Спортын өрсөлдөөн ширүүсэх тусам тамирчид ядарч туйлдахаас гадна дээд зэргээр сандарч түгшиж, сэтгэлзүйн хүнд байдалд ордгийг хүмүүс мэднэ. Үүнээс болж мэргэжлийн тамирчид хүртэл тэвчээр алдах тохиолдол гардаг аж. Зарим нь үүнийг ёс бус үйлдэл гэж үзэж байхад зарим спортын төрөлд хэвийн үзэгдэл бөгөөд үзэгчид нь ч сонирхолтой хэмээн уулга алддаг. Спортын түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн дуулиантай 15 нанчилдаан.
Тай Коб (Ty Cobb) VS. Фэн
Тай Коб бол бейсболын хамгийн шилдэг тамирчдын нэг байсан юм. Гэвч тэр хэрцгий, түргэн ууртай гэдгээрээ бас зартай. Түүний гаргасан алдааг тоочоод барахгүй боловч 1912 оны нэгэн явдлыг онцгойлон дурдъя. Кобын тоглодог "Detroit Tigers" баг "New York Highlander" багтай тоглосон бөгөөд үйлдвэрийн ослоор нэг гар, нөгөө гарынхаа хуруунуудыг тай.руулсан Клауд Люкер гэгч үзэгч тоглолт эхлэхээс авахуулаад Кобыг элдвээр зүхэж байжээ. Коб тэвчээр заасаар байсан ч Люкер түүнийг харын эр.лийз гэж дуудсанаар Коб тэсэрч, үзэгчдийн суудал руу харайж очоод Люкерийг балб.аж гарсан юм. Наадах чинь гаргүй хүн шүү дээ гэж хэн нэгэн хашхирахыг сонссон ч Коб "гар, хөлгүй байсан ч надад хамаагүй" гэж хэлж байжээ. Харин АНУ-ын Бейсболын холбоо тэр дор нь түүний тоглох эрхийг хасчээ. Үүнээс болж Кобын нэр хүнд огцом унаж, ур чадвараасаа үл хамааран хоёрдугаар зэргийн тамирчин болж хувирсан юм.
"Denver Nuggets" VS. "New York Knicks"
2006 оны 12 сарын 16-ны Денверт болсон тоглолтын үеэр "Knicks" баг хэдхэн онооны зөрүүгээр "Nuggets"-т хожигдож байлаа. Гэтэл минут гаруйн хугацаа үлдсэн байхад "Knicks"-ийн тоглогч Марди Коллинс Ж.Р.Смитийг хоолой руу нь түлхэж, газарт унагаснаар зодоон эхэлсэн ба уг зодоонд Нэйт Робинсон, Кармело Энтони, Жаред Жеффрис нар оролцсон байна. Зодоон хэдэн минутын турш үргэлжилсэн ба үүнээс болж, "NBA"-гийн нэр хүнд хэсэгтээ навс унасан юм. Талбай дээр байсан 10 тоглогч бүгд хөөгдсөн бөгөөд Энтони хамгийн хүнд шийтгэл хүлээж, 15 тоглолтоос хасагдаж байсан билээ.
Диего Марадоно
Диего Марадона хамгийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг байсан гэдгээсээ гадна бүдүүлэг аашаараа алдартай байв. Тэрбээр талбай дээр ёс зүйгүй аашлан олон удаа улаан карт авч байсан ч 1983 онд болсон тэмцээний үеэр Андони Гойкочиа (Andoni Goikoerxea) түүний хөлийг бэртээж орхисон юм. Марадонаг сайн тоглож хариугаа авна гэж бүгд бодсон ч тэр шуудхан Гойкочиагийн толгой руу өшиглөөд авчээ. Дараа нь нүдэнд харагдсан болгон руугаа дайрч эхэлсэн бөгөөд эсрэг багийнхаа хаалгачид хүртэл гарч хүрч амжсан байна.
"Braves" VS. "Padres"
1984 онд "San Diego Padres", "Braves" багуудын хоорондын тоглолт ширүүн өрнөж байх үед Паскуал Перез Алан Уигинсийг цохиод авчээ. Ингээд бужигнасан зодоон эхэлж, хоёр үзэгч хүртэл талбай руу орж, эрэгчин, эмэгчнээ үзэлцсэн байна.
"Sparks" VS. "Shock"
"WNBA"-ийг эрчүүдтэй адил мэргэжлийн тоглолт гаргаж чаддаггүй гэж хүмүүс үздэг. Гэхдээ 2008 онд тэд эрчүүдийн адил зодолдож чадна гэдгээ нотлон харуулсан юм. "Los Angeles Sparks", "Detroit Shock" багуудын тоглолт дуусахад 4 секунд дутуу байхад "Los Angeles Sparks" багийн тамирчин Мэри Фердинанд-Харрис (Marie Ferdinand-Harris) торгуулийн шидэлт хийсэн бөгөөд бөмбөг сагсанд ормогц Пленет Пийрсон (Plenette Pierson) "Detroit Shock"-ийн Кэндэйс Паркерийг (Candace Parker) цохиод авснаар ширүүн юм эхэлжээ. Уг зодоонд тэр хоёроос гадна Диена Нолан (Deanna Nolan), Лиза Лесли Lisa Leslie), ДеЛиша Милтон-Жөүнс (DeLisha Milton-Jones) болон туслах дасгалжуулагч Рик Мэхорн (Rick Mahorn) нар оролцжээ.
"Miami" VS. "FIU"
"Florida International University", болон "Miami University" багуудын алдар нэр нь тэнгэр газар шиг зөрүүтэй юм. Гэвч 2006 онд болсон тэмцээний үеэр 35:0 харьцаатайгаар хожигдож явсан "FIU" баг зодоон өдүүлснээс хойш тэд эвлэршгүй дайснууд болцгоожээ. Зодоон тоглолтын 3-р үе дуусахаас 9 минутын өмнө эхэлсэн ба Мэт Перелли (Matt Perelli), Энтони Хендрик (Anthony Hendrick), Брэндон Мэривидер (Brandon Meriweather) нар энэ зодооныг эхлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн аж. Уг зодооноос болж, нийт 13 тоглогч шийтгэл авч, 31 тоглогч талбайгаас хөөгдсөн байна.
Чарльз Баркли (Charles Barkley) VS. Шакил О'Нил (Shaquille O’Neal)
Спортын түүхэнд үүнээс алдартай зодоон гэж бараг үгүй биз ээ. 1999.11.12-нд "Los Angeles Lakers", "Houston Rockets" багуудын тоглолтын үеэр Чарльз Баркли, Шакил О'Нил нар зодолдсон бөгөөд үүний дараа тэд хоёул шийтгэл хүлээсэн юм. Тэд тухайн үед нэг нэгнийгээ зодоон өдүүлсэн хэмээн буруутгаж байсан хэдий ч, өнөөдөр нэг ТВ-д хамтдаа аналист хийгээд сууж байна гэж хэн санах билээ.
Нолан Райн (Nolan Ryan) VS. Робин Вентура (Robin Ventura)
Нолан Райн бол яах аргагүй бейсболын шилдэг тамирчдын нэг билээ. 1993.08.04-нд Райны тоглодог "Texas Rangers" баг "Chicago White Sox"-той үзүүлсэн хүчтэй өрсөлдөөний үеэр зодоон гарсан ба Райн ямар ч шийтгэлгүй үлдэж, зодоон өдүүлсэн Вентура (Ventura) талбайгаас хөөгджээ. Райн бейсбол тоглож эхэлж байхад Вентура төрөө ч үгүй байсан тул Вентура энэ зодооноос ихэд ичдэг гэнэ.
"USSR" VS. "Canada"
Хоккейн талбай дээр зодолдох нь хэвийн үзэгдэл боловч 1987.01.04-нд болсон дээрх хоёр улсын шигшээ багуудын тоглолтыг дурьдахгүй өнгөрч болохгүй аж. Ялсан баг нь Дэлхийн аваргад оролцох эрхтэй болох байсан тул нөхцөл байдал нэлээд түгшүүртэй, тоглогчид дарамтан дор байлаа. Гэтэл Канад хожиж явсан 2-р үе дээр Сергей Шестриков (Sergei Shestrikov) Эверет Санипассыг (Everett Sanipass) мөргөснөөр зодоон эхэлжээ. Дараа нь Павел Костичкин (Pavel Kostichkin) Терон Флюритэй (Theron Fluery) зодолдож, багийн бусад тамирчдыг уруу татсан юм. Зодоон бараг хагас цаг үргэлжилсэн ба тоглолтыг үргэлжлүүлэх аргагүй болж, хойшлуулсан байна. Бүх тоглогчдын тоглох эрхийг 6 сараар хасчээ.
Кермит Вашингтон (Kermit Washington) VS. Руди Томъяанович (Rudy Tomjanovich)
Энэ зодооны талаар бүр ном гарсан түүхтэй. 1977.12.09-нд болсон "Los Angeles Lakers", "Houston Rockets" багуудын тоглолтын үеэр зодоон гарсан ба Карийм Абдул-Жабар (Kareem Abdul-Labbar) болон Кевин Каннерт (Kevin Kunnert) хоёр өнөөдөр хүртэл хэн нь зодоон эхэлсэн талаар маргадаг ажээ. "Los Angeles Lakers"-ийн тоглогч Вашинтон багийн анд Абдул-Жабарт туслахаар явж байхдаа Рүди Томъяанович (Rudy Tomjanovich) яаран гүйхийг харсан ба зодоон хийх гэж байна хэмээн андуурснаасаа болоод Томъановичийн нүүр рүү хамаг хүчээрээ цохисон байна. Мэргэжлийн боксчин хүртэл атаархахаар цохилт байсан тул Томканович цусандаа хутгалдан газар унасан бөгөөд хамар, эрүү нь хугарсан байсан нь сүүлд тодорхой болсон юм. Харин Вашингтон 60 хоног тоглолтоос саатуулагдаж, 10000 долларын торгууль төлөхөд хүрч байжээ.
Ик Энемпали (Ik Enemkpali) VS. Жено Смит (Geno Smith)
Смит бэлтгэлийн үеэр багийн гишүүн Энемпалигаас 600 доллар зээлсэн байсан ба жилийн 1,7 сая долларын орлоготой хэрнээ хэдхэн доллар төлчихөж чадахгүй байснаас нь болж тоглолтын хувцас солих өрөөнд Энемпали, Смитийн эрүү рүү нь цох.ижээ. Тэд хоёул зодолдсон боловч Смит арай их бэртсэн ба эрүүгээ хуг.а.луулснаас болж 14 хоног тоглож чадаагүй юм. Уг зодоон 2015 онд болж байсан юм.
"Flyers" VS. "Senators"
2005.03.05-нд тус хоёр багийн тоглолт дуусахаас 2 минутын өмнө Дональд Брашийр (Donald Brashear), Роб Рэй (Rob Ray) хоёр "Flyers"-ийн хаалганы өмнө мөргөлдөж, зодолджээ. Рэйгээс цу.с гарч, тэр хоёр зодолдохоо больсон ч Тод Симсон (Todd Simpson) Брашийр руу дайрч, албан ёсоор зодоон эхэлсэн юм. Зодооноос болж хэтэрхий олон тамирчин шийтгэл хүлээсэн тул талбай дээр тоглох тамирчин үлдэхгүй байх вий гэж үзэгчид санаа зовж байжээ.
"Detroit Pistons" VS. "Indiana Pacers"
2004.11.19-нд "Detroit Pistons", "Indiana Pacers" багуудын тоглолтон дээр Индианачууд өмнө нь хожигдсон даагаа нэхэхээр тэсч ядаж байсан бөгөөд Рон Артест (Ron Artest), Бен Уоллесын (Ben Wallace) довтолгоог араас нь хааж орхисноос болж зодоон гарчээ. Уг тоглолтонд Индианачууд 97:82 харьцаагаар ялсан ч, 10 тоглогч шийтгэл хүлээсэн юм. Харин Артестэд "NBA"-ийн түүхэн дэх хамгийн удаан шийтгэлийг оноосон ба тэрбээр бүтэн улирлын турш тоглох эрхээ хасуулж байсан аж.
Жон Роузборо (John Roseboro) VS. Хуан Маричал (Juan Marichal)
"Dodgers", "Giants" багууд бол бейсболын эртний дайснууд юм. 1965.08.22-нд "Dodgers"-ийн тамирчин Маричал эсрэг багийн Роузборо бөмбөгөө над руу хэтэрхий ойрхон шидээд байна гэж маргаан өдүүлсэн ба Роузборо өөрийгөө хамгаалахаар босч ирэх үед түүнийг цохиураараа цохиж унагажээ. Маричал тоглолтоос хөөгдсөн бөгөөд Роүзборо толгойдоо хэд хэдэн оёдол тавиулсан юм. Маричал ердөө 1750 долларын торгууль төлж, 8 тоглолтод л оролцох эрхээ хасуулсан нь хачирхалтай. Хожим нь тэд салшгүй найзууд болсон ба 2002 онд Роузборо нас барахад Маричал үг хэлж байжээ.
Жулиус Ирвинг (Julius Erving) VS. Ларри Бөрд (Larry Bird)
1980-аад оны үед "NBA"-д тэдэн шиг гал ассан өрсөлдөөнийг үзүүлж байсан шилдэг өрсөлдөгчид тун ховор байсан юм. Тэд ч тухайн цаг үеийнхээ шилдэг тоглогчид байсан бөгөөд үүнтэй маргах хүн гарахгүй биз ээ. Тэгвэл 1984.11.09-ний өдөр "Philadelphia 76ers" болон "Boston Celtics" багуудын тоглолтын үеэр хоёр тоглогч хоорондоо маргалдаж, гар зөрүүлээд амжсан юм. Улмаар багийн бусад тамирчдын дунд үл ойлголцол үүсч байсан билээ. Энэ тоглолтонд Ларри Бөрдөөр удирдуулсан Селтикчүүд ялалт байгуулсан бөгөөд сагсан бөмбөгийн спортын түүхэнд уг үйл явдал тодоор бичигдэн үлдсэн байдаг.
М.Чингүүн
sain bichjee
Zov yum bichjee odoo l bodoh heregtei shuu mongol ahan duusee
Гоё уншууртай юм оруулдаг байсан чинь юун балиар урт улстөр орчихвоо.
Baliar ch bish dee, oort chini bol hamaaraltai heregtei l yum baina