Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Америкчууд Иракийн дайнд ховс буюу зайнаас сэтгэцэд нөлөөлөх зэвсэг хэрэглэжээУншсан5,884

СэНЗ (Сэтгэцэд нөлөөлөх зэвсэг) нь бас нейроны зэвсэг гэж нэрлэгддэг ба энэ нь хувь хүн болон бүлэг хүмүүст нөлөөлдөг хамгийн үр дүнтэй шууд үхлийн хөнөөлгүй зэвсгийн нэг хэлбэр юм.

Ц.Насанбат, Л.Алтансүх нарын "Психотрон эзвсэг буюу Сэтгэцэд нөлөөлөх үйлчлэл (тусгай албадын нууц төслүүд)" хэмээх 2016 онд хэвлэгдсэн онц сонирхолтой, шинэхэн номыг бүтээгчдийнх нь зөвшөөрөлтэйгөөр цувралаар нийтэлж байгаа билээ. Энэ удаа номын "Персийн буланд юу болов?" хэмээх хэсгийг хүргэж байна.


Персийн буланд юу болов

 

СэНЗ (Сэтгэцэд нөлөөлөх зэвсэг) нь бас нейроны зэвсэг гэж нэрлэгддэг ба энэ нь хувь хүн болон бүлэг хүмүүст нөлөөлдөг хамгийн үр дүнтэй шууд үхлийн хөнөөлгүй зэвсгийн нэг хэлбэр юм.

 Энэ зэвсгийн үйл ажиллагааны зарчим нь хүний зан төлөв физиологийн үйл явц, ухамсрын үл мэдэгдэх нарийн ажиллагаагаар төөрөгдүүлэн хүний сэтгэцэд зайнаас үйлчлэхэд оршдог. СэНЗ-ийн үйлчлэх хүч нь хүний организмд хүчтэй өөрчлөлт үзүүлэгч тодорхой давтамжтай цахилгаан соронзон цацруулагч байдаг.

Зэвсгийн ийм хэлбэрийн боловсруулалт нь бүр нацист Германы үед хийгдэж эхэлсэн гэж үздэг ба туршилтын хэлбэрээс гадна цэрэг байлдааны зорилготой хэрэглэсэн тухай мэдээ ч бий. Ийм зэвсгийг хэрэглэсэн орчин үеийн тохиолдлын нэг нь Персийн буланд явагдсан дайны үед Иракийн армийн ширүүн эсэргүүцлийн бүсэд америкчууд довтлохоосоо өмнө цахилгаан соронзон их бууг хэрэглэснийг дурдаж болно.

Эсрэг тал нь ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй нь довтолж байсан америк цэргүүдэд ч гэнэтийн зүйл болсон ба иракчууд бүрэн дарамтад орж, гөлийсөн байдалтай болсноос олзлогдож, зэвсгээ хураалгасан байдаг. Энэ тухай Этьен Кассегийн “Дэлхийн гуравдугаар психотрон дайн” номонд юу гэж тайлбарласныг товчлон үзье.

...2003 оны дайны эхний долоо хоногт америкчууд ширүүүн эсэргүүцэлтэй гэнэт тулгарсан. Дайн илэрхий сунжирч эхэлсэн тул шинжээчид АНУ-ын армийн бүтэлгүйтлийн талаар ярьж эхэлсэн. ...Гэнэтхэн байдал эрс өөрчлөгдөж, Иракийн арми байхгүй болчихсон мэт болов. Америкчууд ямар ч саадгүй Багдадыг эзэлчихсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа иракчууд гэнэт сэрсэн аятай партизаны  ширүүн дайн өрнүүлж одоо хүртэл (2012 он) үргэлжилсээр байна. Үйл явдлын хачирхалтай өрнөл биш гэж үү?

 

...Одоо би 2003 онд Иракт юу болсон талаархи дүр зургийг гаргаж чадахаар боллоо. Ширүүн эсэргүүцэлтэй тулгарна гэдгээ тоооцолсны үндсэн дээр америкчууд “сэтгэлзүйн дайн” явуулахад эртнээс бэлтгэж иржээ. Тус оронд янз бүрийн шугамаар олон зуун мянган “дахин дамжуулагч” оруулж ирээд олон хүн цугладаг газар, түүний дотор цэргийнхний орчимд байрлуулсан байна. Эдгээрийн заримыг Иракийн тусгай албад илрүүлсэн боловч дийлэнх хэсэг нь (овор хэмжээ бага байдаг тул) олоход хүндрэлтэй байсан байх.

Тэгээд ч түүнийг цэрэг дайны зорилготой гэж төсөөлөгүй бололтой. Пентагоны боловсруулсан дайсныхаа сэтгэцэд нөлөөлөх “Муужрал, Дагжил” ажиллагаа эхэлмэгц Персийн булангийн орчимд “Висконсин” хөлөг дөхөн ирж ямар нэгэн долгион цацаж эхэлсэн бөгөөд түүнийг нь нөгөөх тараан байрлуулсан дамжуулагчуудаар өсгөн хүмүүсийн ухамсарт шууд нөлөөлж эхэлсэн байна.

Асар хүчтэй нөлөөлөлд өртсөн иракчууд ховсдуулсан мэт гөлгөр ноомой болж, өөрийнхөө эрх баригчдад эгдүүцэн дургүйцэж, бараг эсэргүүцэлгүйгээр нийслэл хот, цэргийн гол цэгүүдийг эзлэх бололцоо олгосон. Иракийн арми Ойрхи Дорноддоо хамгийн олон тооны буюу 5000-6000 танктай байсан боловч ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй шахам энэ олон мянган танкаа олзлуулсныг ч үүнтэй холбож үзэх нь бий.

Харин сарын дараа Висконсин хөлөг онгоц буцахад иракчууд ховсоос сэрж, “чөлөөлөгчийнхөө” танкийг дэлбэлж, нисдэг тэргийг сөнөөж эхэлсэн юм.

Сэтгэцэд нөлөөлөх ийм цэргийн ажиллагаа бодитой юу?

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 3 сар 13. 14:20
Зочин

төмөр дуулга өмсөөд л хамгаалчихна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]