Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Украины тал Оросын хөлөг онгоцыг сөнөөсөн гэвУншсан1,615

Украины зэвсэгт хүчин өнөөдөр Украины өмнөд хэсэгт орших Бердянск боомтод Оросын томоохон десантын хөлөг онгоцыг устгасан гэж мэдэгдэв. Саяхан Оросын хэд хэдэн байлдааны хөлөг онгоцны зогсоол дээр ОХУ-ын талд эзлэгдсэн байсан боомтод пүрэв гаригийн үүр цайх үед дараалсан хэд хэдэн хүчтэй дэлбэрэлтэд өртжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэлбэрэлтүүд болсны дараа усан онгоцны зогсоол дээр гал гарч, дэлбэрэлтүүд хот даяар цууриатаж байгааг харуулсан бичлэг цацжээ.

Үүнтэй зэрэгцэн Украины талаас ОХУ-ын "Орск" нэртэй десантын хөлөг онгоцыг устгасан гэж мэдэгдэв.

ОХУ-ын хэд хэдэн хөлөг онгоц сүүлийн өдрүүдэд Бердянск боомтод цэргийн зэвсэг, техникээ буулгаж байсан тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм. Тэгвэл энэхүү боомт руу Украины талаас цохилт өгсөн бололтой. Дайралтаар 3000 тонн түлшний сав устгагдсан, түймэр зэвсгийн агуулах руу тархсан. Хохирлын нарийн тоо баримтыг тодруулж байна хэмээн Украины талаас мэдээлсэн ба боомт руу ямар зэвсэг хэрэглэсэн нь тодорхойгүй байна.

Ямартай ч сошиалд байршуулсан видео бичлэгийн дүн шинжилгээ нь Оросын тэнгисийн цэргийн хөлөг онгоц дэлбэрэлтэд өртсөн эсвэл дэлбэрэлтүүд болсны дараа боомтоос гарсан болохыг харуулж байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам Бердянск боомтод нэвтэрсэн ОХУ-ын анхны байлдааны хөлөг нь "Орск" болохыг өмнө нь мэдээлж байсан юм. Хөлөг онгоцонд техник хэрэгсэл, хуягт тээвэрлэгчүүд байсан гэж байв.

Энэ онгоц нь их хэмжээний техник хэрэгсэл, 20 хүртэлх танк эсвэл 40 хүртэлх хуягт тээвэрлэгчийг багтаах боломжтой аж. Бердянск нь Азовын тэнгисийн эрэгт байрладаг бөгөөд Мариуполь хотоос баруун өмнө зүгт 70 км-ийн зайд оршдог. Украины энэ боомт хот нь тэнгисийн цэргийн жижиг баазтай, 100 мянга орчим хүн амтай.

ОХУ-ын цэрэг дайралт эхэлснээс хойш гурав хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 27-нд Оросын армийн цэргүүд Бердянскийн боомтод анх нэвтэрч байв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]