Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд байгалиасаа өгөгдөл сайтай, ямар нэгэн нэмэлт хэрэглэхээргүй хүнУншсан4,754

Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нутгийн бөх, шавийнхаа талаар хэвлэлд дараах байр суурийг илэрхийлжээ.

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасах, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нутгийн бөх, шавийнхаа талаар хэвлэлд дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “МҮБХ-ны маргаан 2002 оноос эхэлсэн юм байна лээ л дээ. 2017 оны гуравдугаар сард надад итгэл хүлээлгэн сонгож, энэ үйл ажиллагааг хариуцуулсан. Маргалдагч талууд санал нийлэхгүй байгаагаа хэлсэн. Тухайн үедээ би энэ талаар мэдээлэл хийж байсан. Ойлголцохын тулд маргалдагч талын тавьж байгаа бүх саналуудыг хүлээн авч байгаа ч нэгдсэн хурал хийж чадалгүй өнөөг хүрлээ. 10 сард хурал хийх байх гэж бодож байна.

Э.Оюунболд манай нутгийн, сайн яривал садан төрлийн холбоотой хүүхэд. 14 настайдаа миний үүсгэн байгуулсан сургуульд ирж, 7 жил суралцсан. Түүнээс хойш Эрдэнэт үйлдвэр, Хүч нийгэмлэг, Цагдаагийн байгууллагаар дамжин явсан. 20 насандаа улсын баяр наадамд зургаа давж, дараа нь түрүүлсэн хүн шүү дээ. Түүнээс хойш "дэмий тэнээд байна, янз бүрийн юм идэж, уулаа" гэдэг яриа мэр сэр гарсан. Надтай тэгж таарч байгаагүй. Би санаа зовоод сүүлийн нэг жилийн турш утсаар холбогдож байснаас өдөр бүр бэлтгэл дээр нь очоогүй. Надад мэдэгдсэн зүйл байхгүй.

Энэ хүн бол байгалиас заяасан бяр тэнхээ, барилдаан, авьяасын өгөгдөл сайтай төрчихсөн. Тиймээс янз бүрийн нэмэгдэл зүйл шаардлагатай гэж бодохгүй байна. Харин энэ тэрүүгээр дэмий сэлгүүцэж, үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлд орооцолдов уу гэж санаа зовохоос биш өөр зүйлд санаа зовохгүй байна" гэлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]