Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Аваргаа би тонгорно, та тогтоно шүү!Уншсан12,698

Д.Дамдин гуайг та аварга хүн байж айлын хэц олсыг тасдаад зодогныхоо элэг бүсийг хийчих юм. Наадах чинь бөхийн ёс жаягт таарч байгаа юм уу?

Толгойлогч сайт үндэсний бөхийнхөө алдар цуутай аварга арслангуудын түүх, ард түмний дунд үлдээсэн домог хууч яриаг цувралаар хүргэж байгаа билээ.


Та аварга хүн байж айлын хэцээр

Д.Дамдин гуайг та аварга хүн байж айлын хэц олсыг тасдаад зодогныхоо элэг бүсийг хийчих юм. Наадах чинь бөхийн ёс жаягт таарч байгаа юм уу? аваргаа гэж улсын арслан Л.Сосорбарам шүүмжлэх, сургамжлах даажигнахын алин болох нь мэдэгдэхгүй  өгүүлэхэд: Дамдин аварга огт тоосон шинжгүйгээр үл барам “за, за би айлын олс хэцээр элэг бүс хийлээ ч, улсад тав түрүүлж, тав үзүүрлээд орхив… харин чи бөхийн ёс жаягаа бариад хэд түрүүлж, хэд үзүүрлээдхэв” гэж арслангийн амыг таглаж тас тас инээж суусан гэдэг.

Аваргаа би тонгорно, та тогтоно шүү

Монгол улсын даян аварга Буур хэмээх Нацагийн Жамъян гуай Банди арслантай барилдсан тухайгаа ингэж ярьжээ. Нэгэнтээ улсын наадам Яармагийн дэнжид болж байхад аварга Жамъян Өвөрхангайн улсын арслан Бандийг амлан авчээ. Тэгтэл Банди арслан:

 

- Аваргаа би тонгорно, та тогтоно шүү гэж аархаад гарчээ. Наадамчид хараа бэлчээн амьсгаа даран ширтэхvйд Банди арслан ухасхийн урт гараараа аваргын далбааны араас давуулан атгуут л солгой, зөвгvй шаламгайлан сэлгүүлэн тонгорч, тачигнан тvрэмгийлэхдээ нэг хоёр гурав гээд тоолон бужигнаж, аварга ч тогтож тогтож, хорин зургаа дахь бухалтанд ташаан дээгүүр нь суман зоогоороо унахад Богд уул тасраад явчих шиг нvд бvрэлзэж билээ гэж Жамъян гуай ярьдагсан. Буур Жамъян гуай ам авахдаа аль бяртай цолтойг шилж барилддаг эрийн нvнжигтэй бөх байжээ.

Д.Дамдинг дор нь пурхийлгэнэ

Улсын арслан У.Мижиддорж, Д.Дамдин аваргад улсын наадамд олон унаад гаршчихсан бөх гэдэг. Улсын засуул Ш.Лүгдэв агсны хуучилснаар “Дамдин аварга нэлээн харимагдуу болсон хойноо 1974 онд 53 жилийн ойгоор 6-гийн даваанд арслан У.Мижээгээ амлаад орхиж дээ”.

У.Мижиддорж арслан, Ш.Лүгдэв гуайгаар засуулаад дэвж байхдаа “Би энэ муу Дамдинг хаяна, олон жил ч уналаа, хаячихаад цээжин дээр нь нидрээд шороо пурхийлгэнэ. Одоо нэг хаях цаг ирлээ, та миний шуудаг, элэг бүсийг хуруу байтугай хумс ч орохооргүй чангалаад орхиорой, дор нь пурхийлгэчихээд тугаа тойръё” гээд данхалзаж байна гэнэ. Ш.Лүгдэв гуай бодохдоо олон жил нухлуулсан юм даа. Одоо ээлж нь ирж гэж сэтгэл өег бодож зогсчээ. Гэтэл аварга ид үеийнх шигээ л нөгөө дор нь пурхийлгэнэ гэсэн арсланг хоромхон давжээ. Тэгж пурхийхээ мэдсэн юм бол урьд нь тэгж сүр бадруулаад яанаа. Бөх бөхөө гаршуулна гэдэг энэ байх даа" гэж хуучилсан сан.

Чи ийм гэртэй бол ганц өөрийн биеэр зөөхөөс өөр яах вэ

Босоо Шагдарыг ид залуухан явахад нь нутгийн нэгэн цуутай баян Түвшин гэгч түүнд нэрмэл Монгол архи өгч байх зуурт түүгээр оролдон, өөрийн зургаан ханатай гоёмсог том сайхан гэрээрээ баярхаж: "Хэрэв чи ийм гэртэй бол ганц өөрийн биеэр зөөхөөс өөр яах вэ" гэх зэргээр доромжилсонд,

Шагдар: "Аа тиймүү хө. Чамд бурхан тэнгэрээс зуд турхан, хулгай худал, чоно нохой, өвчин тахалд эрсдэх хэдэн мал заяасан байхад түүнд үл эрсдэх хүчин тэнхээг миний ганц биед хүртээсэн юм хө" гэжээ. "Тэгвэл чи миний энэ гэрийг бүрэн хэрэглэлийн хамтаар энэ чигт нь тэр бурхан тэнгэрийнхээ агуу хүчээр, өөрийн ганц биеэрээ, тэр зүүнтэй харагдаж байгаа дэнж дээр аваачиж тавьсугай. Хэрэв чингэж чадваас би чамайг үнэхээрийн их бяртай хүн юм гэж бодьё. Түүнээс биш хүн хүнээ өргөх, унагаах мэтийг ямар их бяртай гэх вэ" гэх зэргээр ам асууж элдвээр хорыг нь маажсанд, Босоо Шагдар тэсэлгүй гэнэтхэн ухасхийн босож, үүд рүү нь шууд гүйж очоод сэрвээгээрээ тотгыг нь өргөөд, урагшаа зүтгэсэнд шинэхэн сайн хошлон ба оосортой их гэр тэр аяараа шажигнан хөдөлж, хананы нь шийр хатуу газраар зурж, доторхи хогшлынхоо хамт Босоо Шагдарын цээжинд бүхлээрээ чирэгдэн явжээ.

Үүнд сандарч тэвдсэн Түвшин ч бачимдан хашхирч: "Одоо боль, боллоо" гэж Шагдарт хэлсэнд сая цаадах нь арай гэж зогссон нь харин хориод алхам чирч, хонины хашааны өмнө нь аваачиж орхисон байв. Энэ явдал тэр хошуу нутгаар түрхрэн хэлцэгдэж, хошуу нутгаараа Шагдарыг ихэд шагшин гайхсаар эл яриа нь одоо домог болон үлджээ.

Айлын хөхүүртэй айраг авч явсан нь

Г.Дэмүүл арслан энэ тухайгаа ингэж ярьжээ. "Намар нэлээд оройхон Д.Батмөнх гэж жолоочтой хамт хоёр машинтай Өмнөговиос гараад Хужирт орохоор давхиж явлаа. Айраг уумаар санагдаад болдоггүй, Хужиртаас нэлээд урагш хуучин Шанх гэж байсны ойролцоо унага уячихсан, адуутай нэг айл харагдлаа очих гэсэн наана нь машин орохооргvй сvрхий жалгатай юм. Тэгэхээр нь алхаад очлоо. 1 км орчим л газар байсан байх. Айлд яваад орсон идээ, цай амсуулчхаад айраг амсуулах янзгvй. Сайхан том хөхүүртэй айраг шуугиад л, ёстой хорхой хvргэж байна. 5 литр айраг худалдана уу? гэсэн дургvй байгаа бололтой: Манайх явуулын хvнд айраг зардаг айл биш гэж байна. Жаахан дургvй хvрлээ. Эвгvй ч vг хэлсэн биз.

Гэрийн эзэн бололтой хvн: Чи яасан омогтой шартай хvн бэ? даадаг юм бол наад хөхүүртэй айргаа аваад яв л даа гэж байна. Дургvй хvрч байна гэж хачин, босоод хөхүүрийг нь тайлж аваад шууд үүрээд гарах гэсэн чинь хаалгаар нь багтдаггvй шууд зvтгүүлсээр байгаад гарлаа. Тэр чигтээ алхчихсан. Гэрийн эзэн биднийг дагаад л алхаад байх юм. Тэгснээ гэрийн эзэн даахгvй газар тавибал буцааж гэрт хvргэж өгнө шүү гэж байна. Дуугарсан ч vгvй, яваад л байлаа. Харин нөгөө гvнзгий жалганд орчихоод гарч чаддаггvй, мацсаар арай гэж ирмэгт хvрээд буцаад гулсчих юм. Бараг хумсаа хууртал газар маажиж байж гараад машиныхаа дэргэд тавьж, дээшээ гарангуут шууд татаж гарган аравчнаасаа уялаа. Тэр газраас нэг юм үүрээд авчирсан юм чинь машин дээр гаргах амархан байлгvй яахав. Тэгээд шууд давхичихсан, нөгөө айлын хvмүүс ч зогсоод хоцорлоо.

Нэлээд хол очоод айргаа ёстой 5,10 литрээр нь уулаа даа. Сайхан ч гэж хачин. Тэгээд яахав замдаа уусаар явсаар аймгийн төв дээр ирлээ. Тэгэхэд Октябрийн баяр болж байсан юм. Найз нөхөд уусаар байгаад 40-н литр айраг л vлдсэн байж билээ. Тэгэхээр лав 200 гаруй литр айраг байсан байх. Дараахан хөхүүрийг нь эвхэж, нэг шил архи нэлээд чихэр, талх боов аваад нөгөө айлдаа очсон чинь хавчиг модон хувинд айргаа эсгэчихсэн их сайхан зантай айраг аягалаад л сvрхий байна. Би хөхүүр, боов, чихрээ өгөхдөө: Танайх чинь хөхүүртэй айрагтай байхдаа хvнд амсуулдаггvй хавчиг савтай болохоор сvрхий өглөгч болох юмаа. Хөхүvр чинь томдоод занг чинь эвдээд байгаа юм байна даа гэж билээ." Ийм л юм болсон доо гэжээ.

Сэтгэгдэл 22ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 10. 15:23
Хотын залуу

Дэмүүл арслан ямар шуналтай хүн бэ. Бусдын адил эр үүрэгтэй нийгэмд төрчихөөд бүх хүн миний хүслээр байх ёстой гэж аашилна гэдэгийг ойлгодоггүй. Айрганд дурай нь тэндээ л юм байгаа биз, тийм байлаа гээд айл бүр айрагаа түүнд өгөх, амсуулах ёстой юмуу? Дэмүүл гэгч тэр айлд ямар буян хийж юугаараа гийгүүлсэн болоод айргийг нь нэхэх ёстой байдаг юм бэ? Адуу нь салхинд уруудахад эргүүлж өгсөн үү? Өтгөс нь нас нөгчихөд оршуулганд нь хэдэн төгрөг сарвайсан уу? Үр хүүхэд нь өвчтэй байхад ганц ч атугай эм дөхүүлсэн үү? Үгүй байж та нар айргаа өг зар гэж үхсэн ацаараа албаддаг муу орк вэ? Үндсэндээ нэг айлын бүтэн зуны хөдөлмөрийг завшиж, дээрэмдсэн муу хулгайч л байна. Ийм хүнийг энд сурталчлаж, шагшин магтаж байгаа, би бусдаас юмыг нь авах, салгах ёстой гэсэн хулгайч, монжооч сэтгэлгээ нь монголчуудын хөгжилд маш том садаа болж байгаа юмаа.

8 сар 3. 13:09
хотын хошногод

аргагүй л хотын хошного юм даа

7 сар 2. 16:43
Зочин

тэр үеийнхнийг чи байтугай би ойлгохгүй. ес суртахуун гэдэг тэр үед маш өөр зүйл байсан

6 сар 19. 21:39
Зочин

монголоо алдсан монш минь ойлгоогүй бол дуугай байж ах захаа хүндэлж сураад дараа нь бичиж сур

5 сар 25. 12:32
aarxal

chi muu xujaa

5 сар 20. 1:23
Зочин

Балайрдаг юм биш үү

5 сар 17. 12:13
Зочин

Бичих юма олж ядав аа.

5 сар 25. 12:33
aarxal

xund yum ogch uzeegui

5 сар 5. 13:40
Бөхийн хорхойтон

Энд шунал, дээрмийн тухай гэхээс илүү, хүн болгонд заяадаггүй хүч тэнхээтэй эрчүүдийн тухай ярьж байхад юу ч мэдэхгүй "охидууд" дуугүй байх нь дээр юм биш үү?
200 л айраг 1-2 өдрийн л, ихэдээ 3 өдрийн л саам шүү дээ. Тэр үеийн хүмүүсийн харилцааг одооны нийгэм үл ойлгоно

4 сар 8. 21:20
Зочин

Дэмүүл арслан өөрөө энэ тухай зурагтаар ярьж байсныг сонссон. Одоо үед биш тэр дээр үед хөдөөний айлууд орж ирсэн хүмүүст айраг хийж өгдөг бүр ёс болсон байсан үе ш дээ. Нарийлсан ч юм уу залуухан гэр бүлийн хоёр айраг хийж өгөөгүй юм билээ. Арслан аяга айраг хийж өгдөггүй монголоо алдсан нтр гэж хэлэхэд чаддаг юм бол хөүүртэй нь аваад яв гэж басахаар нь бүсээрээ оосорлож үүрээд явчихсан гэдэг

4 сар 6. 18:10
Залуу хүн

Монгол ёс заншил гэж сайн гайхам сайхан ёс байна. Монгол хүн гэртээ ирсэн зочиноо сайхан дайлж цайлаад гаргадаг уламжлалтай. Дэмүүл арслангийн орсон айл харин Монгол ёс заншилаа зөрчөөд зохих шийтгэлээ сайн авчаад харин муу зангаа засаж нутаг орнодоо сайн нэртэй сайхан амьдардаг байхаа.

2 сар 27. 10:47
Зочин

Муу мал минь Монгол эр хүний нүнжиг чадлыг гайхан биширдэггүй юм хойно, лав эрлийз хурлийз чиний хэлдэгээр орк байна даа чи

3 сар 6. 17:46
Зочин

Монгол эр хүний нүнжигээр хол явсан чинь хаана байна? Бусдын буруу үйлдэлийг шүүмжлэхээр эрлийз хурлийз болдог юмуу? Монгол улсыг 20-р зуунд сөнөж явсан үндэстнээс тусгаар улс болгож орчин үеийн суурийг тавихад Дэмүүл, Баянмөнх, Мөнхбат нар биш харин Богд, Ханддорж, Цэрэнчимэд, Намнансүрэн, Бодоо, Данзан, Чойбалсан, Цэдэнбэл нараас авахуулаад Ринчен, Ширэндэв, Намсрайтангууд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэд Дэмүүл та хоёр шиг айлын бүтэн зуны хөдөлмөрийг айрагт дуртай, бяр чадалтай гэдгээрээ түрий бариж паразитлаагүй биегүй болтлоо ширээний ард бичиг цаастай зууралдан биегүй болтлоо зүтгэсэн юм. Чам шиг муусайн паразитууд одоо ч өнгөрсөнд ч ирээдүйд ч хүний хөдөлмөрийг зүгээр шомбодох байхгуйд хулгай хийх, сул дорой нэгэн байвал биеийн хүчээр түрий барьж дээрэмдэж байсан бөгөөд одоо чам шиг бодолтой малнууд нь нутаг ус, дүүрэг хороолол гэдэг мафи үүсгэн авилга хээл хахууль махинацаар энэ улсыг сөнөөж байгаа нь үнэн. Яагаад гэвэл чи бусдын хөдөлмөрийг хайрладаггүй бөгөөд зүгээр өөриймшүүлэх гэсэн эрмэлзэлтэй, аав ээж ах дүү биш хаа хамаагүй хүнд ч чамд өгөх, туслах ёстой гэсэн бэлэнчилсэн хулгайч монжооч сэтгэлгээгээр бүхнийг харж үүнийхээ төлөө хөлс дуслуулалгүйгээр хөнгөн хөлжихийг зорьж явдаг юм. Шударга хөдөлмөр, зөв ёс зүй, бусдыг хүндлэх хүндэлэл, өөрийн хэмжээг мэдэх ухамсар монгол орныг урагшлуулахаас чиний тодорхойлож магтаад байгаа тэр чанарууд 21-р зуунд монголд нэмэр болноо гонж шүү.

5 сар 25. 17:08
Зочин

neg tiim henhegtei gehvv bgaa orchin gazraa mederdeggvi gehvv ooriigoo hvn bvhnees uhaantai gd bodtson BI-geesee salaagvi garuud bhin. End dandaa deer vyiin byar tenheetei hvmvvsiin am damjij yarigdaj irsen domog huuch yariag bichij teriig sonirhdog ulsuud ni unshij bna ulsiin hogjil enend yamar hamaa bnaa. Chi iim yumand durgvi bol uls toriin medeegee unshaad ter dooroo hervvlee hiigeed busdiig haraagaad yaw ldaa. Demvvl bayanmonh monhbat guai nar chmg bodwol tsaasan deer bichih nertei tsasan deer garah mortei yawj nutag usniihaa neriig orgoj aatai ch byartai ch er hvn shig er hvmvvs yawsiin. Neg horhoigoor ingej duuduulah gem hiigeegvi l bh. Yu ch medehgvi ulsiin hogjil niigmiin hariutslaga urlag sportiin noloo tsar hvree ch oilgohgvi bj zgr l dald orj sur

5 сар 25. 12:40
aarxal

chamaig xunees guixgui amidarxiig xarhaaa
dem demehdee yabdag yum mal aaa

5 сар 5. 1:23
Зочин

Yachihsan erguu ve

4 сар 14. 0:56
Цэцэрхэхээ боль

Юмаа мэдэж байж ярихгүй бол хүний элэг доог болно шүү.Хѳхүүртэй айраг гээд тов тодорхой биччихсэн байхад айлын бүхэл зуны хѳдѳлмѳрийг үрлээ энэ тэр гээд юу яриад байгаам.Хѳхүүр гэдгээ мэдхүү чи? 8 гүү саадаг айл 1 удаагийн саалтаар 8-10 литр саам саадаг.Гүүг ѳглѳѳ 8 цагт барисан (унагаа уясан) бол 10цагт эхний саалтаа хийдэг.Ѳѳрѳѳр хэлбэл гүүг 2 цаг тутам саадаг юм.Үхэр хониноос ялгаатай нь энэ.Тэгэхээр ѳглѳѳ 8аас оройн найм хүртэл унагаа уяхад 5 удаа сааж таарна.Ѳдѳрт авах нийт саам нь дунджаар 50 л.Үүнийгээ орой хѳхүүр дэх хѳрѳнгѳн дээрээ хийж бүлж исгэдэг.Хѳрѳнгѳ 50л сааманд 20-30литр байх шаардлагатай.2000 бүлээд орхиход адуу бэлчээртээ хүрэхэд айраг исдэг юм даа.Энэ бүхнийг тоочсон учир нь 20од гүүтэй айл нэг ѳдѳрт 200л айраг хийдгээ гэсэн санаа.Худал цэцэрхэж хүн амьтан хараахаа л больчих хэрэгтэй.Айраг ѳгсѳнгүй ээ гээд савтай айргыг нь дураараа аваад гардаг эрүүл хүн гэж байхгүй.

5 сар 29. 0:18
Хотын залуу

Худал цэцэрхэх ээ? Би хүнээс зүгээр юм авах ёстой гэсэн үзэл сэтгэлгээгээр монголчууд тэгээд хэр хол явав? Харамч нарийн тооцоотойгоороо алдартай хужаа, еврей, герман, америкууд өнөөдөр сайн явж байгаагаас авсан өгсөнөө хэвийн зүйл гэж үздэг, бусдын хөдөлмөр, хөдөлмөрөөр урган гарах хувийн өмчийн талаар ойлголтгүй монголчууд сайн яваа нь хаана байгаа юм? Олон адуутай юм байж, тэр нь түй ч падлийгүй их ч адуутай бай бага ч адуутай бай нэг өдрийн бай, олон өдрийн бай тэр хүмүүсийн эсгэсэн айраг бол тэр хүмүүсийн хувийн өмч бөгөөд орсон гарсан хүнд өгөх үгүй нь тухайн хүний эрхийн асуудал. Чи тийм өгөөмөр юм бол гэртээ орсон бөхийг дайлж цайлаад, бүтэн өдрийн цалингаа тэр хүнд өгчихөөч. Яг энэ бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй менталитет чинь монголчуудыг ахиж дэвшихэд томоос том чөдөр, тушаа болоод буйг ойлгохгүй байнуу? Энэ үзлээс болж хичнээн их нэгэндээ гай болдогийг ч бас ухаараагүй юу. Тайлбарлах уу? Маш их зүйл бичиж болж байна.

7 сар 10. 14:08
Зочин

Amia bod geed bgaa yum uu? Ted nariig chini mednee. Olon jil dund ni blaa. Mongol hunii setgel,filosofi uur shuu hu.

6 сар 12. 18:47
Зочинdotoodiin zaluu

dongio chi

2 сар 11. 14:21
Mongol zaluu

Hujaagiin erliizuud mongolchuudiig oilgohgui l dee...

2 сар 10. 18:59
Гадаадын залуу

Дурак ты

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]