Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгч 10 улс оронУншсан1,451

АНУ-ын геологийн албаны (USGS) мэдээнд 2018 онд хамгийн их зэс үйлдвэрлэсэн 10 улс орныг шалгаруулсан тэр тухай мэдээллийг хүргэе

Зэсийн үнэ өнгөрсөн 2018 онд сүүлийн жилүүдийнхээс 30 гаруй хувиар өссөн харин  энэ онд улаан өнгөтэй энэ металлын үнэ бага зэрэг буураад байна. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар ойрын хоёр жилд зэсийн ханш тогтвортой байх төлөвтэй гэсэн. Харин 2023 оноос зэсийн хэрэглээний өсөлтөөс шалтгаалан энэ салбарт ихээхэн өөрчлөлт орно гэж таамаглаж байгаа.

Өнгөрсөн онд БНХАУ, Энэтхэгийн зэсийн эрэлт хэрэгцээ өндөрт байсан мөн АНУ-д барилгын салбар сэргэсэн нь энэ металлын эрэлтийг нэмэгдүүлсэн. Түүнээс гадна сүүлийн 10 жилийн хугацаанд зэс олборлолтын салбарт оруулсан хөрөнгө оруулалт харьцангуй бага байсан нь ирээдүйд нийлүүлэлтийн хомсдол үүсгэж болзошгүй гэж үзэж байгаа.

Үүнтэй зэрэгцэн зэсийн нийлүүлэлтийн 30 шахам хувийг дангаараа бүрдүүлдэг Чили улсад уурхайчид ажил хаялт заралсан мөн уурхайчдын үйлдвэрчний эвлэл ажил олгогчидтой тохиролцоонд хүрч чадахгүй гэрээ хэлэлцээнд төдийлөн ахиц гарахгүй байгаа нь богино хугацаанд нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй юм.

Хятад Америкийн хооронд үүсээд буй худалдааны дайны уршгаар зэсийн үндсэн гол хэрэглэгч Хятад улсын эрэлт хэрэгцээ буурсан нь зэсийн  нийлүүлэлтэд шууд нөлөөлсөн. Гэхдээ дэлхийн зэс үйлдвэрлэл 2018 онд буураагүй өмнөх оныхоос 510 мянган тонноор илүү буюу 16,27сая тонн зэс олборлон үйлдвэрлэсэн байна.

АНУ-ын геологийн албаны (USGS) мэдээнд 2018 онд хамгийн их зэс үйлдвэрлэсэн 10 улс орныг шалгаруулсан тэр тухай мэдээллийг хүргэе. Доорхи графикт дэлхийд тэргүүлэх зэс үйлдвэрлэгч 5 улсын сүүлийн 60 гаруй жилийн зэс олборлолт үйлдвэрлэлийн өсөлт, тоо хэмжээг харуулав.

Чили: 5.8 сая/тн

Чили улсын зэс олборлолт 2018 онд өмнөх оныхоос 8,8 хувь өсөн нэмэгдэж 5.8 сая тонн хүрсэн бөгөөд зэс үйлдвэрлэл нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.

Өнгөрсөн онд Чилийн олон уурхайнуудад ялангуяа дэлхийн хамгийн том зэсийн уурхай Эскондида болон BHP-ийн компаний ажилчид ажил хаялт зарлан маш их урт хугацаанд буюу 44 хоногийн сул зогсолттой байсан.

Энэхүү үйл явдал нь Чилийн зэс олборлолтонд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.  Харин BHP компаний удирдлага 2018-оны 8-р сард ажилчидтайгаа тохиролцож чадсанаар хүнд байдлаас гарч хэвийн ажиллаж эхэлсэн.

Перу: 2.4 сая/тн

Перу улсын хувьд сүүлийн жилүүдэд зэс олборлолтоо нэмэгдүүлэн Хятадыг гүйцэж түүрлэн  дээрх жагсаалтын 2-р байрт жагсах болсон. Гэвч Перу улс 2018 онд онд 2.41 сая тонн зэс олборлож өмнөх 2017 оныхоос 50 мянган тонн зэс дутуу олборлосон байна.        Перу улсын зэсийн уурхай Quellaveco,Tia Maria мөн  дэлхийн томоохон зэсийн уурхайн нэг болох Las Bambas уурхайнуудыг Англи Америкийн (LSE:AAL,OTCQX:NGLOY NYSE:SCCO) компанууд эзэмшин олборлолтын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.

Өнгөрсөн 2018 онд зэс олборлолт буурсан үндсэн шалтаан нь Las Bambas уурхайн хүдрийн агуулга буурсан мөн Ferrobamba  ил уурхайн мөрөгцөг хана тогтворгүй нурж хүдэр олборлолт бүтээмж бага байсантай шууд холбоотой.

Anglo American компани Перугийн Quellaveco зэсийн уурхайг үргэлжлүүлэн ажиллуулхаар төлөвлөж байгаа мөн ойрын 4 жилийн хугацаанд 6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ 2018 оны дундуур мэдэгдсэн. Тус компани энэ төсөл дахь өөрийн хувьцааг 18,1 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлэн 833 сая доллар зарцуулсан байна.

Хятад: 1.6 сая/тн

Дэлхийн хамгийн том зэсийн хэрэглэгч  44% орон болох Хятад улсын зэс олборлолт нь дахин буурч 2018 онд 1,6 сая тонн хүрч  дэлхийд  3-р байранд эрэмблэгдэх болсон.

Мөн түүнчилэн байгаль орчин, агаарын бохирдол бууруулах  хөтөлбөрийн дагуу олон металл хайлуулах үйлдвэрүүд хаагдаж зэсийн импортын хэмжээ ч буурсан.

Zijin Mining Group бол Хятад Улсын хамгийн том  металл үйлдвэрлэгч компаний юм. Тэд Зи жин шань алт-зэсийн уурхай, Шү-гу аны алт-зэсийн уурхайг эзэмшдэг. Хятад АНУ хоёрын хооронд өрнөж буй худалдааны дайнтай холбоотой Хятадын зэс бүтээгдэхүүний экспортод өндөр татвар ноогдуулсан үүнтэй холбоотойгоор зэсийн эрэлт хэрэгцээ ч зогсонго байдалд орсон байна.

АНУ: 1.2 сая/тн

Америкийн хувьд зэс олборлолт үлдвэрлэл 2018 онд өмнөх оныхоос 50 мянган тонн бага  буюу 5.5 хувь буурсан. АНУ-ын геологийн судалгааны албанаас зэс олборлолтын энэхүү бууралт нь  Аризона, Нью Мексико мужуудад хэд хэдэн уурхайн олборлолтын хэмжээ буурсантай холбоотой гэж мэдэгдсэн. Энэ мужууд АНУ-ын зэс олборлолтын 66 хувийг бүрдүүлдэг бөгөөд зэс үйлдвэрлэдэг тэргүүлэгч мужууд юм.

АНУ-ын зэс олборлолтын ихэнх хувийг Аризона, Нью Мексико, Юта, Невада, Монтана, Мичиган, Миссури мужуудийн 24 уурхайд эрхлэн явуулдаг. Дэлхийн хамгийн том зэс олборлогчийн нэг нэг болох Рио Тинто компани (NYSE: RIO, ASX: RIO, LSE: RIO) Кингекотын уурхайг эзэмшин олборлолтын үйл ажиллагааг эрхлэдэг.

Саяхан Кеннекоттын (Kennecott) уурхай түний дэд бүтэц сэргээгдэх эрчим хүч рүү шилжих төлөвлөгөөтэй байгаа тухайгаа зарласан. Түүний бүрэлдэхүүнд Copperton баяжуулах үйлдвэр, Garfield  зэс хайлуулах үйлдвэр болон боловсруулах үйлдвэр, цахилгаан станц гэсэн бусад холбогдох байгууламжуудыг багтаасан байна.

Дээр дурдсан худалдааны дайн АНУ-д мөн нөлөөлж байгаа нь мэдээж. Энэ хурцадмал байдлаас болж улаан өнгийн металлын гол хэрэглэгч болох Хятад улсын зэс бүтээгдэхүүний борлуулалт буурсан. Зэс худалдан авалт хангалттай  бус тохиолдолд АНУ зэс үйлдвэрлэлээ бууруулах байх. Энэ байдлаас хэрхэн гарахыг хэлхэд эрт байна.

Конго: 1.2 сая/тн

БНАКонго Улс зэс олборлолтоо 2018 онд 1.2 сая тонн хүргэж өмнөх оноос 9.8 хувь  өсгөж чадсан. Энэ нь өмнө нь түр хаалттай байсан зэсийн уурхайнуудыг ажиллуулж эхэлсэнтэй шууд холбоотой.  Конго улсын зэсийн нөөц болон олборлолтыг нэмэгдүүлэх нэг томоохон алхам бол Айвенхоу Майнз (TSX: IVN, OTCQX: IVPAF) компаний хэрэгжүүлж буй Камоа-Какула (Kamoa-Kakula) зэсийн уурхайн төсөл юм.

Тэд энэ төслийг хэрэгжүүлхээр БНХАУ-н (Zijin Mining Group) Зижин Майнинг Групптэй хамтарч ажиллаж байна. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Айвенхоу Майнз компани уг төсөлд зориулан  679 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Zijin Mining Group 67 сая доллар мөн CITIC Metal (OTC Pink: CTPCY, HKEX ) компанийн охин компани болох CITIC Metal Africa Investment компани 612 сая долларын  хөрөнгө оруулалт хийсэн байна.

Австрали: 950.000 тн

Австралийн зэс олборлолт үйлдвэрлэл өнгөрсөн 2017 онд 860 мянган тонн  байсан харин 2018 онд 950 мянган тонн хүрч 3.2 хувь нэмэгдсэн байна. Ийнхүү зэсийн олборлолт нэмэгдсэн нь уул уурхайн тэргүүлэгч компани BHP Billiton’s компани Австрали дахь  "Olympic Dam”  уран-зэс-алтны уурхайн үйл ажиллагаагаа дахин сэргээсэнтэй  шууд холбоотой юм.

Олимпийн далан уран-зэс-алтны орд газар нь ураны нөөц болон олборлолтоороо илүү алдартай хэдий ч дэлхийд зэсийн 4 дахь том ордод тооцогдогдож байгаа. Мөн Queensland’s  дахь Mount Isa уурхайд томоохон зэс олборлолт явагдаж байгаа бөгөөд энэ уурхай нь Австралийн зэс олборлох том уурхайнуудын нэг юм. Тэд  жилд 6.5 сая тонн хүдэр  олборлон боловсруулдаг. 

Замби: 870.000 тн

Замбия Улсын зэс олборлолт 2018 онд 870 мянган тонн хүрч өмнөх оныхоос 15,2% өссөн огцом нэмэгдэн. Энэ нь тус улсын зэс үйлдвэрлэлд тэргүүлэх байр суурь эзлэж буй 4 том уурхайн үйл ажиллагааны өсөлттэй шууд холбоотой гэж Уул уурхайн Танхим  нь "Mining for Zambia" мэдээлсэн. Доорх нэр бүхий компанууд Замбия Улсын зэс олборлолт үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг. 

Үүнд: Barrick Gold's (TSX: ABX, NYSE: GOLD) Lumwana, First Quantum Minerals '(TSX: FM, OTC Pink: FQVLF) Kansanshi, Mopani Copper Mines (ихэнх хэсэг нь Glencore-ийн эзэмшдэг) болон Vedanta Resources-ийн охин компани болох Konkola Copper Mines. (NYSE: VEDL).

Индонез: 780.000 тн

Индонез улс никель экспортлогч хамгийн том улс бөгөөд Зүүн Өмнөд Азидаа хамгийн том зэс үйлдвэрлэгч орон юм. Тэд 2017 онд 622 мянган тонн зэс олборлосон бол 2018 онд 780 мянган тонн хүргэж зэс олборлолтоо 25,4  хувиар  өсгөж чадсан. Энэхүү амжилтаараа тэд дээрх жагсаалтын 8 дугаарт эрэмблэгдэх болсон бөгөөд дэлхийд тэргүүлэх зэс үйлдвэрлэгч нарын эгнээнд багтан орсон.

Индонезийн Grasberg-ийн уурхай дэлхийн хамгийн том алтны уурхай бөгөөд зэсийн хувьд 2-р байрт эрэмблэгддэг. Энэ уурхай Папуа өндөр уулын районд  оршдог бөгөөд   уурхайг Freeport-McMoRan (NYSE: FCX) болон  Индонезийн засгийн газар эзэмшдэг. Хуучин хамтрагч түнш Рио Тинто компаний хувьцааг 2018 оны 12-р сард  төрийн мэдлийн Inalum компани 3.85 тэрбум ам доллараар худалдаж авсан байна.

Mексик: 760.000 тн

Энэ жагсаалтын 9-р эрэмбэлэгдэж буй  Мексик улсын хувьд өнгөрсөн онд зэс олборлолтоо 0.6 хувь нэмэгдүүлэн 760 мянган тонн хүргэсэн. Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч компаний нэгд тооцогдох "Grupo Mexico” корпорацийн (BMV:GMEXICOB) үйл ажиллагаанаас тэдний зэсийн үйлдэрлэл  маш их хамаардаг. Энэ корпорацийн харьяа Мексикийн Sonora дахь Buenavista del Cobre  зэсийн уурхай 1899 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд бараг 27 сая тонн зэсийн нөөцтэй гэсэн тооцоо бий.

ОХУ: 710.000 тн

Орос Улсын хувьд сүүлийн жилүүдэд зэс олборлолт үйлдвэрлэл нь тогтвортой өсөн нэмэгдсэн. Өнгөрсөн  2017 онд 705 мянган тонн байсан бол 2018 онд 710 мянган тонн зэс олборлон 0,7 хувь нэмэгдүүлсэн.

Мөн тэд Сибирь дахь Удокан зэсийн орд газрыг ашиглахаар үйлдвэр уурхайн  бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байгаа удахгүй зэс олборлолт үйлдвэрлэл нь маш ихээр нэмэгдэх байх. Удоканы зэсийн орд бол зэсийн асар их нөөцтэй том орд газар юм. Энэ орд газрыг эзэмшин олборлож ашиглахаар “Байгаль Майнинг” компани идвэхтэй ажиллаж байна. Тус ордыг ашиглах төслийн хүрээнд уурхай, баяжуулах үйлдвэр, металлургийн үйлдвэр барьж байгуулах бөгөөд өнгөрсөн онд энэ төсөлд зориулан 1.25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн.

Инженер Д.Отгонбаатар

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ: Технологийн сургууль,  2019 он

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 27. 15:37
МАНАН

Манайхан одоо болтол Африкийн орнуудын тухай төөрсөн төсөөлөлтэйгээ яваа байх Замбиа Конго манайхаас илүү зэс олборлож боловсруулдаг Монгол тэр улсуудаас хоцрогдсон ядуу. Учир нь өөрсдөө 20 жил МАНАН нг сонгож манан дунд төөрөлдөж явсан.

1 сар 24. 15:33
Bold

Монгол яасан бэ? Монгол улс дунджаар Эрдэнэт 500 мянган тонн, Оюу толгой 500,0 тн жил бүр гаргаж байгаа. Үүнээс ч их байгаа шүү. Дээрхи жагсаалтын 5-6 д байгаа Конг, Австралын дээр гарах байх шүү. Жаахан судалгаатай юм бичээчээ. Инженер гуай. Ядаж Эрдэнэт, ОТ-ын тайлангууд хайх юм бол интернет д тодорхой байгаа даа. Засаад оруулчих нь биз!

1 сар 28. 17:42
Зочин

эрхэм уншигч гуай та эхлээд дурын уул уурхайн вэб сайт руу ороод зэс олборлодог тэргүүлэх улс орны тухай харж болно. Чиний мэдэмхийрэн бичээд бгаа тоо хэмжээ чинь 24-25% агуулгатай зэсийн баяжмалын тоо хэмжээ энд бгаа тоо хэмжээ цэвэр зэсийн тоо хэмжээ юм даа.

1 сар 24. 15:46
Bold

Цэвэр зэсээр бодсон юм байна. Тэгвэл аргагүй юм байна. Sorry

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]