Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Зөвлөлтийн агаарын десантын дайчдад Монголын нутагт тохиолдсон эмгэнэлт явдалУншсан13,984

1979 оны 2-р сарын 17-нд Хятадын ардын арми ааглан Вьетнамд цөмрөн оров. Хятадын хуурай замын цэргийн 12 дивиз 1200 км-ын фронтоор Вьетнамын нутагт цөмөрснөөс үүдэн ЗХУ өөрийн холбоотон Вьетнамыг гаргуунд нь хаясангүй.

Зөвлөлтийн агаарын десантын дивизийн түүхэнд тохиолдсон, мартагнуулсан олон хэрэг явдлуудын шалтгаан нөхцөлийг ултай суурьтай судлах шааардлагатай болжээ. Түүх бичлэгт орхигдуулсан, тэнгэрээс газардах шүхэрчин цэргүүдийн энхийн цагт эндэж осолдсон түүхийг энд сөхөж байна. Судалж нягтлаагүй учир битүүлэг хэрэг явдал 106-р (Тула хотын ) дивизийн 1979 оны 2-р сард Монгол-Хятадын хилийн ойролцоо явагдсан сургуулилтын үеэр болжээ. Дөч орчим десанчтин цэрэг эрийн амь нас энд яригдана. Энэхүү эмгэнэлт явдал бол ЗСБНХУ-ын эрх баригчдын ард түмнээсээ нуун дарагдуулсан олон хэрэг явдлын зөвхөн нэг байжээ.

1979 оноос Зөвлөлт-Хятадын харилцаа огцом муудсан. Хятадын удирдагч Мао Зе Дун 1976 онд нас барсан хийгээд түүний геополитикийн нөхцөл байдал, үр дагаварт хэрхэн нөлөөлснийг авч үзье.

1976-1979 онд Дэн Сяо Пин тэргүүтэй бүлэглэл нам төрийн эрхэнд орохын өмнө Хятадын гадаад бодлогод зарчмын шинжтэй өөрчлөлтүүд оржээ. Тухайлбал Хятадын КН-ын XI их хурлаар Зөвлөлтийн эсрэг шинжтэй бодлогын шинж агуулгатай тунхаг гаргав. Юуны түрүүнд БНХАУ-ын Үндсэн хуулинд тус Их хурлаас гаргасан өөрчлөлтүүд тусгагдсан. Товчхондоо БНХАУ-ын хамгийн гол гадаад дайсан нь ЗХУ болов. Түүнтэй нэгэн зэрэг саяхан АНУ тэргүүтэй холбоотнуудын империализмын эсрэг дайнд ялсан өмнөдийн жижигхэн адтай холбоотон Вьетнам нь бас дайсан болж хувирав.  Вьетнам тэр цагт социалист ертөнцийн бүх орнуудтай эрх тэгш хамтын ажиллагаагаа хөгжүүлсэн хэнээс ч хараат бусаар бие даасан гадаад бодлого явуулсан орон байлаа.

Вьетнамын эрх баригчид газар нутгийн илүү ойр дөт байдлаа давуу тал болгон хөрш Лаос, Камбож зэрэг социалист хөгжлийн чиг баримжааг сонгон авсан орнуудад өөрийн нөлөөгөө тогтоохын төлөө идэвхтэй гадаад бодлого явуулав. Энэ нь ч хятадуудад таалагдсангүй.

1979 оны 2-р сарын 17-нд Хятадын ардын арми ааглан Вьетнамд цөмрөн оров. Хятадын хуурай замын цэргийн 12 дивиз 1200 км-ын фронтоор Вьетнамын нутагт цөмөрснөөс үүдэн ЗХУ өөрийн холбоотон Вьетнамыг гаргуунд нь хаясангүй.

Тухайн оны 2-р сарын 19-ний Правда сонины дугаарт ЗСБНХУ Хятадын түрэмгийллийг эрс зэмлэн буруушаасан мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд ЗХУ-ын зүгээс ЗСБНХУ, БНСВУ-ын хоорондын найрамдалт хамтын ажиллагааны төлөө, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэс болгон тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

 Армийн генерал Г.Обатуроваар ахлуулсан 20 гаруй мэргэжилтэн Ханойд яаралтай томилолтоор ирж Вьетнамын ЗХЖШ-ын даргын илтгэлтэй танилцаад цагийн байдалд дүн шинжилгээ хийн Вьетнамын төрийн тэргүүн Ле Зуанд Камбожоос нэн даруй Лангшоны чиглэлд армийн корпусуудыг яаралтай татан ирүүлэхийг зөвлөж, БМ-21 град артиллерийн дивизионыг мөн татав.

Хятадын цэргийн түрэлтийг зогсоохын тулд Вьетнамын ардын армийн ангиудад нисэх хүчин, холбооны, зенит пуужингийн болон бусад мэргэжлийн зөвлөх офицерууд томилон илгээсэн ба тэднийг золгүй явдал тойрсонгүй.

1979 оны 3-р сард Данангийн агаарын баазад (Өмнөд Вьетнам) Вьетнамын АН-24 онгоц суулт хийх гэж байгаад сүйрч Зөвлөлтийн нисэхийн 5 мэргэжилтэн эрсдэв. ЗХУ дахин нэг арга хэмжээ авсан нь Монгол-Хятадын хил дээр цэргийн томоохон хүч бөөгнөрүүлж Бээжингийн эрх баригчдад нилээд эвгүйхэн дарамт үзүүлж тэр нь ч үр дүнгээ өгсөн гэдгийг онцлох нь зүйтэй .

Өнөөдөр Оросын олон нийт хэн бүхэн тэр үеийн Монгол бүх талаараа ЗХУ-ын коммунист вассал байсныг тэр болгон мэддэггүй. Өвөрбайгалын цэргийн тойрогт харъяалагдах 39-р Ерөнхий цэргийн арми Монголын нутагт байрлаж байсан.

1979 онд Монголд Сибирь, Өвөрбайгалаас 3 дивиз хүч нэмэгдэн нийлэв. Үүссэн цагийн байдалд дөрөөлөн Хятадад үзүүлэх улс төрийн бороохой нь 39-р армийн нэгтгэл ангиуд болж хувирлаа. 1979 оны 2, 3-р саруудад ерөнхий цэргийн томоохон сургуулилалт болж Алс Дорнодоос Өвөр байгаль хүртэл Хятадын яг хил дээр 200 мянган цэрэг, мөн Номхон далайн флотыг хамруулсан маневр зохион байгуулагдав. Украин, Белоруссын нутгаас нисэхийн ангиудыг нэмж татан ирүүлсээр байлаа. Үүний тулд хаа байсан Балти, Кавказ, Дундад Азиас агаарын десантын дивизүүдийг уламжлал болгон Алс Дорнод руу татан оролцууллаа.

Алс Дорнодод Өвөрбайгалийн цэргийн тойргийн мэдэлд Хятадын хилийн ойролцоо Чита хотод зөвхөн 11-р тусгай агаарын десантын бригад л байрлаж байжээ. Энэ нь 1968 онд эмхлэн байгуулагдсан гэдэг. Гэвч дээд командлал энэ бригадыг хөдөлгөхгүй байхаар шийдэв. Сонголт агаарын десантын Кутузовын 2-р зэргийн одонт 106-р дивиз дээр буув. Яагаад заавал 106-р (Тулагийн ) агаарын десантын дивиз гэж?

Энэ бол 1957 оноос олон удаагийн ЗХУ-ын зэвсэгт хүчний нүүр тахалсан цэргийн аж үйлдвэрийн потенциалийг илтгэсэн туршилтыг амжилттай хэрэгжүүлсэн /Тулагийн десантчид сансарын анхны буух газардах аппаратад “4 хөлт нисэгч” нарт хийсэн туршилтыг амжилттай гүйцэтгэсэн. (өнөөх алдарт Белка, Стрелка, Чернушка гэх ноход) Мөн хэдэн жилийн хойно сансрын нисгэгч Ю.Гагариныг угтан авах үүргийг нэр төртэй биелүүлсэн. 1950-иад оны сүүлээр (генерал В.Ф.Маргеловын санаачлага оролцоотойгоор) Тулагийн агаарын десантын дивиз Хойд туйлийн байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд маневр-сургуулилалтын шинэ төрлөөр оролцжээ. Мөн Маргеловын шинэчлэлээр агаарын десантын дивизүүд 70-аад оноос эхлэн анх удаа амьд хүчнээс гадна байлдааны зэвсэг техникийг агаараас буулгах туршилтыг амжилттай гүйцэтгэсэн аж /Агаараас байлдааны десантын машинууд БМД-1, БТРД буулгадаг/ тул ЗСБНХУ-ын БХЯ-ны “Эр зоригийн байлдааны гавъяа"-ны одон медалаар шагнагджээ.

Тулагийн десантчид нэг бус удаа Москва орчмын Центральном Нечерноземьегийн районд гарсан ойн түймрийг унтраах даалгаврыг ч биелүүлж байв. Асуултыг дахин тавия, яагаад заавал 106-р агаарын десантын дивизийг Монгол-Хятадын хил дээр хаях болов? Тэртээ Москва орчмын тойргийн Европын нутаг дэвсгэр дээр НАТО-ийн эсрэг явуулах байлдааны ажиллагааны театрт тусгайлан бэлтгэн дадлагажуулж байсан дивизийг шүү.  Яагаад Кавказын чанадын 104-р Кировобадийн агаарын десантын дивиз, Дундад Азийн 105-р Ферганы агаарын десантын дивизүүдийг сонгоогүй юм бол оо? Гвардийн шүхэрчдийг цөлийн болон уулархаг бүс нутагт үүрэг гүйцэтгүүлсэн нь ямар учиртай юм бол?

Таамаглал зөвхөн улс төрийн утга агуулгатай байж болох уу? 1979 оны эхээр Кавказын БНУ-тай хил залгаа Иранд исламын хувьсгалын гал дүрэлзэж эхлээд хил хязгаар тайван биш болов. Персүүдийн барууны талыг хэт баримталсан шахын засаглалд дургүйцэх дургүйцэл дээд цэгтээ хүрсэн байв. Түүнчлэн Дундад Азитай хөрш Афганистанд 1978 онд 4-р сарын хувьсгал нэртэй төрийн эргэлт болж Даудийг засгийн эрхнээс зайлуулж төрийн эрхийг авав. Зөвлөлтийн цэрэг коммунистуудыг хамгаалж Афганы дотоодын мөргөлдөөнд яваандаа хутгалдан орлоо. Магадгүй үүнээс болж 105 ба 104-р агаарын десантын дивизүүд Монголын говь руу татагдаагүй байх.

Уг нь 106-р агаарын десантын дивиз нь Европын «ойн-намгархаг » нөхцөлд байлдахаар бэлтгэгдсэн дивиз, тэр тусмаа цөл-уулархаг орчинд байлдах бэлтгэлгүй байв. Зөвхөн энэ дивизийн 137-р агаарын десантын хороо 1966 онд Өвөрбайгалийн уулархаг-цөлийн нөхцөлд даалгавар гүйцэтгэж байсан туршлагатай байж таарлаа. Ингээд сонголт хийгдэж Монгол руу 106-р агаарын десантын дивиз томилогджээ.

Гэхдээ л десантчдын дивизийн нийт бие бүрэлдэхүүний бэлтгэл хангалттай гэж хэлэхэд хэцүү байв. «Воздушно-десантные войска России» гэдэг номонд бичсэнээр 1979 онд дивиз түгшүүрийн дохиогоор босож Монголын нутагт даалгавар гүйцэтгэхээр болов. [3, c.252]. Агаарын цэргийн тээврийн онгоцоор Тулын десантчид хуягт техникийн хамт дорно зүгийг зорив. Энэ бол хэдэн 1000 км-ийн алсад даалгавар гүйцэтгэх аян байлаа. Десантын тээврийн нисэх онгоцууд замдаа түлш цэнэглэх зорилгоор хэдэн удаа суулт хийв.

Яг тодорхой буух цэгт өгөгдсөн координатыг судлах цаг хугацаа байгаагүй бололтой. Тодорхой болсон говь цөлийн бүсэд Монгол-Хятадын хил дээр шүхэрчдийг хаях болсон нь тодорхой боллоо. Энэ тухай дурсамждаа Агаарын цэргийн хүчний 106-р дивизийн нисдэг тэрэгний нисгэгч В.Г.Домрачевын бичсэнийг «Опаленные Афганом "гэх нийтлэлд дурджээ. Афганы дайны ахмад дайчин Афганистанд явах томилолт авахын өмнө 1979 оны эхээр цэргийн тээврийн эскадрильд Монголын нутагт алба хааж байсан гэж. В.Г. Домрачевын ярилцлага болон бусад сурвалжид маршал Сергей Леонидович Соколов тэргүүтэй ЗХУ-ын БХЯ-ны өндөр албан тушаалтнууд уг ажиллагааг удирдаж байсан нь тэдний шууд тушаалаар тэдний амь нас, хувь заяа нэгэнт хүйтэн жавартай цөлийн харь холын нутагт шийдэгдсэнийг гэрчилдэг.

В.Г.Домрачев «Салхины хүчтэй урсгалаас болж нисдэг тэрэгний сэнсний алганууд шувууны далавч тахийж мурийж байсан гээд. Хэрвээ салхи намдахгүй бол десант буухгүй байх гэж би бодож байсан юм. Дөчин минутын дараа бидэнд нислэгийн удирдах төвөөс сургуулилалтыг удирдах дарга нарыг иртэл бэлэн байдалд байхыг үүрэг болголоо. Бид буулт хийх сургуулилтыг дарга нарт үзүүлэх ёстой болжээ. Дахиад арван минутын дараа өндөр албан тушаалтан залран ирж бужигнаан үүслээ. Арваад нисдэг тэрэг буулаа. Гэвч ерөнхий дарга нь байхгүй байсан тул нэг хэсэгтээ бид чөлөөтэй байв. Тэгсээр байтал ерөнхий командлагчийн нисдэг тэрэг иржээ. Ахлах офицерууд гүйлдэн очиж жагсан, байдалтай танилцуулсан рапорт өглөө. Богино хугацааны марш жагсаалын дараа бүгд суудалдаа байраа эзэлсэн байв. Тэгж байтал хойд зүгээс Ил-76 онгоцууд бөөнөөрөө нисэлдэн ирээд хайрцаг эргээд нисэх буудалд ар араасаа цувран бууцгаав. Тэгсэн манай борт-техникч “ийм салхитай байхад десантын сургуулилалт явуулах гээд байгаа юм байх даа гэдэг юм байна. Жинхэнэ амиа хорлолт шүү дээ. Үгүй байлгүй дээ гээд би ч үнэхээр гайхлаа. Арга хэмжээ эхлэхэд агаарын десантын дивизийн командлагч маршал Соколовт хандан салхи ийм хүчтэй байхад сургуулилтыг явуулж болохооргүй байна гэж сануулахад тэр толгой сэгсэрч тэгвэл үзүүлэх сургууль явуул гээд онгоцнуудын ядаж нэг, хоёроос нь буулга гэдэг юм байна. Хэн ч татгалзсангүй. Ингээд бүгд эмгэнэлт явдлын гэрч болсон юм.

Тээврийн онгоцууд ар араасаа цувран хөөрлөө. Хамгийн эхний онгоцоос 106-р дивизийн 137-р хорооны бие бүрэлдэхүүн хуягт техниктэйгээ хаягдах байж. Тэд нараас гадна хорооны тагнуулын сумангийнхан ба нэг БМД-ийн механик жолооч байв. Хоёр дахь ИЛ-76-д өнгөлөн далдлагдсан БМД-үүд байсан. Эхний Тулагийн десантчид техникийнхаа хамт хаягдах үед салхины хүч секундэд 40 метрт хүрсэн байлаа. Секундэд 25 метр хурдтай салхинд гэр хийсдэг гээд төсөөл. Ухаангүй шийдвэрийн төлөөсийг хөөрхий десантчид амиараа төллөө. Шүхэрчид онгоцноос шидэгдсэнээс хэдэн минутын дараа цөлийн хатуу хөрсөнд зарим хүний хэлж байгаад арваад хүн өндрөөс няц унасан гэлээ. Бид бүгд цочирдон харамслаа. Гурван ч БМД лааз болтлоо сэг болов. Хараал идсэн тэнэг тушаалын биелэлтийн эмгэнэлт дүр зураг дарга нарыг “сэхээ авахуулж” дараагийн үсрэлтийг зогсоов. Харсан гэрчүүдийн хэлж байгаагаар онгоцноос эхлээд хоёр цэг, дараа нь хоёр, дахин хоёр, хэдэн секундын дараа техникийн хэсгүүд шүхрээр хаягдлаа" хэмээжээ.

Өөр нэгэн гэрчийн яриа энд байна. "Хүчтэй салхи шүхрийг нь дор нь хуйлруулж хаяхад техникүүд сум шиг унаж газар мөргөн тийм гэхийн тэмдэггүй шороо тоос босгон бут үсрэн цамхгууд нь цохилтод дээш ойн дэгдэв. Салхинаас үүссэн тоосноос болж бид юуч харж чадсангүй. Хоорондоо км-ийн зайтай унасан техникүүдийн тормозны төхөөргүүдэд асуудал үүссэн нь гарцаагүй. Ямар азаар тэр машинууд дотор хүмүүс байгаагүй вэ гэж манайхны нэг хэлэхэд бид шүхэрчдийг олж харахаар тэнгэр өөд харахад тэд салхитай байдаг чадлаараа тэмцэн аль болох техникүүдтэйгээ ойр газардах гэж хичээвч байгалийн хүч тэднийг хуу хаман авч зарим нь шүхрээ задалж амжилгүйгээр орооцолдон унацгаав. Эхний агшинд нам гүм болов. Юу болсон нь тодорхой шүү дээ. Гэнэт хэн нэгэн "нисдэг тэрэгнийхэн онгоц онгоцондоо, шархдагсдыг цуглуул" гэж хашгирав. Бид нисдэг тэрэгнүүдээ асаан хөөрч осол болсон газрыг зүглэв. Санаснаас хол газар осолджээ. Нисдэг тэрэгнүүдийнхээ бүхээгийн баруун хаалгыг нээж шархдагсдыг оруулахаар шийдэв. Нисдэг тэрэг бүрт 5-6 шархдагсад оруулах боломжтой байв. Бидний авчирсан зүйл гэвэл баахан тоос шороотой хутгалдсан цогцос, цус нөж. Нүд хальтрам дүр зураг, бөөн уйлаан, орилоон. Амьтай голтой хэдийг нь хээрийн эмнэлэг рүү хүргэх даалагавар авлаа. Хожим нь нийтдээ 108 десантчдаас тал нь амь үрэгдэж, шархадсаныг мэдэв. Мэдээж үүнээс болж дивизийн бусад хороодын десантчдын сургуулилтыг болиуллаа. Бусад шүхэрчдийг хаях онгоц тэнгэр эргэлдэж байгаад буцаж эргэв. Сургууль-маневр дууслаа. Тулийн 106-р дивизийг төмөр замаар буцаажээ. Агаарын десантын цэргийн командлагч Д.Сухоруков болж өнгөрсөн осолд буруутай юу? Тийм гэхэд төвөгтэй. Аугаа их орны ахмад дайчин хат суусан мэргэжлийн десантчин Сухоруков бол В.Ф. Маргелов шиг нэгэн биш.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.

Эх сурвалж: МОНГОЛЫН АУГАА ИХ ТҮҮХ фэйсбүүк групп Та группт гишүүнээр элсээд бусад нийтлэлүүдийг сонирхоорой.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 13. 16:43
Зочин

1979 оны хавар нэг их салхитай үүлэрхэг өдөр Даланзадгадад Оросын цэргийн 2 ширхэг улаан таван хошуутай том мөнгөлөг саарал онгоц газардаж байсныг санаж байна. Байлдааны онгоцууд байсан.Бодвол сумлахаар буусан биздээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]