Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жон Мэн: Монголчуудын нум ромчуудын илд, шүршдэг пулемёт шиг ертөнцийг өөрчилсөнУншсан10,828

Монголчуудын сан хөмрөгт энх амгалан хийгээд дайн дажинд хэрэглэгддэг маш чухал өөр нэг зэвсэг байсан нь эвхэгддэг болон эвхэгддэггүй нум сум юм.

 

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад  Английн түүхч, аялагч Жон Мэний бичсэн “Чингис хаан: Амьдрал, үхэл, эргэн ирэлт” номоос хэсэгчлэн хүргэж байна.

Өмнөх нь: Жон Мэн “Чингис хаан: Амьдрал, үхэл, эргэн ирэлт”

Жон Мэн: Чингис хаан коммунистуудын үед “нон грат этгээд” байлаа


Монголчуудын сан хөмрөгт энх амгалан хийгээд дайн дажинд хэрэглэгддэг маш чухал өөр нэг зэвсэг байсан нь эвхэгддэг болон эвхэгддэггүй нум сум юм. Эвхэгддэг нумын хийц маяг нийт Еврази даяар нэг байсан бөгөөд Английн урт нумаас ялгаатай, зэрвэс харахад болхи мэт байжээ. Орчин үеийн нийлмэл буюу наамал нум нь нимгэн, уян зөөлөн ялтаснуудаас бүрдсэн нэг метр орчим урт ердийн байдалтай байдаг. Харин түүнийг хүчлэн махийлгамагц энэхүү эгэл жирийн эд чухам яагаад ромчуудын илд, шүршдэг пулемёт зэрэгтэй нэг зиндаанд тавигдан ертөнцийг өөрчилсөн зэвсэг гэж тооцогдох болсон нь тодорхой болдог.

Монгол нумыг «бүрэлдүүлэгч» хэсэг болох эвэр, мод, шөрмөс, цавуу зэргийг олж авахад огтхон ч хэцүү биш, гагцхүү энэ бүхнийг зөв холбож нэтгэхэд л хамаг учир оршино. Энэхүү ноу-хау (яаж гэдгийг мэдэх) гурав дөрвөн мянган жилийн өмнөөс эхлэн олон тооны сорилт туршилт, санаандгүй бий болсон нээлтүүдийн үр дүнд гарч ирсэн бололтой байдаг. Сав л хийвэл хуга үсэрчихдэг ердийн модон нум сум барьсан, тухайн цаг үедээ жирийн нэгэнд тооцогдох ойн нэгэн оршин суугч байна аа гэж үзье.

Гэнэтхэн тэр бугын ч юм уу, үхрийн ч юм уу эвэр модноос дутахгүй уян хатан, харимхай чанартай болохыг олж мэдээд хэсэг хэсэг модуудыг хооронд нь холбон нэгтгэхийн тулд эвэр ашиглах болжээ. Дараа нь амьтны бусад эд хэсгүүдийг ч авч хэрэглэх болсон байна. Авласан ангийнхаа махыг чанаж иддэг анчин шөрмөс гэдэг зүйл ялгаран хоцордог, зөөлөн галаар удаахан чаначихвал энэ нь маш сайн цавуу болдгийг олж мэдэж болно (цавууг бас загасны ясаар ч хийж болдог бөгөөд загасны цавуу Ази даяар өндөр үнэлэгддэг байв). Амьтны шөрмөсийг чулуугаар цохиж нүдэн задлахад нарийхан, бат бэх утас гарч ирсэн нь бэхэлгээнд ихэд тохирч байлаа. Эвэр, шөрмөс зэргээр холбож бэхэлсэн модон нум хавьгүй сайн харвадаг нь илт болжээ. Эвэр нь махийлгаж агшаахын эсрэг тун сайн үйлчилдэг учир нумын дотор хэсгийг бэлтгэхэд ашигдахад нэн тохиромжтой байв. Зарим төрлийн шөрмөс, ялангуяа өсгийний шөрмөс суналтыг хүчтэй эсэргүүцдэг учир нумын гадна талыг өнгөлөхөд таатай байлаа. Энэ бол нум хийх ажлын үндэс суурийн тухай ерөнхий төсөөлөл төдий юм. Материалаа боловсруулах урлагийн нууцыг олж эзэмшихэд олон жил зарцуулагдсан бөгөөд өргөн, урт, зузаан, агшаалт, температур, хэлбэр суулгах цаг хугацаа, өч төчнөөн өөр бусад жижиг хэсгүүдийн талаар мэдлэг, төсөөлөлтэй болох шаардлагатай байлаа. Энэ бүх мэдлэгийг уран чадварлагаар, тэсвэр тэвчээртэй үнэн зөв хэрэглэсэн тохиолдолд нэг нум бэлэн болгоход жил орчим хугацаа шаардагдаж, эцэст нь гайхам сайн чанартай зэвсэг бэлэн болдог байв.

НТӨ I мянган он хүртэл ашиглагдаж байсан нийлмэл нумууд нь туйлын боловсронгуй болсон учир галт зэвсэгтэй дүйхүйц болсон байлаа. Ийм нумыг бүрэн эвшээлгэн татахад махир тахир нугалаа нь ихэд хүчтэй хөвчрөн чангарч, түүний эсрэг нумарсан чиглэлийг мэдэрч эхлэн, хүчирхэг нум нь вагоны пүршний эсэргүүцлийг үзүүлдэг. Үүнийг гүйцэд татдаг байхын тулд маш сайн бэлтгэлтэй байх ёстой. Нумын хөвчийг татахад гурван хуруу оролцоно. Арай хожуу буюу Түрэгийн үед харваачид эрхий хуруундаа тусгай цагариг хийдэг байсан бол морины давхиан дунд харваж чаддаг Монгол дайчид зөвхөн гарынхаа хүчинд л найддаг байжээ.

Ер орчим сантиметр урттай эвэр, мод, шөрмөсөнд үнэхээр гайхаш төрөм их хүч агуулагддаг байлаа. XVI-XVII зууны үед Английн шилдэг харваачид түргүүдийн хэрэглэдэг нийлмэл нумыг хэрэглэдэг байсан агаад түргүүдийн нум гэдэг бол Английн урт нумаас хавьгүй илүү Монгол нум болохыг мэдээд ихэд гайхсан гэдэг.

Урт нум 350 ярдаас (дэлхийн рекорд 479 ярд байдаг) хол харвах нь ховор ажээ. 1794 оны 7-р сарын 9-нд Лондон дахь Бедфордын цэцэрлэгт Туркийн элчин сайдын нарийн бичгийн дарга Махмуд гэгч нийлмэл нумаар салхины эсрэг 415 ярд, салхины дагуу 482 ярд зайд харваж байсан бөгөөд Истамбулын султан бүр ч илүү сайн харваач болохыг тэр даруухнаар өчйж байжээ. Үнэхээр ч султан албатынхаа үгийн үнэнийг баталж 1798 онд 992 ярд (хагас миль гаруй) газарт харвасныг Османы эзэнт гүрэнд сууж байсан Английн элчин сайд ноён Роберт Эйнслийн оролцоотойгоор хэмжсэн гэлцдэг. Өнөөгийн харваачид үүнд итгэж чадахгүй байх л даа. Өнөөдөр орчин үеийн материалуудаар нум хийж, хуванцар оролцуулан тусгай аргаар хийсэн сумаар харваж буй нөхцөлд милийн дөрөвний гурав хэртэй зайд сумаа илгээж байгаа бол модон сум 600 ярд арай хүрэхгүй газар тусаж байгаа юм. Султаны амжилтыг үгүйсгэх гэж яарах хэрэггүй юм. Зөвхөн булчингийн хүчээр татдаг нумын дэлхийн дээд амжилт нь нэг миль гаруй (1700 ярд буюу 1,609 км) байдаг бөгөөд үүнийг Америкийн Питер Дрейк гэгч 300 фунтын нумыг хөлийнхөө тавхайгаар тээглүүлэн, хэвтээ байдлаас хоёр гараараа хөвчийг нь татан харвах байдлаар тогтоосон байна. Тэрээр тэвнийн өргөнтэй сумаар харвахад 2028 ярд буюу 1854 метр хол нисэж байжээ.

Холын зайд харвана гэдэг спортын онцгой нэг төрөл бөгөөд тэвнэ мэт нарийхан хатуу зүүн сум нь тодорхой нэг дайд чиглэдэггүй байна. Хол харвах, мэргэн харвах хоёр бол өөр өөр зүйл боловч Монголчууд аль алиныг нь хослуулдаг байсныг Монголчуудын анхны түүхэн бичигдмэл дурсгалуудын нэг гэрчилдэг. 1220-иод оны дундуур бүтээгдсэн байж болох 1 метрийн өндөртэй чулуун дээр сийлэн бичсэн дурсгалын бичээс байдаг бөгөөд үүнийг 1818 онд Онон голын адаг биед, өнөөгийн Транссибирийн төмөр зам дээр орших Нерчинскийн ойролцоо олж нээсэн нь эдүгээ Санкт-Петербургийн Эрмитажд хадгалагдаж байна. Чингис хаан Туркестан руу хийсэн аян дайнаасаа дөнгөж буцаж ирээд Хятад руу хийх сүүлчийн аян дайндаа бэлтгэж байжээ. Тэрээр гэртээ ирээд бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, нум сумны харваа гэсэн уламжлалт эрийн гурван наадам бүхий их баяр ёслол зохион байгуулсан байна. Чингис хааны ач хүү Есүнхэ жанжин олонд алдаршсан хүч чадал, ур чадвараа харуулан гайхамшигт үр дүнд хүрснээр он дарааллын бичиг шаштирт түүнийг нь тэмдэглэн үлдээх болсон ажээ. “Чингис хаан Монголын ихэс дээдсүүдийг хуран цуглуулаад байсан үед Есүнхэ 335 алд газарт байг онолоо” хэмээн бичиж үлдээжээ. Хоёр тийш дэлгэсэн хоёр гарын үзүүрээр хэмжигддэг алд гэдэг нь 160 см орчим байдаг бөгөөд ингэхээр 500 метр гаруй хол зайд ямар нэгэн бай тавиад их хааныхаа болон түүний эргэн тойронд хуран цугласан ноёд язгууртнуудын нүдэн дээр түүнийг оносон тийм хүн байсан гэсэн үг.

Ийм зайд нэлээд өндөр аван нуман дугуй гарган нисэж байгаа сум цохих хүчээ нэлээд алдах нь мэдээж хэрэг юм. Ойрхон, жишээлбэл, 50-100 м зайд хүнд нумаар харвасан сум бууны олон төрлийн сумнаас ч илүү цохилтын хүчтэй байдаг. Нумын сум ЗООкм/цаг хурдтай гардаг нь бууны сумнаас дөрөв дахин бага байдаг ч сум нь өөрөө олон дахин хүнд учир цохилт нь илүү хүчтэй байдаг. 100 метрийн зайд зэвтэй сум (арав гаруй төрлийн зэв байдаг ажээ) 2 см-ийн зузаантай банзыг нэвт цохиж чадах ба хуяг дуулга ч ийм сумны цохилтоос хамгаалж үл чадна. Өнөөдөр Монголчуудын нум сум харваж байгаа байдал урьд цагийнхтай огтхон ч адилгүй, 300 жил хятадуудын захиргаанд байсан нь үүний гол шалтгаан юм. Нум сумны харваа өнөөдөр Монголчуудын «эрийн гурван наадмын» нэг хэвээр байгаа ч нум нь бараг үүд хоймрын зайд л тусах чадалтай, эсгий мэт зэвтэй сумтай хөөрхийлөлтэй зэвсэг болсон бөгөөд хэдхэн арван метрийн зайд тавьсан сүлжмэл бай (хясаа) тавьж харвах (та бараг итгэхгүй биз ээ!) болжээ. Миний харваж үзсэн нумууд гэхэд л салхинд найгах зэгс мэт салгалан чичрэх сумаар 50 метр зайд байх байг харвах төдий эд байлаа. Монголд эрт үеийн технологиор нум хийж байгаа хүн байгаа гэх юм уу, дээр цагийн харваачдын ур чадварыг сэргээх гэж тэмцэж байгаа хүн байдаг тухай би огт олж сонссонгүй.

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 12 сар 21. 23:09
ENHTUR

shaa shaa pizda sanaandgvi olson ch geh shig!!!! medeej heregleenii yawtsad saijrah ni oilgomjtoi!!!! tegehiin tuld uhaalag, gen saitai asar tom MGL-iin oron zai gazar nutgiig towchlono tsag hugtsaagaar ihiig amjuulah hvcel ermelzel chadwar deer tulguuralsan nvser ih neeltvvd uursdiin ahui amidral yos soyol zan zanshilaasai urguulan gargasan.

2 сар 24. 12:43
Түүхийг хулгайлж болдоггүй юм хасгуудаа !

Олигтой түүхгүй цыган адил тэнэмэл хулгайч хасагууд Монголын түүхийг булаалдаж дэлхийн хэмжээний онигоонд орж байх ч гэж зайлуул.

2018, 10 сар 3. 20:45
Зочин

jhl.

2018, 2 сар 6. 12:52
tuuh sonirhogch

chinges haanii hereglej bsan ed zuilsiig ih haantai hamt ongolson ni damjiggui

2017, 7 сар 21. 11:09
Ххх

Үнэндээ...
Хэвтэж байгаа хүн харваад сум нь газар ойгоод онохыг тооцдог байх...
Морьтой, алсын, хөдөлгөөнт гээд харваж болох боловч дэндүү залхуу юм уу хуучны уламжлалт гээд Манжийн үеийн тэнэг харвалтаа харвах юм даа...

2017, 8 сар 8. 22:11
Зочин

sonirholtoi yumaa ...yun barlag zerleg er n uildverlegch uls bisan yum bishuu bid mash ih tosoorson yum binadaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]