Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Алуурчнаасаа "Өөр хүсэх юм үгүй биз" хэмээн асуужээУншсан77,321

Энэ зураг дээр Жон өөрийн алуурчинтай хамт байгаа юм. Гэтэл 4 цагийн дараа энэ хүн Жоныг гэрийнхээ үүдэн дээр ирэхэд нь 5 удаа буудаж алсан билээ.

Нэр алдартай хүмүүсийн сүүлийн зургууд

Нэр алдартай хүмүүсийн хойноос хөөцөлдөж тэдний янз бүрийн байдалтай зураг авч энд тэнд заран ашиг олдог папарацци нар гэж ихээхэн сонин нөхдүүд байх. Тэд үнэд хүрэх зураг авахын тулд ёстой юу ч хийхээс буцахгүй бөгөөд тэдний ашгийн төлөө өөдгүй хуншгүй зан гаргасан тухай зөндөө л жишээ бий байх. Гэхдээ бас тэдний хөдөлмөрөөр бид олон алдартай хүмүүсийн амьдралын сүүлчийн мөчийн тухай олон зүйл мэдэж авсан билээ. Ингээд нэр алдартай хүмүүсийн хамгийн сүүлд авахуулсан зургуудыг танилцуулъя.

1. Диана гүнж 1961-1997

Диана гүнжийн амийг авч одсон тэр аймшигт туннелд орохын өмнөхөн авсан зураг бөгөөд өөрийг нь мөрдөн хөөж байгаа папарациудаас салж чадсан эсэхээ шалган ийш тийш харж байх үед нь энэ зургийг авчээ. Энэ зураг авснаас хойш хэдхэн минутын дараа Диана гүнж үгүй болсон билээ.

  1. Фредди Меркьюри 1946-1991

Queen хамтлагийн гоцлол дуучин Фреддигийн энэ зураг нь түүнийг үгүй болохоос хоёр жилийн өмнө авсан зураг гэдэг. Үүнээс хойшхи түүний зураг гэж үгүй бололтой бөгөөд таалал төгсөхийн өмнө хийсэн ганц нэг клип байдаг нь дан хар цагаанаар авсан видео бий. ДОХ-оос үүдэлтэй хатгалгаар өвдөж байсан Фредди тэр үед маш их турж эцсэн байсан учраас ийнхүү хар цагаан бичлэг хийж царай зүсийг нь өөрчилж бичсэн байна.

  1. Мэрилин Монро 1926-1962

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн сайхан эмэгтэйчүүдийн нэг Мэрилин Монро 1962 оны 8-р сард жаз хөгжимчин Бадди Грекотой цуг байх үеийн зураг. Маргааш өглөө нь сайхан бүсгүйг орондоо таалал төгссөн байхыг олсон байдаг.

  1. Адольф Гитлер 1889-1945

Энэ хүний тухай элдэв зүйл ярих нь илүүц биз. Зураг дээр Гитлер өөрийн хоргодох байрны үүдэн дээр хэсэгхэн зуур гарч цэвэр агаар амьсгалах үе  нь.

  1. Тупак Шакур

Хип-хопын хамгийн “том толгой” нарын нэг Тупак энэ явдлаас зургаас хойш тун удалгүй, хэдхэн мөчийн дараа хорвоогоос буцсан юм.

  1. Владимир Ленин 1870-1924

Октябрийн хувьсгалын удирдагч В.И.Лениний хамгийн сүүлчийн зураг. Энэ үед тэр ярьж чадахаа байж, оюун ухаан нь ч самуурч байсан байна.

  1. Уитни Хьюстон 1963-2013

Beverly Hilton зочид буудалд нас барсан алдарт дуучин маань сүүлчийн мөчөөсөө хоёр хоногийн өмнө.

  1. Стив Жобс 1955-2011

Стив Жобс хорт хавдраар өвчилж байгаад нас барсан бөгөөд түүнтэй сүүлчийн цаг минутыг нь хамт өнгөрөөсөн хүмүүс нь ярихдаа “Түүний амьсгаа гэнэт огцом өндөр болж OH WOW, OH WOW, OH WOW гэж хэлсээр дууссан” гэдэг билээ.

  1. Мартин Лютер Кинг 1929-1968

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэгч, хүний эрхийг хамгаалагч Мартин Лютер Кингийн сүүлчийн мөчүүд

  1. Жон Леннон

Энэ зураг дээр Жон алуурчинтай хамт байгаа юм. Марк Чепмен гэгч энэ эр Жоноос гарын үсэг зурж өгөхийг гуйхад нь Жон зурж өгөөд "Өөр хүсэх юм үгүй биз" гэж асуухад өнөөх нь баярлаж талархсанаа илэрхийлээд явсан гэдэг. Гэтэл 4 цагийн дараа энэ хүн Жоныг гэрийнхээ үүдэн дээр нь аминд нь хүрсэн билээ.

  1. Жон Кеннеди 1917-1963

АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедиг энэ зураг дээрх үйл явдлаас хойш юу угтсаныг хэн бүхэн мэддэг.

  1. Пол Уокер 1973-2013

Пол найзынхаа машиныг барьж байх үед авсан зураг бөгөөд яг үүний дараахан, энэ машинтай яваад осолд орсон билээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 18. 23:25
Зочин

хрлдддтмахо

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]