Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Эмс охидыг гадаа, хөдөө шоглох болов, энэ байдлыг та засах уу? Би засах уу?”"Уншсан25,189

Тэгээд “янлай” уншаад үлээтэл нөгөө аягатай нь жигтэйхэн сайхан амт, үнэртэй идээ болчихож. Хутагт нүд урвуулах шидтэй байсан нь энэ болой.

Нэгэнтээ Говь мэргэн вангийн зарим нэг харцуул жигтэйхэн мунагтай болцгоожээ. Ерөөс садар самуун явдал дэлгэрч, нийтээр шахам согтуу хөлчүү явах болжээ. Энэ байдлыг засах аргаа олж ядаад хошуу ноён Амгаабазар тавдугаар хутагтад “Таны олон шавь нар эмс охидыг гадаа, хөдөө шоглох болов. Бас архи дарс уун, нанчилдах нь урьд үзэгдээгүй байдалд хүрэв. Энэ байдлыг та засах уу? Би засах уу?” гэжээ.

 

“Жа, би засах гээд үзье” хэмээн хутагт хэлжээ. “Хошууны бүх насанд хүрсэн эрчүүл цугла! Хутагтын айлдвар үзүүлбэртэй” хэмээн зар тараажээ. Зарын дагуу эрчүүд толгой дараалан цугларчээ. Хутагт хэзээ ч олныг цуглуулж чирэгдүүлдэггүй байсан болохоор харцууд ихэд гайхаж байж.

Бас хутагт гайхам цэцэн билиг төгс, үлэмж их шидтэй тул түүний айлдвар, үзүүлбэрийг тэсэж ядан хүлээж байв гэнэ.

Гэтэл хутагт нэгэн сүмийн дээвэрт гарч шингэлснээ газарт хүрэхээс нь өмнө буугаад татчихаж гэнэ. Үзсэн олон гайхан дуу алдацгаажээ.

Хутагт “Та нараас хэн чинь ингэж чадах вэ? Алив нааш гараад ир” гэж хэдэнтээ шаарджээ. Хэн ч гарсангүй.

“Та нар ийм атал юунд мунаглаж донтов? Юунд намрын ухна мэт авирлав. Юуны учир эр нохой мэт сагсалзав? Хүчин мөхөс гэдгээ мэдсэн бол эмс охид оролдохоо даруй больцгоо!” гэжээ. Хутагтын айлдвар даруй хэрэгжиж үүнээс хойш садар самуун явдал зогсчээ. Хутагт удалгүй архичин харцуулыг цуглуулав. Тэдний дотор цөөн боловч лам хүн байжээ. Тэдэнд нэг нэг аяга бариулан дотор нь нохойн гарьдас шээс мэт бохир заваан юм дүүргэжээ. Тэгээд “Ид! Уу!” хэмээн шахаж гэнэ. Нөгөөдүүл нь пай пүү гээд юун идэхтэй манатай болцгоож. Хутагт хилэгнэв гэнэ.

“Та нар архидан согтуурч нохой мэт явдаг бус уу? Юу тааралдсанаа идэж, ууж, эрхэм биеэ эвдэж, энэ насаа хороодог бус уу? Ийм байтал одоо юунд сэжиглэж цамаархав? Ийм усан нүдтэй, цусан зүрхтэйгээ мэдсэн аваас ахин архи сархад бүү амс” хэмээн айлджээ.

Тэгээд “янлай” уншаад үлээтэл нөгөө аягатай нь жигтэйхэн сайхан амт, үнэртэй идээ болчихож. Хутагт нүд урвуулах шидтэй байсан нь энэ болой. Тэрбээр дуртай цагтаа сайхныг муухай, муухайг сайхан болгож харагдуулдаг байжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Түүх судлаач С.Оч "Үдшийн хууч" номоос

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]