Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Уинстон Черчиллийн хөгжилтэй түүхүүдУншсан4,674

Кофенд тэрээр онцгой хүндэтгэлтэй ханддаг байв. Тэрээр “Кофе бол нандин ундаа. Түүнийг коньяк шиг аяга аягаар нь хөнтөрч болохгүй” хэмээдэг байжээ.

Блиц

Бүтэн нэр: Уинстон Леонард Спенсер-Черчилль

Албан тушаал: 1940-1945, 1951-1955 онд Их Британийн Ерөнхий сайд. Их Британийн улс төр, цэргийн зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч, Британийн академийн хүндэт гишүүн.

Гавьяа шагнал: Нобелийн утга зохиолын шагналтан. “Би Би Си”-гийн 2002 оны судалгаагаар Их Британийн хамгийн агуу хүнээр тодорчээ.

Их Британийн улс төрийн нэрт зүтгэлтэн, Нобелийн утга зохиол, уран зургийн салбарын шагналт Уинстон Черчиллийн талаар домог мэт олон яриа хөвөрдөг.

Түүний дээд өвөг ин­диан омгийнх байсан. Мөн сургуульд байхдаа муу сур­даг, ээрүү болохоор хэлэх үгийг нь тусгайлан бэлдсэн жүжигчин уншдаг гэдэг бай­лаа. Түүнчлэн түүнийг спортод дургүй, идэмхий, архи­чин хэмээн дууддаг байсан юм.

Дээрх үгсийн олонхи нь цуу яриа байсан гэдэг. Гэхдээ тэрээр спортод дургүй, хов­дог, архичин хэмээх яриаг анх өөрөө гаргасан түүхтэй. У.Черчилль “Залуудаа би үдийн хоолноос өмнө спир­тийн төрлийн юм амсахгүй гэсэн зарчимтай байлаа. Одоо хөгширсөн болохоор өг­лөөний цайнаас өмнө дусал ч архи уухгүй гэдэг болсон” хэмээн мэдэгдэж байсан удаа­тай.

Түүнчлэн тэрээр “Зог­сож чадаж байвал бүү гүй, суувал бүү зогс, хэвтэж чадаж байвал бүү суу хэмээх зарчмыг би баримталдаг” гэж хэлжээ. У.Черчилль өглөөний цай­гаа үргэлж орондоо уудаг байсан гэнэ. Нэг удаа тэрээр “Би эхнэртэйгээ 40 жил амьдрах хугацаандаа 2-3 удаа л өглөөний цайгаа хамт ууж үзсэн. Даанч надад таалагдаагүй  болохоор да­хиж ийм үйлдэл хийхээ боль­сон” хэмээжээ. Гэхдээ түүний хэлсэн үг бодит байдалтай нь огт нийцдэггүй. У.Черчилль 30-40 насандаа гольф, 50-тай­даа поло сайн тоглодог, 70 хүртлээ нохойтой ан авд явдаг, 80 настайдаа усанд чад­варлаг сэлдэг нэгэн бай­сан аж.

У.Черчилль ёроолгүй торх мэт ууж чадна хэмээн хо­­­шигнодог байв. Саудын Арабын хаанд хандаж хэлсэн түү­ний алдарт үг байдаг. Энэ бол архийг хоолны өмнө, мөн хоолны үеэр болон дараа нь заавал хэрэглэх ёстой гэдэг зарчим юм.

Нэг удаа Их Британийн парламентын гишүүн Бесси Брэддок түүнд хандан, “Та бол архичин” хэмээн хэлтэл өөдөөс нь “Үнэн. Харин та бол царай муут. Маргааш өглөө гэхэд би эрүүл болно. Гэтэл та царай муут хэвээрээ л байна” хэмээн даапаалсан байна.

Черчилль залуудаа Энэт­хэг, Өмнөд Африкт ажил­лаж байхдаа усыг унданд шууд хэрэглэхэд тохиромжгүй хэ­мээн үзэж, архитай хольж уудаг байжээ. Энэ талаараа тэ­рээр “Миний бага залуу нас” номондоо бичсэн байна.

У.Черчилль Нью-Йоркт албан ёсны айлчлал хийж байхдаа “Эхлээд оргилуун дарсаа ууя. Дараа нь ажлаа эхэлье” гэж хэлсэн удаатай. Тэрээр “Pol Roger” хэмээх оргилуун дарсны жинхэнэ фэн байжээ. Тиймээс ч энэ дарсыг үйлдвэрлэгчид “Pol Roger”-ынхоо нэрийг өөрчилж, “Cuvйe Winston Churchill” хэмээн нэрлэсэн юм. У.Черчилль уг дарсанд 1920 оноос хойш дурласан гэдэг.  

Ер нь оргилуун дарсыг сай­хан хүүхнүүдгүйгээр тө­­­­сөө­­­лөхийн аргагүй. Чер­чиллийн танилуудаас хам­гийн алдартай нь “Pol Roger” дарсны эзний гэр­гий Одетта-Пол Рожер. 1944 оны 11 дүгээр сард Парист Британийн Элчин сайдын яам нээлтээ хийх үеэр Элчин сайд Дафф Купер Ерөнхий сайдаа юунд дуртайг мэдээд, оргилуун дарснаас гадна сай­хан хүүхнүүд, тэдний дотор Одеттаг суулгажээ. Уг уул­залтаар Черчилль, Одетта хоёр бие биедээ татагдаж, на­сан эцэслэтлээ гэмгүй сай­хан нөхөрлөсөн ажээ.

Их Британийн Ерөнхий сайд У.Черчилль спиртийн төрлийн ундаанд дурладаг байсан тухай олон баримт дурдлаа. Гэхдээ тэрээр өг­лөө­гүүр өргөөндөө хүмүүс хү­лээн авахдаа шерри байнга уудаг. Харин коктейльд яс­ны дургүй. Үдийн цайн дээ­рээ пиво, мөн цайны оронд содатой виски уудаг байсан аж.

Кофенд тэрээр онцгой хүндэтгэлтэй ханддаг байв. Тэрээр “Кофе бол нандин ундаа. Түүнийг коньяк шиг аяга аягаар нь хөнтөрч болохгүй” хэмээдэг байжээ.

Леди Астор хэмээх сур­валжит хатагтай У.Чер­чилльтэй санаа нийлэхгүй, үргэлж сөргөлддөг байлаа. Тэрээр нэг удаа “Хэрвээ би таны эхнэр байсан бол ко­фенд чинь хор хийнэ” хэ­мээн хэлжээ. Хариуд нь У.Черчилль “Харин би таны нөхөр байсан бол түүнийг чинь шууд л ууна” хэмээн ха­риулсан гэдэг.

У.Черчилль бас хоолонд ч муугүй нэгэн байв. Францын дээд зэргийн хоолонд дур­тай тэрээр “Биеийн гал­бираа хадгалахын тулд тай­­ван байж, сайтар хоол­лон, хамгийн гол нь ямар ч спортоор хичээллэх хэрэг­гүй” хэмээн хэлсэн түүхтэй.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]