Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн энэ үеийг хагарч бутарч хоорондоо тэмцэлдсэн, нөгөөтэйгүүр Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн XVII, XVIII зуун Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласан XX зууны эхэн хүртэлх хугацааг хамруулан ойлгоно.

Археологчид Өндөр гэгээний номын ордныг илрүүлснээ зарлавУншсан16,972

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Осакa их сургууль хамтран зохион байгуулж буй ”Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хархорин” танхимд эхэллээ.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Осакa их сургууль хамтран зохион байгуулж буй ”Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хархорин” танхимд эхэллээ.

 

Тус хурлаар Монголын зүүн бүс нутагт сүүлийн жилүүдэд хийсэн археологийн хайгуул болон малтлага судалгааны үр дүн, түүх соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, Улаанбаатар Их сургууль, БСШУСЯ-ны Соёлын өвийн төв зэрэг байгууллагын төлөөлөл болон Япон, АНУ, БНХАУ, БНСУ, ОХУ зэрэг орны эрдэмтэн судлаачид нийт 30 гаруй илтгэл хэлэлцүүллээ.

Энэ үеэр эрдэмтэн судлаачид археологийн дурсгалыг хадгалах, хамгаалах ажил нэлээд хүнд байна. Үүнийг цаашид төр засгаас анхаарах хэрэгтэй.

Монгол Улс “Археологийн үндэсний музей” байгуулснаар өв соёлоо гайхуулах, ард түмнээ соён гэгээрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, археологийн дурсгалыг олон нийтэд таниулах боломж бүрдэнэ гэж байв.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун “Сарьдгийн хийдийн судалгааны түүхээс” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тэрбээр, “Бага Хэнтийн нурууны Сарьдгийн хийдийн судалгааг 2013 оноос эхлэн 4 дэх жилдээ хийж байна. Сарьдгийн хийд бол аман түүх болон бичгийн эх сурвалжийн мэдээгээр Өндөр гэгээн Занабазарын байгуулсан хотын туурь. Энэ хугацаанд хотыг малтаж судлаагүй байсан. Гол цогчин дуганад хийсэн малтлагын үр дүнд олдсон дурсгалуудад шинжилгээ хийхэд Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон голомт болох нь тогтоогдсон. Өндөр гэгээний хийцийн язгуурын 5 бурхан 3000 орчим олдвор болон Монголын XVII зууны түүхийг илэрхийлэх дурсгалууд нэлээд гарсан. Сурвалжийн мэдээг үзэхэд Өндөр Гэгээн тэнд 34 жил амьдарч байсан мэдээ бий. Өндөр гэгээн Занабазар бол дэлхийн хэмжээний шашны том зүтгэлтэн. Мөн XV-XVI зууны үед үйлдвэрлэсэн голланд цаг, XVI зууны үеийн Оросын буу зэвсэг, XVII зууны үеийн Монголын цэргийн бүрэн хэрэгсэл зэрэг олон зүйл олдсон. XVII зууны Монголын бурхан шашны уран барилга, уран баримлын төрөл зүйлийг илэрхийлэх бүрэн баримт олдсоноос гадна монголчуудын аж ахуй, цэрэг зэвсгийн дурсгалууд анх удаа илэрч олдсон. Энэ нь цаашид XVII зууны төдийгүй Өндөр Гэгээний соёлын өвийг хадгалах, хамгаалахад чиглэсэн ажлуудыг хийнэ. Мөн уран барилгын асар том цогцолборыг монголчууд XVII зуунд Хэнтийн нуруунд байгуулжээ гэдэг нь тодорхой болсон” гэв.

Мөн Ц.Амгалантөгс / ШУА-ийн Түүх, Археологийн Хүрээлэн/, К.Мияамото /Кюшү Их сургууль, Япон/ нар “Дарам уулын дөрвөлжинбулшны малтлага судалгааны үр дүнгээс” сэдвээр илтгэл тавилаа.

2001 оноос эхэлсэн Монгол-Японы хамтарсан “Шинэ зуун” төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн Хөдөө Арал орчмын Хүрэл зэвсгийн үед холбогдох булш оршуулгын дурсгалыг судлах үүднээс 2009-2011 оны хооронд “Эртний Монгол хүн” дэд төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Дарам ууланд хайгуул малтлага судалгааг явуулж нийт 59 булш бүртгэн баримтжуулж түүнээс хүрэл зэвсгийн үед холбогдох дөрвөлжин булш 6 малтан судалсан байна. Малтлага судалгааны үр дүнд Дарам уулын дөрвөлжин булшны холбогдох он цагийг НТӨ VIII-IV зуунд хамаарна хэмээн үзсэн гэж танилцуулав.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Монцамэ

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 7 сар 19. 11:52
Зочин

Za ter uran barilgiin asar tom tsogtsolboriig ni ochij uzie baiz.., bas oldson oldvoruudiig ni dotor ni sergeen bairluulchihsan bgaa biz gadnii sonin hevleld bichie baiz juulchid irne, ulsdaa mongo olj ogie! Gadniihan bidniig uzuuleh hot suurin bhgui geed baidag bsan ashgui.

2016, 11 сар 15. 14:32
зочин

Манай хүрээлэнгийн нөхдүүл хүртэл үндэсний түүхэн археологийн олдворыг гадны улсад шинжлүүлэх.судлах нэрээр сэтгэлдээ ашиг хонжоо хайгч болж хувирч буй нь үзэгдэлд өөрст нь аянга буугаасай билээ.Гаргасан үзмэрээ дуураймал хуулбар болгонболгон хуйвалдах

2016, 10 сар 2. 8:05
Зочин

Музейн шилэн шалны тухай тайлбар:
Уг музейг орчин үеийн шинэлэг технологи ашиглах үүднээс гадны бусад оронд хэрэглэгддэг шилэн шалыг болон шилэн шатыг хийж өгөхөөр үзмэрийн гол танхимд байрлуулахаар тусгасан бөгөөд энэ талаарх болмжтой жишээ зургуудыг цахим ертөнцөөс авч ашиглалаа.

Эдгээр үзмэрүүд нь үзэгчидийн сонирхолыг ихэд татдаг бөгөөд хэрхэн яаж хийх талаар уг дипломны ажилд тусгасан болно.

Ийм маягийн шатыг манайд хийх бүрэн
боломжтой ба үүнийг зоорьт байрлах
эртний ховор үзмэрийн агуйн ханын
дэргэдүүр тавих нь тодорхой сонирхолтой
мэдрэмж төрүүлэх боломжтой юм.

Зоорийн эргэн тойронд байрлах БА зургийн 24 тоот өрөөнүүдэд ийм загварын үзмэр хийх бүрэн боломжтой ба учир нь уг барилгын алгасал нь тэнхлэгээрээ 7,2 метр бөгөөд хуучин В.И.Лениний музейн алгасал нь 6 метрээр төлөвлөгдсөн байдаг.Харин ханыг нь нэн эртний чулуун ханатай байхаар төлөвлөсөн ба малтлагын загварыг зоорийн түвшингээс доош ухаж хийх боломжтой.


Парисын алдарт Луврын музейн хонгилын ханыг дэглэсэн байдал:
/ БА-н 21-р өрөө буюу коридорын эргэн тойрны хана дагуу жишээ болгон үзүүлэхэээр сонголоо./




Хурлын заалны ерөнхий байдал:
/ БА –н 2-р давхарын байгуулалтын 7 тоот өрөө /







ССАЖ-н яамны зарласан эскиз зургийн уралдаанд



Археологийн музейн төслийн товч тайлбар:











Гүйцэтгэсэн

2016, 9 сар 29. 16:29
Зочин

odoo ene arheologiin hureelengiin heden humuust itgehiin argagui Mongol ulsiin tuuhiig solongosuudad zarsan baliar amitad mash olon oldvor ednii garaar damjij solongos ru garsan suuldee solongos mongol neg ugsaatai gej zarlaad baigaa mongoliin tuuhiig huviin umch shigee uzdeg

2016, 9 сар 29. 14:22
uzuuleech ee

****** humuus shvv . Yamar ch zurag baihgui ee. Iim tiim uym oldloo gedeg oogt ard tumend uzuulehgui uym aa. Hudlaa shoudaad tsaashaa hil davuulj zaraad l , saihan humuus shvv. Hed hichneen uym oldood hediig ni zarsaniig hen ch medehgui amar uym daaaa

2016, 11 сар 13. 18:57
Зочин

чи яаж интернет хэрэглээд бгаа юм Google дээр Сарьдагийн хийд гэж бичээд хайж үзээчээээээээээ **** гэж

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]