Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн энэ үеийг хагарч бутарч хоорондоо тэмцэлдсэн, нөгөөтэйгүүр Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн XVII, XVIII зуун Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласан XX зууны эхэн хүртэлх хугацааг хамруулан ойлгоно.

Хуандийн зарлиг ба монгол бичигУншсан4,935

Ар Монгол Манж Чин улсад дагаар орохоос өмнө Төвдийг Ойрадын Хошууд аймаг захирдаг байсан тул Манжийн хаанаас Далай ламд явуулсан захидлууд шар торгон дээр монгол бичгээр бичигддэг байснаас нэлээд хэд нь бидний үе хүртэл уламжлагдаж ирсэн

Монгол бичиг хичнээн чухал болох талаар нэгэн баримт дэлгэн учрыг хэлье. Ар Монгол Манж Чин улсад дагаар орохоос өмнө Төвдийг Ойрадын Хошууд аймаг захирдаг байсан тул Манжийн хаанаас Далай ламд явуулсан захидлууд шар торгон дээр монгол бичгээр бичигддэг байснаас нэлээд хэд нь бидний үе хүртэл уламжлагдаж ирсэн. Хятадууд Төвдийн өөрийн орны салшгүй нэгэн хэсэг болохыг нотлохоор эдгээр баримтыг нийтэд саяхан дэлгэн тавьсан билээ. Гарын дор байгаа нэгэн хятад номонд зургаар хэвлэгдсэн ийм нэгэн монгол бичгийн захиаг та бүхэнд толилуулья:

 

Хуандийн зарлиг: Баруун этгээдийн үлэмж сайн амгаланд Бурханыг дэлхий дэх Бурханы сургаалийг эрхэлсэн, хамгийг мэдэгч Очир дарь Далай лам дор илгээвэй. Тэнгэрийн ивээл дор энд энх амгалан. Хамгийг мэдэгч Далай ламын энх амгалан мэндийг сонсож машид баясваа. Зар газар хэдий хол дэх бөхсөөр үргэлжид тасралгүй сайсаар сэтгэхийн тул, тэгэхээр тусалж, Цэрэн лам, Самдан гэлэн эднийг, мэндийг асуухаар илгээвэй.

Эвээр засагчийн арван дөрөвдүгээр он, Зуны сүүл сарын хорин дөрөвнөө.

/1657 оны 6 сарын 24/

Үүнээс үүдээд дүгнэн хэлэхэд:

1. 400-гаад жилийн тэртээх монгол хэл үндсэндээ хэвээрээ. Харин илүү яруу тод байна. Монгол бичиг байгаагүй бол бичгийн соёлын энэ амт шимтийг бид мэдрэхгүй байсан.

2. XVII зуунд Монгол хэл бол евроазид олон үндэстний харилцааны хэл байсаар байсан. Одоогийн англи хэлний үүргийг тухайн бүс нутагт монгол хэл бичиг гүйцэтгэж байжээ. Бидний өвөг дээдэс их хүчирхэг байсны үнэн баталгаа нь үнэн түүхийг тэмдэглэн үлдээсэн монгол бичиг болж байна.

3. Манжууд монгол бичгийг хуулан авч, Далай ламтан хүртэл монгол хэлээр, монгол бичгээр гадаад дэлхийтэй нэвтрэлцэж, олон улсын түүх монгол хэлээр бичигдэж байсан гээд бодохоор бид яавч монгол бичгээ сэргээх юмсaн гэсэн тэмүүлэл өөрийн эрхгүй төрж байна.

Эх сурвалж:shbaatar.blogspot.com
Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 9 сар 3. 15:44
Зочин

Монгол хэл соёлоо ад шоо үздэг бялдуучдын удмыг хэл, соёл монгол хүнээ үл тоох урвагч Цэдэнбал дэвшүүлж байснаас одоо маш олон урвагч нар хойно хойноосоо төрж урвагчдыг магтан дуулж байх болжээ.

2016, 8 сар 23. 13:13
Зочин

Монгол бичгийг эсэргүүцсэн гадаадын гар хөл төрд байнаа Хэрэв Монгол бичгээ сэргээвэл Монголын түүх соёл, монгол сэтгэлгээ бүгд сэргэнэ гэхээс айж байнаа

2016, 6 сар 24. 19:34
Зочин

Арабуудын хажууд наад согд сараалжаараа сараачаад үзэхгүй юу, тэгээд юу гэж хуцахыг нь сонс

2016, 6 сар 22. 16:30
unshigch

munharsan uhruud odoo bichig useg ch baihgui. ichihgui ezdees ni ch asuulj zovshoorol avalguigeer krill usgiig une tolborgui ashiglana. nam nertei orchin yeiin hulgaichid ni mongoloor iarihaas ichdeg, mongol hun baihaas gutdag

2016, 6 сар 22. 17:17
Би Монгол хүн

Тэгээд Монголоос минь зайлаач өмхий хасаг минь

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]