Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Генерал Черняховскийн үхлийн нууцУншсан34,698

Тэрээр дайны үеэр цоорон гарсан алдартай цөөхөн жанжны нэг бөгөөд дайн эхлэхэд ердөө дэд хурандаа цолтой хүн байжээ.

 Нийтлэлч "Чалчаа саарал"-ын ээлжит нэгэн онц сонирхолтой нийтлэл ирлээ.

Дэлхийн хоёрдугаар дайны түүх сонирхдог хүмүүс энэ генералыг сайн мэднэ. Тэрээр дайны үеэр цоорон гарсан алдартай цөөхөн жанжны нэг бөгөөд дайн эхлэхэд ердөө дэд хурандаа цолтой хүн байжээ. Дэд хурандаагаас маршал болтол өсөн дэвжихдээ хаа нэг аюулгүй газар суусангүй, байнга тулалдааны хамгийн хатуу хэцүү газар очиж, үхэж үрэгдэж байгаа цэргүүдтэйгээ цуг биш юм аа гэхэд тун ойрхон байсан энэ маршалыг цэргүүд төдийгүй, Зөвлөлтийн удирдлагууд ихээхэн хүндэлдэг байв.

Генерал гэж байснаа яагаад гэнэт маршал болоод явчихав аа гэж гайхаж магад. Хамаг учир нь генерал Иван Черняховскийд маршал цол олгох болоод, тэр цолыг маргааш нь албан ёсоор авна гэж байсан тэр үед генерал амь үрэгдсэн болохоор энэ хүнийг генерал, маршал хэмээн янз янзаар бичнэ. Тэр маршал цол авах болчихсон, 38 нас хүрчихсэн (38 настай маршал байтугай генерал гээд бод доо) үедээ буюу 1945 оны 2-р сард фронтын ойролцоо амь үрэгдсэн билээ.

Түүнийг үхэхэд бүр хаа холын Черчилль хүртэл гашуудлын цахилгаан илгээж байсан гэх бөгөөд энэ хүн дайны үеэр алагдсан олон арван генералаас чухам юугаараа ялгаатай хүн юм бол?  Тэр 38-хан настай боловч маршал болох дээрээ тулсан, дайны турш ард талд биш фронтод байсаар ийм хэмжээнд хүрсэн, мөн фронт дээр алагдсан гэх мэтээр ярьж болох боловч түүний хамгийн гол ялгарах зүйл нь үхлийн шалтгаан нь юм. 

Зөвлөлтийн олон генералын үхлийн тухай уран сайхны гэмээр, сэтгэл уярам түүхүүд бий. Харин энэ хүний үхлийн тухайд тун товчхон буюу “Генерал И.Д.Черняховский нь 1945 оны 2-р сарын 18-нд Дорнод Пруссын ойролцоо фронтын бүсэд тэсэрсэн сумны хэлтэрхийд оногдон алагдсан” хэмээн бичнэ.

Арай илүү дэлгэрэнгүй түүх нь тэрээр өөрийн туслах Комаровтой цуг эмка буюу ГАЗ-61 машинд, хамгаалагч нар нь Виллис машинтай фронт явж байх үед архан талд нь их бууны сум дэлбэрсэн гэдэг. Сумны хэлтэрхий машины арын хэсгийг цөм цохин орж ирэн машин барьж явсан генералын нурууны дээд хэсгийг оножээ. Генерал шархдсанаа мэдээд машинаа зогсоон гарч ирээд “Ингээд л дуусаа гэж үү? Ингээд намайг алчихлаа гэж үү?” хэмээн хэлсэн гэдэг ба ойрын эмнэлгийн ангид аваачсан ч сумны хэлтэрхий артерын том судас дайрсан байсан тул нэгэнт оройтсон байжээ.

 Генерал Черхняховскийн үхлийн тухай ердөө ийм л зүйл байх ба ямар нэг урам зориг сэргээх баатарлаг зүйлс байдаггүй нь хачирхалтай мэт боловч “окопны шуудангаар” явдаг байсан гэх яриа хөөрөө нь зарим нэг зүйлийг их сэжигтэй болгодог байна.

Энэхүү “окопны шуудангаар” дамжиж өнөө хүрсэн цуу яриаг сонирхуулъя.

Генерал залуу хүн болоод ч тэрүү их догшин, түргэн зантай, заримдаа тавьтаргүй аашлах нь их байсан бөгөөд Дорнод Прусс дэх “бөөний хүчиндэлтийн” тухай яриа нь энэ хүний хариуцаж байсан анги нэгтгэлтэй ямар нэг байдлаар холбоотой юм гэнэ лээ.

Бас ч хаяа уучихдаг, Германы том армийг нуга дарж байгаадаа нэлээд эрдүү болсон залуу генерал 1945 оны өвлийн сүүлээр (өмнө бичсэн нэг нийтлэлийн минь дараа зарим нэг хүн 1945 оны өвөл гэхээр зөвхөн 12-р сар гэж ойлгогдог тухай бичиж. 1945 оны 1 болон 2-р сарыг 1944 оны өвөл гэж бичих хэрэгтэй гэж ёстой бодож байсангүй) фронтын ард байх “хээрийн-байлдааны найз охинтойгоо” уулзчихаад буюу үнэндээ бол шинэ цолоо урьдчилж “угааж”, шөнөжингөө найрлаж цэнгэж хоночихоод буцаж явжээ. Ялалт хаяанд ирсэн цаг үе.

Фронт чиглэн хоёр хөнгөн тэрэг салхи татуулан хурдалж явлаа. Эхнийх нь өндөрлөж янзалсан Эмка бол түүний араас нь хамгаалагч нар суусан Виллис дагаж, цэрэг техникийн цуваа хөврөх их замаар дохиогоо хангинуулан зүтгэсээр. Дэлбэрэлтийн улмаас бий болсон нүх, саад, цэргийн цувааг үл хайхран хоёр машин урагшилсаар байх үед урдаас ирж байгаа ачааны машинууд тэрхүү том даргын бололтой хоёр машинд зам тавьж өгөх гэж өөрсдөө бараг замын хажуугийн гуу уруу унах шахан байж зай гаргасаар. Цэрэг хүний гол уриа болох “даргаас хол, гал тогоонд ойрхон байх хэрэгтэй “гэдэг үгийг яс махандаа шингэтэл ойлгосон  жолооч нар зам тавьсаар, “мосттой”, өндөрлөж гангалсан Эмка улам бүр хурдалсаар.

Фронтын чиглэлд явж байгаа Т-34 танкийн цувааг хоёр машин гүйцэн ирлээ. Машинууд дохиогоо хангинуулан зүүн хажуугаар нь давхиж явах ба танкны моторын их нүргээн, олон гинжний гаргах дуунд танкчид ойртон ирэх машины сигналдах дууг огт сонсохгүй байв. Хоёр машин хэд хэдэн танкны урдуур гүйцэж орох үед нэг танк гэнэт зүүн тийш эргэн саад тойроход хурдтай явсан эмка хичнээн зогсох гэж зүтгээд, хажуугаар тойрох гэж оролдоод барсангүй танктай шүргэлдэж бяцхан шидэгдэн замын хажуугийн гуунд унасан байна. Арын виллис яаран давхин ирж машин дотор байсан хүмүүсийг гаргахад бэртэж гэмтээгүй боловч жигтэйхэн уур уцаар болсон хүмүүс байлаа. Тэрхүү уурлаж дэлбэрэх шахсан эр нь генерал хувцастай байсан бөгөөд машинаа ямар болсныг хараад бүр ч галзуурах дөхөж.

Хамгаалалтын машинд явсан НКВД-гийн дэслэгч дохионы буугаар буудан байж танкны цувааг зогсоон танкчдыг ч бүгдийг нь гарган ирж жагсаан журамлаж эхэллээ. Танкчид юу болоод байгааг үнэндээ ойлгосонгүй. Нэг машин унаа л биз сүртэй юм биш. Дайны үед юу эс болдог билээ... хэмээн гайхаж байх үед нь НКВД-гийн офицерууд өнөөх мөргөдөг танкны даргыг жагсаалын өмнө гаргаж ирэн урвасан хулгай болох тухай нь, фашист болсон тухай нь, генералын амь насанд халдах гэж оролдсон тухай нь, бас ямар нэг ойлгомжгүй хээрийн шүүх ярьж байгаад юу юуны туханд хүрэлгүй шууд л зам дээр буудчихсан байна.

Энэ үед бусад НКВД-чүүд нь унасан машиныг танкаар татуулан босгож гэмтлийг нь шалгахад явах эд анги бүрэн, гэмтэлгүй байв. Ууртай генерал ч жолоочоо бүтэлгүйгээр нь дуудан арын суудал руу хөөж, өөрөө машин барихаар болон дүүрэн хааз өгөөд танкчдыг хаяад явжээ.

Олон дайн тулаанд дайсныхаа өөдөөс халз дайрч амьд үлдсэн ч өөрийн мэдэлгүйгээр гэнэт дайсан болж ТТ-гийн суманд алагдсан танкны даргын машин цувааны хамгийн сүүлд орон хөдөлсөн байна. Хэсэгхэн явсны дараа уг танк толгойгоо эргүүлэн, буугаа бага зэрэг доошлуулан ... буудлаа.

Энэ түүх олны ам дамжин явсаар нэлээд дэгстэй болсон байх магадтай. Үнэн ч бай худал ч бай генерал Черняховскийн үхлийн тухай албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй гэдэг нь бас нэг юм хэлээд байх шиг.

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 19. 11:09
Зочин

энэ тухай уран сайханы хэлбэрээр бичсэн зохиолыг уншиж бсан. Гэхдээ зохиолынх нь нэр болон зохиолчыг санадаггүйээ. ийм зүйл болсон юм вий

9 сар 18. 6:58
Зочин

ARDIIN .ARMI .ULAAN .ARMI .AHAN .DUUSEER .BAATAR .BOLSON .YUM DAA .BAATARLAG .JANJINDAA .SAIN .TURLUU .DAHIN .OLSON .GEJ .NAIDAJ .BNA .TEGEED .ENE .ENE .ER .EM .NI .MEDEGDEHVUI .SHALCHIGNASAN ., .YUMNII .ARD .SUUCHIHAAD .HUNII .BUGS .UHAGCHDIIG .SUNSIIG .NI .ZAILUULAAD. .UGUG .YAJ .TSATSAG .ALDAJ .HUUHED .SHIG .ORILJ .ALIAGAA .ALDAH .BOLDOO ..ER .NI ..ED .NARIIG .JINHENE .DAIN .BOLJ .BGAA .GAZAR .AWAACHAAD .HAYACHIHWAL . .DAIN .YAMAR .AIMSHIGTAI .DAISAN .YAMAR .HERTSGIIG .HARUULAH .YUMSAN HAMGIIN .TURUUND .BUUJ .UGCH .ZARAARNA .DAA .ZARAARNA .YANADAA .YANA ...YAG .L .TEGNA

9 сар 17. 20:26
Зочин

Болж муу улааны муу бууны нохой. Нохойн үхлээрээ үэж далд орж.

12 сар 4. 17:13
Зочин

Юун дулааны НОХОЙ ВЭ ЧИ ЧИНЬ ФАШИСТЫГ ӨМӨӨРЧ ЯРИАД БАЙНА УУ ОДОО ЧИНЬ ИЙМХИЙ АМТАЙ ЮМ БАЙХ ГЭЖҮҮ

9 сар 16. 4:26
Зочин

Bolj muu nohoi

12 сар 4. 18:54
Зочин

Ergyy dagz, omxii fashist

10 сар 21. 18:16
Зочин

белорусын 3"р фронтын командлагч армийн генерал черняховскийн үхлийн тухай маш ойлгомжтой мэдээлэл бий. учир нь дэлбэрэлтэнд ганцхан черняховский өртөж, хамт явсан 2 хамгаалалтын офицер, жолооч нар нь шалбархай ч үгүй байсан учир фронтын цэргийн зөвлөл, дотоод яамны төлөөлөгч нарт шалгагдаж бүх процессыг ярьсан байдаг. бас юун черчилль... түүнийг таних ч үгүй. шал худлаа юм сараачиж байх юм.

12 сар 5. 10:57
Зочин

Яг үнэн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]