Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросууд 1941 онд Берлинийг бөмбөгдсөн ажиллагааУншсан13,475

Дайны эхний сард л Оросын нисэх хүчин томоохон хохирол хүлээж хүнд байдалд оржээ.

Ж.Өсөхбаярын хөтөлдөг "Миний хобби Танин мэдэхүй" фэйсбүүк хуудаснаас зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

Герман Орос руу довтолж эхэлж маш хурдтайгаар цохилтуудыг өгч байлаа. Дайны эхний сард л Оросын нисэх хүчин томоохон хохирол хүлээж хүнд байдалд оржээ. Гэтэл нөгөөдүүл нь давраад бүүр 1941 оны 7-р сарын 22-нд Дайн эхлээд ердөө 1 сар өнгөрч байхад Москваг бөмбөгдөх оролдлого хийлээ шүү. Гэхдээ Оросууд яаж ийж байгаад хамгаалж чадлаа. Гэтэл 24-нд ахиад бөмбөгдөхөөр дайрлаа шүү. Энэ удаад амжилттай болж Москвагийн дээр 300 тонн шатаагч бөмбөг хаяж чадлаа. Геббельс амжилтандаа эрдэж Оросын нисэх хүчнээс олигтой юм үлдээгүй за тэгээд Дэлхийд манайхтай тэнцэх нисэх хүчин байхгүй дээ гээд “Хэзэ ч Рэйхийн дээр нэг ч бөмбөг хаячих улс байхгүй” гэж сайрхжээ.

Энэ үед Балтийн тэнгисийн фронтийн командлагч Дэслэгч Генерал С.Ф.Жаворонков гээч шийртэй эр маш зоримог төлөвлөгөө боловсруулж Тэнгисийн цэргийн Адмирал Н.Г.Кузнецовоор дамжуулж сахалт ахтай уулзлаа шүү. Уг зоримог төлөвлөгөө нь яагаад бид Берлинийг бөмбөгдөж болохгүй гэж гэсэн санаа байлаа. Тухайн үед Оросын мэдлийн хамгийн захын арал болох Эзель арлын Кагул нисэх буудлаас хөөрч Берлинд цохилт өгөх санаачлага гаргажээ. Сахалт ахын загатнасан газар нь маажиж таарлаа. Нүүр лүүгээ нулимуулчихсан, дайн эхлээд нэг сар л болж байхад нийслэл дээрээ шатаагч бөмбөг хаюулчихсан, бас болоогүй үзэл суртлын хэрэгслүүдээр Геббельсд доромжлуулчихсан байхад ийм гоё санаа таалагдахгүй яахав. Бүүр яг үнэндээ Оросын ард түмэн энэ ажиллагаа амжилттай болох тун чухал хэрэгтэй байлаа. Дайсныг ч гэсэн нутагт нь цохиж болно гэсэн итгэл өгөх юм хэрэгтэй байлаа шүү.

1941 оны 7-р сарын 27-нд Балтийн фронтийн нисэх хүчний торпедь-бөмбөгдөгч нисэх хорооны 8-р бригадын дарга дэл хурандаа Е.Н.Преображенскод Сахалт ах биечлэн тусгай даалгавар өгчээ. Берлинийг бөмбөгд !!! Ажиллагаанд Ил-4, ТБ-7, Ер-2, ДБ-3 онгоцууд ашиглах боломжтой байж. Учир нь нэг талдаа барагцаагаар нарийн ярьвал нислэгийн алслалт 1765 км байх үүний 1400км нь далай дээгүүр нисэхээр байлаа. Ийм зайнд нисэх ямарч сөнөөгч онгоц байхгүй тул бор зүрхээрээ  нисэцгээнэ шүү дээ. Байлдааны ажиллагаа амжилттай болоход тун хүнл байсан бөгөөд хэд хэдэн харж үзэх шаардлага гарч ирлээ. Ирж буцах нислэг шув шулуун байх, өөрөөр хэлбэл тойрч, зугтаж, зууралдан тулалдаж болохгүй, чив чигээрээ ниснэ, дараачийн нөхцөл нь тээшиндээ 500кг ганц бөмбөг эсвэл 2 ширхэг 250кг бөмбөг л тээвэрлэнэ, нислэг маш өндөрт үйлдэгдэнэ, хэрийн сөнөөгч онгоц авирч гарч чадахгүй өндөрт байж л аюулгүй очиж буцаж ирэх байлаа. Үгүй бол хамгаалалтгүй дан бөмбөгдөгчийн цувааг хялбархаан устгачихна шүү дээ.

Ажиллагааны бэлтгэлийг хариуцсан Генерал Жаворонков 1941 оны 7-р сарын 28-нд Лениградын ойролцоох Беззаботно тосгонд маш нууц даалгавартай нисэж ирлээ. Энэ бол ажиллагааны бэлтгэлийг хангах. Төсөөл дөө. Төлөвлөгөөгөө танилцуулаад 1 хонож байхад хариуцах хүн нь бэлтгэл ажил хийх хүн нь томилогдож бүүр бэлтгэл хангах газраа сонгоод нисээд очино гэхээр ямар аймаар шуурхай хөдөлсөн нь харагдана. Тухайн үед сахалтын шууд тушаал гэдэг маш хүчтэй эд л дээ. За тэгээд 15 экипажийг Берлинийг бөмбөгдүүлхээр дэд хурандаа Преображенскогоор ахлуулан илгээхээр боллоо. 1941 оны 8-р сарын 2-нд Кронштадта  хотоос маш нууц тэнгисийн цуваа хөдөллөө. Цуваа нисэх буудлын хөөрөх зурвасыг бэлтгэх зориулалттай трактор, бульдозер, аспальт, онгоцны сэлбэг, шатах тослох материал, сум хэрэгсэл, тамхи тариа гээд ер нь шуурхай нууц цохиолтын бүлэгт даалгавраа бизлүүлэхэд шаардлагатай бүхий л зүйлсийг авч явжээ. 8-р сарын 3-ний өдөр гэхэд Эзель арал дээр газардаж ачаагаа буулгаж эхэллээ.

Шууд ч Берлин лүү нисчихсэнгүй ээ. 3-нийхаа шөнөдөө ахнхны туршилтын дайралтын нислэгээ үйлдэж бүзрэн зэвсэглэл бас Берлинийг бөмбөгдөх бөмбөг, шаардлагатай шатахууны нөөцтэйгээр хөөрч Свинемюнде хотод амжилттайгаар бөмбөгөө хаячихаад эргэлээ. 4-нөөс эхлэн дахин бүх зүйлээ шалгаж бэлдлээ. 6-ний шөнө дахин 5 нэгж онгоц Берлин лүү тагнуулын нислэг үйлджээ. Хотын эргэн тойрон 100 км-т маш олон агаараас хамгаалах зенитийн буунууд, прожекторууд 6000 метр өндөр дотор цохилт өгөхөөр бэлэн байгаа нь тодорхой боллоо. 6-ний өдөртөө шууд л байлдааны даалгавраа авлаа шүү. Ингээд 7-ний өдөр Эзель арлын Кагул нисэх буудлаас 15 нэгж ТБ-3 бөмбөгдөгч онгоц Берлинийг бөмбөгдөхөөр хөөрлөө шүү.

Нислэгээ 7000метр өндөрт далай дээгүүр үйлдсэн бөгөөд онгоцны бүхээгийн темпратур -35-аас -40 градус хүрч байлаа. Тэд Эзель-ээс хөөрч Свинемюнде - Штеттин – Берлин гэсэн маршрутаар нисэхээр хөөрчээ. Нислдэгийн туршид хүчилтөрөгчийн багтай байж бас радиа холбоог ашиглахыг хориглолоо, 3 цаг ниссэний дараа онгоцнууд Германы хойд хилийг давлаа. Германы эхний таарсан агаарын хамгаалалт гал нээсэнгүй, дараа нь Штеттино дахь агаарын ажиглалтыхан онгоцнуудыг анзаарсанч даалгавраасаа ирэхдээ төөрсөн өөрсдийх нь онгоц байх гээд тоосонгүй, тэр ч бүү хэл прожектороор ойролцоох онгоцны буудлыг зааж өгч төөрчихсөн Оросуудыг газардуулахыг оролдсон байна. Зөрүүд төөрөгч нар нь цаашаагаа нисээд явчихсан тул нөгөөдүүл гайхаад л хоцорлоо.

8-ний шөнийн 1 цаг 30 минутанд 5 нэгж онгоц нь гэрэл нь холоос харагдах амар амгалан байсан Берлиний төвийг бөмбөгдөж дайн тэдэн дээр ч гэсэн ирснийг сануулсан бол үлдсэн 10 онгоц нь Берлиний зах хэсэг болон Штеттинийг бөмбөгдчихөөд эргэлээ шүү. Германы агаарыг хамгаалахыхан үнэндээ юу болсныг ойлгох үед Оросын онгоцнууд бөмбөгөө хаячихаад ааль хэдийнээ эргээд холдож байлаа. Баярлаж хөөрсөн радио холбоочин Василия Кротенко тэссэнгүй холбоогоор бааз руугаа “Бидний байрлал Берлин, даалгавар биелэгдсэн, бааз руугаа буцлаа” гэсэн мэдээ дамжууллаа.

Германчууд тэр дариудаа шоконд орсон ч үнэндээ Оросууд бөмбөгдсөнд итгэхгүй байлаа. Германы радиогоор 8-ний өдөр “Английн 150 бөмбөгдөгч Берлинийг бөмбөгдөхөөр оролдсон ч бүгд устгагдаж үлдсэн 15 онгоц Берлинд бөмбөгөө хаяад буцсан ч 9-ийг нь унагаж чадлаа” гэсэн мэдээ цацлаа. Бараг ялалт юм биш үү. Гэтэл Би Би Си хариуд нь “7-8-ний шөнө Берлинийг Анличууд бөмбөгдсөн гээд уймраад байх юм, Англичууд тэр үед нислэг үйлдээгүй” гэж мэдээллээ. Гэтэл Оросын Известиях сонин 8-ний өдрийн дугаартаа “Манай онгоцнууд Берлинийг бөмбөгдөөд, хотыг шатаж дэлбэрч баларч байх хооронд тайвнаар эргээд нисээд ирсэн, нэгч онгоцоо алдаагүй” гэсэн мэдээ гарлаа даа. Уг ажилагааны талаар ер нь 8 сарын турш янз бүрийн хэвлэл мэдээллээр цацаж баярхсан байна.

8-р сарын 8-ний өдөр Зөвлөлт улсын баатар В.М.Водопьяновт И.Сталин биечлэн дараагийн даалгаврыг өгчээ. Уг тушаалд

“Агаарын нисэх хүчний 81-р бөмбөгдөгч онгоцны дивизийн дарга Водопьяновт үүрэг болгох нь:

8-сарын 9 юмуу 8- сарын 10-ний өдөр хэрэв агаарын саатал гарвал дараачийн өдөр нь Берлинийг бөмбөгдөхийг тушааж байна. Берлинд фугас болон шатаагч бөмбөгийг том жижиг калибрийн хэмжээтээгээр хаях ёстой. Шатахуун хүрэхгүй байх болон бусад онцгой тохиолдолд нөөц бай Кёнигсберг хот байх болно.

И.Сталин. Тушаалын дугаар 8.08.41” гэжээ. Энэ удаад бэлтгэл хийх хугацаа өгсөнгүй, шууд очоод чаа гэж байна шүү. 8-р сарын 10-ний өдөр дараагийн ажиллагаа явагдахаар боллоо. Энэ удаад 81-р бөмбөгдөгч хорооны  арай орчин үеийн хүнд бөмбөгдөгч, хавьгүй том БТ-7 (Пе-8) Пушкина хотоос нисэж даалгавар биелүүлэхээр болжээ. Даалгаварт 12 нэгж ТБ-7 болон 28 нэгж Ер-2 онгоц ашиглахаар боллоо. Гэтэл бэлтгэл аил огт хийлгүй шууд гарсан шийдвэрийн дагуу 10-ний өдөр ажиллагаанд бэлэн ердөө л 10 нэгж ТБ-7 болон 16 нэгж Ер-2 онгоц байлаа. Байгаагаа л нисгэхээр боллоо. Гэтэл тэд нарт  нь бас техникийн саатлууд гарсаар байлаа. Гэвч бүгдийг хөөргөх шийдвэр гарлаа. 10-ний өдөр ажиллагаа эхлэж Берлин лүү хөөрөх үед Молодчевын Ер-2 онгоцны дугуй нислэгийн зурвасын нүхэнд цохиж гэмтсэнээр хөөрч чадсангүй, хошууч Егоровын ахалсан ТБ-7 онгоц хөөрөнгүүтээ баруун талын 2 мотор жагсаалаас гарч онгоц осолдлоо, тэр даруйд нь хороон захирагч ажиллагааг зогсоох тушаал өгсөн ч агаарт 7 ТБ-7 болон 3 Ер-2 онгоц аль хэдийн хөөрч амжсан байлаа. Ингээд 10 нэгж бөмбөгдөгч байлдааны даалгавраа гүйцэтгэхээр явлаа.

- Гэтэл Водопьяновын ТБ-7 онгоц өндрөө авахаар хөөрч байх үед нэг уймраа И-16 гарч ирээд танихгүй онгоц руу (ТБ-7 шинэ төрлийн хүнд бөмбөгдөгч онгоц цөөн тоогоор л үйлдвэрлэгдсэн) дайрч үзсэн байна. Буудсаар тулж ирээд өөрийн онгоц гэдгийг ойлгоод ум хумгүй алга болж. Онгоц гэмтэж шалиагүй тул даалгавраа үргэлжлүүлэн биелүүлэхээр нислээ. И-16 онгоц ТБ-7-г унагаачихсан бол золгүй нисгэгч нь газар дээрээ буудуулах байсан байх даа. Водопьяновын онгоц Берлинийг ахин бөмбөгдөж чадсан 6 онгоцны нэг болсон бөгөөд гэм нь буцахдаа Зенитийн галд оногдон Эстоны Йыхви орчимд унасан бөгөөд онгоцны багийхан 2 хоногын дараа өөрийхөн дээрээ эргэж ирж чаджээ.

- Дэслэгч Видногийн онгоц Германы нутаг дэвсгэрт орох үед зүүн захын хөдөлгүүрт гал гарч багийхан галыг амжилттай унтрааж чадлаа. Гэвч тэд өндрөө алдсаар байсан тул Берлинээс 370 км орчим зайтай бөмбөгөө асгачихаад эргэж нисэж байх үед дахин нэг хөдөлгүүр жагсаалаас гарсан тул Обуховын нисэх буудалд газарджээ.

- Ахмад Тягунины ТБ-7 даалгавраа амжилттай гүйцэтгээд буцаж явах үед нэг мотор нь жагсаалаас гарчихаж (Дизель мотор М-40Ф-ийг дөнгөж тавьж туршиж байсан), арайхийж Балтийн тэнгисийн эрэг хүрч байтал Оросын зенитчид үзэгдэж харагдаагүй том бөмбөгдөгчёийг буудаад унагаачихаж. Хөөрхий зенитчидийг хана руу харуулсан байх даа.

- Дэслэгч Кубышкогийн Ер-2-ийг даалгавраа биелүүлчихээд буцаж явахад нь бүүр нэг азгүй, бүтэлгүй, үйлс хазайчихсан И-16 таараад, Ер-2-ийг буудаад унагаачихсан байна. Онгоцны багийхан шүхрээр үсэрч амжсан байна. Тэр И-16 онгоцны нисгэгч бас л ...

- Ахмад Степановын ахалсан Ер-2 сураггүй алга болсон байна. Тэнгист живсэн л дээ хөөрхийс.

- Хошууч Угрюмовын ахалсан ТБ-7 онгоц Берлинийг бужигнуулчихаад буцахдаа өндөрт хэд хэдэн удаа мотор нь унтарсан ч амжилттай өөрийхөн дээрээ ирсэн бөгөөд шатахуун дууссаны улмаас Торжкед очлын буулт хийжээ.

- Ахлах дэслэгч Панфиловын ахалсан ТБ-7 Германы нутагт зенитын галд өртөж ноцтой гэмтэл авсан бөгөөд бөмбөгөө тэр даруйдаа асгачихаад буцсан боловч өөрийхөндөө хүрч чадсангүй Финляндын нутагт сүйрсэн байна. Багийхан амьд үлсэн төдийгүй онгоцныхоо эргэн тойронд нуувч ухаад онгоцны их буу, пулемёт болон хулийн хамгаалах зэвсгээ ашиглан 4 хоног тулалдсан бөгөөд хамгийн сүүлд радиочин л шархадсан байхдаа ухаан алдаж баригдсан байна. 4 жил олзонд байгаад дайны дараа суллагдаад ирж уг түүхийг ярьж өгсөн байна.

- Хошууч Курбаны ТБ-7 Берлинийг амжилттай бөгбөгдөөд эргэхдээ зенитийн галд өртсөн бөгөөд нислэгээ үргэлжлүүлж зүтгэсээр байгаад Ленинградын ойролцоо Ропшигийн нисэх буудалд газардсан байна.

10 онгоцноос ердөө 6 нь л Берлинийг бөмбөгдөж чадсан ба Пушкиний нисэх буудалд 2 нь л эргэж ирж чадсан байна. Даалгаврыг ахалж байсан Дивизийн захирагч Водопьяновыг тэр даруйд албан тушаалас нь чөлөөлж ТБ-7 онгоцны дарга болгосон бөгөөд оронд нь хурандаа Головановыг томилжээ. Хамгийн цуутай 2 даалгавар нь энэ 2 байжээ. 1941 оны 9-р сарын 5-нийг хүртэл 9 удаагийн даалгавраар 86 нэгж онгоц оролцож 33 онгоц нь Берлинд хүрч 21 тонн бөмбөг хаясан ба 37 онгоц нь Берлин хүрч чадаагүй тул өөр хотуудад 36050 кг бөмбөгөө хаясан байна.

Даалгаврын эхлэх үед 16 онгоц янз бүрийн гэмтлээс болж буцан газардсан, осолдсон бөгөөд 17 онгоц устсан байна. Үүнээс 2 онгоц 1 экипаж нь нисэх зурвасаас хөөрөх үед гарсан гэмтлээс болж осолджээ. За үүнээс хойш дахиж ийм осолтой ажиллагаа хийгээгүй гэнэ дээ. Гэхдээ Гитлер хүү сануулга авч агаарын болон газрын ангиудын хамтын ажиллагааг сайжруулж, агаарын хамгаалалтыг чангатгаад, эзлэгдсэн Эзель, Даго арлуудад Герман луу нисэх  бүх нислэгээс хамгаалах зорилгоор хамгаалалтын нисэх хороодыг байрлуулсан байна.

Илүү сонирхолтой нийтлэлүүд уншихыг хүсвэл Ж.Өсөхбаяр хөтөлдөг  Миний хобби Танин мэдэхүй хуудсыг дагаарай.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]