Гитлер, Нацистын Герман... ёсолгоо нь «Heil Hitler!». Гараа энгэртээ авч огцом урагш тэнийлгэн шидэж тэгшлэн ёсолдог нь Монголд ямар хамаа байна аа?
Бяцхан түүх. Энэ Гитлерийн Германы ёсолгоо гэж алдаршсан ёсолгоо нь бүр эрт дээр үеэс гаралтай боловч энэ тухай бичихгүй, харин ихээхэн шинэ үеийн түүхийн хуудсыг сөхөх гэсэн юм.
19-р зууны төгсгөлд АНУ-д Эдвард Белл хэмээх эр маш их нэрд гарч бичсэн ном зохиолыг нь хүмүүс хуу хамдаг, элдэв нийтлэлийг нь сонин хэвлэлүүд өөртөө тавих гэж араас нь хөөцөлддөг тийм л нөхөр байж. Бас зүгээр ч үгүй баптист гэж байгаа.
Энэ нөхөр 1892 онд, Колумбын өдрөөр (10-р сарын 12) АНУ-ын туг далбааг өргөх үед нэгэн тангараг хэлж байх санал гарган шуугиулж өгчээ. Түүнийхээр бол энэ тангараг нь («Pledge of Allegiance») ямар нэг ёсолгоотой цуг хэлэгдэх ёстой ба хамгийн сүр хүчтэй, тохирох ёсолгоо нь баруун гараа тэгшлэн өргөж туг руугаа заах байдлаар боловч гарын алга дотогшоо байхаар санал гаргасан байна. Эдвард Беллийн санаа Америкчуудыг байлдан дагуулж удалгүй улс орныг бүхэлд нь эзэллээ.
Гэтэл Европт, Гитлерийн Герман яг ийм ёсолгоог бас хэрэглэж эхэлсэн бөгөөд аль тохиолдлын юмыг тэр гэхэв. Гэхдээ ...
1933 онд АНУ-д “Герман-Америкийн холбоо” гэгч байгуулагдан америкчууд болон германчууд насан туршийн найз нөхөд, ах дүү болоод явчихлаа. Эхлээд энэ холбооны салбар Чикаго, Иллинойсе-д байсан бол удалгүй Америкийн бараг бүх том хотуудад салбар нь байгуулагдаж олон мянган дэмжигчтэй болсон ба тэд бүгд өнөөх Беллийн ёсолгоогоо хийж байлаа. Зөвөөр бол Америкчууд Беллийн ёсолгоогоо, Германчууд Deutscher GruЯ-аа хийн ёслох бөгөөд яг адилхан юм чинь сайхан таарч байна гэж жигтэйхэн.
Германчуудын хувьд энэ ёсолгоо маань баруун гараа зүрхэн тушаа, алгаа доош харуулсан байдлаар тавиад дараа нь урагш тэгшлэн толгойн төвшинд барих ба ёсолж дуусаад шууд доош буулгах тийм дүрэмтэй байв. Германаар Deutscher GruЯ гэсэн нэртэй болж (Герман ёсолгоо) ёслох үедээ «Heil Hitler!» буюу «Гитлерийн алдар бадартугай!» гэсэн үг хэлэх ба хариуд нь «Sieg Heil!» буюу Ялалт мандтугай гэсэн үг хэлэх ёстой байжээ. Америкчуудын хувьд яг адилхан боловч харин хэлэх үг нь өөр, дээр дурдсан «Pledge of Allegiance»-аа л .
Америкчуудын хувьд энэ ёсолгоог 1942 он хүртэл хэрэглэж байсан бөгөөд ерөнхийлөгч Рузвелт фашистын эсрэг байгууллагуудын дарамт дор ёсолгоог өөрчлөн hand-over-the-heart буюу гараа зүрхэн дээрээ авах байдлаар товчлон хийхээр болгожээ. Анх гарын алга доош харсан байдалтай байв.
хэдэн зураг байх
Дараа нь бидний сайн мэдэх хэлбэрт орсон байна.
Америк, Герман нэг хэсэг адилхан ёсолгоотой байсан л юм байгаа биз, Монгол ямар хамаа байна аа?
Хас тэмдэг бол бүх дэлхийн нэгэн тэмдэг. Энэ тэмдгийг чулуун зэвсгийн үеэс л зурж байсан бөгөөд эртний түүхтэй бүх л улсуудын түүхийн дурсгалд байдаг, мөн ч олон армийн билэг тэмдэг байж билээ. Гэтэл Хас тэмдгийг өөрийн үндэсний тэмдэг гэж ярьдаг, түүгээр гоёдог олон Монголчууд бий. Хас тэмдэгтэй л бол үнэнхүү эх оронч, үндсэрхэг үзэлтэй (үндэсний үзэл, үндсэрхэг үзэл хоёрын хооронд ихээхэн ялгаа бий бөгөөд үндсэрхэг үзэл гэдэг маань өнөөх нацизм. Хас тэмдэгтэй нацист гэдэг чинь хэн билээ? Хайль Гитлер.) гэж зарим нэгэнд жинхэнэ Монгол хүн болж харагддаг буюу аливаа зүйлийн гадна талыг шүтэхдээ хэт сайн бидний нэг хэсгийн хувьд тэрхүү ёсолгоо сүүлийн үед ихээхэн хамаатай, бүр моод болж байгаа учир үүнийг бичиж байгаа юм.
Та эдгээр зургийг нэг сайн хар даа.
Энд Монгол юм хаа байна аа? Хэн ингэ гэсэн юм бэ? Үндсэн болон бусад хуульд ингэх ёстой гэсэн юм би лав олсонгүй. Цэргийн ёсолгоо нь “моод дууриаж” Америк маягийн болсон бол одоо Төрийн дууллын үед Америк маягийн юм уу гэмээр байдалтай байх ёстой болж ирлээ. Бохь зажлах нь дутаад байна. Цаашид яах юм? Бусдыг нь орхиё гэхэд Монголын Төрийн дуулал явж байх үед зүгээр Монгол хүнээрээ байж болохгүй болсон юм уу? Зарим нэг нь “Монгол хүн элэг зүрхээ гэдэг учир элгээ дарах ёстой” гэж ирээд... заавал гэдэс нь өвдсөн "хужаа" аятай зогсож байх, Америк хэлбэр орсон байх ёстой юм уу? Эсвэл Чалчаа саарал юу ч мэдэхгүй, ойлгохгүй яваа хэрэг байх. За даа бараг тэр нь л үнэн биз дээ.
Хас тэмдэгтэй ямар нэг дээл юм уу савхин хар хувцас өмсөөд төрийн дуулал явж байх үед гараа энгэртээ авч hand-over-the-heart ёсолгоо хийж байгаа өнөө цагаас хойш нэг их удалгүй Америк Беллийн ёсолгоо, Германы Deutscher GruЯ хийгээд “хайл тэр” гээд зогсож байх нь сайханд, мундагт тооцогддог цаг ойрхон ирсэн бололтой...
Нийтлэлч Чалчаа саарал
Тэгээд одоо чинийхээр бол хулмас оросуудыг чинь дууриах уу чалчаа лалраа
Turiin duulal yvj bh uyd garaa zurhendee avdag gej ali bagaas zaadag baisan bzde?