Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
1960-аад оны сүүлчээр Зөвлөлтийн жирийн нэг эмэгтэй Эльвира нь Владимир Шатаев хэмээх уулын спортын том мастертай танилцаж энэ хүний эхнэр, спортын хамтрагч-өрсөлдөгч нь болжээ. Анх уулын спортын тухай ямар ч мэдлэггүй, ойлголтгүй байсан бүсгүй нөхрөө дагаж ойр зуур явсаар яваандаа уул гүй амьдарч чадахгүй болж өөрчлөгдсөн байна.
1970 онд нөхөртэйгөө цуг Кавказ, Памирын хайрхнуудад авирч спортын мастер болсон бол 1971 онд нөхрийнхөө удирдсан багийн бүрэлдэхүүнд багтаж, ЗХУ-ын хамгийн өндөр хайрхан болох Лениний оргилд (7495 м) гарсан ба энэ нь тухайн оргилд гарсан гурав дахь эмэгтэй гэж тэмдэглэгджээ. Одоо бүсгүйд Их Гималайн 8000 давсан оргилуудад гарах хүсэл төрж, үүний тулд бас цаг хугацаа, бэлтгэл, нэр хүнд хэрэгтэй байлаа. Үүнийгээ шийдэхийн тулд Эльвира дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг байгуулж, улсынхаа 7000 давсан оргилуудад авирч гарах төлөвлөгөө гаргасан байна.
Зөвлөлтийн уулын спортын түүхэнд дан эмэгтэйчүүдээс бүрдсэн (тухайн үед өөр бусад улсад ийм баг байсан үгүйг олж чадсангүй) баг гэж байгаагүй бөгөөд дандаа эрчүүдийн нөмөр нөөлөгт явдаг, алдар хүнд нь ч эрчүүдийн нэр сүрд дарагддаг байсан учир Эльвира ийм баг байгуулж зөвхөн өөрсдийн хүчээр л оргилуудыг дай рах болно гэж хатуу шийджээ.
Шинэ багийн анхны зорилго нь Корженевскийн оргил байсан ба энэ нь ЗХУ-д байдаг 7000 метр давсан таван уулын нэг юм. Оргилд амжилттай гарсны дараа буюу 1973 онд Хойд Кавказад байдаг Ушба ууланд авирахаар болж, зүгээр нэг оргилд гараад зогсохгүй траверс хийхээр шийдсэн байна. Энэ нь нэг дай ралтаар хоёр оргилд дараалан гарах гэсэн үг бөгөөд буух зам нь ч гэсэн анх авирч эхэлсэн замаас өөр маршруттай байхыг нэрлэдэг хэллэг билээ. Ингээд эмэгтэй багийнхан эхлээд Ушба уулын хойд, дараа нь өмнөд оргил дээр гарч аюу л осолгүй бууж ирлээ.
1974 он. Лениний оргил. Эльвира өөрийн багийг Липкиний асгаар дайрч оргилд гараад, дараа нь Раздельная оргилоор дамжин буух төлөвлөгөө хийжээ. Бас л нэг траверс. Хэдийгээр нэлээд осолтой сонсогдож байгаа боловч энэ маршрут илүү аюулгүй, амар байсан бөгөөд зарим уулчид үүнийг нь шүүмжилж илүү хүнд маршрут зөвлөж байсан ч Эльвира огт хүлээж авсангүй.
Тухайн үед Лениний оргил Зөвлөлтийн хамгийн өндөр газар боловч бас ч гэж аюул багатай хэмээн тооцогддог, хүн оргилд нь анх гарснаас хойшхи 45 жилийн хугацаанд ганц ч уулчин а м и а а л д а а г ү й байжээ.
Эльвирагийн энэ авиралтад өмнө нь цугтаа олон удаа янз бүрийн ууланд авирсан, жинхэнэ нэг баг болж чадсан Ильсиар Мухамедова, Нина Васильева, Валентина Фатеева, Ирина Любимцева, Галина Переходюк, Татьяна Бардашева, Людмила Манжарова нар орсон ба дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг гэхэд хоорондоо ямар ч зөрчилгүй, хэл амгүй, ёстой л эгч дүүс шиг амь нэгтэй бүсгүйчүүд гэж их ярьдаг байсан гэнэ.
Ингээд 1974 оны 6-р сард бүсгүйчүүд хайрхны бэлд ирж бэлтгэлээ базаан, хэд хэдэн удаагийн өндөрт дасах авиралт хийж амжсан байна. Гэтэл дөлгөөн тайван уул маань гэнэт галзууртлаа уурлав уу гэлтэй болж эхэлжээ. 25-ны өдөр Америкийн шилдэг уулчин Гарри Улин цасны нурангид дайруулж а м и а а л д с а н ба дараа нь буюу 8-р сард Швейцарийн уулчин эмэгтэй Ева Изеншмидт бас н а с б а р с а н юм.
Гэсэн хэдий ч Эльвира санаснаасаа буцсангүй эрчимтэй бэлтгэлээ хийсээр байлаа.
Хэдийгээр цаг агаар тааламжтай биш байсан ч Эльвира авиралтаа эхлүүлж, эрчүүдийн нөмөр нөөлгөөс холуур ахиж эхэлжээ. Тухайн үед ууланд хэд хэдэн авиралтын баг байсан бөгөөд ихэнх нь эрчүүд болох эдгээр багуудыг хэрэгтэй үед бүсгүйчүүддээ тусламж болох зорилгоор уулан дээр, оргилд аль болох ойрхон барьж байх сонирхолтой хүн бааз дээр байсан нь Зөвлөлтийн алдартай уулчин, бүх л авиралтын ерөнхий удирдагч Абалаков юм. Тэрээр ийм санаатай байгаагаа өмнө нь Эльвирад нэг удаа цухуйлгасан байж. Харин бүсгүйд энэ нь огт таалагдсангүй. “Зөвхөн өөрсдөө авирна, эрчүүдийн тусламж авахгүй... гүйцээ.”
Энэ өндөр уулын оргил дээр удаан байх боломжгүй учир эмэгтэйчүүдийг хүлээж байгаа багууд хэсэг хугацааны дараа өөрийн эрхгүй уруудах болно гэж Эльвира тооцсон учир авиралтаа эхлүүлэнгүүтээ зогсоож, нэг өдрийг амралт болгон өнжжээ. “Нууцаар хамгаалах" ёстой багууд ч аргагүйдэн уруудаж эхэллээ.
Авиралт эхэлсэн (8-р сарын 2) эхний өдрүүдэд бүх зүйл сайхан байлаа. Эльвира баазтай холбоо барих үедээ “Зам маань ямар ч бэрхшээлгүй, дэндүү амархан, бүр урам хугарч магадгүй байна шүү” гэж хэлж байсан гэдэг. 4-ний өдрийн 17 цагийн үед “Цаг агаар муудаж, цас орж эхэлж байгаа болохоор өмнөх мөрүүд харагдахгүй боллоо. Биднийг одоо хэн нэгний мөрөөр авирсан гэж хэлэхгүй биз ээ” гэж мэдээлсэн байна. Энэ үедээ уруудаж явсан өөр нэг багтай таарч өнөө хэд нь ямар нэг туслалцаа хэрэгтэй эсэхийг асуухад бүсгүйчүүд “Бүх зүйл сайн, та нар уруудаж болно” гээд салсан ба үүнээс хойш энэ бүсгүйчүүд ямар байдалтай байгаа тухай мэдээг зөвхөн радио холбоогоор л авч байлаа.
5-ны орой 17 цагийн үед Шатаева холбоогоор “Бид оргил дээр байна” гэж баярлан мэдээлээд “Цаашаа төлөвлөсөн замаараа уруудах болно, траверс хийх төлөвлөгөөтэй хэвээрээ” гэдгээ хэлсэн байна.
Удалгүй цаг агаар муудаж эхэлсний дараа дахин холбоо барьж “Харагдах орчин 20-30 метр боллоо. Зөв зүг чигээр бууж байгаа гэдэгтээ эргэлзэж байна. Майхнаа босгосон. Харагдах орчин сайжирвал уруудна аа”- гэсэн анхны эвгүй мэдээг хэллээ. Дараа нь “Арай ч о с г о х г ү й байх гэж найдаж байна. Бүх зүйл хяналтад” гэсэн мэдээ...
Бааз дээрх хүмүүс сандарч эхэлсэн ба оргил дээр, тэр их хүйтэнд, хавирга нэвт салхилах тэр нөөлгийн орчинд хононо гэдэг огт олигтой зүйл биш учир аргагүй юм. Тэр тусмаа дан эмэгтэйчүүд. Гэхдээ оргил дээр хонохгүй гэлээ гээд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед, харанхуйд бууж болохгүй нь ойлгомжтой. Эльвира болон бусад зоригт эмэгтэйчүүдийн туршлага, азанд найдаж хүлээхээс өөр арга зам байсангүй.
6-ны өглөө ирсэн мэдээ бүр ч аюултай байлаа. “Харагдах орчин сайжирсангүй, бүр ч муудаж байна. Виталий Михайлович, бид нар одоо яавал дээр вэ?”
Эльвира өөрөө Абалаковоос шууд ингэж асууж, гуйж байгааг сонссон хүмүүс байдал ямар байгааг одоо ойлгож эхэлжээ. Эльвира хэрийн юманд хүнээс тусламж гуйх хүн биш төдийгүй энэ авиралтаа зөвхөн эмэгтэйчүүдийн хүчээр хийнэ гэж зүтгэсэн хүн.
Абалаков бааз дээр байгаа бүх л уулчдыг цуглуулан юу хийж болох тухай ярилцаж зөвлөлдсөн ч ийм цаг агаарт ямарваа нэг юм хийе гээд ч боломжгүй байлаа. Удаан хугацаагаар маргал дсаар 17 цаг буюу холбоо барих цаг болтол ямар ч шийдэл олж чадсангүй. Ирсэн мэдээ, хамгийн гол нь Эльвирагийн ярьж байгаа байдал тун хэцүү байлаа.
“Оргилоос яаж ийж байгаад буумаар байна. Харагдах орчин сайжирна гэж хүлээх хэрэггүй бололтой... Бид уруудаж эхэлбэл яах бол... Оргил дээр дэндүү хүйтэн байна... Их салхитай, дэндүү хүчтэй салхилж байна...”.
Эльвира эдгээр үгийг зөөж ядан хэлэхдээ их ядарсан, даарч хөрсөн, сэтгэл санаагаар унасан байдалтай байгаа нь хэнд ч ойлгомжтой байлаа. Удалгүй бүсгүйчүүд дахин холбоо барьж эмчийн зөвлөгөө хэрэгтэй гэжээ. Багийн нэг гишүүн гурав хоногийн турш бөөлжиж байсан, одоо маш их тамирдаж байгаа гэж тэд хэлсний дараа уулчдын эмч багийг ямар ч аргаар хамаагүй уруудахыг тушаалаа.
Абалаков ч галзууртлаа уурласан байна. “Ийм өндөр хайрханд гарч байж өвчтэй хүн авч явдаг, тэрийгээ нуудаг... муусайн...“
Энэ хүн эмэгтэйчүүдийн гаргасан байдалд уурласан биш харин тэд нар нь гарах гарцгүй ү х л и й н аманд оржээ гэдгийг хамгийн түрүүнд ойлгосон учраас л биеэ барьж чадалгүй ингэж цовхчиж, тэлчилсэн гэдгийг сүүлд бааз дээр байсан хүмүүс ойлгосон байна.
Бүсгүйчүүд уруудаж эхэллээ. Хэсэг амрах үе буюу үүрийн 7 цагийн үед салхи улам ширүүсч, бүсгүйчүүдийн хамаг эд хэрэглэл болох майхан сав, примусыг (одоогийн хийн зуух) авч одсон тухайгаа хэлсэн ба хэсэг хугацааны дараа дахин холбоо барьж Ирина Любимцева амь ү р э г д с э н гэдгийг мэдэгджээ.
Бааз дээрх эрчүүд энэ мэдээний дараа сайн дураар туслахаар гарч эхлэхэд хамгийн түрүүнд Эльвирагийн нөхөр Шатаев өөрийн багийг аван авирч эхэлсэн байна. Тэрээр өмнө нь эхнэрийнхээ өөрийн хүчээр оргилд гарах гэсэн хүслийг нь хүндэтгэж, ямар ч оролцоогүй байсан юм.
Дараа нь бааз дээр байсан Франц, Англи, Австри, Японы багууд мөн аврах ажиллагаанд оролцохоор гарсан ба тэдэнд хэн ч ингэх тушаал өгсөнгүй. Бүр ийм нөхцөлд хүмүүсийг уул руу гарахыг хориглох ёстой, үүрэгтэй Абалаков ч “хувийн журмаар” аврах ажиллагааг удирдаж эхэлсэн байна. Гэсэн ч амжилтад хүрсэнгүй. Арай өөр замаар явсан япончууд бүсгүйчүүдэд хамгийн их ойртсон ч багийн гишүүд өөрсдөө о с г о ж эхэлсний дараа авиралтаа зогсоож уруудахад хүрчээ.
14 цагт Элвирагийн өгсөн мэдээ:
-“Васильева, Фатеева нар ү г ү й боллоо. Холбоо барихаас бусад бүх хэрэгсэл салхинд туугдаж алга болсон. Таван хүнд хоёр аяны хөнжил үлдлээ... Даарч о с г о ж байна... Дөрвөн хүний гар х ө л д с ө н ...”
Баазаас “Яаж ийж байгаад доошил, боломж байвал цаг болгонд байдал ямар байгааг” мэдээл гэсэн зөвлөгөө л өгсөн ба тухайн үед тэдний хийж чадах юм ердөө л энэ.
15 цаг 15 минутад ирсэн мэдээ:
-“Маш хүйтэн байна... Цас ухаж хорогдох боломж алга, ухах юм байхгүй... Хөдөлж явах боломжгүй... Бүх үүргэвч хэрэгсэл салхинд...”
19 цагт бүсгүйчүүдийг аврахаар дээш авирсан Зөвлөлтийн багт баазаас нь өгсөн мэдээлэл:
-“Дээр аймшигт явдал болж байна. Өглөө гэхэд бүх зүйл дууссан байх бололтой. Ямар ч байсан дээшээ л зүтгэх хэрэгтэй. Маргааш өглөөний 8 цагт цаашдаа яахыг чинь хэлж өгнө.”
Орой 21 цаг 12 минутад бүсгүйчүүдээс ээлжит мэдээ ирсэн ба энэ удаа Эльвира биш харин Галина Переходюк холбоо барьж байлаа. Уйлж дуулах бүсгүй арай ядан үгээ зөөж байсан бөгөөд “Биднээс хоёр нь л үлдлээ... Одоо ямар ч хүч чадалгүй болсон... 15-20 минутын дараа бид хоёр ч байхгүй болох байх...” гэсэн байна.
Үүнээс хойш хоёр ч удаа холбоо барих гэж мэдээлэл дамжуулах товчлуур дээр дарах дуу чимээ радио холбоонд сонсогдсон бөгөөд товч дарж чадсан ч үг хэлэх чадал үлдээгүй бололтой, ямар ч мэдээлэл ирсэнгүй. Бүх зүйл дууслаа.
Цаг агаар сайжрах үед Японы болон Америкийн баг бүсгүйчүүдийн ү р э г д с э н газар хамгийн түрүүнд очсон бөгөөд ц о г ц с ы г олоход нэг хүн байхгүй байгааг тогтоожээ. Хэн нэг нь а м ь д үлдсэн юм биш биз гэсэн найдвар төрсөн боловч удалгүй Нина Васильваг Валентина Фатевагийн харалдаа, цасан дороос олсон байна. Бүсгүйчүүд ү хэн ү х т л э э нэг нэгнийгээ хамгаалж, хүйтнээс хаах гэж зүтгэсээр дууссан нь энэ байжээ.