Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нутгаа санасан тэмээ Өвөрмонголын нутгаар 100 км зам туулжээУншсан20,755

Өвөр Монголын элчилгүй цөлөөр 100 гаруй км замыг туулан идээшиж дассан эзэндээ эргэж очиж чадсан тэмээний түүх Хятадад тун олон хүний анхаарлыг татсан байна.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

ӨвөрМонголын малчид өөр хоорондоо нэгэн наймаа хийжээ. Малчид нэгэндээ тэмээгээ худалдаж гэнэ. Гэтэл Өвөр Монголын элчилгүй цөлөөр 100 гаруй км замыг туулан идээшиж дассан нутаг, эзэддээ эргэж очиж чадсан байна. Энэ тэмээний түүх Хятадад тун олон хүний анхаарлыг татсан байна. Эзнээсээ салаад 8 сар болсны дараа харьж ирэх замдаа биедээ олон шарх сорви авсан байснаас гадна маш их ядарч сульдсан байсан гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Улмаар Хятадын хэвлэлээр гарсан мэдээлэл дэлхий даяар түгж олон орны хэвлэлд гарсан байна. Сонирхолтой нь Энэтхэг, Африкийн сайтууд, Арабын орнуудад ихээр мэдээлэгдсэн аж.

Уул толгодыг дамжиж, ӨвөрМонголын малын бэлчээрийг сүлжилдсэн хурц төмөр хашаан дундуур зүтгэн, хурдны замаас дөлсхийн шогшсоор төрсөн гэртээ иржээ.

Энэ замыг 9 сар туулсны дараа эзэдтэйгээ уулзсан мэдээг ӨвөрМонголын “Баян нуур” хэмээх нэртэй хэвлэлд нийтэлсэн байна. Хүмүүсийн хайрыг булаасан тэмээний бичлэгийг одоогийн байдлаар 16 сая хүн үзээд байгаа аж. Дүрс бичлэгийн дор хоёр бөхт Монгол тэмээний гайхалтай тэсвэр тэвчээрийг бахдсан сэтгэгдлүүд ар араасаа хөвөрсөн гэнэ. Үүний дараа алга болсон тэмээ нь хуучин эзнийдээ очсон гэсэн сураг сонссон тэмээчин өөрийнхөө тэмээг олж авчрахаар явжээ. Гэхдээ энэ нь бүтсэнгүй. Нутгаа санан хүнд хэцүү замыг туулж ирсэн тэмээндээ сэтгэл хөдөлсөн малчид холоос ирсэн хүнд мөнгийг нь өгөөд буцааж явуулжээ.

Хятадын мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар хосууд тэмээгээ өөрийнх нь дураар амьдруулахыг хүсч байгаа юм байна. “Тэмээ гэдэг энэ ухаантай амьтан юм байна. Энэ тэмээгээ ахиж хэнд ч зарахгүй ээ. Чөлөөтэй явж, дураараа амьдраг” гэж малчин Төмөрийн эхнэр ярилцлага өгчээ.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]