргаж ирдэг бол, Энэтхэгт Британийн колонийн засаг захиргаа ямар нэг хэмжээгээр тоо гаргах гэж хичээж байсан бол, Хятадад бүр хэдэн хүн нас барсныг тооцох засаг захиргаа ч гэж байсангүй.

Орос оронд ч гэсэн энэ тооцоог хэн ч гаргаагүй бөгөөд иргэний дайнд алалцаж явсан энэ улсыг ганцхан Испани ханиад биш өөр олон өвчин зовлон, улаан, цагаан террор сүйдэлж байсан билээ.

Энэ ханиад хоёр айхтар давтамжаар олон хүний амийг авч одсоны дараа, ганц нэгэн жил болоод  дахин хоёр давтагдсан боловч тэр үеийн үхэл, хамрах хүрээ өмнөхтэй харьцуулахааргүй бага байжээ.

Дараа нь өнөөх вирус зүгээр л таг алга болж. Анх үүссэн нь яг таг тогтоогдоогүйтэй адил төгсгөл нь ч...

Магадгүй энэ вирус мутацад орох явцдаа хүнд хал балгүй болж хувирсан ч байж болох. Гэхдээ эргээд “хал балтай” болж хувирч болох үгүйг эмч эрдэмтэн байтугай бурхан ч мэдэхгүй билээ.

Ямар ч байсан аймшигт өвчин нэгээр дуусдаггүй, хувирч өөрчлөгдөн дахин дахин зовоох нь байдаг л юм байна. Гай түйтгэр холуур өнгөрөг.

Нэмэлт: 2009 онд анагаах ухааны нэгэн сэтгүүлд аспириний хордлого нь Испани ханиадны вирусээр халдварлагчдыг их хэмжээгээр үхэлд хүргэж байсан байж болох судалгаа нийтлэгджээ. Тухайн цаг үед анагаах ухаан сайн хөгжөөгүйгээс болж уг вируст тохирсон эмчилгээг хийх гээд бүр эсрэгээр нь үр дүнд хүрч байсан тохиолдол их гэсэн үг. Аспирин нь XIX зууны сүүлээр бүтээгдсэн эм бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайны үед өвчин намдаагч, дархлаа дэмжигчээр ихээр хэрэглэж байсан ба Испани ханиадны вирусээр халдварласан хүмүүсийн эмчилгээнд ч ихээр өгч байжээ. Аспириний тун маш их байсан бөгөөд энэ нь уушгины хаван үүсгэж, ханиадны вирустэй хавсрах, гипервентиляци үүсгэж өвчтөний амьд явах хоногийн тоог улам багасгаж байжээ.

Бостон хотын сувилагч нар
Нью Жерси
Францын цэргийн эмнэлэгт
АНУ, Миссури
Калифорнийн Их сургуулийн дэргэдэх үсчний газар
Нью-Йоркийн зорчигч тээврийн кондукторууд
Калифорни, цэргийн эмнэлэг
АНУ, Сиэтл дэх цагдаа нар
Улаан загалмайн нийгэмлэгийн эмч нар
Цахилгаан холбооны оператор
Сиэтл. Кондуктор маск зүүгээгүй зорчигчийг орохыг хориглож байна. Гудамж цэвэрлэгээний ажилчид ч маск зүүх ёстой
Орегон, Портлэндийн цэргийн сургуулийн оюутнууд
Арлын Японд хүртэл шувууны ханиад тархсан байлаа
Үсчний газарт
Нью-Йорк, шуудан зөөгч
Гамшигт өртөгсдөд тусалж буй сайн дурынхан
Австрали, Чиппендэйл
Хэдий цар тахалтай ч спортын тэмцээн уралдаан явагдаж байв
Маск зүүхийг уриалж буй хоёр эрэгтэй, Парис
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]