Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ху Танкийг “хүлж, сүхдэж" үзсэн ньУншсан11,279

Австрали улс энэ их дайнаар өөрийн гэсэн танктай байхгүй бол япончууд довтлон орж ирэх аюул байсан бөгөөд англичуудад найдалтгүй байлаа.

1932 онд Монголын баруун аймгуудад гарсан зэвсэгт бослогын үеэр босогчид бензин нь дууссан танкыг зодож нүдэн, хүлж байгаад гэрэл нь асаж унтрахаар “одоо л үхэх нь” хэмээн баярлаж байсан гэдэг болсон явдал түүхэнд үлджээ. Энэ удаа Архангайн Тариатад болсон явдлаас арай өөр болсон явдлын тухай хоёр түүх.

Иван Павлович Середа хэмээх Зөвлөлтийн нэгэн цэргийг хоол сайн хийдэг, төмс хурдан арилгадаг болохоор нь хорооны “гал тогооны ерөнхий командлан захирагч” болгосон байна. Зүгээр ч үгүй 21-р механикжсан корпусын 46-р танкийн дивизийн 91-р танкийн хорооны гал тогооны ерөнхий командлан захирагч гэж байгаа. Танкчдын дунд байж, хоолыг нь хийж хэрүүл уруул, магтаал сонсож байдгийн хувьд танкны тухай зарим нэг мэдлэгтэй болсон бололтой. Магадгүй алсын Монголд болсон танк хүлсэн гэх яриаг сонссон ч юм билүү.

1941 оны наймдугаар сард Середа сайхан борш шөлөө хийж байж гэнэ. Гал тогооны ерөнхий командлан захирагч юм болохоороо “бараа бологчдоо” түлээ түлш, усанд явуулах зэргээр захирамж өгчихөөд шөлнийхөө давсыг тааруулж байтал Германы нэгэн танк гэнэт гарч ирлээ. Середа ч нуугдаж амжив. Эзгүй газар хаягдсан бололтой гал тогооны  хэрэгслийг хараад германчууд дөхөж очин машинаасаа гарцгаасан бөгөөд төөрсөн тэдгээр нөхөд их л өлсцгөөсөн бололтой.

 

Германы танкчид сав суулга эргүүлж байх үед нь гэнэт Середа хашхиран гарч ирсэн бөгөөд янз бүрийн команд өгөн орилох, буудах орос эрийг хараад сандарсан германчууд бушуухан л танк руугаа үсрэн оржээ. Гал тогооны “Ерөнхий командлан захирагч” маань олуулаа байгаа мэт янз бүрийн команд өгөн хашгирсаар танкны харах бүх л нүх сүвийг гал тогооны алчуураар хааж бөглөөд сүхээр танкыг нь балбан, пулемётыг нь эвдэж, ганц нэг гранат ч энд тэнд нь тэсэлсэн байна.  Олон хүнд бүслэгдлээ гэж ойлгосон, яах ч аргагүй болсон германчууд бууж өгсөн бөгөөд тэдгээр их цэргийн ахлагч бололтой аймшигтай сүртэй эрийн  винтовын хараан дор нэг нэгнийгээ танктай хүлжээ. “Бараа бологчид” нь ирэхэд дөрвөн танкчныг танктай нь цуг хүлсэн айхтар эр ямар маадгар байсан бол.

Энэ явдлын дараа уг сүйхээтэй эрийг тагнуулын ангид хуваарилсан гэдэг бөгөөд тэнд ч цөөнгүй гавьяа байгуулан олон л одон тэмдгээр шагнуулсан юм байх. Харин энэ хүн дайныг ямар цол гуншинтай дуусгасан гээч. Ерөнхий командлан захирагч! Гал тогооны!

Дайны үеэр хүнд шархтан цаашид тулалдах боломжгүй болсон тул ЗХУ-ын баатар маань эргээд хуучин ажилдаа орсон нь тэр.

1935-1936 оны үед болсон Итали-Эфиопын дайны үеэр их хэмжээний орчин үеийн артиллер, танк нисэх хүчин зэрэг хүчирхэг зэвсэглэл бүхий италичууд нь муу сургагдсан, зэвсэглэл муутай эфиопчуудыг болгож тавьж байлаа. Хөөрхий эфиопчууд ихэнх нь хуучирч муудсан цөөн тооны их буу, винтов буутай байсан бөгөөд нум сум, сэлэм жадаар зэвсэглэсэн цэрэг ч их байж.

Гэсэн хэдий ч эфиопчууд италичуудыг хангалттай зовоосон гэдэг бөгөөд ялангуяа Италийн танкийн хэсэг их хохирол хүлээж байв. Яахаараа хуягт танкыг нум сумтай цэргүүд сүйдэлдэг хэрэг вэ гэж гайхаж байж магадгүй. Эфиопчуудад таван ч танк байсан бөгөөд (Италичууд 300 гаруй танктай) тэдгээр таван танк нь юунд муу, сайн болохыг тэд сайн мэднэ.

Италийн танк явж болох замд нь танкийн эсрэг гуу ухах, нарийн гарц хавцлаар зугтан араас нь ирэх танкийн дээрээс нь бензин шатахуун асгаж шатаах гэх зэргээр олон танк, танкчныг жагсаалаас гаргасан байдаг. Италийн хөнгөн танк болох Fiat (үнэндээ танк гэхээсээ илүү танкетик гэж нэрлэх нь зөв биз) хамгийн их хохирол хүлээсэн бөгөөд энэ танкан дотроос эргэн тойрноо харах боломж маш муу учир Эфиопын дайчид араас нь гэтэн авирч гараад харах нүхийг нь бөглөж байгаад чулуугаар “нүдэж зодон” бүх л буу зэвсэг, янз бүрийн хэрэгслийг нь эвдэх ба харах нүхээр нь сэлэм жад шургуулан багийнхныг нь дуусгадаг байжээ.

P.S

Танкийн тухай яриа гарсан болохоор 2-р дайны үеийн нэгэн өвөрмөц танкийг сонирхуулъя.

Австрали улс энэ их дайнаар өөрийн гэсэн танктай байхгүй бол япончууд довтлон орж ирэх аюул байсан бөгөөд англичуудад найдалтгүй байлаа. Усан замаар Англиас танк явуулаад ирэх үгүй нь эргэлзээтэй, тэгээд ч англичууд германуудтай хэзээ мөдгүй нүдэлдэж магадгүй байгаа зэргээс нэг л дүгнэлт гаргасан нь өөрсдөө нэн даруй танк хийж үйлдвэрлэх явдал байв. Ингээд богино хугацаанд дунд танк хийснийгээ Sentinel хэмээн нэрлэж үйлдвэрлэж эхэлсэн байна. Хүчирхэг хөдөлгүүр үгүй учир энэ танканд гурван жижиг хөдөлгүүр тавьсан, 40 мм-ийн их буутай гэх мэт зүйлээс хамгийн өвөрмөц зүйл нь пулемёт. 7,7 мм-ийн Виккерс нь бидний сайн мэдэх Максим пулемётын нэг хувилбар бөгөөд бас л усан хөргүүртэй учир түүнийг танканд суурилуулахдаа өргөн том хаалт хийж таарна. Ингэж энэ өвөрмөц дүр төрх бүхий танк бий болжээ.

Чалчаа саарал

Сэтгэгдэл 22ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 10. 3:21
Зочин

Сонирхолтой сэдвээр бичжээ
Манай танк хүлдэг шиг ийм өөр жишээнүүдийг дахин түүвэрлээд нийтлэл бичээрэй
Ж нь морин цэрэг танкийг эсрэг гм
Амжилт

2019, 12 сар 7. 8:32
Монгол

Яахав дээ. Орос хятадууд биднийг нэгдэлгүй тус тусдаа бие биенээ хэмлээд тэрүүхэн тэндээ байж байвал дээр гэж бодох нь зүйн хэрэг. Бидний нэгдэж нийлэх бүх үнэт зүйлийг өөрийн төлөөний баабар мэт хүмүүсээр дамжуулж үгүй хийхийг оролдсоор ирсэн. Эдгээр хүмүүсийн эгдүүцээд байгаа зүйлүүд харин бидний хувьд чухал зүйлүүд юм шүү. Эх түүх, эх орон, нүүдлийн соёл ...

2018, 4 сар 13. 20:44
Зочин

ууганбаяр шиг тэнэг юмнууд ядаж дуугүй байвал их сайн юмсан

2018, 2 сар 21. 13:35
Зочин

Зөв бичжээ. Даан ч бидний олонх нь ойлгохгүй байх шиг байна сэтгэгдлүүдээс харахад. Биднийг бүүбур /баабар/ мэт нь ийм болгочихож дээ. Сайхан зүүдээ төсөөлөөд л амьдраад байхаас даа

2018, 2 сар 19. 10:50
чин

Энэ хүн цээжний бангаар хусдаг.хятад талдаа хүн л дээ их монголын түүхийг өөрөө зохиодог.орос.хятадын талд тааруулж бичээд бна л даа.үүнд итгэж шуугих хэрэггүй. Эрдэмтэн судлаачдын үг.онол.гаргалгааг сайн ун
.монго л гэж бодохгүй ээ миний ард түмээн

2018, 4 сар 13. 20:54
Зочин

монголуудад гайхуулаад байх түүх байхгүй энийг хэн ч мэднэ , 1921 оны монгол гэхэд богдын 2 давхар байшингаас өөр нэг ч барилга байхгүй улсаараа тэмбүүрсэн битүү мухар сүсэг гадаад дотоод ямарч бодлого байхгүй байсныг санаж л байна , энийг үгүйсгээд хүүхэд шиг гэнэн тэнэг юм ярьдаг гарууд хогоороо л байгаа

2018, 2 сар 2. 14:16
Анхлан Эрдэнэбат

Нэг мөсөн Хөөрхий "Чааваас" гэх байсан байна.

2018, 1 сар 23. 17:58
Ded

Uzel surtal bolon undesnii uzel hoyor angid oilgolt gej boddog. Evrein ergen negdelt Kommunist heneerhel hoyor ogt uur haragddag.

2018, 1 сар 23. 15:34
Зочинturuu

uuganbayar erguu mal yu ch medehgui baij shaaj bhiin

2018, 1 сар 22. 0:10
Зочин

орос школоос салаагүй Ууганбаяр шиг оркууд зөв үгийг мушгиад хаяна Гитлерээс болж Герман 2 хуваагдсан Угос Чааваасээс болж Венесуэлийн ард түмэн цалингаа нойлын цаасаар авдаг гаж үзэгдэлийг юунд өмөөрөөд байгаа юм Эх оронч үзлийг Гитлер Уугос Чаавас хоёр буруугаар Финландын бахарал генерал Маннергейм Израйлийн тусгаар тогтнол хоёр зөв ашигласан жишээ шүү

2018, 1 сар 21. 5:11
Зочин

bitgii mushgiad bai!medrelee!

2018, 1 сар 21. 0:19
Зочин

Ууганбаяр гуай та өөрөө солиорлын гүн шокноосоо гарч амжаагүй бололтой. Яасан харанхуй толгой вэ та. Таны бичсэнийг нохой ч тоож гарчиглахгүй бол Баабарын бичсэнийг уншаад маш олон хүн гэгээрдэг юм шүү.

2018, 1 сар 23. 22:02
Зочин

hujaa baabariig iig dagaad olon mongol heseg soliorch gorii n 25jil amssanl daa ene muuhai amitan otloh tusmaa lenhua holtnoos garsan hujaa tai ulam l adilhan bolj bn

2018, 4 сар 13. 20:56
Зочин

баабар хужаа бол чи сармагчин

2018, 1 сар 19. 23:20
Нийслэл

Эх оронч дүр эсгэсэн хүмүүсийг л хэлсэн юм шүү дээ. Ууганбаяр аа. Манай харанхуй масс эх оронч үзэл бүү хэл соёлын талаар ч ухагдахуунгүй байгаа шүү. Өнгөн талыг нь харахаас агуулгын талд ямар ч ойлголтгүй. Зохиолын дууны хямдхан үгээр эх орныг төсөөлнө шүү дээ.

2018, 1 сар 23. 22:06
Зочин

haanahiin niislel ve Mongol hytad soel tes ondoo yum hytad baabariin soeliig oilgoh alba chgui

2018, 4 сар 13. 21:02
Зочин

нүүдэлчин монголд ямарч соёл байхгүй , дээл хувцас хятад манж төвд тэгээд эмээл хазаар өөр юу байна юу ч байхгүй хэдэн зэрлэг харгис уламжлал бий байх шашин нь төвд хамгийн мухар шашин 0соёл байсан гэж солиорхооо болих хэрэгтэй

2018, 1 сар 20. 11:25
Зочин

БИ Ч ЮМ ОЙЛГОХДОО МАРУУХАН ХҮН Л ДЭЭ.....ЭНЭ БААБАРЫН НИЙТЛЭЛД ХАРИУ БИЧСЭН УХААНТАН ГУАЙ ХОЙД СОЛОНГОСЫН АРД ТҮМНИЙ ""КИМ ЧЕН ИРИЙН"""" ОРШУУЛГАН ДЭЭР БҮХ АРД ТҮМНЭЭРЭЭ ҮХЭР ШИГ МӨӨРӨЛДӨЖ УЙЛЖ ХАЙЛЖ БАЙСНЫГ ХАРСАН БОЛ ЮУ ГЭХ БАЙСАН БОЛ.... АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЭЛ,,ҮНДЭСНИЙ НЯГТРАЛ ЭНЭ ТЭР ГЭХ БАЙСАН БОЛУУ....ОДООГИЙН ЗАЛУУЧУУД Ч ДЭЭ...ХӨӨРХИЙ...

2018, 1 сар 23. 22:09
Зочин

yum oilgohdoo maruuhan humuus baabariig kim ir chen gej hardag bihgui yuodoo bol OMD hujaa sonin bish bolson

2018, 1 сар 23. 0:35
Зочин

Гоё хэллээ

2018, 10 сар 22. 18:44
ЗочинZOCHIN

BAABARIIN SOLIOTOIG BUGD L MEDNE MONGOL HUN UURIIGUU HUNDLEED EHLEHVII, MGL ORON . SERGEN MANDAHVII GEDGEES IHED AIGAAD BH SHIG SANAGDDAG.

2019, 1 сар 23. 4:25
Зочин би

Харин тийн. Монголчууд гэж нэг хүний адаг шаар, үхэр мал, заваан соёлгүй, заяагүй, бүдүүлэг, авах юмгүй гэсэн ойлголтыг л өгөх гээд байдаг юм. Баабар бисда хүнд урам өгч нэгдэж нягтруулж өргөх юу ч байдаггүй бичдэггүй бисда байгаа юм. Байнга доош хийгээстэй. Гялтайх юм юу ч байхгүй болгоно. Үүгээр нь залуучууд уншиж ойлгож үндэсний гэх бахархал, бултаараа хамтдаа хөгжих үзэл байхгүй баруун шүтсэн улс болж байна. Дээр нь Молорэрдэнэ гэж нэг баруунаар өвчилж шүтсэн, Монголоо доош хийсэн бас нэг мал гарч ирсэн.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]