Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Үнэнээ хэлье, хэчнээн хяналт тавьсан ч асуудлыг бид дангаараа шийдэж чадахгүйУншсан64,198

Сая болсон хэрэг дээр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох албан тушаалтан хариуцлагаа хүлээнэ. Бид ямар нэгэн хаацайлалт хийхгүй, ямар нэгэн байдлаар хэргийг хөнгөвчлөх асуудал ерөөсөө байхгүй.

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны (2021.04.06) хуралдаанаар цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн  алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаа асуудлыг хэлэлцлээ.

Дэд хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэн, Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга Д.Рэнцэндорж, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Ариунаа нар оролцсон юм.

 Хуралдаанд гишүүд үг хэлж, асуулт асуун холбогдох эрхмүүд хариулт өгсөн юм.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг энэ үеэр "Сүүлийн таван жил дээр хийсэн судалгаанд хамгийн оргил үедээ 2018, 2019 онд цэргийн албан хаагчдын дунд гэмт хэрэг, харилцааны асуудал гарч байсан. Одоо энэ үзүүлэлт 50 хувиар буурч эхэлсэн. Бид тодорхой хэмжээний судалгааны үндсэн дээр Батлан хамгаалахын сайд болон Сайдын зөвлөлийн гишүүд, БХЯ-ны дэргэдэх сахилга дэг журамтай холбоотой зөвлөл,  мөн Жанжин штабын дэргэдэх сахилга дэг журмыг хариуцах зөвлөл, командуудын дэргэдэх зөвлөлүүд дээр холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч эхэлж байгаа боловч эцсийн дүндээ асуудал бүрэн төгс шийдэгдээгүй байна.

Сая болсон хэрэг дээр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох албан тушаалтан хариуцлагаа хүлээнэ. Бид ямар нэгэн хаацайлалт хийхгүй, ямар нэгэн байдлаар хэргийг хөнгөвчлөх асуудал ерөөсөө байхгүй. Зэвсэгт хүчний дотор байгаа ёсзүйтэй холбоотой, хүний амь настай холбоотой асуудлыг бид дангаараа шийдэж барахгүй ээ. Үнэнээ хэлье. Өөрөөр хэлбэл зэвсэгт хүчин болон төрлийн цэргийн командлалын удирдлага хэчнээн сайн ажилласан ч анги байгууллагын удирдлага хэчнээн хяналт тавьсан ч энэ асуудлыг бид дангаараа шийдэж чадахгүй. Та бүхэн өнөөдөр хуралдаан зохион байгуулж байна, их хурлын эмэгтэй гишүүддээ баярлалаа гэж хэлье. Манай зэвсэгт хүчин, цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн бол нийгмийн нэг бүрэлдэхүүн хэсэг. Нийгэмд болж байгаа бүх үйл явдал манай салбарт явдаг гэдгийг та бүхэн ойлгоорой." хэмээсэн юм. 

ЗХЖШ-ын даргын үгэнд С.Одонтуяа гишүүн "Тэр 2018, 2019 онд оргил үе гэж ярих буруу. Энэ чинь сайн юмыг л оргил үе гэдэг болохоос ийм муу зүйл дээр оргил үе гэж ярих буруу, дангаараа шийдэж чадахгүй ээ гэдэг дээр тантай санал нийлж байна. Тийм учраас бид нар УИХ-д энэ хурлыг хуралдуулаад хамтраад бүх байгууллагууд ямар ажлыг хийвэл бид энэ явдлыг таслан зогсоох ёстой юм бэ гэдэг дээр хамтарч ажиллая аа гэдэг саналыг хүргүүлсэн байгаа. Тэгэхээр та нар чадахгүй ажлаа, та нарын хүч хүрэхгүй байгаа ажлаа бид нарт нэн яаралтай танилцуулах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Хариуд нь ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг "Оргил гэдгийг сүүлийн таван жилд авсан судалгааны үзүүлэлтийг харж байгаа хамгийн оргил нь байсан, миний үгийн алдаа байлаа уучлаарай. Төрийн цэргийн байгууллагуудын хувьд төсөв мөнгөний үнэхээр хязгаарлагдмал нөхцөлд байгаа. Сүүлийн үед цар тахлын явцын хүрээнд нийт бие бүрэлдэхүүний хяналтын зохицуулалтад алдаа гарч байсан. Төсөв, бодлого гэхээсээ илүү бас эрхзүйн зохицуулалтыг бид зөв хийх нь чухал байна" хэмээлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]