Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Халхын голын тэнгэрт - 4Уншсан5,281

Японы агаарын нисэх хүчин Зөвлөлтийн нисэх хүчинтэй хийсэн сүүлийн тулалдаануудад ялагдаж ноёрхлоо алдаж эхэлсэн учир бас нэг шийдэмгий арга хэмжээ болох нисэх онгоцыг нь буудал дээр нь бөмбөгдөж устгах зоригтой, эрсдэлтэй ажиллагааг хийхээр шийдлээ.

Халх голын дайны эхэн үе болох 5-6 дугаар сард агаарт бүрэн ноёрхож байсан япончууд 6 дугаар сарын 22-нд  анхны том ялагдлаа хүлээсний дараа ихээхэн хохирол амссан 24-р сентайд хүч нэмэгдүүлэн 59 онгоц бүхий 1 болон 11-р сентайг 23-нд Халх голын ойролцоо татан авчирч агаарын цэргийн удирдлагаа ч хилийн ойрхон байрлуулсан байна.

Ингээд 6-р сарын 24-нд дахин агаарын тулалдаан эхэлсэн ба Зөвлөлтийн 70-р сөнөөгч хорооны 17 онгоц агаарт хөөрч түүний араас бас найман ширхэг И-16 хөөргөж хүч нэмэгдүүлэн тулалдаанд орж, Зөвлөлтийн мэдээллээр дайсны 7 онгоц унагасны нэг нь шүхрээр үсэрч баригдсан байна. Энэ тулалдаанаар Зөвлөлтийн 2 И-15 бис буудуулж унан, нисгэгч Полевов, Григорян нар алагджээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 6 сар 18. 19:38
Зочин ahmad nicgegch

Yl vzegdegch ongotsiig opocyyd ynagaj conoocon amerkyyd conotvgei

2018, 6 сар 18. 21:19
Зочин

chalchaa saarald bayrlaj yavdag shu huuhed bxaasa pokriishkin kojedub baltiin tenger unshdag blaa sayhan dahiad unshsan shan blaa shu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]