Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хамгийн харгис цагдаатай улс орнуудУншсан27,703

Ази тивд орших Мьянмар улсын асуудал байсгээд л дэгддэг. Зүүн Өмнөд Азийн улс орнуудад байнга шахам цэргийн эргэлт гардаг ба энэ нь Мьянмарт бүр онцгой.

Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагуудаас дэлхийн хамгийн харгис цагдаатай, хууль ёс, хэв журам сахиулах албан үүрэгтнүүд нь хамгийн их харгислал явуулдаг улс орнуудыг нэрлэдэг аж. Таны санаанд Хойд Солонгос, Иран, Саудын Араб гэх мэт улс орнууд орж ирж байна уу. Эдгээр орнуудын төрийн байгуулал болон хэт хатуу дэг журам сахихыг шаарддаг шашны асуудлаар нь үнэхээр харгис цагдаатай орны тоонд оруулж ойлгож болох хэдий ч эдгээр улс орнуудын жагсаалтад хүний эрхийг хамгийн их дээдэлдэг гэх АНУ, Герман, Их Британи, Франц улсууд багтаж байгаа нь л хамгийн хачирхалтай. Угтаа цагдаагийн байгууллага улс орныхоо болон ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалж, хэрэг зөрчлийг таслан зогсоож, шийдвэрлэх үүрэгтэй. Ажил үүргийн онцлогоос хамаарч давуу эрх эдлэх ёстой ч зарим улс орнуудын цагдаа нар өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдыг хохироох нь олонтаа.

 

Пакистан

Цагдаагийн харгислал хамгийн их үйлдэгддэг, хуулийн байгууллагын зүгээс нь хүний эрхийг хамгийн их зөрчдөг улсуудын жагсаалтад Азийн орнууд жин дарж байгаа нь магадгүй тус улсууд хэт их хүн амтай, эсхүл шашны өндөр асуудалтай гэж ойлгогдож болох юм. Ийм улсын жагсаалт Пакистанаар эхэлнэ. Яах аргагүй хамгийн харгис цагдаа бүхий улс орнуудын нэг мөн бөгөөд сошиал сувгууд болон мэдээллийн хэрэгслүүдээр Пакистаны цагдаагийн асуудалтай холбоо бүхий мэдээллүүд их байдаг гэнэ. Тус улсад ямар нэгэн бослого, үймээн самуун гарвал цагдаагийн байгууллагын ажилтнууд ямар нэгэн урьдчилсан сануулга өгөлгүйгээр иргэд рүү шууд гал нээсэн тохиолдол түүхэнд нь ч олон байдаг гэнэ.

Бирм буюу Мьянмар

Ази тивд орших Мьянмар улсын асуудал байсгээд л дэгддэг. Зүүн Өмнөд Азийн улс орнуудад байнга шахам цэргийн эргэлт гардаг ба энэ нь Мьянмарт бүр онцгой. Яг өнөөгийн цаг үед ч тус оронд цэргийн эрхтнүүд нь төрийн эргэлт хийж иргэд, жагсагчид руу гал нээж олон хүний амь үрэгд.сэн тухай мэдээллүүд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нүүр хуудаснаа зогсолтгүй гарсаар байгаа билээ.

Хятад

Манай урд хөршийн хууль дүрэм хатуу чанга байдаг тухай бид олонтаа дуулсан. Энэ нь мэдээж олон үндэстний хэт их хүн амтай улс оронд байхаас ч аргагүй асуудал. Гэхдээ энэхүү хатуу чанга хууль журмуудыг биелүүлэхийн тулд цагдаа, хүчнийхэн нь ч иргэддээ харгис ханддаг ба төрийн байгуулал нь харин ямарваа нэг олон улсын хүний эрхийн байгууллагын буруушаасан мэдэгдлүүдийг үл тоосоор ирсэн билээ. Тиймээс иймэрхүү цагдаагийн харгислал үйлдэгддэг, хүний эрх зөрчигддөг улс орнуудын тухай яриа өрнөхөд хамгийн түрүүнд манай урд хөршийн нэр дурдагдах нь аргагүй.

Хойд Солонгос

Барууныхны гаргадаг цагдаагийн байгууллагатай холбоотой жагсаалтад Умард Солонгос байх нь энгийн үзэгдэл. Гэхдээ үүнийг төрийн байгууллагатай нь холбож тайлбарлавал тус улсын цагдан сэргийлэхийн байгууллагыг баалж муучлах нь утгагүй мэт санагдана.

Бразил

Халуун цу.стай гэгддэг испаничууд болон уугуул нутгийнхны удам угсаа холилдсон Бразил орон гэмт хэргийн үзүүлэлтээр дэлхийд толгой цохидог. Ер нь энэ талдаа зартай Мексикээс ч дутахгүй гэгдэнэ. Дээрээс нь жуулчид хамгийн их халдлагад өртдөг нь тус улсыг олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэлд өртүүлдэг билээ. Тиймээс ч төр засгаас нь цагдаагийн байгууллагадаа онцгой эрх олгодог аж.

Судан

Африк тивийн Судан улсад өдөр бүр цагдаа босогчдын хооронд мөргөлдөөн үүсдэг бөгөөд энэ үеэр цагдаа нарын гарт тогтмол олон хүн амь насаа алддаг байна. Амьдрал хүнд хэцүү үед бараа таваар болон идэж, уух зүйлсийн үнийг нэмлээ хэмээн ард иргэд ихэд дургүйцэн босдог, мөн шашны урсгалуудаас энэхүү олон тооны мөргөлдөөн үүсдэг гэнэ.

Иран

Иран улс бас л Умард Солонгосын нэгэн адил өрнөдийнхөнд хаалттай, хориотой улсад тооцогдох тул иймэрхүү жагсаалтад байнга л оруулдаг. Түүнээс бус бусад исламын шашинт орнуудын нэгэн адил шашны дэг ёсыг хатуугаар сахиулах тул бусдаас нь нэг их онцгойлон нэрлэхээр санагдахгүй байгаа юм.

ОХУ

В.Путины эсрэг Навальныйтай холбоотой жагсаал цуглаан Орос орон даяар гарсныг та бүхэн санаж байгаа байх. Ямар ч оронд жагсаал цуглаан хяналтаас алдагдаад ирэхээр үймээн самуун болдгийн жишээг Орост өрнөсөн хэд хоногийн үйл явдлаас бид бүхэн харсан. Тэндээс үндэслээд Орост цагдаа нар иргэдийнхээ эсрэг харгислал явуулдаг улс орнуудыг тэргүүлж байна хэмээн бичиж эхэлжээ. Путины тушаалыг зөрчих цагдаа Орос оронд одоохондоо олдохгүй л болов уу.

Сомали

Сомали дахь хотууд нь хоорондоо үзэл суртлын маргаантай байдгаас шалтгаалж байнга шахуу зэвсэгт мөргөлдөөн гардаг бөгөөд 2009 оныг хүртэл цагдаа сэргийлэхийн ажилчид босогчид болон зэвсэглэсэн ард иргэдийн эсрэг хүчтэй тэмцэж чаддаггүй байжээ. Харин 2009 оноос эхлэн 1000 Сомали цагдаа Германи улсад бэлтгэгдэн төрөлх эх орондоо ирсэн бөгөөд босогчдыг эхнээс нь хайр найргүй хө.нөөж, хорихыг нь хорьж, шийтгэхийг нь шийтгэсэн байна. Тэд хуулийн эсрэг тэрсэлсэн хэнийг ч байсан харгис байдлаар эрү.үдэн тамл.аж, ам өчиг авдаг гэнэ.

Египет

Судалгаагаар Египет улсад амь насаа алдсан 1250 хүний 267 нь цагдаа нарын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болох нь тогтоогдсон байна. Энэ нь ихэвчлэн цагдаа нарын ард иргэд рүү бослогыг дарах гэж гал нээсэнтэй холбоотой байжээ.

ӨАБНУ

ӨАБНУ-д амь насаа алд.сан хүмүүсийн дийлэнх хувийг цагдаа нарын гарт үрэгдсэн хүмүүс эзлэх хувь жингээр олон орныг тэргүүлдэг бөгөөд жил ирэх тусам энэ тоо өсч байгаа нь асуудлыг улам хурцадмал болгож байгаа аж. Засгийн газраас нь энэ тал дээр судалгаа шинжилгээн дээр үндэслэн хэд хэдэн ажлуудыг хийж байгаа ч байдал өөрчлөгдөхгүй хэвээр л байгаа юм.

АНУ

Дэлхий даяарын ардчиллын бэлгэ тэмдэг болсон оронд хүний эрх хамгийн их зөрчигддөг гэдэгт гайхах хүмүүс бишгүй л таарах байх. Гэхдээ энэ бол үнэн. Нэг бол өөрсдөө сүйрүүлсэн, нөгөө бол алан хядагчид сөнөөсөн гэж олон эх сурвалжууд үздэг хэдий ч ямартай ч Дэлхийн худалдааны ихэр цамхаг сүйрсний дараагаар АНУ-ын Засгийн газраас терроризмтэй тэмцэх аргаа илүү чанаржуулахын сацуу хууль сахиулах цагдаа нарын ажил үүргийн онцгой эрхийг ч өргөжүүлсэн гэлцдэг. АНУ-д арьс өнгөний үзэл, үндэстэн угсаатны мөргөлдөөн ч зогсохгүй байдаг нь Америк цагдаа нарын нэр иймэрхүү жагсаалтад байнга дээгүүр явдгийн жишээ. 

Франц

Франц орон бол жинхэнэ тэсрэлт. Яг л дарьтай торх тэсрэх мэт энэ орны ард иргэд, залуус үе үе дайн дажнаас ч долоон дор үймээн самуун дэгдээдэг. Улс орныг хамраад зогсохгүй, хэдэн өдрийн үймээн самуунд хүмүүс олноороо үрэгдэх бөгөөд энэ явдлыг дарж тогтоох гэж Францын цагдаа нар жинхнээсээ дайнд ордог. Тиймээс л цагдаа нарын гарт үрэгдсэн иргэдийнхээ тоогоор Франц улс дэлхийд дээгүүрт ордог нь гайхах зүйл биш болчихоод байгаа аж.

Их Британи

Будант Альбион хүртэл үү гэж та гайхах биз. Англид Францыг бодвол улс орон даяар олон хоног үргэлжлэх үймээн самуун дэгдэх биш юундаа ийм жагсаалтад ордог юм бол гэж та гайхах байх. Учир нь тун энгийн аж. Англи бол хөлбөмбөгийн эх орон, хөлбөмбөгийн галзуу фанатуудын эх нутаг. Энэ спорт сонирхогчдын дунд нэг ийм яриа байдаг даа. Орос болон Английн баг хоорондоо таарвал хөгжөөн дэмжигчид нь хэзээ ч нударга зөрүүлэхгүй өнгөрөхгүй ээ гэж. Энд зүгээр нэг хэсэг залуус хоорондоо нүдэлдээд өнгөрөх тухай асуудал биш. Хэдэн зуун орос, англи залуучуудын олон тооны гудамж талбай хамарсан зод.оон нүдээн, үймээн самуун сүйтгэлийг ярьж байгаа хэрэг. Гэхдээ энэ яриаг ингэсгээд орхиё. Англид яадаг хэрэг вэ гэж үү. Английн томоохон хөлбөмбөгийн лигүүд дэлхийн хамгийн том лигт зүй ёсоор тооцогдоно. Англид байсгээд л олон зуун, мянган фанатуудыг хамарсан жинхэнэ үймээн саму.ун зо.доон гардаг. Энд ямар ч дэгжин ажил хэрэгч хувцасласан жентельмений тухай яриа байхгүй. Залуус мод чулуу таарсан болгоноороо зэвсэглэж аваад эсрэг багийн фанатуудтай тулаанд орохын зэрэгцээ тухайн хот, сууринг ёстой л түйвээж өгнө. Байсгээд л гардаг ийм "бослого"-ыг дарахаар Английн цагдаа нар чамгүй өндөр түвшинд бэлтгэгдэх хэрэг гардаг гэнэ. Тийм ч учраас Англи орон цагдаа нарын гарт өртсөн иргэдийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог ажээ.

М.Чингүүн

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 11 сар 20. 5:21
Зочин

Ккк толгой дээр нь гараа тавих биз

2016, 5 сар 6. 11:39
зочин

хөөрхий муу эболадорж байсан бол ч мөрөн дээрээ даруулчихсан, дарсан гарыг нь даахгүй ярзайчихсан байж байх байсан даа.

2016, 5 сар 6. 9:54
Зочин

Лавровын жинсний талаар бичээч...

2017, 1 сар 14. 3:47
Зочин

Saihan jins bna lee kk

2016, 5 сар 6. 9:49
ЯЛГАА

ХАРИН МОНГОЛ УЛС НҮҮРЭЭ ТАГЛУУЛСАН Ч ҮГНЭЭС ЧИНЬ ГАРДАГГҮЙ БООЛ ЧИНЬ ХЭВЭЭРЭЭ ШҮҮ Л ГЭДЭГ ДЭЭ. ХААДУУД, ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН ЯЛГАА ГЭЖ ЭНЭ ДЭЭ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]