Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Н.Батсуурь Даян аварга цолтой анхны барилдаанаа эхлүүллээУншсан1,496

Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг барилдахыг эсэргүүцэн О.Хангай тэргүүтэй бөхчүүд дэвжээнд гаралгүй эсэргүүцэл үзүүлж, барилдаан цагаасаа хоцорч эхэллээ.

“Жем интернэшнл” группийн нэрэмжит Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг өмнөх хоёр өдөр 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэсэн бөгөөд Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ш.Уламбаяр, Б.Бат-Өлзий, О.Хангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх бүртгүүлсэн байна.

Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг барилдахыг эсэргүүцэн О.Хангай тэргүүтэй бөхчүүд дэвжээнд гаралгүй эсэргүүцэл үзүүлж, барилдаан цагаасаа хоцорч эхэллээ.

Нэгийн давааны эхэнд даян аварга Намсрайжавын Батсуурь, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, улсын гарьд Мягмарын Бадарч, улсын заан Баттулгын Соронзонболд, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий, улсын харцага Бат-Очирын Одгэрэл, улсын харцага Батсүхийн Зоригтбаатар нар тус тус учраа бөхөө өвдөг шороодуулж нэг даваад байна.

Аварга Н.Батсуурийн даян аварга цолтой барилдах анхны барилдаан бөгөөд хэдхэн өдрийн өмнө болсон барилдаанд бүртгүүлсэн ч барилдуулсангүй хэмээн олны анхаарлыг татаад байгаа юм. Мөн даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын 11 сар барилдах эрхээ хасуулсан шийтгэлийн хугацаа нь дууссанаас хойшхи анхны барилдаан гэдэг утгаараа мөн бөх сонирхогчдын анхаарлын төвд байна.

Сонирхуулахад, Монгол Улсын харцага цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү барилдааныг жил бүрийн цагаан сарын өмнө зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд хамгийн анх 2006 онд болж Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг түрүүлж, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэж байлаа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]