Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Хүрээг хятадуудаас чөлөөлсөн Барон УнгернУншсан35,411

1911 оноос 1924 онд Монгол Улсын эзэн хаан, шашин төрийг хослон барьж байсан VIII Богд Жавзандамба хутагтын түүхэн үүрэг ХХ зууны Монголын түүхэнд онцгой билээ.

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан,

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

Товч танилцуулга

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтнож, төр улсаа сэргээн тунхаглаж буйгаа дэлхий дахинд албан ёсоор зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ.

Дөнгөж тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулсан Монголын хувьд бие даасан бүрэн эрхт байдлаа хадгалж, хамгаалж үлдэхийн тулд ёстой л бүхий л арга чаргаа хэргэлсэн юм. Ингээд 1915 оны Хиагтын гэрээгээр өвөр Монголоо алдаж, Монголын гал голомт зөвхөн Ар Монголын нутаг дэвсгэрээр хязгаарлагдах болсон билээ. Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагт Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он 12 сарын 12 буюу 1914 оны 12 дугаар сард буулгасан зарлигтаа: “тулгур төрийг бүтээн байгуулах нь нэн ч хялбар бус” хэмээгээд “одоо хэрэв Монгол язгууртаны нэгэн хэсэг нь үүсгэл болон чадваас нэгэн үндэс нэгэн шашинт олон Монгол овогтон хэзээ ч болов хамтдаж үл болох ёсон үгүйн дээр миний бие олон Монгол овогтон юугаа эгнэгт алагчлан үзэх явдал үгүй тул энэ удаагийн сайн цагийг хэдий алдагдахад хүргүүлсэн боловч олон Монгол овогтон хэрэв жаргалан зовлонг хамтатгах чин зориг буй болхул мөн эрх үгүй цаг тохиолыг олж болмой” зарлиг буулгаж, эл зарлигаа дотоод гадаад олон Монгол овогтон дор нийтээр зарлан ухуулж туйлын таалалд нийлүүлэгтүн хэмээжээ.

Тухайн үеийн дэлхий дахин болон Ази тивийн нөхцөл байдал, Хятад, Оросын байр суурийг сайтар мэдэрч байсаны улмаас Богд хаантан Япон, АНУ, Англи, Герман зэрэг орнуудын анхааралыг татаж, харилцаа тогтоохыг илүүтэй үзэж байв. Иймээс эл үед Монголын зах зээлд Япон, АНУ, Герман зэрэг улс орнуудын худалдааныхан ихэд нэвтэрч, Нийслэл Хүрээнд үйл ажиллагаа явуулж байлаа.

Хятадын цэргийн харгис хүчнийхэн Монголын бие даасан байдалд халдав. Үүний илрэл нь Хүрээнд сууж байсан хятад сайд Чин И “Дундад засгийн газраас Гадаад Монголыг хүндэтгэн үзэх ба жич хойчийг сайжруулан хууль зүйл” –ийг эхлээд 50 хэдэн зүйлтэй боловсруулж, улмаар нэмэлт оруулснаар Чин И-гийн 64 зүйл хэмээх Монголын бүрэн эрх байдлыг үгүй хийх баримт бэлэн болж, хятадаас Монгол хэл рүү хөрүүлэгдсэн байна. Эл саналыг Ерөнхий сайд Бадамдорж хаантаны “таалал ямар болохыг туршсугай” хэмээн Богд хаантанд сонсгосонд тэрбээр: сонсуут ихэд уурлаж, “хэрэв автономит засгийн эрхийг устгаваас урьдахь Чин улсын үеэс илүү ямар эрх олгохыг тодорхойлон асууж хариуг айлтгагтун” хэмээжээ. Богд хаантан Чин И нар Монголын зарим хүмүүстэй үгсэн элдэв санаа өдөөж буй тухай ямар ч гэсэн мэдээлэл авчээ. Тэрбээр цагийг хожиж, эл санаа нь чухам юу гэсэн үг болох, улмаар ямар хариу авбал зохилтой талаар шадар болон холбогдох хүмүүстэй зөвлөхийг эрхэмд үзэн ийнхүү лавласан хариу өгчээ. Гэтэл Чин И “нэгэн этгээдээр маргаж зохилдохгүй” “автономит засгийн газраа устгах явдлыг танай Богд хаанаас эхлэн засгийн эрх баригчид нэгэнт зөвшөөрсөн болох учраа ийнхүү хойчийг сайжруулах дүрэм төлөвлөгөөг үйлдэж бүхий хэрэг” болох тул гуйн өргөх бичгээ шууд шийтгэн өгтүгэй хэмээн худал хэлж дарамт үзүүлэн шаардах болжээ.

Богд хаантан эл асуудлыг ямар ч гэсэн Улсын Дээд, Доод хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэв. Богд хаанты зарлигаар Улсын Дээд, Доод хоёр хурлын гишүүд нийлж хуралдан Чин И-гийн 64 зүйлийг “нэлээд эсэргүүцэж” дараа байдлыг сайтар тунгаан үзэхгүй бол “энэ удаа ашиг хорыг шүүмжилж гүйцэх үгүй” хэмээн таржээ.

Өөрөөр хэлбэл Улсын Дээд, Доод хурал ямар нэгэн шийдэл гаргаж, Богд хаантнаа айлтгах боломжгүй хэмээн үзсэн хэрэг.
1919 оны зун цаг Богд хаанаас “хятад элчин Чин И-г Монголын засгийн эрх баригчид лугаа нам нийлж автономит засгийг устгахаар хуйвалдав” хэмээн зэмлэн буруушаажээ.

Гэтэл нэр төрд дуртай цэргийн жанжин Сюй Шү Жан цэрэг авч Хүрээнд ирээд Монголын засгийг устгах талаар Чин И-гийн сэдэж байсан зүйлүүдийг олж мэдэн үүнийг Чин И-гээс өрсөн цэргийн хүчээр хийж нэр төр олохоо эрхэмлэв.

Жижиг Сюй жанжин “Богд хаан, ерөнхий сайд Бадамдорж та хоёрыг Бээжинд хүргэж учрыг хэлэлцмүй” хэмээн аашилж дарамтлан улмаар “мөнхүү сарын хорин дөрөвний шөнө Богд хаан заларч бүхий эрдэм итгэмжит сүмийг тойруулан зэвсэг бүхий цэрэг жагсааж, түүнээс төв Их Хүрээ Чин Вангай аймгийн зүүн гудамжны эхэнд бүхий ерөнхий сайд Чин ван лам Бадамдоржийн хашааны үүд хүртэл үргэлжилсэн олон цэргийг жагсаан” сүрийг үзүүлж айлган сүрдүүлжээ.

Маргааш нь буюу 25-ны үүрийн хяраанаар айн бачимдсан ерөнхий сайд Бадамдорж Богд хаантнаа бараалхаж: автономит засгийг устгах бичгийг шийтгэж өгөхгүйгээр нэгэн өдрийг ч түлхэх аргыг олох үгүй бөгөөд яахин хэрхэх зовлонгоос хэлтэрч чадах үгүй чухал түгшүүртэй цагт нэгэнт хүрсэн тул өөрөө гуйн өргөж тохинуулан шийтгэхийг эрэхээс өөр үгүй болов хэмээн цухалдан айлтгасанд Богд хаанаас “энэ нэгэн удаа хятадын эрх мэдэлд оровч хоёр гурван жилээс өнгөрөх үгүй дахиж эрхээ олж авах цаг хүрч ирэх тул барцас ёсоор болгогтун” хэмээн айлтгажээ.
Чингиснээр Богдын буй сүмийг тойрон жагсаасан цэргүүдээ Сюй татсан байна. Эл өдөр Сюй Шу Жан өөрөө хятадаар зохиосон “Гадаад Монгол өөрөө гуйн өргөж автономит засгийн газрыг устгах” тухай бичгийн эхийг Монгол засгийн газарт өгч, мөн өдөр Улсын дээд, доод хоёр хурлыг зарлаж хэргийн байдал ийм болсон явдлыг тус, тус илтгэсэнд дээд, доод хурлаас эсэргүүцэлтэй тулгарсан ч үл тоов.

Ийнхүү 1919 оны 11 сард “Монголын засгийн газраас өөрөө гуйн хятадад орох явдыг өргөсөн” гэх бичиг бий болж, түүнд Ерөнхий сайд, сайд, дэд сайд нар бүгд гарын үсэг зуржээ. Харин тэрхүү бичгийг Богд хаан тамгаа дарж, батламжлаагүй юм.

Монголчууд хятадуудын гараас гарах арга сэдэж эхлэв

Энэ явдлаас хойш ердөө гуравхан сарын дараа Монголд нөхцөл байдал хэрээс хэтэрч, хаа сайгүй хятад Монголыг алж гэнэ, хятадыг Монгол алж гэнэ гэсэн яриа гарч, энд тэндгүй үндэсний тэмцэл өрнөж эхлэв. Богд хаантан Япон улсаас тусламж эрэн өөрийн төлөөний түшмэл гүн Гүррагчааг нууцаар томилон илгээв. Гүррагчаа гүн Хар мөрөн хүрээд японы төлөөлөгч зам тавьж явуулсангүй буцаж ирсэн гэдэг.

Ингэснээр Унгерны цэргийн тоо үлэмж нэмэгдэж, улмаар цэргийн хороо ангийг тэгшлэн зохиож, Барон Унгерныг их жанжин хэмээх ба тэргүүн Лувсанцэвээнийг Монгол жанжин, буриад Жигмиджав Жамбалоныг дэд жанжин хэмээн өргөмжилж, мөн жанжны дэргэдийн яамыг нээн байгуулж, тус яамны бичгийн ба цэргийн тусгай хэргийг туслалцан шийтгүүлэхэд Сэцэн хан аймгийн баатар бэйл Жамьян, зоригт бэйс Мишигдорж, мөн хошууны гүнгийн зэрэг туслагч тайж Цэрэндорж, сэргэлэн гүн Дугарсүрэн, мэргэн гүн Цэрэнвандуйбавуудоржийн зэрэг ноёд түшмэдийг нэр заан томилон авч албан хаалгаж байсан байна.

Богд гэгээнтэнийг хятадууд шоронд 50 хоног бариад, аргагүй эрхэнд түр шоронгоос гаргасан боловч Богдын суух Эрдэм итгэмжит сүмийг өдөр шөнөгүй цагдан харуулж, түүний дэргэд Монгол хэлтэй хятад хэлмэрчийг суулган, Монгол хүнтэй уулзуулахгүй гэрийн хорионд 300 цэргээр мануулан байлгах болов.

Энэ үеийн баримт, эх сурвалжуудад бичснийг үзвэл Унгерн Монголчуудыг ам султай хэмээн үзэж, тэдэнд цэргийн тактик, шийдвэрийг хэлж болохгүй хэмээн хатуу тушаажээ. Харин Монголчуудын хов зөөдөг, ам султай байдлыг ашиглан Унгерн цэргийн хүчээ хэд дахин сэлбэж, 13 мянган орос цэрэгтэй болсон, Унгерны араас нэмэлт хүч ирсэн, дааж давагдашгүй их хүчтэй гэнэ, Дайны сум дийлдэггүй дайны бурхан гэнэ, нөгөөх Унгерн чинь гэх зэргээр хий цуурхал дэгдээж, тэр нь Хүрээнд амнаас ам дамжин түймэр шиг тархаж байсан гэдэг. Чухам үнэндээ бол Унгерны цэргийн тоо 2000 орчим байсан гэдэг.

Унгернчүүд өвлийн сүүл сарын 23-ны өдөр Манзуширын хийдэд очиж, Богдыг Хүрээнээс авчраад залах тусгай гэрийг бэлдүүлсэн байна. Унгерны төлөвлөгөө ёсоор Богдыг хятадуудын гараас суллах ажиллагаа 15 дугаар жарны цагаан бичин жилийн өвлийн сүүл сарын 24 буюу 1921 оны 2 дугаар сарын 1-ний үүр цайж наран ургахын үесээр эхэлж, Богд уулын энгэр ба орой дээр тохиолдсон хятад цэргүүдийг хядсаар Их Тэнгэрийн амаар орж ирсэн хэмээн Магсар хурц бичсэн буй. Харин орос сурвалжид, тухайлбал Унгерний Цэргийн штабын офицер Торновский бичихдээ Богдыг 2 дугаар сарын 2-ны өдөр чөлөөлсөн хэмээн бичсэн байна.

Унгерны Монгол, түвд цэргүүд өглөөний 8, 9 цагийн хирд Туул голын хойд хөвөөнд бүхий Хайстай лабиран ордны газар довтлон ирж, Богдын хаана буй газрыг асуун баруун этгээд нэгэн зэргэлдээ эрдэм итгэмжит сүмийн газар заларч бүхийг сонсож мэдэв. Энэн нь Богдын өвлийн ордоны тэнд байсан сүм юм. Улмаар эл хоёр хоорондоо ойр тул Богдын буй сүмийн гадуур байсан харуул цагдаагийн 200-гаас дутуугүй хятад цэргүүдтэй буудалцан, сэрүүн лабиран, бугын хашааны орчим тэсэрдэг бөмбөг хаяж, нилээд хятад цэргүүдийг алж, бусад нь хойд зүг зугтах зуур Богд гэгээн, хатан хоёрын сууж буй сүмд орж, Богд хаантнаа бараалхан, учир байдлыг хэлж, Манзуширын хийд рүү залахаар ирснээ айлтган авч явсан байна. Энэ тулаанд Унгерны Монгол цэргээс 8 хүний бие, хэд хэдэн морь шархдсан аж.

Богд, эх дагина хоёр яаран сүмээс гарч анханд хоёулаа нэгэн сүүх тэрэгнээ сууж морьт цэрэг дамнан гарсан боловч Туул голын мөсөн дээгүүр явж өнгөрсөн даруй хятад цэргүүд хойноос нэхэж буудан ирэх болвуузай хэмээн айж тэргэнээс буулган цэргийн хүн нарын эмээлтэй моринд унуулан сундалж довтлон Богд уулын ар модонд орсон хэмээн Монгол, орос сурвалж нэгэн дуугаар тэмдэглэжээ.

Цааш Богд уулыг давуулан Манзушир ламын хийд дээр хүрч харьяат баламын урьдаас бэлтгэсэн Монгол гэр тугдамд Богд, Эх дагина хоёрыг залж амруулан сувилж байсан ажээ.

Ийнхүү Богд гэгээнтэнийг хятадуудын гараас 1921 оны 2 дугаар сарын 1-ны өдөр (Орос сурвалжаар бол 2 сарын 2-ны өдөр) сулласан байна.
Харин Хүрээнд байсан Першин бичихдээ: “1921 оны 2 дугаар сарын 2-ны өдрийг сайн санаж байна. Энэ үед голдуу Монгол, хятадгүй цагаан сард бэлтгэж байдаг бол энэ удаа хачин нам гүм байдалтай байлаа. Гудамжинд хэн ч үзэгдэхгүй. Гамингууд айлуудаар хэрэн тэнэж, морь, тэргүүдийг хайж байна гэдгийг танилаасаа сонслоо. Хүрээнээс тэд гарах гэнэ чухам хэзээ гэдгийг бүү мэдлээ” хэмээснээс үзвэл Богд гэгээнтэнийг 2 дугаар сарын 1-ны өдөр суллаад дараагийн өдөр нь Унгерны цэргүүд Хүрээ рүү дайраагүй өнжсөн бололтой байна. Харин Унгерны Цэргийн штабын офицер Князев “2 сарын 3-ны өдөр бид амарч түр сэргэлт авсан” хэмээн бичсэн буй.

Унгерны төлөвлөгөө тун гайхалтай бүтэж эхлэв. Богд гэгээнтэнийг хятадуудын гараас аврах төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, Унгерн Богд ууланд олон цэргүүдээр гал асаалган хятадуудад цэргийн тоогоо хэд дахин олон буйг нотлон харуулж дөнгөв.

Хүрээний эргэн тойрон Богд ууланд хүртэл олон хятад цэргүүд харуул хийж байсаныг тухай бүр Унгерны цэргүүд буудан хөнөөжээ.
15 дугаар жарны цагаан бичин жилийн өвлийн сүүл сарын 25 (Магсар хурцынхаар) буюу 1921 оны 2 дугаар сарын 2 (Оросуудын бичснээр бол 2 дугаар сарын 3)- ны өглөөний 7, 8 цагаас Маймаа хотын өмнөх талаар Богд уулсын Хүрхрээгийн орчмоос хэд хэдэн удаа хятад цэргүүд рүү довтолж, улмаар Монгол, орос цэргүүд хүчээ нэгтгэн Хүрээ рүү мөн өдрийн шөнийн харанхуйгаар дайрч орж, хятад цэргийнхэнийг байрыг эзлэсэн хэмээн Магсар хурц бичсэн буй.

Харин орос сурвалжид эл өдрийн үүр шөнийн заагаар буюу өглөөний 5 цаг 30 минутаас Хүрээ рүү довтлон хятад цэргүүдтэй ширүүн тулаан хийсний дүнд үдийн хойно 16 цагийн орчим Хүрээний ихэнх хэсгийг чөлөөлж, хятад цэргүүдийг баруун болон хойд зүг рүү хөөж гаргаж дөнгөв хэмээсэн буй.

Хятад сайд Чин И, цэргийн эрх баригчид нь дагалдагчдын хамтаар 26-ны үүр гэгээрэхийн үесээр бүгд 12 уурын тэрэгнээ сууж Хүрээний баруун хойд Толгойтын давааны замаар зугтаан одохыг олон хүн үзсэн хэмээн Магсар хурц тэмдэглэсэн буй.

Ийнхүү Монголын нийслэл Хүрээг 1921 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Барон Унгерн хятадуудаас чөлөөлжээ. Орос эх сурвалжид 2 дугаар сарын 4-ны өдөр чөлөөлсөн хэмээн бичсэн буй. Хэрэв Богдыг 2 дугаар сарын 2-ны өдөр чөлөөлсөн бол нэг өдөр өнжөөд 2 сарын 4-ны өдөр Хүрээг чөлөөлсөн байж болох юм. Ямартаа ч цагаагчин тахиа жилийн шинийн нэгэн буюу 1921 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 4-5 хоногийн өмнө Хүүхэн хутагтын хэлсэн ёсоор Унгерн Хүрээг амжилттай чөлөөлөв. Хүрээнд байсан хүмүүсийн ихэнх нь энэ чөлөөлөлтийг баяртайгаар угтаж авлаа.

Унгерн Хүрээг хятадуудаас чөлөөлөөд, эхний ээлжинд хятадын шоронд хоригдсон Дара эх лам Чойжинжанцан, Дүйнхорын да лам Пунцагдорж, хатанбаатар ван Магсаржав, бэйс Магсаржав хурц, бэйс Лувсанжанцан, бэйс Иш-Очир, гүн Жамьян, гүн Гомбоидшин, гүн Жигмиддорж нарын 11 хүнийг, улмаар Шүүх яамны их гянданд хоригдсон орос, буриад, Монгол олон хүнийг суллахад тэд цөм “ура” гэж хашгаралдан гарсан нь “олон хүн халуун амийг дахиж олсон мэт гайхамшиг учрал тохиолдсон” үнэхээрийн хувь зохиолтой хэрэг болсон хэмээн Магсар хурц тэмдэглэсэн буй. Харин тэдний хамт хоригдсон манлай баатар ван Дамдинсүрэн тэр газраа бие барсан байв.

Хүрээг чөлөөлсөний дараа Монголын засгийн газар дахин байгуулагдав
Хүрээний эрдэнэ шанзав Дашжав нараас мөнхүү Хүрээнд бүхий Засагт хан аймгийн Жалханз хутагт Дамдинбазар, Монгол сайд агсан Түшээт хан аймгийн чуулганы дарга дархан чин ван Пунцагцэрэн, мөн аймаг эрдэнэ жонон ван Ширнэндамдин, Сэцэнхан аймгийн чуулганы дарга дайчин жонон ван Цогдбадрах, мөн аймгийн Сүжигт ван Доржпалам, Сайн ноён хан аймаг хатанбаатар ван Магсаржавын зэрэг лам ноёдыг урьж цуглуулан Барон Унгерн лугаа мөнхүү сарын 27-ны өдөр уулзжээ.

Маймаа хотын хойд талд бүхий цэргийн хорооны газар түр сууж байсан Унгерн хэлэхдээ: “би орос, Монгол, манж гурван хааны төрийг дахиж мандуулах зорилготой хүн. Одоо Хүрээг ёсгүй эзэрхсэн хятадыг нэгэнт үлдэн гаргалаа” хэмээгээд “Богд хааныг ширээнд залах сайн өдрийг сонгож, Богд хаан, хатан нарыг Хүрээнд ирүүлэн Засгийн Газрын таван яамыг дахиж байгуулах ба сайд түшмэдийг сонгон хэрэглэх зэргийн явдлыг Монгол ван, гүн Богдын шавийн эрх баригчид зөвлөлдөн төлөвлөж Богд хаанаа сонсхон айлтган тогтоолговоос зохимуй” хэмээсэн байна.

Өөрөөр хэлбэл, Богд хааныг тань хятадуудаас суллаж, Хүрээг чөлөөлж өглөө та бүхэн Богд эзэн хаанаа ширээнд залж, төр засгаа төвхнүүл хэмээн хэлсэн хэрэг юм. Түүнээс бус Барон Унгерн Монголын дотоод бүхий л хэрэгт оролцоогүй болохыг ч бас эндээс харж болох юм.
Барон Унгерн Хүрээг чөлөөлсөний дараа хийсэн ажлууд гэвэл,
- Хүрээг олон жилийн хур хог, дайнд үрэгдэгсдээс цэвэрлэжээ
- Хүрээнд дэг журам тогтоов
- Хүрээд хэвийн амьдрал тогтоов
- Хүрээнээс зугатаж гарсан хятадын Сюй жанжины цэргүүдийг араас очиж бут цохин Монголын хилээс бүр мөсөн хөөж гаргав.
- Хүрээнд бүгж байсан социалист болон еврей нартай тооцоо бодов.
- Барон Унгерн өөрөө бурханы шашинд орж, Богд хааны шавь болов. Тэрбээр цаазаар авхуулахдаа хүртэл урагдаж муудсан Монгол шар дээл, Монгол гуталтай байсан юм. Богд хаан ч Унгерныг цаазаар авхуулсан тухай мэдээ аваад Хүрээнд буй хийдүүдэд хурал ном хуруулсан гэдэг.
1921 оны 2 дугаар сарын 8-ны өдөр цагаагчин тахиа жилийн цагаан сарын шинийн нэгэн болж, шинэлэх, цагаалах ёслолыг хуучин ёсоор явуулжээ.

1921 оны 2 дугаар сарын 10-ны өдөр буюу шинийн гуравны өдөр Богд гэгээнтэн, хатан нар Манзуширын хийдээс Хүрээний ордондоо сүйх тэргээр эгж заларсан байна.

2 дугаар сарын 10-ны өдөр буюу Богд хаантаны Хүрээнээ заларсан өдөр Монгол ноёд хуралдаж, Монгол засгийн газрыг дахин босгож, Богд хаанаа хэвээр ширээнд залах ба Дотоодын зэрэг таван яамны байгуулалтыг сэргээж, сайд түшмэдэд хэн хэнийг сонгох талаар зөвлөн хэлэлцжээ. Эл өдөр Монгол Улсын ерөнхийлөн шийтгэгч сайд бөгөөд Дотоод яамны тэргүүн сайдад Засагт хан аймгийн Жалханз хутагт Дамдинбазар, Гадаад яамны тэргүүн сайдад Шавийн Шанзудба Дашжав, Цэргийн яамны тэргүүн сайдад Сэцэн хан аймгийн бишрэлт гүн Доржцэрэн, Сангийн яамны тэргүүн сайдад Түшээтхан аймгийн тэргүүн зэргийн тайж Лувсанцэвээн, Шүүх яамны тэргүүн сайдад Сайн ноён хан аймгийн бэйс Чимэддорж нарыг тохоох болон таван яамны дэд сайд хошоодыг бас нэр агчдыг тохоох, Монгол цэргийн бүх жанжинд Хатанбаатар ван Магсаржавыг томилуулах тухай саналыг Богд хаантнаа сонсгон айлтгаж зөвшөөрөлыг олжээ.

Мөн эл хурлаас Богд хааныг эрдэнийн сууринд дахиж залах өдрийг олнаа өргөгдсөний 11 дүгээр он цагаан сарын 15 буюу 1921 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хэмээн товложээ.
Ийнхүү товлосон сайн өдөр болж, төрийн ордонд Богд хааныг Монгол Улсын эзэн хааны эрдэнийн сууринд дахин залж, төрийн ёслолыг явуулсан байна. Богд гэгээн Монгол Улсын эзэн хааны ширээнд залраад зарлиг буулган, Дотоодын зэрэг таван яамыг байгуулан, сайд, жанжин нарыг дээр дурьдсан ёсоор тохоон томилжээ.

Богд эзэн хаан мөн өдөр хишиг тараах зарлиг буулгав
Богд эзэн хааны ширээндээ залраад буулгасан зарлигтаа: Барон Унгерны Монголын бие даасан байдлыг сэргээн тогтооход оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж, “харгис дайсаныг сөнөөн арилгаж хүрээ хотыг бүрэн бүтнээр хамгаалан авч газар орныг амар болгон тохинуулж засгийн эрхийг уг хэвээр явуулсан нь үнэхээрийн бишрэлтэй, сайшаалтай” хэмээн тэмдэглээд эл хэрэгт “эн тэргүүн гавьяа байгуулсан орос жанжин генерал Барон дор үе улиран хан зэргэ дархан хошой чин вангийн хэргэм ногоон жууз, улбар шар хүрэм, шар жолоо гурван нүдэт тогосын отго, улсыг мандуулагч их баатар жанжин цол” олгон шагнасан байдаг. Ийхүү Барон Унгерн Монгол Улсын баатар болжээ.

Сэргээн байгуулсан Монгол Улсын Богд эзэн хааны Засгийн газар төр улсаа эмхлэн байгуулах, дотоод, гадаадын талаар олон асуудалд анхаарлаа хандуулж байв. Энэ үеийн Засгийн газрын үйл ажиллагааны талаарх судалгаа үнэхээр хомс билээ.

Тухайн үед эл засгийн газраас хэрэгжүүлсэн нэг томоохон ажил бол Монголын төрийн анхны цаасан мөнгөн тэмтэгт болох Бага болзоотыг гаргасан явдал юм. Богд хаант Монгол улсын Засгийн газар 1921 оны 4-р сарын 20-ноос 10-р сарын 20-н хүртэл зургаан сарын хугацаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргажээ. Монгол Улсын сангийн яамны сайд Лувсанцэвээн Богд эзэн хаантанаа Олноо өргөгдсөний 11 оны 4 дүгээр сарын 17-нд айлтган: засгийн газрын баталгаат тэмдэгт гаргах тухай мэдэгдэж зөвшөөрөл эрсэнд Богд хаанаас дөрөв хоногийн дараа “уг хүссэн ёсоор болгогтун” хэмээн цохолт хийж зарлиг буулгаснаар Монгол Улсын “бага болзоот баталгааны тэмдэг” буй болжээ.

Сэтгэгдэл 38ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 10 сар 12. 8:23
Зочин

Бид туухээ оросуудаар бичуулж , тархиа сайн угаалгасны гай одоо хоорондоо хэмхэлдэх юм даа

2017, 8 сар 11. 9:34
Зочин

Балтийн герман гарлын барон Ринчен гуайн дамшигласнаар Одон уулын муухай зант Ungern von Sternberg Монголыг аврах гэж Монголд орж ирээгүй юм шүү. Түүний зорилго огт өөр байсан. Унгерний түүх сурвалжийг сайн үзэх хэрэгтэй. Түүний амьдралын философи, мөрөөдөл, түүний карьер, ажил үйл, алсын зорилгыг сайн мэдэх хэрэгтэй. Эндээс л энэ хүн юуны учир, ямар учир шалтгаанаар, яаж шахагдаж хэрж тэнэж яваад Монголд орж ирснийг ойлгоно. Тэр Монголыг ямар зорилгоор яаж ашиглах гэж байсныг ч ухаарч болно. Тэрнээс биш тэр баатар биш, Монголыг аврагч биш. Хувь заяаны эрхээр, түүхэн үйл явдлын түлхээсээр, дотроо тээж явсан зорилгоо мөрдөж л явсан. Тэр зорилгодоо хүрэхийн тулд тэр замд нь тээглэсэн гаминг бутцохих хэрэгтэй байсан. Монголын шашны тэргүүн, Монголын эрх баригчид, Монголын цэрэг эрчүүдийг ашиглах ёстой байсан. Ийм адал зэхий явдалтнууд дэлхийн түүхэнд биүшгүй л байсан. Тэрбээр зүйрлэшгүй харгис хэрцгий этгээд байсан гэх мэтээр ярьвал их юм бий. Манай "ардчилсан" түүхчид түүхийг өөрөөр тайлбарлах гэж оролдож эхэлсэн байдаг. Нэг жишээ бол Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд Коростовецийн хөшөөг босгосноос харагдана. Эмгэнэлтэй, инээдтэй. Коростовец Орос их гүрний эрх ашгийг бүхнээс дээдэлж түүний төлөө амьдралаа зориулсан том дипломат байсан. Мөн л хувь заяаны эрхээр, дипломат ухаанд мэргэжсэн хүний хувьд үүргээ л гүйцэтгэсэн болохоос биш Монголын хувьд гавьяат үйл бүтээсэн нь үгүй юм шүү.

2018, 8 сар 3. 20:25
Зочин

Мал минь түүх ээ сайн судлаад дараа нь зөв дүгнэлт хийж сур.Коростовец Оросын хаант төрийн төлөө халхыг Ховдын хязгаартай нь цуг нэр төдий Хятадын бүрэлдэхүүнд албан ёсоор оруулж тусгаар тогтносон улс болгож чадсан.Коростовец хөөцөлдөөгүй Хаант Орос улсад халхад өөрийн эрх ашиг байхгүй эсвэл хөөцөлдөхгүй байсан бол одоогийн Монгол улс гэж байх чүгүй.Үүний жишээ нь-Өвөрмонгол,Шинжаан ба Түвд байна хятадын жирийн муж.Унгерн ч гэсэн монголыг чөлөөлөх гэж хөдлөхгүй байсан.1920 оны 9 сард Унгерныг манай хилийг нэвтэрч байхад монголд 15000 цэрэг байрлаж байсан,халх хятадын жирийн муж болсон байсан албан ёсоор ба хэрэг дээрээ.Монголчууд өөрсдөө хөөх ямар ч хүч байгаагүй.Монголд орж ирсэн бусад цагаантаны ангиуд Монголыг чөлөөлөх ямар ч санаа ба хүч ч байгаагүй.Том гүрнүүдийн нэг нь ч манай гуйлтыг тоогоогүй.Шинээр тогтсон Зөвлөлт Орос улс манай гуйлтанд ямар ч хариу ба амлалт өгөөгүй.Зөвлөлт Орос улс монголыг чөлөөлөх гэж яасан ч Хятадтай байлдахгүй байсан бас монголчуудад зэвсгийн ба санхүүгийн тусламж өгөхгүй байсан,яагаад гэвэл тэд үүнээс болж Хятадтай муудалцах хүсэлгүй байсан харин ч хувьсгалыг Хятадад экспортлох төлөвлгөөтэй байсан.Унгерн монголчуудыг гуйлтыг хүлээж аваад чөлөөлж өгөөд Богдыг буцааж ширээнд нь залсан.Улаан оросууд гагцхүү Унгерныг л дуусгахар манайд цэргээ оруулж дахин хятадын эзлэлтийг болиулж чадсан,далимд нь өөрийн нөлөөгөө тогтоосон энэ нь бид нарт хамгаалат ба аврал болсон.Унгерныг цохиод өг гэж Чен И ба Бээжин өөрсдөө Москваагаас гуйсан,тийм болохоос Москва Хятадын талаас ямар ч эсэргүүцэл сонсохгүй шууд цэргээ манайд оруулсан.Дараа нь ЗХУ Монголыг 1921-1945 он хүртэл зохион байгуулах гэж жаал оролдоод эцэст нь Хятадаас монголыг тусгаар улс гэдгийн тулгаж хүлээн зөвшөөрүүлж чадсан үүнээс өөр ямар ч улс тэгж чадахгүй байсан.Тийм болохоос Унгерн Монголд орж ирээд байлдааны ажиллагаа явуулж гаминг хөөж дараа нь ЗХУ довтлоогүй байсан бол Хүрээнд сууж байсан хятад цэрэг өнөөдрийг хүртэл байж л байх байсан.

2017, 11 сар 8. 12:21
Зочин

sanal 1 bn

2017, 8 сар 12. 20:07
Архад

Түүх түүхээрээ үлдэнэ. Юм уншиж, сэтгэл гаргасан хүн бичсэн биш үү. Жингийн цуваа цаашлана. жингэрийн ноход боорлоно.

2017, 3 сар 23. 21:14
МагсарЗочин

ямар ч тохиолдолд хятадаас салсан нь Монголчуудын зол. Барон Унгерн Нийслэл хүрээнд байсан гаминг хөөж гаргасан болохоос утсгаж чадаагүй юм. Гамингууд хойш ухарсаар Хиагтад очиж суурьсан юм. Энд бугшсан 10*000 гаминг Зөвлөлтийн их буугаар салбартал буудаж дараа нь Сүхбаатарын цэргүүд дайран орсон. Хоёр удаа ухарч хоёр удаа дахин дайрч байж Хиагтыг эзэлсэн. тал нь урагш зутгаж, тал нь Хойш хилээр орос руу гарч Манжуураар дамжиж нутагтаа очсон. Харин үлдсэн хэсгийг ихэнхийг нь Сүх цэргүүдтэйгээ цааш харуулж, зарим үлдсэн хэсэг нь монгол дээл өмсөж Сэлэнгэ, Төв , Дорноговийн нутгаар монгол ядуу айлуудад толгой хорогдсон. Жилийн дараа хужаагийн эрлийзүүдээр дүүрч эхэлсэн. Баронд монголын баатар биш. Богд гамингаас аварсан гэж өгөх юмаа олж ядаад өгсөн цол. Өнөө Манжийн хаанд Богд уулаа бэлэглэдэг шиг. Богд Барон хоёрыг нэг их дөвийлгэх гээд хэрэггүй байх аа. Түүх түүхээрээ. Ард түмэнд Ардын хувьсгал л тусгаар тогтнолыг өгснийг бүү март. Богд Бароны хэн нь тусгаар тогтнолыг өгөөгүй. яахав шууд бусаар тус дэм болсныг үгүйсгэхгүй. Барон бол Богдын бөлдөгийг атгаж байгаад цэрэг гаргуулж Зөвлөлтийн эсрэг байлдах л зорилго агуулсан цэргийн хэнээтэн. түүнээс биш монголд хайртай хүн, монгол хүнд нөхөр биш. Хичнээн монголчуудыг амьдаар нь өвчснийг түүх гэрчилнэ.

2016, 12 сар 4. 20:48
Зочин

Бид ч бас тохиолдлоор ч юм шиг азаар ч юм шиг хэцүү үед аврагдаж өнөө хүрлээ. Оросод хувьсгал гарч цагааны генерал Унгерн орж ирж гаминг цохиж Богдоор халхавч хийж Монголын жанжин болж Азийн морин дивиз байгуулан Улаан орос руу дайрах бодолтой байгаагүй бол Гамингууд байж л байх байсан.Ингээд гамингуудыг хөөж гаргаад байж байтал улаан армид бариад өгчихөж. Хэрэв Богдыг шахаад цэрэг дайчлаад Орос руу дайрсан бол улаан арми манайхыг эзлээд гарахгүй л байсан юм биш үү.Тэгээд Ардын журамт цэрэг маань Унгернээр ажлаа хийлгэчихсэн юм чинь Хүрээг эзлээд авсан даа.Энэ үед нөгөө МАН, Сүхбаатар нар юу хийж байсан бол. Заримдаа бүр толгой эргцих юм. Монголын түүхийг нэгэн мөр болгож бичихгүй бол намууд ч нэг түүх бичих гээд түүхчид ч нэг түүх бичих гээд байна

2017, 10 сар 25. 21:24
Bayd

Mongoliin nutag xeer ulaantan tsagaantnii tulaan bolood ulaantan ni diilsen duu huu! Tolgoi ergeh yum yuch baihgui daraa ni yu bolsniig bid bugd medne!

2016, 10 сар 10. 22:45
Зочин

Баоууны боол босгоны шороонууд Монголын түүхийг гуйвуулж байна. Орох оронгүй Унгерн яахаараа баатар байдаг юм. Орос л манай улсыг тусгаар улс болгож өгсөн. Бароны цаад санаа нь Монголыг бусадтай наймаалцаж Япон Америк руу л дүрвэх байсан биз.

2017, 6 сар 16. 21:09
Зочин

Ойд төөрсөн сармагчин хаа сайгүй байх юм аа

2016, 12 сар 4. 1:22
Зочинshii3

Tenegt.teneg ee.

2016, 12 сар 12. 15:02
ЗочинС.Үнэнбат

С.Үнэнбат түүхэн үйл явдлууд үнэнээрээ бичигдэж үлдэх учиртайг зарим нэг ухвар мөчид
хүмүүс, улс төрийн ядуу сэтгэл нүдээр харах нь толгойднь юу ч үгүйн шинж янз биздээ
харамсалтай люмдаа

2016, 10 сар 10. 20:01
Баатар

Барон жанжин Монголыг аварсан.Гамингаас бүрэн чөлөөлсөн.Гэтэл хамт тулалдаж байсан монголын Бишрэлт гүн урваж улааны талд орж Бароныг барьж өгсөн өөдгүй урвагч. Барон монголчуудад итгэдэг байсан.Гэтэл тэд Богд хаант монгол төрөөсөө урваж улаан оросуудааар Бароныг 36 насанд нь хөнөөсөн.Өөдгүй муу урвагчид.

2016, 10 сар 10. 15:49
Зочин

Энэ хүн ядуу монголыг авраад өөрөө хаан сууж оросын эсрэг босох бодолтой байсан байх. гэхдээ монголчуудын заяа үнэхээр их юм. энэ хүний хийсэн үйл бидэнд тус болсон шүү, тухайн үеийн ноёд түшмэдүү, богд хаан маань ч их алсын хараатай мэргэн бодлого явуулжээ. Тиймээс бид өдийд монголоороо үлдэж. хаашаа л бол хаашаа хэцүү үе байж дээ.

2016, 12 сар 4. 1:36
Зочинshii3

Unen shuu Unen.

2016, 9 сар 12. 10:19
Зочин

Ардчилал ч гэсэн оросын нөлөөгөөр л монголд болсон хэрэг, тэрэн шиг улаан оросын нөлөө хүссэн хүсээгүй монголд хамгийн түрүүнд л тусна. тэглээ гээд юу муу болов

2016, 9 сар 12. 10:18
Зочин

барон унгерн монголыг өөрөө эзэлж хаан суух гээд чадаагүй болохоос бидний төлөө байлдсан ч юм биш

2017, 6 сар 16. 21:08
Зочин

Тэнэг хог бэ. Унгерны гол зорилго нь монголоор түшиц газар хийгээд орсын хаант засаглалыг дахин сэргээх байсан юм

2016, 9 сар 8. 8:17
tenger

Mongol aztai uls. uls turiin tohiroo burdene gej yanztai bas bolomjiig ashiglaj sursan uhaalag udirdagch nar mongold tsag yamagt garch irdeg

2016, 9 сар 8. 4:41
Зочин

Sonirholtoi sedev baina. End сvм гэснийг хийд гэх нь зохистой. Сvм гэдэг нь бурхны шашны бус хийдийг хэлдэг

2016, 9 сар 7. 20:02
munkhgerel mugi

Цаашаа юу болсон талаар хаанаас олж унших вэ? туслаач

2016, 9 сар 7. 20:00
Зочин

Цаашаа юу болсон талаар хаанаас олж унших вэ? тус болооч

2016, 9 сар 7. 10:37
ыцфй

бароны ирээддүй угаасаа маш бүрхэг болсон үе л дээ

2016, 9 сар 7. 9:55
Дорж

Улаан Оростой 70 нөхөрлөөгүй бол ингэж ярих Монгол хүн одоо байх болвуу

2016, 9 сар 5. 20:16
zzz

Tyyhiin ali ch yed muusain urvagchid gai boldog shdee, urvagchidaas l bolj Mongoliin ezent guren hurtel olon gaitai tulgarch baisan ni hudlaa bish, Baron ungern yah argagui mongoliin baatar l baij taaraa shdee

2016, 10 сар 10. 15:50
Зочин

үхэж байсан мал минь чиний л баатар байх

2016, 9 сар 5. 18:31
зочин

Чингис хааны алтан ураг Батмөнх даян хааны 16-р Богд хаант засгийн газрын сангийн яамны тэргүүн сайд Монгол цэргийн жанжин Түшээт хан аймаг Дархан чин вангийн охшуу Гомбожав тэргүүн зэрэг тайжийн 2-р хөвүүн Лувсанцэвээн тэргүүн зэрэг тайж нь Роман Федорович Унгерн Фон Штернбергтэй хүрээг 1920 оны өвлийн сүүл сарын 26 нд хүрээг чөлөөв гэстүүхийн сурвалж бичигт бичжээ. Монгол улсын төв архив, Тагнуулын тусгай архив, Шүүх, Прокурын архив, ӨМӨЗО-ны архив, БНХАУ-ын архивт тус тус хадаглагдаж байх бөлгөө. Иймд Монголын түүхийг үнэн зөвөөр нь гаргах цаг аль ирт болсон боловч МАХН, МАН аль аль нь гаргах хүсэлгүй байгаа

2016, 9 сар 5. 15:03
Зочин

барон унгерэн л монголчуудыг аварсан..Харин монголчууд ***** нараас айгаад а зугтаад алга болсон болж байна уу ..эргүү мал минь бодож baiж бич..ээч..

2016, 9 сар 5. 15:02
Зочин

барон унгерэн л монголчуудыг аварсан..Харин монголчууд ***** нараас айгаад а зугтаад алга болсон болж байна уу ..эргүү мал минь бодожйж бич..ээч

2016, 9 сар 5. 14:28
Зочин

Хөөрхий Барон Унгерн монголыг авараад аварсан түгжил нь араас нь хутгалжээ.

2016, 10 сар 10. 15:53
Зочин

муу адгийн тэнэг **** минь, Баронтай нийлсэн хүмүүс монголчуудаа амьдаар нь өвчөөд хойч үедээ хараагдаж байсан байлгүй. чи муу хулгайч тэдний нэг байх

2016, 9 сар 5. 15:29
Зочин

энэ цагт эх орончид дайсан болж , хулгай нар эх оронч болох юм даа , манай монголоос л лав болж орост хувьсгал гараагүй тэгэхээр бароны үхэлд бид буруугүй бидний зорилгл тодорхой байсан хятадаас салж тусгаар улс болох чин хүсэл үүний төлөө бурхантай муудаж чөтгөртэй нөхцөсөөч буцаагүй эр зоригт эх орончдын гавьяаг мартаж яаж болох билээ

2016, 9 сар 5. 14:19
Зочин

ymar negen ym bolvol manaihaas ymar olon urvagch toroh bol

2016, 9 сар 5. 14:08
Зочин

за тэгээд бароныг дагасан бол монгол улс гэж л лав байхгүй байсан , угаасаа бараон явцгүй гэтэл бид дагаж салбагнавал улаан орос биднийг зүгээр л хятаддад найр тавиад худалдаж орхих байлаа энэ үед барон алуулах эсвэл хятадын боол болон биднийг алах 2 сонголтонд үлдэж бидний тусгаар улс болох мөрөөдөл болох байлаа гэж , үнэндээ тусгаар улс болж хятадаас салах түүхийн ганцхан гарц байсан нь бид улаан оросыг дагах , бид хятадаас салж л байвал цагаан улаан нь үнэндээ хамаагүй байсан , биднийг хятадаас салгаж л байвал хий гэснийг нь бүгдийг хийхэд бэлэн байсан , эцсийн эцэст энэ зорилгыг Чойбалсан , цэдэнбал нар гүйцээж бид одоо тусгаар улс гэж байна өөр ямар ч сонголт боломж бидэнд даанч байгаагүй Хятадаас салж чадсан цорын ганц улс бол Монгол , бид төвд өвөрмонгол шиг болоход их л ойрхон байсан даа , түүхийн үнэнийг хэн ч гуйвуулж чадахгүй

2016, 9 сар 5. 13:49
өө

Монголчууд болчимгүй хулчгар зангаара Бароныг зутгаалгалгүй Улаан цэрэгт барьж өгөөд Тэвний гарт 70жил сайн хүмүүсээ усгуулсан.

2016, 10 сар 10. 15:54
Зочин

тэр үед ардын хувьсгал ялаагүй бол чам шиг баас ингээд чөлөөтэй хуцах уу

2016, 9 сар 5. 13:47
Зочин

Ankhny Mongol ulsyn baatar ... Baron Ungerny mungu tusgaar togtnolyn bileg temdeg bolson bn.

2017, 10 сар 9. 9:45
Зочин

Монголчуудыг монголоо бариарай гэвэл хамгийн түрүүнд хутга шааж унагаагаад барьж өгнөдөө

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]