Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Догончуудын тухай хачирхмаар домогУншсан43,061

30 жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн нь Догоны домгоос сэдэвлэсэн "Цонхигор уул" ном болсон нь 1965 онд Парис хотноо анх гарч байжээ

1931 оноос хойш Марсел Гриол, Жермен Дитерл тэргүүтэй Францын эрдэмтдийн баг Хойд Суданы нутаг дэвсгэрт /одоогоор Бүгд найрамдах Мали улс/амьдардаг байсан африкийн овог аймаг болох догончуудын ёс заншил, итгэл үнэмшлийг нь судалжээ. 30 жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн нь Догоны домгоос сэдэвлэсэн "Цонхигор уул" ном болсон нь 1965 онд Парис хотноо анх гарч байжээ. Үүнээс 3 жилийн дараа английн алдарт одон орон судлаач У.Р. Дрейк сириус ордны оддыг догончуудын мэдлэгт тулгуурлан судалж эхэлжээ.

 

Догончууд өөрийн гэсэн бичиг үсэггүй байсан хирнээ ертөнцийн үүслийн талаархи өөрийн домог, итгэл үнэмшилдээ тулгуурлан тэнгэрийн эрхсийг од, гариг, дагуулууд гэсэн 3 хэсэгт хуваадаг байж. Тэд одыг "толо", гаригийг "толо гонозе" /хөдөлдөг одод/, дагуулуудыг "толо тоназе" /тойрог замаар явагч одод/ хэмээн нэрийддэг байсан байна.Тэдэн шиг балар эртний амьдралтай хүмүүсийн хувьд энэхүү төсөөлөл, нэрийдлийн оновчтой, нарийн байдаг нь үнэхээр гайхалтай биш гэж үү. Догончуудын хувьд эртний домгийг судлах эрх зөвхөн "сиги со" хэмээх онцгой хэлээр ярьдаг, нууцлаг "багийн нийгэмлэг"-ийн гишүүд болох үзмэрч нарт нь байдаг байсан бөгөөд тэднийг "олурабу" гэж дуудна. Харин энгийн харилцаандаа догончууд "дого со"гэгдэх нийтлэг хэлээ хэрэглэдэг ажээ. /догон хэлээр одыг "по толо" гэнэ./

Догончууд Сириусыг "сиги со" хэмээх гол од, "по толо" болон "эмме йа толо" гэгдэх туслах 2, нийт 3 одоос бүтдэг гэж үздэг. Гол одоо тойрох 2 одны эргэлтийн хугацааг дэлхийн 50 жил /орчин үеийн тооцоогоор 49,9 жил/ гэж биширмээр зөв тооцоолсон байна. тэр тусмаа эртний домогт "по толо" од нь хэмжээндээ ихэдсэн жин, нягттай байсныг өгүүлдэг.

"Тэрээр жижигхэн хирнээ Дэлхий дээрх бүх бодгаль нийлээд ч дийлэхээргүй хамгийн хүнд од бөгөөд "саголу" гэгдэх жирийн төмөрнөөс илүү гялалздаг хэтэрхий хүнд металаас бүрддэг" гэсэн бол домгийн өөр нэг хэсэгт: "саголу" -ийн нэг ширхэг жимсний үртэй шиг хэмжээний хэсэг нь 480 илжгэнд үүрүүлэх ачаатай тэнцэнэ/ 35 тонн гэсэн үг /" гэж дээ. Орчин үеийн шинжлэх ухааны онолоор Сириусыг үнэхээр ихэр од байсан төдийгүй нөгөө ихэр болох цагаан одой од / В од/ нь 50 тонн куб метр нягттай болохыг тогтоожээ.Өнөөдөр дэлхийн олон орны одон орончид энэ ордны гуравдах бүрэлдэхүүн хэсэг болох С одыг судлах ажил өрнөсөөр байна. Учир нь зарим одон орончид тэр гуравдагч одыг "телескопоор харсан" гэдгээ хэлж, харин энэ С одыг яг олж харсан баттай баримт олдоогүй байсаар байхад хэсэг мэргэжилтнүүд тэр одны нөлөөгөөр А сириус / гол одын буруу траектороор хөдөлдөг шалтгааныг судлах ажилдаа ороод байна.Сириус одыг төлөөлдөг Ираны шүтээн Тиштрйа бурхны нэр нь "гурван од" гэсэн индиан-европын нэр томъёоноос гаралтай гэсэн сонирхолтой ажиглалтыг Харьковоос ирсэн Догоны домог судлаач В.В.Рубцов хийжээ.

Догоны домогт өгүүлснээр, үзмэрчдийнх нь хэлснээр урт орбиттой "по толо" буюу В сириус од нь "сиги толо" /А сириус/ одонд ойртоход А од улам илүү гэрэлтдэг гэдэг. Хэдэн жилийн өмнө энэхүү домгийг нотлохын тулд энэ одны гэрлийн хэмжүүрийг 1,5 жилийн зайтайгаар харьцуулан судлахад тус од үнэхээр яг 50 жилийн зайтайгаар гэрлийн хүч нь хэлбэлзэж байсныг тогтоожээ / 50 жил гэдэг нь Сириус В одны А одыг нэг тойрох хугацаа юм /.

Үүгээр үл барам, энэхүү хэлбэлзлийг тухайн однуудын хоорондын зайтай харьцуулан судлахад туслах одод гол одондоо ойр байх тусам од улам тод гялалзаж байсныг тогтоосон нь Догоны домгийг баталсан ажээ.1610 онд Галилео Галилейгийн микроскопын тусламжаар мэдэж авсан Санчир гариг байнгын бүслүүртэй, Бархасвадь гараг 4 том дагуултай гэсэн мэдээллийг догончууд мэдэж байсан нь бас л гайхалтай.Сириусын ариун хэлээр ярьдаг гэгддэг гариг ертөнцийн талаарх асар их мэдээлэлтэй Догоны үзмэрч нар тэдний өвөг дээдэс "по толо" /В Сириус од/ одноос Дэлхийд ирж суурьшсан гэжээ.Тэдний шилжин суурилсан талаар домогт: "Хүн дэлхий дээр суурьшсан анхны жил "по" од дэлбэрэлтээс болж маш тод гэрэлтэснийхээ дараа 240 жилийн турш удаанаар унтарсан" хэмээн өгүүлсэн байдгаас үзвэл Догончуудыг Дэлхийд ирэх болсон шалтгаан нь одны мөргөлдөөн байсан төдийгүй тэднийг манай гаригт ирснийх нь дараа Сириус од дэлбэрсэн гэж таамаглаж болох юм.Эртний Вавилон, Грек, Римийн түүхийн эх сурвалжаас тэр үеийн цагаан цэнхэр Сириус од одоогийнхоос огт өөр харагддаг байсныг мэдэж болно: Эртний Вавилончууд уг одыг Шуккуду буюу "улайссан төмөр" гэж нэрлэдэг байсан, Птоломей өөрийн "Альмагесте" /МЭ 2-р зуун/ номондоо Сириус-ыг улаан одны тоонд оруулсан болон одоогоос 2000-аад жилийн өмнө ромын философич Луций Сенека "Сириус од маш улаан, Марс арай бүдэг, харин Бархасвадь бол ердөө тийм биш" гэж тэмдэглэн үлдээсэн зэрэг юм.

Харин МЭ 10-р зуун гэхэд Персийн одон орон судлаач Аль-Суфи Сириус одыг яг одоогийнх шиг, цагаан- цэнхэр гэж дүрсэлжээ. Орчин үеийн эрдэмтэд энэхүү одны тус өөрчлөлтийн хугацааг сансарын хувьд дэндүү багад тооцогдох 700-800 жил байсан гэж тооцоолоод байна.Иймэрхүү өөрчлөлтийн боломжит аргачлалыг судалж, одон оронч мартынов В Сириус одыг МЭ-ий эхний 100 жилд хагас оройт одны адилаар дэлбэрсэн гэдэг дүгнэлт хийсэн төдийгүй В Сириус дэлбэрэх хүртлээ "аврага том улаан биет" байсан бөгөөд Сириус одны тогтолцоо бүхлээрээ ийм өнгөтэй байсан гэж тогтоосон байна. Мөн түүний хэлснээр од тэсэрснийхээ дараа онцгой нягт агаад хэмжээгээрээ дэлхий шиг, "цагаан одой" болон хувирсан ажээ.

Түүнчлэн Сириусыг "хүн төрөлхтөн Дэлхий дэр суурьшсан эхний жилд дэлбэрсэн" гэх догончуудын домгоос үзэхэд тэд манай гариг дээр 2-10-р зууны хооронд ирсэн байх нь ээ.Догончуудын нэгэн одон орны дурган дээрээ бие биенээ тойрон муруй шугамаар эргэх нар, сириус 2-ийг дүрсэлсэн байх бөгөөд Сириусын диаметр нарныхыг ихэсгэж байгаагар дүрсэлсэн байдаг.1975 онд Марселийн одон орон судлаач Эрик Геррье "Догоны гариг судлалын Номмо ухааны талаар эссе" номондоо энэхүү тахир шугам нь нар, Сириус 2-ийн хоорондох оддын байршлыг харуулсан гэж таамагласан байна.

Догончуудын сансрын одиссейчүүд

Өнөөгийн шинжлэх ухаан нь догончуудын домогт өгүүлсэн сансрын ирэдүйн талаарх олон зөгнөлтэй санал нэгдэж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Жишээлбэл Догончууд Дэлхийгээс харагдах сансар огторгуйн "сүүн зам" нь "оддын мушгирсан /спирал хэлбэртэй / ертөнц" төдийгүй сансарт ийм "оддын ертөнц хязгааргүй их " байдаг бөгөөд "энэхүү ертөнц өөрийнхөө хувьд хязгааргүй боловч хязгаартай" гэжээ.

Мөн тэдний тэдний үзлээр замбуу тив нь түмэн зүйлийн амьд оршихуйтай агаад, хамгийн эхэлж ургамал үүссэн ажээ. Жишээлбэл тарвас хурган чихний үр Дэлхийд ирэхээсээ өмнө Сүүн зам дээр оршдог байсан агаад орчлон хорвоод ирэн энд тэндгүй тархан ургасан гэсэн байна. Түүгээр үл барам догончууд: "өөр гариг ертөнц дээр эвэртэй, сүүлтэй, далавчтай, хэвлээр явдаг гэхчлэн олон төрлийн хүмүүс оршдог" гэж итгэл дүүрэн өгүүлсэн байх юм.

Шуудхан хэлэхэд догоны домгууд нэг биш нилээн хэдэн сансрын аялал хийсэн тухайгаа өгүүлсэн байх юм, эхнийх нь Ого гэгч нэг догон огторгуйн 3-дахь аялалаараа "Цонхигор ой" гэж нэрлээд байгаа Йунуру буюу дэлхий дээр айлчилсэн гэх бөгөөд эртний домог, зурагт нь тэдний "Номмо-ийн хөлөг"- өөрөө Дэлхий дээр, өөрсдийн бүх хэрэглээгээ бэлдэн, ирж буй тухай тэмдэглэсэн байна. "Олурабу" буюу зөнч нар нь "Номмо-ийн хөлөг"-ийг огтлолцсон конус маягийн, "тазу" буюу сагс хэлбэртэйгээр дүрсэлсэн бөгөөд дээд хэсэг нь дөрвөлжин, харин доод хэсэг нь дугуй агаад, конусын хоёр талд хүн, амьтан, ургамал газардах шат харагдах ажээ. Тэдний өвөг дээдэс нь энэхүү хөлгөөр өндрөөс дэлхий дээр газардахдаа хөлгийн цоорхойгоор амьсгалж байсан бөнөөд "Номмо хөлөг" тэнгэрт 8 жил савалсны эцэст манай гариг дээр газардсан гэж домогт өгүүлнэ.

Хөлгөөс анх Номмо бууж, араас нь бусад бодгалиуд Дэлхийд хөл тавьсан ажээ. Догончууд өөрсдийн анх буудалласан газраа Хойд Суданы Дебо нуурыг гэх агаад энэхүү нуур нь Нигер гол үерлэж, усаар дүүргэхээс өмнө, том хонхор байжээ. Энэ нуурын нэгэн арал дээр Номмо-ийн чулуун хөшөө байдаг билээ.

Энергийн шүтээн

Догон омгийнхны домог огт өөр салбарынхны ч сонирхлыг татдаг нь тэдний "Хамгийн эхэнд өндөг хэлбэрийн агаар дээр тогтдог Амма бурхан байсан" гэсэн түүхийн сурвалж юм. Тэдний Дэлхийг төсөөлөх үндсэн хэлбэр нь "по" буюу жижигхэн үр байх бөгөөд тэр нь яг "Амма"- тай ижилхэн хэлбэртэй ажгуу. "Энэхүү үр нь янз бүрийн материйн хэсгүүдийг дуу болон гэрлийн нөлөөгөөр цацруулан эргэлдэж дараа нь алга болдог байсан" гэдэг. Амма бурхан "по" хэмээх энэхүү бяцхан үрээр бүх орчлонг үүсгэж харин огторгуйг бүтээхийн тулд өөрөө тэнхлэгээ тойрон эргэлдэн бүжсээр Огторгуй бүхий л одон орд, сүүн замуудыг бие болгосон"- гэж тэрхүү омгийнхны домогт өгүүлсэн байна."Энэхүү Амма-ийн эргэлдэх хөдөлгөөн, дүрслэлийг огторгуйн ямар ч спирал бүтцэд байдаг цөмөө тойрон эргэх электрон бүрхүүл юм гэж зоригтойгоор өөрчлөн ойлгож болно" гэж Эрик Геррье тэмдэглэжээ.

Хамгийн харчирхалтай нь Догончуудын домгийг орчин үеийн физикийн хэлрүү хөрвүүлэн, учир шалтгааныг ойлгох тусам Э. Геррьегийн хэлсэнчлэн Догончууд бол энергийг шүтэгчид байсан гэдэгт улам бүр итгэх ажээ. Энд Догон омгийн домгийн хамгийн нууц хэсгийг дэлгэх хэрэгтэй болж байна: "Амма, По-д үг хэлэх болон бусад оршихуйд тэр үгээ хэл гэж тушаахас нааш По тэнхлэгээ тойрон эргэлдэж тэр үгээ дотроо хадгалсаар байдаг. По аймшигт хуй салхи болон хувирч ч чаддаг, гэхдээ энэ тухай өгүүлж үл болно... " гэсэн хэсэг юм. Үүнийг Э.Геррье 20-р зуунд Эйнштений анх нээсэн е=мс2 томъёогоор матери инерги болон задрах тухай хууль мөн гэж дүгнэжээ.

Энэ өнцгөөс үзэхэд Догон омгийнхны "Догончуудын сансрын одиссейчүүд"-ийг дүрсэлсэн домгууд бодит байж болзошгүй байна. Үүнд Ого хэмээх бодгал Дэлхий дээр анх айлчилсан, түүний араас "Номмо хөлөг" анхны хүмүүсийг /догончууд/ авчирсан гэж гардаг. Догогчуудын сансрын хөлгүүд тэр по хэмэх үрээс үүссэн салхины хүчээр хөдөлдөг байсан гэх сурвалж маш их сонирхол татаад байна. Түүнээс гадна тун их гайхшрал төрүүлсэн зүйл нь домогт "огторгуй дахь "Йалу уло" буюу "мушгиа /спирал/ оддын ертөнц"- ийн оршин суугчид Дэлхийн хүмүүсийн амьдралд их бага хэмжээгээр оролцдог төдийгүй Орион болон Плеяда ордны хүмүүс манай гаригин оршин суугчдын хөгжил, өөрчлөлтөд хүртэл нөлөөлдөг"- гэж үгүүлсэнд байна.

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 5 сар 28. 12:50
Зочин

Хэн нэгэн нь сармагчингаас үүссэн юм байгаа биз. Харин би лав тэр хөгийн үстэй амьтнаас үүсээгүй, үүсэх ч үгүй. Дарвин угаасаа шаамал онол

2019, 5 сар 30. 17:20
Зочин

Haha goe helsen sanal 1 bn

2019, 7 сар 1. 13:10
Зочин

Санал нэг байна, сайхан хэллээ

2017, 4 сар 3. 7:10
Зочиn D. Munchtsetseg

Ert deer ue eduugeegiin ueiin tuuh coel irgenshiliin tuhai saihan bichjee. Cetguil avah bolon hicheel suuh ni zuv zuitei asuufsl bna. Bidnii zarim ni deer ueiin udam ugdaa garval hrfen ue deeree yvj baigaag medehgui l yvj baigaa shuu dee. iim niitlel hunii oyun ihasnd toliduulj baigaa no baharhuushtai bna. Buu murhul shashin hoer salshgui holbootoi gej boddog um uchir ni buu sudlalaas shashin uuseltei geh ni unen bulguu. Bidnii oi toind ortol unen muniig bichij baigaad gunee talarhan hulerj avah ni zuv umaa. Ta buhend bayrlalaa. Amjilt buteeliin deediin dediig husen eruueuu.

2016, 9 сар 13. 23:57
Зочин

Догоны домог сонирхолтой шүү Манай бөө нараас ялгаатай нь Догоны бөө нар мухар сүсэг ярьдаггүй нууцаа хадгалах гэж хүн айлгах элдэв янзын заншил үг хэл хэрэглэдэг гэсэн

2016, 9 сар 12. 17:56
Зочин

манай бөө буюу онгод тэнгэрүүд ч бас ийм зүйл ярьдаг. тэд ч бас сүнслэг хий биеээрээ огторгүй ертөнцөөр зугаалдаг. энэ бидний мэдэх ойлгоцоор гэгээрсэн сүнс болов уу гэж ухаж байна. энэ нь мянгад нэг л байдаг юм гэсэн

2016, 9 сар 8. 7:49
Зочин

70-аад оны үед шу амьдрал сэтгүүл дээр бас догончуудын тухай сонирхолтой мэдээл гарч байсныг санаж байна. Дарвины онолд эргэлзэхээс аргагүй болж байна уу даа

2019, 8 сар 5. 19:42
Зочин

Дарвины онолыг дэмжээд байдаг хүмүүс сонин мэдэгдэл хийнэ. Юу ч олдсон дандаа хувьслын онолоор тайлбарлана. Хэрвээ энэ онол үнэн бол одоо ч гэсэн хувьсал явж байх ёстой. Би сармагчин хэзээ ч хүн болохгүй, хулгана хэзээ ч халим болохгүй гэж боддог Яахав өөр төрлийн амьтад амьдарч байгаад сөнөөл биз Заавал хувьсалтай холбох нь утгагүй

2019, 12 сар 9. 11:29
Зочин

hahha tegeed hvn yaaj bvtsen be ?

2016, 9 сар 7. 21:42
zochin

goe sonirholtoi yumaa

2019, 12 сар 8. 14:48
Зочинsorgooch

darviunii onol bol erdoo l ulger genitik onoloor dnh butetsees rnh huulbarlagdaj alibaa butets uusdeg um ehe bol oilgohod ikh tebegtei program uniig genetik cod gene 21 r zuund baigaa shuu nohkdoo yu yasiin sarmagchin bei amdraliin nuutsiig kbantiin onol iluu tailbarlakh bolomjtoi,,,,,,,,,,
ter darbin gedeg ulgeriig buudurs mongolchuud bidniig mulguu ll gej oilgono shuu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]