Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Таталцлын давалгааны илрүүлэлт ажиглалтУншсан2,502

Энэ хоёр хар нүхний жин нь 25 нар, 31 нарны жинтэй тэнцүү байсан ба биднээс 1,8 тэрбум гэрлийн жилийн алсад байгаа.

2016 оны наймдугаар сард таталцлын давалгааны салбарт хоёр чухал нээлт хийлээ. Нэгдүгээр таталцлын давалгааны тэмдэг GW170814 байлаа. Үүнийг дэлхий дээрх 3 илрүүлэгч гурвуул (хоёр нь АНУ-д, нэг нь Италид байдаг) барьж буулгаж авсан. Мөргөлдсөн хар нүхнүүдийн тэнгэрийн бөмбөлөг дээрх зүг чигийг яг таг гаргаж байрлалыг тогтоож чадсан нь энэ удаагийн ажиглалтын онцлог байлаа.

 

Энэ хоёр хар нүхний жин нь 25 нар, 31 нарны жинтэй тэнцүү байсан ба биднээс 1,8 тэрбум гэрлийн жилийн алсад байгаа. Хоёр хар нүх бие биедээ ууссаны дараа үлдсэн эргэлдэж байгаа хар нүх нь 53 нарны жинтэй тэнцүү болжээ. Үүнээс үндэслэн 3 нарны жинтэй тэнцэх хэмжээний эрчим хүч таталцлын давалгаа болжээ гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаарт үүнээс гурван өдрийн дараа олж тогтоосон GW170817 тэмдэгтэй таталцлын давалгаа нь анхны нейтрон одных байсан. Энэ 2 нейтрон одны мөргөлдөөн нилээд дуулиантай болов. Амьдрал гэж сонин хачин зүйлсээр дүүрэн аж.

Энэ хоёр нээлт нь хоёр сарын өмнө илрүүлж, ажигласан байсан энгийн таталцлын давалгааг сонирхох сонирхлыг бүрэн хойш нь татсан юм. Хоёрхон жилийн өмнөх бүр анхны илрүүлэлт, ажиглалтын дараа судлаачид өнөөдөр аль  илрүүлэлт, ажиглалт илүү чухал үр дүнг авчирсан бэ гэдгээр нь эдгээрийг дэс дараанд оруулдаг болсон нь энэ салбарын хөгжлийг сайн харуулж байгаа юм.

GW170608 гэж тэмдэглэсэн үйл явдлын тойм LIGO болон Virgo-гийн хоёулангийнх нь сайтад нийтлэгджээ. Virgo гэдэг нь Италид байдаг таталцлын давалгааг илрүүлж ажиглах лазер интерферометерийн байгууламжийн нэр юм. Virgo гэдэг нь товчилсон үсэгнүүд биш ба зурхайн хуанлийн 12 тэмдгийн 6 дахь тэмдгийг Virgo гэдэг.

Энэ нь мөн онгоны (охины) бэлэг тэмдэг юм.

Энэ Virgo гэдэг таталцлын давалгааг илрүүлж ажиглах лазер интерферометерийн байгууламжийг Италийн Pisa хотын дэргэд Cascinа-д барьж байгуулжээ. Энэ нь бие биедээ перпендикуляр 3 км урт 2 суваг-вакум хоолойтой. 

(Зургийн тайлбар: Агаараас авсан Virgo-гийн гэрэл зураг.  Эх сурвалж: VIRGO COLLABORATION/N. BALDOCCHI)   

 (Зургийн тайлбар: Агаараас авсан Virgo-гийн гэрэл зураг.  Эх сурвалж: EGO-Virgo - CC-BY-SA)

 (Зургийн тайлбар: Байгууламжийн төв дотор байгаа лазерийн ширээ. Эх сурвалж: EGO-Virgo - CC-BY-SA)

 (Зургийн тайлбар: Дээрх байгууламжийн нэг суваг-вакум хоолойн дотор талаас авсан зураг. Эх сурвалж: EGO-Virgo - CC-BY-SA)

Таталцлын давалгааг илрүүлж, ажиглах 3 байгууламжаар таталцлын давалгааны эх үүсвэрийг илүү яг таг тогтоожээ.

Таталцлын давалгааны илрүүлэлтийг одон орны уламжлалт ажиглалтуудтай мөн холбож болох юм. Тухайлбал хамгийн сүүлд илрүүлж ажигласан 2 нейтрон одны таталцлын давалгааг дагаж гарч ирсэн гэрлийн үзэгдлийг дэлхий дээрх болон сансарт байгаа 70 орчим дурангаар давхар илрүүлж ажигласан байдаг. Таталцлын давалгаа үүссэний дараа 2 секунд болоод ялгарсан гамма цацрагийг сансарын Fermi болон Integral дурангууд ч илрүүлж ажиглажээ. Гамма цацраг дэдэг нь хамгийн богино долгионтой, хамгийн их давтамжтай цахилгаан соронзон цацраг юм. Энэ мөргөлдөөний таталцлын давалгаа болон гамма цацрагийг илрүүлсний дараа түүний гэрлийг илрүүлж болох эсэх нь сонирхолтой байсан. Хар нүхний мөргөлдөлтөөс гэрэл үүсдэггүй харин нейтрон одны мөргөлдөлтөөс гэрэл нүдэнд харагддаг. Ингэж таталцлын давалгаа, гамма цацраг, гэрлийг нэг эх үүсвэрээс илрүүлснээр олон сувагт одон орон судлал гэсэн нэг шинэ салбарыг бий болгожээ.

 (Зургийн тайлбар: Энэ хоёр зурагт GW170817 гэсэн тэмдэгтэй таталцлын давалгааны цахилгаан соронзон гэрлийн зургийг 8 дугаар сарын 17 болон 21-ний өдрүүдэд авсан зургийг харуулж байна. Эх сурвалж: 1M2H, Swope Telescope, Ryan Foley)

2017 оны 8 дугаар сарын 17-нд мөргөлдсөн 2 нейтрон од биднээс 130 сая гэрлийн жилийн зайтай байсан ба 1,1 ба 1,6 нарны жинтэй 2 нейтрон од бие биедээ 300км ойртож очоод ихэд хурдсаж, боолтын резба хэлбэрийн замд орж мөргөлдсөн байна. Тэгээд 100 секундын туршид таталцалын давалгаа үүсгэжээ. 

 (Зургийн тайлбар: Боолтын резба

хэлбэрийн зам)

Нейтрон од гэдэг нь нэг тийм үлдэгдэл одны төрөл юм. Супернова зэрэг томхон одууд дэлбэрсэний дараа хоёр төрлийн цөм үлддэг аж.

Нэг тодорхой жингээс дээш хар нүх, доош бол нейтрон од гэдэг. Ингэж дэлбэрсэн одны цөм нь асар их хүчтэй таталцалын даралтаас болж асар их нягттай үлдэгдэл од үүсгэдэг.

Энэ хүчтэй таталцалын даралтаас болж протонууд нь нейтрон болж хувирах ба иймээс түүнийг зөвхөн нейтроноос бүтэх атомын цөм гэж ойлгож болно.

 (Зургийн тайлбар: Бие биедээ уусч байгаа 2 нейтрон од. Fotо: NASA)

Ер нь нэг кофейны халбагийн дайтай нейтрон одны материал дэлхийн гадаргуу дээр 3 тэрбум тонны жинтэй болох ба нейтрон одны гадаргуу дээр ямар нэг биетийг 1 метр өндрөөс унагахад, унах агшиндаа гэрлийн хурдны гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хурдтай болсон байдаг. Нейтрон одны материал 1014 g/cm3 нягттай ба нейтрон одны атомын цөм нь 10км-ийн голчтой байдаг гэнэ.

 (Зургийн тайлбар: Нэг нейтрон од. Эх сурвалж: Wikimedia Commons)

 (Зургийн тайлбар: Хоёр нейтрон одны мөргөлдөлт. Эх сурвалж: Dana Berry, SkyWorks Digital, Inc.) 

(Зургийн тайлбар: Бие биетэйгээ мөргөлдөж уусах гэж байгаа 2 хар нүх)

2017 оны 6 дугаар сарын 8-нд илрүүлж ажигласан таталцлын давалгаа нь 1,1 тэрбум гэрлийн жилийн тэртээгээс бидэнд ирсэн ба хоёр хар нүх мөргөдсөний дохио байжээ. Загварчлалын тооцоогоор энэ хоёр хар нүх энэ хүртэл илрүүлж ажигласан хар нүхнүүдээс хамгийн бага жинтэй нь байсан юм. Мөргөлдөхийн өмнө энэ хоёр хар нүх ойролцоогоор 7 ба 12 нарны жинтэй тэнцүү байжээ. Эдгээр жингүүд нь GW151226-гийн хар нүхнүүдээс хөнгөн жин юм.

(Зургийн тайлбар: Одоог хүртэл илрүүлж ажигласан таталцалын давалгаануудын тэнгэрийн талбай Fotо: Giuseppe Greco, Nicolas Arnaud) 

 (Зургийн тайлбар: Энэ нээлт хийхэд хамтран ажиллаж байгаа LIGO болон Virgo-гийн ба цахилгаан соронзон ажиглалтыг хийж байгаа хамтран зүтгэгчдийнх нь дурангуудын газар зүйн байрлалууд)

Судлаач, орчуулагч Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]