Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Нүдээр үзэж, чихээр сонсомгүй яргаллын цаана үлдсэн монгол цэргийн даргын гавьяаУншсан190,110

“Бусдын өмнө хийж чадна гэж тооцдог үйлийг гэрчгүй цагт үйлдвэл эр зоригийн дээд тэр мөн”

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Н.Дашдаваа “Өвөрхангайн уянга” сонинд 2014 онд нэгэн нийтлэл бичиж хэвлүүлж байв. "Даргиагийн Лхагвагийн гавьяаг дархлах учиртай" хэмээх энэхүү нийтлэлд дурдсан Д.Лхагва агсан бол байгуулсан гавьяагаараа Монгол Улсын Баатар цолыг ядах юмгүй хүртэх учиртай эр зоригтон аж.

Даргиагийн Лхагвагийн гавьяаг дархлах учиртай

БНМАУ-ын баатар Л.Дандар, Ц.Олзвой, Б.Дорж, Н.Дугаржав дивиз командлан захирагч Ч.Шаарийбуу, Тамсагийн YI дивизийн холбоочин Д.Лхагва зэрэг олон аавын хүү Дорнодын талд эх орныхоо төлөө амь хайргүй тулалдаж явсан он жилүүд түүх болон үлджээ.

Бүх эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэж өнөөгийн залуус бид тэргүүн бөхийж, алтан амиараа хамгаалсан эх орноо сэтгэл зүрхнээсээ хайрлан хамгаалах учиртай. Монголын цэрэг, байлдааны түүхэнд нэр алдар нь тодоор бичигдэн үлдсэн эрэлхэг дайчдын нэг бол Тамсагийн 6-р дивизийн холбоо сумангийн эх зохиогч Даргиагийн Лхагва юм. Түүнтэй хамт байлдаанд орж явсан нөхөд нь “жинхэнэ дайчин эр, баатар байсан юм” гэж ярьж суусан үе саяхан. Гэвч тэд насны эрхээр ертөнцийн мөнх бусыг дагажээ. 1939 оны 5-р сарын 28-ны өдрийн ширүүн тулалдааны үеэр Д.Лхагватай хоёулхнаа таслагдаж, дайсан бүчин орж ирэхэд “Штабын байр руу түргэн гүй. Чи амьд үлдэх хэрэгтэй мэдэв үү? Хоёр амины нэгийг аварч байвал ялалтад нэмэртэй. Яв“ гэсэн эрсхэн үгийг нь даган бүртэлзэн гүйж явсан бүрээч хүү, хожим нь хөгжмийн нэртэй зохиолч болсон Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Бирваа ч алга.

Одоо Д.Лхагвагийн гавьяаг гэрчлэх хэн ч байхгүй. Нэгэнтээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Оёо эрэлхэг дайчин Д.Лхагвагийн тухай түүхэн найрууллаа “Бусдын өмнө хийж чадна гэж тооцдог үйлийг гэрчгүй цагт үйлдвэл эр зоригийн дээд тэр мөн” гэсэн Ф.Ларошфукогийн үгээр эхэлж байсанчлан түүний "гэрчгүй“ гавьяаг мартаж болохгүй ч яалтай билээ. Халх голын ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан Баянцагааны нуруунд босгосон эрэлхэг дайчдад зориулсан цогцолбор хөшөөнд “Эх зохиогч Даргиагийн Лхагва” гэсэн нэр тодоор бичигдсэн. Мөн Өвөрхангай аймгийн төвд Л.Аюуш баатрын талбай дахь “Мөнх дуурсагдах гавьяатнууд” самбарт Д.Лхагва гэсэн нэр бий. Эдгээр дурсгалуудыг үзсэн харсан бүхэн Д.Лхагва гэдэг нэрээс цаашгүй хоцрох нь харамсалтай. Уг нь Халхын голын дайчин, Монгол цэргийн дарга Даргиагийн Лхагва нь судлаач нарын тогтоосноор жинхэнэ эх оронч, эрэлхэг дайчин байсны дээр дайны тэр цагт гавьяагаараа ялгарсан нэгэн гэдэг.

Д.Лхагва дээр дурдснаар бүрээч хүүг яаралтай буцаасны дараа дайсныг хориглон тулалдаж 30 орчим минут барьж 6-р дивизийн штабыг байр сэлгэх бололцоогоор хангасны дээр хүч нэмэх боломж олгосон гэдэг. Д.Лхагва ганцаараа үлдсэн учир түүний хэрхэн тулалдсаныг харсан гэрч байдаггүй. Харин тулалдаан шувтарсны дараа түүний шарилыг олоход дайсан хичнээн их хорсолтойгоор нүд хальтрам болгосон байсныг үзсэн хүн олон. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Оёо 6-р дивизийн амьд үлдсэн ахмад дайчидтай уулзан олж тогтоосноор “16 шархтай түүний дээрээс нь халуун ус асгаж шалзлаад, толгойг нь хуйхалж, хөл гарынх нь хумсыг шатааж тарчлаагаад, дараа нь хөлөөс нь тэрэгний араас олсоор чирч хэсэг яваад орхисон байсан” баримт бий.

Дайсныг ингэж хорсгож, арга бачийг нь бартал тулалдана гэдэг үнэхээр эрэлхэг дайчин эрийн л гүйцэлдүүлж чадах хэрэг. Д.Лхагва агсны шарилыг халуун манхны бөөрнөөс очиж авсан “мөндөл” хэмээх Содном гуай “Хоёр өдөр үргэлжилсэн тулалдааны дараа нар, дарь хоёрт улайдсан элсэн манхны бөөрнөөс ахыг чинь тэврээд босч байхдаа эмтэрсэн элэг өнөө болтол бүтэн болоогүй юм шүү. Хүн үзэхэд нүдний зовлон, ярихад хэлний зовлон, сонсоход чихний зовлон. Үзсэн нүд тэрнийгээ ганцаараа харсаар нүд анивал таарах юм” хэмээн дүүд нь ярьж нударгаараа нулимсаа арчиж суусан гэдэг. Энэ нүдээр үзэж, чихээр сонсомгүй яргаллыг үзсэн эмгэнэл, харууслын цаана Монгол цэргийн дарга Даргиагийн Лхагвагийн баатарлаг гавьяа нуугдан хоцорсон юм. Д.Лхагва бүрээч хүүг штабын байр руу явуулаад ганцаараа хоцрохдоо 16 сумтай гар буутай бас сэлэмтэйгээ үлдсэн гэдэг.

Төдхөн түүний нууцлан бүгсэн төгөл хайлаас руу дайсны салаа цэрэг бүчин орж ирснийг хориглолтод орсон нөхөд нь бүгд харжээ. Дайсны энэ давшилт нь Тамсагийн 6-р дивизийн салааны дарга байсан ахмад дайчин Л.Бадамжавын тэмдэглэн үлдээснээр “Япончууд явган болон морин цэрэг, их буу, пулемёт, хуягт машины үлэмж хүчийг хуралдуулж, манай дивизийг бүслэн авахаар 5-р сарын 28- ний өглөө дайран давшиж эхэлсэн” /”Үнэн” сонин 1979 он. №140/ аж. Эдгээр баримтаас үзэхэд тэр жижигхэн төгөлд хүч тэнцвэргүй тун ширүүн тулалдаан болсон нь тодорхой байна.

Д.Лхагва нь бичиг үсэг сайтай учир сумынхаа “Улаан гэрийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд сүүлд цэргийн эрдэмд бузгай суралцжээ. Тэр 1939 оны дайн эхлэхээс өмнөхөн “М” пикап маркийн машин хөлөглөн Улаанбаатар хотын цэргийн ангид алба хааж байсан нутгийн оны цэрэг П.Очирцэнд, “мөндөл” хэмээх Содном, Д.Вандансэнгэ, “халзан” Содном нартай уулзаж бэлэг сэлт өгч байсан тухай нөхөд нь дурсан ярьж байсан баримт бий.

Ямартаа ч Д.Лхагва нь бичиг үсэгтэйн дээр өөрийн авхаалж самбаа, эр зоригоороо үеийнхэн дундаасаа ялгарсан нэгэн байжээ. Тэр цэрэгт татагдахын өмнө мал аж ахуй дээр ажиллаж байгаад дээр дурьдснаар сумынхаа “Улаан гэр”-ийн эрхлэгчээр томилогдсон хэрэг. Түүний урласан буга согооны сийлбэр бүхий саа хошооны хайрцаг, хэвтэж байгаа сарлагийн бух зэрэг бүтээлүүд нь төрсөн эгч Д.Мөнхнямын үр хүүхдүүдэд хадгалагдаж иржээ. 1979-1981 онуудад Д.Лхагвагийн баатарлаг гавьяаны тухай сурвалжилж “Халагдаагүй цэрэг”, “Зүрх мартаагүй” нэртэй радио найрууллууд, “Халхын голын дайчин Даргиагийн Лхагвагийн зүрхний бичлэг 1939.05.28” шүлгээ бичиж байсан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Оёо уг сийлбэрийн талаар “Онцгой содон сийлбэр байсан. Би найруулалдаа дурсан бичиж байсан санагдана. Ер нь энд хэлэхэд бид Даргиагийн Лхагвагийн гавьяаг тодруулж “Улсын баатар” цол нэхэн олгуулахыг зорьсон юм. Даанч болж өгөөгүй. Д.Лхагва бол амь насаараа гавьяа байгуулсан жинхэнэ баатар шүү” хэмээн ярьж байлаа.

Үнэхээр тийм дайчин эрийг түүх мартах ёсгүй. Төр ч үнэлэхгүй байж болохгүй. Өнөө жил Халх голын ялалтын 75 жилийн ой тохиож байна. Ийм онцгой онд Д.Лхагвагийн гавьяаг үнэлэн үзэж Улсын баатар цолыг нэхэн олгоход гажуудах зүйл байхгүй. Д.Лхагва нь 1915 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд Шуранганы хөндийн Арслангийн ам гэдэг газар ард Даргиагийн хүү болон мэндэлсэн. Иймд ахмад дaйчин Д.Лхагва агсны гавьяаг үнэлэн алдаршуулан мөнхжүүлэх хэрэгтэй байна. Дайны тийм хэцүү цаг үе дахин тохиохгүйн нэгэн адил тийм дайчин хүү олон төрдөггүйг саналтай.

Сэтгэгдэл 43ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 8 сар 29. 14:53
Зочин

16 сумтай гар буугаар 30 минут тулалдаж дийлэх үү? Үгүй байх аа.

2022, 3 сар 28. 17:48
Зочин

Ийм л мангар хүмүүстэй улсдаа

2021, 10 сар 21. 22:10
Зочин

чам шиг хужаа лав чадахгүйээ

2021, 7 сар 29. 20:26
иргэд

Нэг балай нь нөгөө балайдаа олгосон баатар цолыг цуцлаж тэмдэгийг нь ариутгаад Лхагва мэтийн жинхэнэ баатарт нэхэн шагнасугай

2021, 8 сар 27. 23:16
Зочин

Зоригийг устгах үйлсэд ихээхэн эрэлхэг зориг гарган баатарлаг гавъяа байгуулсаны төлөө Бат-үүлд Баатар цол олгосон гэж ярьцгаах м. Үнэн бол уу

2021, 8 сар 26. 11:23
Зочин Наран

Баатар цол нэхэн олгох нь зөв.

2021, 7 сар 29. 20:24
Зочинpkxny

hjhjm nmnj mhjug

2021, 7 сар 29. 6:07
Зочин

Батүүл мэтийн балайгийн хажууд Үнэн журамт баатар Эх оронч байжээ. Одоо энхийн цагт энэ хүний гавьяаг үнэлэн Баатар цол нэхэн олгох ёстой

2020, 4 сар 4. 9:42
Зочин

Батүүл Элбэгдорж 2 байсан бол баатрын ёсоор үхэх бж манай2 гол нь зоригтой л доо ,,,,,

2021, 7 сар 28. 21:58
Зочин

тэд чамайг өлсгөлөнгөөс аварч эрх чөлөө эд хөрөнгөтэй байх эрх өгсөн юм

2020, 7 сар 17. 19:23
ЛАЛАРАА

ЧАМААС Л ИЛҮҮ ТУЛАЛДАНА ИЛЖГЭЭ

2020, 3 сар 1. 21:48
Зочин

Э.БАТҮҮЛИЙН ДЭРГЭД ЖИНХЭНЭ БААТАР БАЙЖ ДЭЭ Э.БАТҮҮЛ БАЙСАН БОЛ ЯАХ БАЙСАН БОЛ.

2020, 8 сар 10. 11:04
Аги

Монгол улсын Баатар цолыг эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа зориулсан эх орончдод өгөх ёстой байтал Батүүл гэж ямар ч байгуулсан гавъяагүй,цахиртсан хоолойгоор худлаа хашгирч явдаг нөхөрт өгсөн нь тун харамсалтай. Ядаж байхад дараа нь нөгөө цол өгсөн Элбэгээгээ хардаад муулаад явдаг тийм л хуншгүй эр дээ. Цолыг нь хураах аян явуулбал дэмжих үү

2021, 7 сар 30. 7:55
Зочин

1000/дэмжиж байгаа

2020, 3 сар 6. 17:33
ЗочинЗочин.

Бат-үүл үү? Тэр зугатна.

2020, 7 сар 22. 18:12
Зочин

үүл зугтахгүйээээ шууд бууж өгнө

2021, 8 сар 27. 11:18
Зочин

bat uul ugaasaa tseregt yavahgui ee hehe

2020, 1 сар 7. 13:50
Зочин

гэрч дуусаж он цаг өнгөрөхөөр бүгд баатар болдог үе ирээ юү

2021, 8 сар 27. 23:03
ЗочинАрслан

Амь насаа дэнчин тавьж Ар Халхын төлөө тулалдаж явсан бүхэнд " БААТАР" өгсөн ч яадаг юм Тархины тураалаа Шааал Мангар

2020, 4 сар 6. 20:19
Зочин

чи чинь яасан юм уншаад ойлгодоггүй дүнхүү толгой вэ, очиж шарилийг нь авчирсан хүний яриа, бүрээч хүү байсан Бирваа гуай гээд олон гэрч бсан бншдээ

2020, 1 сар 16. 10:57
Зочин

Наадах чинь бүүр 1979 оноос хойш бичигдсэн гэж байгаа биздээ. Сайн уншаач. Бат-үүлийн хажууд жинхэнэ баатар байсаг гэж олон гэрч гэрчилжээ

2020, 1 сар 9. 20:17
Зочин

Tsusaaraa gawiyagaa bichsen baatar bna chi yunii baatarwe tvvh suhugduj vneniig gerchleed bhd baatar tsolii ni uguuch deedsvvd mini

2020, 1 сар 5. 20:16
Зочин

Даргиагийн Лхагвагийн гавьяаг соц үед үнэлээгүй шалтгаан нь эсэргүүн Дэмидийн тушаалаар ЗХУ-ын цэргийн тусгай хүчний сургууль нарийн мэргэжлээр сургахаар явуулсан 15 курсантын нэг нь байсан нь юм гэсэн. Өөрөө хэлбэл эсэргүүний бүлгийн гишүүн...

2019, 10 сар 4. 13:43
Зочин

Бат үүлийн цолыг хусч энэ хүнд баатар цолыг нэхэн олгох хэрэгтэй.

2020, 4 сар 6. 8:57
ЗочинБАБАА

ЗА БАТ-ҮҮЛ Ч ГЭСЭН ХҮН АЛЖ БААТАР БОЛСОН ШҮҮ ЯРШИГ Л БАЙНА

2019, 9 сар 2. 16:47
Зочин

EE .BUU .USEGD .ENE .ESERGUUTSEED .BGAA HIMUUSIIN TOLGOUD .HALUUN .US .ASGAAD .UZ .ASGAHAAS .UMNU .L .BUUJ .UGCH .UMDUNDUU .BAAH .BLGUI .hun .chana EH .ORON .2 yamar .unetei .baidgiig .sain .haruulj .daraa .ni .ter .daisan .ni .zowj .uhsen .gesen .gej .neere .sonsson .ym nn. ene .pisiin .ard .suuvaa .hunii .bugs .uhagch .hugiin .shal hinuur .zaluusiig .dsind .morduulah .yum .bol .uawuulbal . .doo .bugd .suhruud .urwaad .aliagaa .aldaj .hu shiwshig ..bulai .bolno .buz .tegsen .daind .yaeuulj .zowlong . amsuullj .hel .amaa .beluuddeg .yumnuud .uursdee yaj .tsaTSAGA .SAWIRUULAGHIIG .HARAH .YUMSAN .

2019, 8 сар 29. 18:58
Зочин...Тs Indranil

Баабар хүн биш,Батүүл баатар биш.Жинхэнэ Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа урсгаж бидний өнөөг дархалсан энэ мэт олон олон ахмад дайчиддаа сурвалжилан олж,бататган мөнхжүүлж "Улсын Баатар" цолыг нэхэн олгууштай.Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойгоор Монгол улсын төр үүнийг хийгээсэй.Бас ямар ч өгөөж үр ашиггүй кинонд мөнгө дэмий үрхээр энэ олон түүхэн хүмүүсийнхээ талаар маш сайн түүхэн кинонууд хийгээсэй.Сологосын хуурамч түүхийг бодвол бид жинхэнэ үнэн түүхтэй улс шүү дээ.Төр засаг, урлаг соёлынхон нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.

2021, 7 сар 30. 11:40
Зочин

Баабар хүн биш Бат үүл баатар битгий хэл нохоин толгой ч биш тэр бол алуурчин

2019, 9 сар 3. 14:31
Зочин

Яг үнэн

2019, 8 сар 30. 13:05
Зочин

ЗА ОДОО ТА НАР ӨНГӨРСӨН ЮМЫГ МЭДДЭГ БОЛЖ ДЭМИЙРЦГЭЭХ ЮМ. ТЭР ҮЕД ЧИНЬ ТУЛАЛДСАН ЭСЭХИЙГ НЬ АЙХАВТАР ШАЛГАДАГ БАТАЛДАГ БАЙСАН ҮЕД ШАЛГААД ШАГНАЛ ӨГӨӨГҮЙ БАЙХАД ОДОО ХАЖЖУД НЬ БАЙСАН ЮМ ШИГ СОЛИОРЦГООГООД. ТЭГВЭЛ МАНАЙ ААВ БАС БАЙЛДАЖ ЯВСАН ГАНЦААРАА ТУЛУАЛДСАН ТЭГЭЭД БИ БАС ААВДАА БААТАР ӨГҮҮЛМЭЭР БАЙНА.

2020, 1 сар 5. 11:02
Зочин

Erguu mal

2019, 10 сар 4. 11:22
Зочин

Энэ одоо юу болсоныг нь мэдээгзй байж солиорох юм. Тэгж шалгадаг байсан ч дутуу орхигдсон зүйл зөндөө байсныг би хүүхэд байхдаа ахмад дайчнаас сонсож байсан шүү. Баатар болохоор гавьяа байгуулсан ч яаж тодорхойлсоор нь дүгнээд орхигдуулсан зөндөө дайчид байсан юм байна лээшүү

2019, 8 сар 31. 19:43
Зочин

Yu gej soliorood b
naa

2019, 9 сар 1. 2:36
Зочин

тэр үед мэдээлэл муу хүмүүс тэр бүр алдар гавьяаг нь ярьдаггүй өчүүхэн зүйлээр хэлмэгдчихээд хэцүү байсан шүү. мэдээлэл технологи хөгжсөн өнөөгийн цаг үед тэр бгдийг нэг нэгэнгүй анхаарах нь яагаад нөхөн олгож болохгүй гэж Энэмэт тодорхой жишээг хөхүүлэн дэмжих хэрэгтэй Нутаг ус аха дүүс ураг төрлийнхэнд хэрэгтэй Бат үүлд өгсөн баатрыг эдэнд бүгдэд нөхөн өгье Юу нь болохгүй гэж Гэндэн шаарийбуу Цэрэн Малж Лхагва эд нарт өгье Тэднийг алдаршуулья Хоосон 80жил ярьлаа Тэднийг хэвлэлийн булангаас цааш ярихгйү байна шүү Ядаж сүнсийг амирлуулья даа

2019, 9 сар 2. 10:05
Зочин

монголчууд хүний араар орж амьд гараад бамбай болсон хүнээ сүүлд нь муулдаг зуршилтай..тэр үед дайны талбарт маш сайн шалгалт хийж илтгэх хуудас бичдэг дүгнэдэг тайлбарладаг бсан.монголын кгб үүнд гол үүрэгээр хянадаг бсан.үүний дараа шагнадаг бсан. яг айлдаж яваад үхсэн 100 эрс бий бүгдийг баатар болгох уу.бүгд л чадлаараа эрэлхэг байлдсан

2019, 8 сар 29. 10:10
Зочин

Сүүлийн үед халх голын тулалдааны талаар баабар тэргүүтэй хүмүүс тулалдах хэрэггүй байсан зохиомол түүх гэж бичсэнийг уншаад гайхаж л бна. Тэгвэл эдгээр хүмүүсийг хэн алж байлдаад бсан юм болоо.

2019, 8 сар 25. 12:30
ЗочинТөмөр

Мэдээж тулалдаж байгаад амь үрэгдсэн цэрэг бүрийг дайснууд тэгж хорсолтойгоор яргалах үндэс тун муутай.Тэгж байх цаг зав ч дайны явцад гарахгүй.Аймшигтайгаар хорслоо тайлсныг бодоход цөөхөн сумаараа нилээн олон дайсныг цааш харуулсан байж таарч байна.Ямар ч цэрэг эрийн эх орныхоо төлөө гаргасан гавъяа сул хоосон хоцрох ёсгүй.Гудамжны хулгайч Батүүл Баатар болж болоод байхад МУ-ын төлөө амиа өгсөн Баатарт яагаад МУ-ын Баатар цол өгч болохгүй гэж.Өгөх ёстой гэж бодож байна.Халх голын тулалдааны 70 жилийн ч ой болж байна.

2019, 8 сар 30. 13:08
Зочин

16 сумтай гар буугаар айхавтар байлдаж танк манктай тулалдсан л юм бичээд байх юм.

2021, 7 сар 29. 6:04
Зочин

Бичсэн зүйлийг нь ойлгоод унших чадваргүй дүн шинжилгээ хийх ухаангүй Гавьяатны гавьяаг үнэлэх сэтгэлгүй тэнэг малууд юугаа мэддэгтээ хуцдаг бнаа баабарт тогойгоо угаалгасан малуудын аавыг төмсөгөндөө бүрэлдээгүй байхад энэ Баатар Эх орон Газар нутаг Тусгаар тогтнолоо хамгаалан 16н сумтай буугаараа дайсныг хорсон яргалтал Үхлийн тулалдаан хийж явж

2019, 9 сар 3. 14:33
Зочин

Энэ түүхээ мэдэхгүй ойд төөрсөн самжыг ээ

2019, 8 сар 31. 21:16
Зочин

Урд үедээ дурсах өвөггүй өөрөө ч хүний мөс гэжу юу ч байхгүй хүмүүс л бусдад атаархаж хөгөрч байдаг юм

2019, 8 сар 29. 9:33
Зочин

demjij bnaa

2020, 1 сар 5. 19:53
Зочин

Shaariibuu d l ugmuur sanagdaad bdgiinn,,bas Lhagwa guaid uguh heregtei . 2 laa l baildaanii talbartaa munhursun humuus dh dee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]