Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Иван Чисов ба Алан МаггиУншсан12,814

1942 оны 1-р сард Зөвлөлтийн ДБ-3ф онгоц (Ил-4) Германы цэргийн бөөгнөрсөн байрлалыг амжилттай бөмбөгдөн буцаж явах үедээ эгнээ байрлалаа алдаж, байлдааны жагсаал нь эвдэрчээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Николас Алкмейдийн итгэхийн аргагүй ч үнэн түүх нийтлэлдээ 5500 метрийн өндрөөс онгоцноос у н а а д эсэн мэнд үлдсэн түүхийг сонирхуулж байсан бол энэ удаа түүнтэй тун ч төстэй гэмээр хоёр тохиолдлыг та бүхэнд хүргэе.

Иван Михайлович Чисов

1942 оны 1-р сард Зөвлөлтийн ДБ-3ф онгоц (Ил-4) Германы цэргийн бөөгнөрсөн байрлалыг амжилттай бөмбөгдөн буцаж явах үедээ эгнээ байрлалаа алдаж, байлдааны жагсаал нь эвдэрчээ. Чухам үүнийг хүлээж байсан мессершмитүүд ч тэр даруй дайран орж улаан таван хошуут онгоцуудыг буудаж эхэлсэн байна. Хоцорч явсан бөмбөгдөгч дайсны сөнөөгчийн их бууны галд өртөн удирдлагагүй болоход онгоцны дарга нь штурман болон бууч-холбооч хоёроо онгоцноос ү с р э х и й г тушаалаа. Хүнд ш а р х а д с а н холбооч ямар ч хариу өгөөгүй тул штурман И.М.Чисов шууд л ү с э р с э н ба энэ үед онгоц 7000 метрийн өндөрт нисч явжээ.

Эргэн тойронд Германы сөнөөгч онгоцнууд эргэлдэж байгаа учир яаран шүхэр задалбал б у у д у у л ж магадгүй гэж үзсэн орос эр хэсэг тэсэхээр шийдсэн боловч удалгүй хүчилтөрөгчийн дутагдлаас болж ухаан а л д с а н байна.

Энэхүү агаарын тулалдаан нь Зөвлөлтийн генерал Беловын командалсан морин цэргийн байрлал дээр болж байсан ба онгоцноос эхлээд нэг хүн ү с э р с н э э чулуу шиг доошоо у н а с а н бол дараа нь өөр нэг хүн (онгоцны дарга 5000 метрээс) шүхрээ задлан аюулгүй газардсан байна. Генерал тэр даруй өөрийн цэргүүдийг явуулж у н а с а н нисгэгч болон амжилттай газардсан нисгэгч нарыг олж авчрахыг тушаалаа. Морин цэргийн бүлэг унаж э р с э д с э н байх ёстой нисгэгчийг хайж явсаар олсон ч итгэхийн аргагүй явдал болсон байлаа.

У  х  а а н г ү й  нисгэгч нэгэн томоохон довны ёроол хэвтэж байх ба тэрхүү довны орой хавьд, ихээхэн том хунгар дээр унан цастайгаа уруудан өнхөрсөөр ёроолд ирсэн бололтой байв. Хамгийн гол нь нисгэгч а м ь д,     у х а а н г ү й хэвээр байжээ.

Тэр даруй машин тэрэг авчирч дивизийн эмнэлэгт хүргэх үед нисгэгч сэргэж, хээрийн эмч нар анхан шатны тусламж үзүүлсний дараа хэвлий хавийн хүнд г э м т л и й г  нь эмчлүүлэхээр Москва руу явуулсан байна.

Москвад алтан гартай эмч болох Я.В.Гудинский хэмээх мэс засалч нисгэгч эрд хэд хэдэн удаа м э с засал хийсний дараа Чисов дахин хүн болжээ. Тэрээр эдгэрч боссоныхоо дараа дахин хоорондоо очих хүсэлтээ гаргасан ч фронт явуулалгүй сургагч багш болгон үлдээсэн гэдэг.

Энэ хүнтэй холбоотой бас нэг сонирхолтой түүх бий. Чисовын нэг хүү нь аавтайгаа адилхан нисгэгч болно гэж өссөн хүүхэд байж. Тэрээр нисгэгч болохоор эрүүл мэндийн үзлэгт орж явахдаа нэгэн эмчийн лекцийг санаандгүй сонссоны дараа эмч болно гэж эргэлтгүй шийдэж хүссэнээрээ эмч болсон юм. Тэрхүү хамаг бодол санааг нь эргүүлсэн лекцийг уншсан хүн бол аавыг нь хөл дээр нь босгосон эмч Я.В.Гудинский байжээ.

 

Алан Магги (Alan Magee)

1943 оны 1-р сарын 3-ны өдөр Америкийн нисдэг цайз B-17 Францын Сент Назарын дээгүүр нисэж явлаа. Газраас Германы зенитийн их буунууд галлаж эхэлсний дараа Аланы онгоц хэд хэдэн суманд оногдож ш а т а ж эхэлсэн байна. Алан пулемётын үүрээ орхин бусад багийнхантайгаа нийлэхээр очих замд онгоц нь өрөмд орон унаж эхэлсэн ба ямар ч бэхэлгээгүй байсан мань эр төвөөс зугтах хүчний үйлчлэлээр онгоцны б у у д у у л ж шатсан завсраар ш и д э г д ж э э. Ингэж тэрээр 6700 метрийн өндрөөс газар руу у н а л а а.

Алан ухаан ороход эргэн тойрон баахан герман цэргүүд гайхаж ангайсандаа юм хэлж чадахаа болчихсон зогсож байхыг харжээ. Түүний бүх л бие энд тэндгүй з ү с э г д э ж, олон газар я с хугарч, х а м а р, нэг н ү д нь хүнд г э м т с э н төдийгүй баруун гар нь т а с а р с а н байлаа.

Алан Магги төмөр замын станцын шилэн дээвэртэй барилга дээр у н а с а н ба том зузаан шил тэнгэрээс унасан “чулууны” цохилтыг тэсэлгүй хагарснаар уналтыг зөөллөж өгсөн байна. Ийм хүнд ш а р х т а й Алан хэдийгээр о л з л о г д с о н боловч эрүүл саруул болж, 1945 онд  чөлөөлөгдсөн төдийгүй эр зоригийн одон хүртэл авсан гэдэг. 1993 оны 1-р сарын 3-нд буюу Алан Магги тэнгэрээс унасны 50 жилийн ойд зориулж Сент Назар хотод энэ хүнд зориулсан хөшөө босгосон билээ.

Ер нь бол тэнгэрээс у н а а д  а м ь д үлдсэн олон хачирхалтай түүх байдаг ч Николос Алкмейд, Иван Чисов, Алан Магги нарын түүх илүү сонирхолтой, илүү баатарлаг санагддаг болохоор ийнхүү тэдгээрийн тухай онцлон бичсэн билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]